Цаашид ИМПОРТЛОХ барааны бичиг баримтын шалгалтыг УЛААНБААТАР хотод ТӨВЛӨРҮҮЛЭХ үйл ажиллагаанд 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн ГААЛИЙН БҮХ ГАЗАР, ХОРООДЫГ хамруулахаар болсныг мэдэгдэж байна
Үүнд:
1. Улаанбаатар хот дахь гаалийн газар;
2. Замын-Үүд дэх гаалийн газар;
3. Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар;
4. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар;
5. Гашуунсухайт дахь гаалийн газар;
6. Дорнод аймаг дахь гаалийн газар;
7. Шивээхүрэн дэх гаалийн газар;
8. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар;
9. Орхон аймаг дахь гаалийн газар;
10. Ховд аймаг дахь гаалийн газар;
11. Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар;
12. Увс аймаг дахь гаалийн газар;
13. Сайншанд дахь гаалийн газар;
14. Дархан-Уул аймаг дахь гаалийн газар;
15. Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газар;
16. Говь-Алтай аймгийн Бургастай дахь гаалийн хороо;
17. Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хороо;
18. Завхан аймгийн Арцсуурь дахь гаалийн хороо;
Иймд Монгол Улсын аль ч хилийн боомтоор импортлох барааг орон зай, цаг хугацаанаас хамаарахгүйгээр цахимаар өөрөө мэдүүлж (өөрөө мэдүүлэх боломжгүй бол гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээс энэ үйлчилгээг авах боломж нээлттэй) бичиг баримтын шалгалтыг цахимаар хийлгэх боломжтой боллоо.
Тухайн асуудалтай холбоотой мэдээлэл авах утасны дугаар:
21-242617, 21-245003, 21-245004, 21-245014, 21-245017, 21-245018, 21-245019