-+=
АХМАДЫН БУЛАН
АХМАДЫН БУЛАН

ГЕГ Ахмадын Хороо системийн хэмжээний өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа золголтыг 3 дахь удаагаа зохион байгуулж, золголтод нийтдээ 148 хүн оролцлоо.

ГЕГ, УБГГ, БУГГ, УХШИГГ, ЗҮГГ, СэГГ, Орхон ГГ, Дархан ГГ, Дорнод ГГ, Ховд, Увс, Хөвсгөл г.м харьяа газар, хороодод ажиллаж байсан ахмадууд золголтод хүрэлцэн ирж, ажиллаж байсан хамт олонтойгоо уулзаж, өнгөрсөн цагийг эргэн дурсаж нэгэн өдрийг сайхан өнгөрөөсөн.Орон нутагт амьдардаг заримахмадууд маань энэхүү золголтод тусгайлан хүрэлцэн ирсэнийг дурьдахгүй байх аргагүй. Багаараа оролцсон Дорнод ГГ, ЗҮГГ, СэГГазрын ахмадууддаа халуун баяр хүргэе. 

 Золголтод ГЕГ удирдлагын төлөөлөл, УБГГ, БУГГ болон ОУШИГГазрын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэнд талархалаа илэрхийлэе.

Энэ өдөр Ахмадын Хорооноос 2018 онд хийсэн ажлын тайлан тавьж, ахмадууддаа шагнал, урамшуулал болон дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ахмадуудын дунд азын сугалаа зэрэг үйл ажиллагаа явууллаа.

Тухайлбал ахмад гаальчин В.Занашир өөрийн оюуны бүтээлийг танилцууллаа. Тэрээр гаалийн итгэмжит зөвлөх, зөвлөхүүдийн тухай болон ГУБ нарын тухай нийтдээ 6 ном, 3 CD гаргасан арвин их бүтээлтэй ахмад билээ. Түүний “Зөвлөхүүдийн бүтээсэн цадиг” хэмээх 270 гаруй зөвлөхүүдийн тухай дурсамжтай хөрөг номын тэргүүн дэвтэрийг манай ахмад гаальчин Д.Базарханд гуай худалдан авч анхны хөрөнгө оруулалтыг хийсэн юм.

Мөн энэ үеэр залуу насаа зориулж гаалийн албыг хөгжүүлэх, залгамж болох залуу үеэ сургаж, арвин их мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж ирсэн ахмадынхаа хөдөлмөр, хийж бүтээсэн ажлыг үнэлж Монголын Ахмадын Холбооны “Хүндэт ахмад” тэмдэгээр Б.Намжил, В.Занашир, Б.Цэндсүрэн, П.Цэндсүрэн, Б.Наран нар шагнуулж, ГЕГ-ын “Хүндэт гаальчин” тэмдэгээр М.Жаргал, Л.Тэрбиш, С.Наранцэцэг, Ё.Энхсүрэн, Д.Базарханд, Б.Очиржав зэрэг ахмадуудыг тус тус шагнаж урамшуулсан байна.

Дараагийн нэг арга хэмжээ нь зарим ахмадуудад тусламж дэмжлэг үзүүлсэн юм. Тодруулбол, Б.Моюу, Ц.Энхбат, Д.Соном, Д.Оюунбилэг болон Р.Туяа.

Азын сугалаагаар 9 азтан тодорч нүүрэндээ инээмсэглэлтэйгээр зурганд үлдсэн билээ. /зүүн гараас эхлэн Д.Дариа, Б.Энхтайван, Зэстбалжир, Б.Даваажав, Ц.Сайнцог, С.Чойжамц, П.Янжин, Г.Туяа, Ц.Бямбадорж/.

Золголтондоо ирж Ахмадын Хорооноос зохион байгуулсан арга хэмжээг чимсэн бүх настангууддаа баярласнаа илэрхийлэе. Та нар минь урт насалж удаан жаргаарай.

BUY NOW