-+=
ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА
ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА

                 Түүхийн хуудас сөхөн үзвэл “Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенц”-ийг 1950 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бельгийн Вант Улсын Брюссель хотод байгуулж, улмаар 1952 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ хүчин төгөлдөр болсноор, одоогийн Дэлхийн Гаалийн Байгууллага анх 17 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан.

                     Дэлхийн Гаалийн Байгууллага нь өдгөө 185 орны 774 мянган гаалийн албан хаагчийг эгнээндээ элсүүлсэн байна. Анхны 17 гишүүн орны хувьд Европын орнууд (Бельги, Баруун, зүүн Герман, Франц, Грек, Исланд, Итали, Люксенбург, Нидерланд, Норвег, Португал, Швед, Их Британи, Ирланд, Испани, Турк, Швецарь) багтсан байна. Монгол Улс ДГБ-ын 110 дахь гишүүнээр 1991.09.17-нд элсэн орсон.

         Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн нэрийг 1994 онд “Дэлхийн гаалийн байгууллага” болгон өөрчилсөн түүхтэй. Жил бүрийн 1 дүгээр сарын 26-ны өдрийг ДГБ байгуулагдсан өдөр гэж үздэг бөгөөд 1982 оноос эхлэн (30 жилийн ойгоос хойш) энэ өдрийг “Олон улсын гаалийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

             ДГБ нь дэлхийн хэмжээний гадаад худалдааны бараа эргэлтийн 98 хувьд хяналт тавьж байна. ДГБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг Бельги Улсын, Брюссель хотноо байрлах Нарийн бичгийн дарга нарын газар удирдан, зохион байгуулдаг. 

           Ийнхүү Монгол Улсын Гаалийн байгууллага Дэлхийн Гаалийн Байгууллагын гишүүн болж, тус байгууллагын бодлого чиглэлийг өөрийн үйл ажиллагаандаа баримтлан, олон улсын жишигт нийцсэн гаалийн хяналтыг зохион байгуулан ажилласаар байна.

         2024 оны 6 сарын 24-ны өдөр ДГБ-н Ерөнхий Нарийн бичгийн Даргаар Ноён Ян Сондерсийг томилсон бөгөөд 2024 оны 1 сарын 1-ний өдөр тэрээр үүрэгт ажилдаа орсон.

       Энэ жилийн хувьд Дэлхийн Гаалийн Байгууллагын 70 жил; Монгол Улсад Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 111 жилийн ой” тус тус тохиож байгаа нь онцлог.

BUY NOW