Гаалийн ерөнхий газрын Аж ахуйн үйлчилгээний албанд “ЦАХИЛГААНЧИН”, “ЖОЛООЧ”, “ҮЙЛЧЛЭГЧ” ажилд авна.
“ЦАХИЛГААНЧИН”-ы гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Сантехник, цахилгаантай холбоотой ажлыг хийж гүйцэтгэх
• Цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар, үйлчилгээг хийх
Ажлын байранд тавигдах болзол, шаардлага:
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
• Цахилгааны чиглэлээр мэргэжлийн сургалт төгссөн байх
• Цахилгааны схем унших чадвартай бөгөөд цахилгааны тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх чадвартай байх
Бүрдүүлэх материал:
1. Хүсэлт;
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар.
Цахилгаанчны ажлын байрны талаарх нэмэлт мэдээлэл:
Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан албан тушаалын цалин (ТҮ-3)-аар цалинжих бөгөөд ажилласан жил, ур чадварын нэмэгдэл болон хоол, унааны мөнгийг байгууллагаас олгоно.
B, Д ангилалтай “ЖОЛООЧ”-ийн гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, цэвэр байдлыг хангаж ажиллах
• Замын хөдөлгөөний болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ажиллах
Бүрдүүлэх материал:
1. Хүсэлт;
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Жолооны үнэмлэхний хуулбар
Жолоочийн ажлын байрны талаарх нэмэлт мэдээлэл:
Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан албан тушаалын цалин (ТҮ-3)-аар цалинжих бөгөөд ажилласан жил, ур чадварын нэмэгдэл болон хоол, унааны мөнгийг байгууллагаас олгоно.
Оффисын цэвэрлэгээ хийх “ҮЙЛЧЛЭГЧ”-ийн гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Албан тасалгааны өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хийнэ.
• Өөрийн хариуцсан эд хөрөнгө, багаж хэрэгсэл, байр талбайн ариун цэвэр, эмх цэгцтэй байдалд байнга анхаарал тавьж ажиллах
• Гадна талбайн тохижилтын цэвэрлэгээ, үйлчилгээг гүйцэтгэх
Бүрдүүлэх материал:
1. Хүсэлт;
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
Үйлчлэгчийн ажлын байрны талаарх нэмэлт мэдээлэл:
Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан албан тушаалын цалин (ТҮ-1)-аар цалинжих бөгөөд ажилласан жил, ур чадварын нэмэгдэл болон хоол, унааны мөнгийг байгууллагаас олгоно.
Цахилгаанчин, жолооч, үйлчлэгчийн ажлын байранд тавигдах болзол, шаардлага:
• Мэргэжлээрээ бол давуу тал болно.
• Цаг баримталдаг байх
• Хариуцлагатай байх
• Тогтвор суурьшилтай ажиллах
Дээрх 3 ажлын байрыг сонирхсон иргэдийн материалыг 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл Гаалийн ерөнхий газрын С байрны 301 тоот өрөөнд хүлээн авна.
Мөн taz01@customs.gov.mn цахим хаягаар материалаа ирүүлж болно.
Холбоо барих утасны дугаар: 11350051, 11350059