БАРААНЫ ХИЛИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЯЛДУУЛАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
1982 оны 10 дугаар сарын 21-ний өдөр баталж,
1987 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон*
Хэлэлцэн тохиролцогч талууд,
олон улсын бараа тээвэрлэлтийг сайжруулахыг эрмэлзэж,
хилээр бараа өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг анхааралдаа авч,
хилийн хяналтыг хэрэгжүүлэх арга хэмжээг хяналтын төрөл бүрийн алба гүйцэтгэдгийг тэмдэглэж,
эдгээр төрөл бүрийн хяналтыг гүйцэтгэх нөхцөлийг тэдгээрийн зорилгод хохирол учруулахгүйгээр аль болох уялдуулж, тэдгээрийн үр өгөөжийг бууруулахгүйгээр зохих хэлбэрээр хийж болохыг хүлээн зөвшөөрч,
эдгээр зорилтод хүрэх чухал арга хэрэгслийн нэг нь хилийн хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг уялдуулах явдал гэдэгт итгэл төгс байж,
дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов:
I бүлэг
НИЙТЛЭГ ЗААЛТ
1 дүгээр зүйл
Тодорхойлолт
Энэ конвенцийн зорилгоор:
- “гаалийн байгууллага” гэж гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангаж, импорт, экспортын гаалийн болон бусад татвар хураах үүрэг бүхий, түүнчлэн барааг оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахтай холбоотой бусад хууль тогтоомж, журмын биелэлтийг хариуцаж буй төрийн байгууллагыг;
- “гаалийн хяналт” гэж гаалийн байгууллагаас биелэлтийг нь хангах талаар хариуцаж буй хууль тогтоомж, журмыг мөрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээг;
- “эмнэлэг, эрүүл ахуйн хяналт” гэж мал эмнэлгийн хяналтаас бусад хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор гүйцэтгэж буй хяналтыг;
- “мал эмнэлгийн хяналт” гэж хүн, малын эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор амьтан болон амьтаны гаралтай бүтээгдэхүүнд хийх эрүүл ахуйн хяналт болон мөн амьтаны гаралтай өвчинг тээгч эд зүйлс, эсхүл бараанд хийх хяналтыг;
- “ургамлын хорио цээрийн хяналт” гэж хорт ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хортон шавьж тархах, улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналтыг;
- “техникийн стандартын (хэрэгжилтийн) хяналт” гэж бараа нь холбогдох хууль тогтоомж, журмаар тогтоосон олон улсын, эсхүл дотоодын стандартын наад захын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох хяналтыг;
- “чанарын хяналт” гэж бараа нь холбогдох хууль тогтоомж, журмаар тогтоосон чанарын олон улсын, эсхүл дотоодын наад захын үзүүлэлтийг хангуулах зорилгоор хийж буй, дээр дурдсанаас ялгагдах бусад аливаа хяналтыг;
- “хяналтын албад” гэж дээр дурдсан хяналтыг бүгдийг нь, эсхүл заримыг нь хийж гүйцэтгэх үүрэг бүхий, эсхүл барааг оруулах, гаргах, эсхүл дамжуулан өнгөрүүлэхэд тогтмол хийх бусад аливаа төрлийн хяналт шалгалтыг хийх үүрэг бүхий аливаа албыг тус тус хэлнэ.
2 дугаар зүйл
Конвенцийн зорилго
Олон улсын бараа тээвэрлэлтийг хөнгөвчлөхийн тулд энэ конвенц нь ялангуяа хяналт явуулах журам, түүнийг хэрэгжүүлэх аргачлалыг дотоодын болон олон улсын хэмжээнд зохицуулах замаар гаалийн бүрдүүлэлт хийх шаардлага, мөн хяналт шалгалтын төрөл, үргэлжлэх хугацааг багасгах зорилготой байна.
3 дугаар зүйл
Хамрах хүрээ
- Энэ конвенцийг далайн, агаарын, эсхүл хуурай газрын нэг буюу хэд хэдэн хилээр нэвтэрч буй бүх барааг оруулах, гаргах, эсхүл дамжуулан өнгөрүүлэхэд мөрдөнө.
- Энэ конвенцийг Хэлэлцэн тохиролцогч Талуудын хяналтын бүх албад мөрдөнө.
II бүлэг
ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УЯЛДУУЛАХ
4 дүгээр зүйл
Хяналтын үйл ажиллагааг зохицуулах
Хэлэлцэн тохиролцогч Талууд гаалийн албад болон хяналтын бусад байгууллагын үйл ажиллагааг боломжийн хэрээр уялдуулах зохицуулах үүрэг хүлээнэ.
5 дугаар зүйл
Албаны нөөц бололцоо
Хяналтын алба чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх явдлыг хангах үүднээс Хэлэлцэн тохиролцогч Талууд тэдгээрийг боломжийн хэрээр болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд дараах зүйлээр хангана. Үүнд:
- тээвэрлэлтийн шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр хангалттай тооны мэргэшсэн боловсон хүчин;
- тээврийн төрөл, хяналтад хамрагдах бараа болон тээвэрлэлтийн шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр хяналтыг хийж гүйцэтгэхэд тохиромжтой тоног төхөөрөмж болон материаллаг бааз;
- олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжийн дагуу үүргээ гүйцэтгэхэд нь зориулсан албан тушаалтны албан ёсны зааварчилгаа.
6 дугаар зүйл
Олон улсын хамтын ажиллагаа
Хэлэлцэн тохиролцогч Талууд энэ конвенцийн зорилгыг биелүүлэхэд өөр хоорондоо хамтран ажиллаж, олон улсын эрх бүхий байгууллагатай зайлшгүй шаардлагатай хамтын ажиллагаа тогтоон ажиллахыг эрмэлзэх бөгөөд шаардлагатай тохиолдолд олон талт, эсхүл хоёр талт гэрээг шинээр байгуулахыг эрмэлзэх үүрэг хүлээнэ.
7 дугаар зүйл
Хөрш улсын хоорондын хамтын ажиллагаа
Бараа хил залгаа улсын хуурай газрын хилийг нэвтрэх тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч холбогдох Талууд боломжтой бол уг барааны урсгалыг хөнгөвчлөх зохих арга хэмээ авах бөгөөд ялангуяа:
- материаллаг баазаа хамтран ашиглах замаар бараа болон бичиг баримтад хамтарсан хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулахад бүхий л хүчин чармайлтаа дайчлана;
- дараах зүйлийг адилхан байлгах талаар хүчин чармайлтаа дайчлана;
хилийн цэгүүдийн ажиллах цаг;
тэнд ажиллаж байгаа хяналтын албад;
барааны нэр төрөл зүйл, тээврийн төрөл болон тэнд хүлээн зөвшөөрөгдсөн буюу тэнд мөрдөж байгаа дамжин өнгөрөх олон улсын гаалийн журам.
8 дугаар зүйл
Мэдээлэл солилцох
Хэлэлцэн тохиролцогч Талууд энэ конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг нөгөө талын хүсэлтийг үндэслэн, Хавсралтад дурдсан нөхцөлийн дагуу өөр хоорондоо солилцоно.
9 дүгээр зүйл
бичиг баримт
- Хэлэлцэн тохиролцогч Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын үлгэрчилсэн загварын дагуу гаргасан бичиг баримтыг өөр хоорондоо болон олон улсын эрх бүхий байгууллагатай харилцах харилцаандаа цаашид өргөнөөр ашиглахыг эрмэлзэнэ.
- Хэлэлцэн тохиролцогч Талууд техникийн аливаа зохих үйл ажиллагааг ашиглаж бүтээсэн бичиг баримтыг тэдгээр нь хэлбэр дүрс, жинхэнэ үйлдэц болон баталгаажуулалтын хувьд албан ёсны журамд нийцсэн, мөн тэдгээр нь уншихад хялбар болон ойлгомжтой байх тохиолдолд хүлээн зөвшөөрнө.
- Хэлэлцэн тохиролцогч Талууд шаардлагатай бичиг баримтыг холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцүүлж үйлдэн баталгаажуулах явдлыг хангана.
III бүлэг
ДАМЖИН ӨНГӨРӨХТЭЙ ХОЛБОГДСОН ЗААЛТ
10 дугаар зүйл
Дамжин өнгөрөх бараа
- Хэлэлцэн тохиролцогч Талууд дамжин өнгөрөх барааны хувьд, ялангуяа гаалийн дамжин өнгөрөх олон улсын журмын дагуу тээвэрлэж буй барааны хувьд хяналт шалгалтыг бодит нөхцөл байдал, эсхүл эрсдлийг үндэслэх замаар хязгаарлаж, тэдгээрийг боломжтой бол хялбар, шуурхай нэвтрүүлэн өнгөрүүлэх нөхцөлөөр хангана. Үүнээс гадна тэд далайд гарцгүй улсын нөхцөл байдлыг харгалзан авч үзнэ. Тэд гаалийн дамжин өнгөрөх олон улсын журмын дагуу тээвэрлэгдэж буй бараанд гаалийн бүрдүүлэлт хийх боломж олгох үүднээс гаалийн цэгийн ажиллах цагийг уртасгах, эрх мэдлийг өргөжүүлэх талаар бүхий л хүчин чармайлтаа дайчилна.
- Тэд аюулгүй байдлыг зохих ёсоор хангасан чингэлэг, эсхүл ачааны хэсэгт тээвэрлэж буй барааг дамжуулан өнгөрүүлэх ажиллагааг дээд зэргээр хөнгөвчлөхийг эрмэлзэнэ.
IV бүлэг
БУСАД ЗААЛТ
11 дүгээр зүйл
Нийгмийн хэв журам
- Энэ конвенцийн аль ч заалт нийгмийн хэв журам сахиулах, мөн тухайлбал нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл мэнд, эсхүл хүрээлэн буй орчин, соёлын өв, эсхүл үйлдвэрлэлийн, арилжааны болон оюуны өмчийг хамгаалах зорилгоор импорт, экспорт, эсхүл дамжин өнгөрөхөд тавьсан хориг, эсхүл хязгаарлалтыг мөрдөхөд саад болохгүй.
- Гэхдээ Хэлэлцэн тохиролцогч Талууд дээрх 1 дэх хэсэгт дурдсан арга хэмжээг авахтай холбогдуулан, хяналт шалгалтын үр нөлөөнд хохирол учруулалгүйгээр, энэ конвенцийн заалтыг, түүнчлэн 6–аас 9 дүгээр зүйлд заасныг хяналтын үйл ажиллагаандаа мөрдөхийг эрмэлзэнэ
12 дугаар зүйл
Онцгой байдлын арга хэмжээ
- Хэлэлцэн тохиролцогч Талуудаас тодорхой тохиолдолд авч хэрэгжүүлж болох онцгой байдлын арга хэмжээ нь түүнийг авах хэрэгжүүлэх болсон шалтгаанд нийцсэн байх ёстой бөгөөд уг шалтгаан арилмагц уг арга хэмжээг зогсоох, эсхүл хэрэгжүүлэхээ болино.
- Дээрх арга хэмжээний үр нөлөөнд хохирол учруулахааргүй боломжтой бол Хэлэлцэн тохиролцогч Талууд тухайн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг заасан зохих заалтыг нийтэлнэ.
13 дугаар зүйл
Хавсралт
- Энэ конвенцийн хавсралт нь түүний салшгүй хэсэг болно.
- Хяналтын бусад салбарт хамаарах шинэ хавсралтыш дор дурдсан 22, эсхүл 24 дүгээр зүйлд заасан журмын дагуу энэ конвенцид нэмж болно.
14 дүгээр зүйл
Бусад гэрээтэй холбогдох нь
Энэ конвенц нь, 6 дугаар зүйлийн заалтыг хөндөхгүйгээр, энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Талуудын энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болохоос өмнө байгуулсан гэрээнээс үүдэлтэй эрх, үүргийг хөндөхгүй.
15 дугаар зүйл
Энэ конвенц нь хоёр, эсхүл түүнээс дээш Хэлэлцэн тохиролцогч Тал өөр хоорондоо илүү хөнгөлөлттэй нөхцөл олгоход мөн 16 дугаар зүйлд заасан Хэлэлцэн тохиролцогч Тал болох бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллын байгууллага дотоод, хил дээрээ өөрийн хууль тогтоомжийг мөрдөх эрхээ хэрэгжүүлэхэд хэрэв тэдгээр нь энэ конвенцид заасан хөнгөлөлтийг ямар нэгэн аргаар бууруулахгүй бол саад болохгүй.
16 дугаар зүйл
Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх,
батлах болон нэгдэн орох
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах энэ конвенц нь бүх Улсын хувьд, түүнчлэн тусгаар тогтносон улсаас бүрдсэн, энэ конвенцид тусгагдсан асуудлаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээ байгуулах болон мөрдөх эрх бүхий бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллын байгууллагын хувьд нэгдэн ороход нээлттэй байна.
- 1 дэх хэсэгт дурдсан бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллын байгууллага нь өөрийн эрх мэдлийн хүрээнд хамаарах асуудлаар энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Талууд болох өөрийн гишүүн улсад хамаарах эрхийг өөрийн нэрээр хэрэгжүүлж, холбогдох хариуцлагыг үүрч болно. Энэ тохиолдолд тухайн байгууллагын гишүүн улс санал өгөх эрхээ оролцуулан дээр дурдсан эрхийг дангаараа хэрэгжүүлж болохгүй.
- Улс болон дээр дурдсан бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллын байгууллага нь дараах замаар энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болж болно:
- түүнд гарын үсэг зурсны дараа соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх;
- нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх.
- Энэ конвенц нь бүх улс болон 1 дэх хэсэгт дурдсан бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллын байгууллагын хувьд 1983 оны 4 дүгээр сарын 1-ээс 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Женев дэх салбарт гарын үсэг зурахад нээлттэй байна.
- Энэ конвенц нь 1983 оны 4 дүгээр сарын 1-нээс нэгдэн ороход мөн нээлттэй байна.
- Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
17 дугаар зүйл
Хүчин төгөлдөр болох
- Энэ конвенц нь таван улс соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш гурван сар болоход хүчин төгөлдөр болно.
- Таван улс соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш энэ конвенц нь Хэлэлцэн тохиролцогч бусад Талын хувьд соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш гурван сар болоход хүчин төгөлдөр болно.
- Энэ конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай аливаа баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тохиолдолд түүнийг нэмэлт, өөрчлөлт оруулсан энэ конвенцид хамааралтай гэж үзнэ.
- Хорин хоёрдугаар дугаар зүйлд заасан журмын дагуу хүлээн зөвшөөрсөн нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө дээр дурдсан баримт бичгийг хадгалуулахаар өгсөн бол тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн уг баримт бичгийг нэмэлт, өөрчлөлт оруулсан энэ конвенцид хамааралтай гэж үзнэ.
18 дугаар зүйл
Цуцлах
- Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар энэ конвенцийг цуцалж болно.
- Цуцлах тухай мэдэгдлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээж авснаас хойш зургаан сар болмогц цуцлагдана.
19 дүгээр зүйл
Хүчингүй болох
Энэ конвенц хүчин төгөлдөр болсны дараа Хэлэлцэн тохиролцогч Талын тоо тасралтгүй үргэлжлэх арван хоёр сарын хугацаанд таваас бага болсон бол энэ конвенцийн үйлчлэл тухайн арван хоёр сарын хугацаа дуусмагц хүчингүй болно.
20 дугаар зүйл
Маргаан шийдвэрлэх
- Энэ конвенцийг тайлбарлах, хэрэглэхтэй холбогдон Хэлэлцэн тохиролцогч хоёр, эсхүл түүнээс дээш Талын хооронд үүссэн маргааныг аль болох хэлэлцээний, эсхүл маргаан шийдвэрлэх бусад аргаар шийдвэрлэнэ.
- Энэ конвенцийг тайлбарлах, хэрэглэхтэй холбогдон Хэлэлцэн тохиролцогч хоёр, эсхүл түүнээс дээш Талын хооронд үүссэн маргааныг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар шийдвэрлэж чадаагүй бол тэдгээрийн аль нэгний хүсэлтээр уг маргааныг дараах хэлбэрээр байгуулагдах арбитрын шүүхэд шилжүүлнэ: маргаанд оролцогч тал бүр нэг арбитрчийг томилж, эдгээр арбитрч нь даргалах үүрэгтэй өөр нэг арбирчийг томилно. Хэрэв аль нэг тал хүсэлт хүлээн авснаас хойш гурван сарын дотор арбитрчаа томилоогүй, эсхүл арбитрчид нь даргаа сонгож чадаагүй бол талуудын аль нэг нь арбитрчийг, эсхүл арбитрын шүүхийн даргыг томилуулахаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүсэлт гаргаж болно.
- Хоёр дахь хэсгийн дагуу томилогдсон арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх байх бөгөөд маргаанд оролцогч талууд түүнийг заавал биелүүлнэ.
- Арбитрын шүүх өөрийн үйл ажиллагааныхаа дэгийг тогтооно.
- Арбитрын шүүх маргаанд оролцогч талуудын хооронд байгуулсан гэрээ болон олон улсын нийтлэг эрх зүйг үндэслэн олонхийн саналаар шийдвэрээ гаргана.
- Арбитрын шүүхийн шийдвэрийг тайлбарлах, хэрэглэхтэй холбогдон маргаанд оролцогч талуудын хооронд үүсч болох саналын зөрүүтэй аливаа асуудлыг хянуулахаар талуудын аль нэг нь уг шийдвэрийг гаргасан арбитрын шүүхэд хүргүүлж болно.
- Маргаанд оролцогч тал бүр өөрийн томилсон арбитрчийн үзүүлсэн үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцах бөгөөд арбитрын шүүхийн даргын үзүүлсэн үйлчилгээтэй холбогдсон зардал болон бусад зардлыг маргаанд оролцогч талууд тэнцүү хувааж төлнө.
21 дүгээр зүйл
Тайлбар хийх
- Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал энэ конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах, эсхүл түүнд нэгдэн орох үедээ энэ конвенцийн 20 дугаар зүйлийн 2–оос 7 дахь хэсгийг дагаж мөрдөхгүй гэдгээ мэдэгдэж болно. Хэлэлцэн тохиролцогч бусад Талууд тийм тайлбар хийсэн Хэлэлцэн тохиролцогч Талын хувьд эдгээр заалтыг дагаж мөрдөхгүй
- Энэ хэсгийн 1 дэх хэсэгт заасан тайлбарыг хийсэн Хэлэлцэн тохиролцогч Тал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар тайлбараа хэдийд ч эргүүлэн авч болно.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тайлбараас өөр бусад ямар ч тайлбар энэ конвенцид хийхгүй.
22 дугаар зүйл
Энэ конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах журам
- Энэ конвенц болон түүний хавсралтад энэ зүйлд заасан журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
- Энэ конвенцид оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийн саналыг 7 дугаар хавсралтад заасан журмын дагуу Хэлэлцэн тохиролцогч бүх Талаас бүрдсэн Захиргааны хороогоор хэлэлцүүлнэ. Захиргааны хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, эсхүл бэлтгэж баталсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохиролцогч Талуудад батлуулахаар хүргүүлнэ.
- Өмнөх заалтын дагуу хүргүүлсэн аливаа нэмэлт, өөрчлөлтийн санал нь түүнийг хүргүүлснээс хойш арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохиролцогч Тал болох аль ч улс, эсхүл Хэлэлцэн тохиролцогч Тал болж энэ конвенцийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж буй бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллын аль нэг байгууллага уг нэмэлт, өөрчлөлтийн саналын талаар татгалзсан хариу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад ирүүлээгүй бол тухайн арван хоёр сарын хугацаа өнгөрснөөс хойш гурван сар болмогц Хэлэлцэн тохиролцогч бүх Талын хувьд хүчин төгөлдөр болно.
- Нэмэлт, өөрчлөлтийн саналын талаар энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу татгалзсан хариу хүргүүлсэн бол тухайн нэмэлт, өөрчлөлтийг батлагдаагүйд тооцох бөгөөд тэр нь хүчин төглдөр болохгүй.
23 дугаар зүйл
Хүсэлт, албаны зурвас, татгалзсан хариу
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга 22 дугаар зүйлд заасан бүх хүсэлт, албаны зурвас болон татгалзсан хариу, түүнчлэн аливаа нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрийн талаар Хэлэлцэн тохиролцогч бүх Тал болон бүх Улсад мэдээлнэ.
24 дүгээр зүйл
Хяналтын бага хурал
Энэ конвенцийг хүчин төгөлдөр болсноос хойш таван жил өнгөрсний дараа Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал энэ конвенцийг хянаж үзэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар бага хурал зарлан хуралдуулах талаар хүсэлт гаргаж болох бөгөөд уг бага хурлаар хэлэлцэх саналыг хүсэлтэд тусгасан байна. Энэ тохиолдолд:
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга уг хүсэлтийн талаар Хэлэлцэн тохиролцогч бүх Талд мэдэгдэж, түүнээс хойш гурван сарын хугацаанд анхны саналын талаар саналаа өгөх болон бага хурлаар хэлэлцүүлэхээр хүсч буй бусад санал байвал мөн ирүүлэхийг уриална;
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга аливаа бусад саналын талаар Хэлэлцэн тохиролцогч бүх Талд мөн мэдэгдэж, түүнээс хойш зургаан сарын хугацаанд Хэлэлцэн тохиролцогч Талуудын гуравны нэгээс багагүй хувь нь уг бага хурлыг зарлаж хуралдуулахыг зөвшөөрч байгаагаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн тохиолдолд хянаж үзэх бага хурлыг зарлан хуралдуулна;
- Гэвч, хэрэв Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хянан үзэх саналыг 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэмэлт, өөрчлөлт оруулах санал байна гэж үзвэл тухайн саналыг гаргасан Хэлэлцэн тохиролцогч Талтай зөвшилцсөний үндсэн дээр хянан үзэх журмын оронд 22 дугаар зүйлд заасан нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг хэрэгжүүлж болно.
25 дугаар зүйл
Мэдэгдэл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга 23 болон 24 дүгээр зүйлд заасан мэдээлэл, албан зурвас явуулахаас гадна дараах зүйлийг бүх Улсад мэдэгдэнэ:
- 16 дугаар зүйлийн дагуу соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон тухай;
- 17 дугаар зүйлийн дагуу энэ конвенц хүчин төгөлдөр болсон өдрийн тухай;
- 18 дугаар зүйлийн дагуу цуцалсан тухай;
- 19 дүгээр зүйлийн дагуу энэ конвенцийн үйлчлэл зогссон тухай;
- 21 дүгээр зүйлийн дагуу хийсэн тайлбарын тухай.
26 дугаар зүйл
Баталгаажуулсан хувь
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ конвенцийн баталгаажуулсан хоёр хувийг Хэлэлцэн тохиролцогч Тал бүрт болон Хэлэлцэн тохиролцогч Тал биш улсад 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хүргүүлнэ.
Женев хотноо нэг мянга есөн зуун наян хоёр оны аравдугаар сарын хорин нэгний өдөр адил хүчинтэй эх бичвэр бүхий англи, испани, орос, франц хэлээр нэг эх хувь үйлдэв.
ДЭЭР ДУРДСАНЫГ НОТОЛЖ, гарын үсэг зурах эрх олгогдсон бүрэн эрхт төлөөлөгчид энэ конвенцид гарын үсэг зурав.
1 дүгээр хавсралт
ГААЛИЙН ХЯНАЛТ БОЛОН БУСАД ХЯНАЛТЫГ УЯЛДУУЛАХ
1 дүгээр зүйл
Зарчим
- Бүх хил дээр гааль ажилладаг хийгээд түүний үүрэг нь нийтлэг шинжтэй байдгийг харгалзан бусад төрлийн хяналтыг гаалийн хяналттай боломжийн хэрээр уялдуулах ажлыг зохион байгуулна.
- Энэ зарчмыг мөрдөх явцад тохиромжтой бөгөөд олон улсын бараа тээвэрлэлтийг хөнгөвчлөхөд дөхөмтэй байх тохиолдолд дээрх хяналтыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хилээс өөр газарт гүйцэтгэх боломжтой юм.
2 дугаар зүйл
- Гаалийн байгууллага нь гаалийн хяналтаас өөр бусад хяналтын хууль тогтоомж, эсхүл журамд заасан шаардлагын талаар бүрэн мэдээллээр хангагдсан байна.
- Хэрэв бусад төрлийн хяналтыг гүйцэтгэх шаардлага гарсан бол гаалийн байгууллага холбогдох албадад энэ талаар мэдээлж, хамтарч ажиллах арга хэмжээ авна.
3 дугаар зүйл
Хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах
- Хэд хэдэн төрлийн хяналтыг нэг дор гүйцэтгэх тохиолдолд эрх бүхий албад хяналтыг аль болох нэгэн зэрэг, богино хугацаанд гүйцэтгэх бүхий л арга хэмжээг авна. Тэдгээр нь бичиг баримт болон мэдээлэлд тавигдах шаардлагыг уялдуулах талаар бүхий л хүчин чармайлтаа гаргана.
- Ялангуяа эрх бүхий эдгээр албад нь хяналтыг хэрэгжүүлж буй тухайн газарт шаардлагатай ажиллагсад, тоног төхөөрөмжөөр хангах бүхий л арга хэмжээг авна.
- Эдгээр эрх бүхий албад эрх мэдлээ гаальд олгосон тохиолдолд гааль нь тухайн албадын нэрийн өмнөөс бүх төрлийн, эсхүл зарим төрлийн хяналт шалгалт шууд хийж болох бөгөөд тухайн албадын өмнөөс хариуцлага хүлээнэ. Энэ тохиолдолд эдгээр албад гаалийг шаардлагатай хэрэгслээр хангана.
4 дүгээр зүйл
Хяналт шалгалтын үр дүн
- Энэ конвенцийн хүрээний бүхий л асуудлаар хяналтын албад болон гаалийн байгууллага бүх төрлийн хяналтын үр дүнтэй байдлыг хангах зорилгоор холбогдох бүхий л мэдээллийг цаг алдалгүй шуурхай солилцоно.
- Хяналт шалгалтын үр дүнг үндэслэн эрх бүхий албад тухайн барааны хувьд цаашид авах арга хэмжээг тодорхойлох бөгөөд шаардлагатай тохиолдолд өөр бусад хяналтын асуудал хариуцдаг байгууллагад мэдээлнэ. Энэ шийдвэрийг үндэслэн гаалийн байгууллага тухайн бараанд тохирох гаалийн дэглэмийг тодорхойлно.
2 дугаар хавсралт
Эмнэлэг, эрүүл ахуйн хяналт
1 дүгээр зүйл
Зарчим
Эмнэлэг, эрүүл ахуйн хяналтыг хаана явуулахаас үл хамааран энэ конвенцоор тодорхойлогдсон зарчим, түүний дотор 1 дүгээр хавсралтын дагуу гүйцэтгэнэ.
2 дугаар зүйл
Мэдээлэл
Хэлэлцэн тохиролцогч Тал бүр аливаа сонирхогч этгээдийг дараах мэдээллийг даруй олж авах боломжоор хангана.Үүнд:
эмнэлэг, эрүүл ахуйн хяналтад хамаарах барааны тухай;
эдгээр бараанд хяналт шалгалт хийх газрын тухай;
эмнэлэг, эрүүл ахуйн хяналтад хамаарах хууль зүйн баримт бичиг, журмын шаардлага, түүнчлэн хяналт шалгалт хийх ердийн журмын тухай.
2 дугаар зүйл
Хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах
- Хяналтын албад эмнэлэг, эрүүл ахуйн хяналт явуулах хилийн цэгүүд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан эсэхэд хяналт тавина.
- Хэрэв тухайн бараа гэмтэж муудахгүй, эсхүл тээвэрлэлтийн явцад халдварын эх үүсвэр болохгүй болох нь холбогдох гэрчилгээ болон тээвэрлэлтийн арга хэлбэрээс тодорхой харагдаж байвал эмнэлэг, эрүүл ахуйн хяналтыг улсын дотоодод байрлах цэгт бас гүйцэтгэж болно.
- Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй конвенцийн хүрээнд Хэлэлцэн тохиролцогч Талууд түргэн муудах барааны тээвэрлэлтийн явцад хийх биет шалгалтыг аль болох багасгахыг эрмэлзэнэ.
- Барааг эмнэлэг, эрүүл ахуйн хяналтын хариу гартал саатуулах тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч Талуудын эрх бүхий хяналтын албад уг барааг гаалийн хамгийн бага бүрдүүлэлтийг шаардах явдлыг оролцуулан түүний бүрэн бүтэн байдлыг хангах нөхцөл бүрдсэн газар хадгалах арга хэмжээ авна.
2 дугаар зүйл
Дамжин өнгөрөх бараа
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй конвенцийн хүрээнд Хэлэлцэн тохиролцогч Талууд дамжин өнгөрөх барааг хэрэв халдварын аюул илт байхгүй бол эмнэлэг, эрүүл ахуйн хяналтаас аль болох чөлөөлөх арга хэмжээ авна.
2 дугаар зүйл
Хамтын ажиллагаа
- Эмнэлэг, эрүүл ахуйн хяналтын албад эмнэлэг, эрүүл ахуйн хяналтад хамаарах түргэн муудах барааны урсгалыг түргэсгэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч бусад Талын холбогдох албадтай ашигтай мэдээлэл солилцох замаар хамтарч ажиллана.
- Түргэн муудах бараа эмнэлэг, эрүүл ахуйн хяналтын явцад саатуулагдсан тохиолдолд эрх бүхий алба түүнийг саатуулсан шалтгаан болон тухайн барааны хувьд авч буй арга хэмжээний талаар экспортлогч улсын холбогдох албанд аль болох богино хугацаанд мэдэгдэхийг хичээнэ.
3 дугаар хавсралт
Мал эмнэлгийн хяналт
1 дүгээр зүйл
Зарчим
Мал эмнэлгийн хяналтыг хаана явуулахаас үл хамааран энэ конвенцоор тодорхойлогдсон зарчим, түүний дотор 1 дүгээр хавсралтын дагуу гүйцэтгэнэ.
2 дугаар зүйл
Тодорхойлолт
Энэ конвенцийн 1 дүгээр зүйлийн “d”-д тодорхойлсон мал эмнэлгийн хяналтад амьд амьтан болон амьтаны гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл болон тээврийн хэрэгсэлд тавигдах хяналт хамаарна. Мөн устах аюулд хүрсэн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор тавьж байгаа хяналт зэрэг мал эмнэлгийн хяналттай байнга холбоотой байж үр дүнгээ өгдөг чанар, стандартын шаардлага хангуулах болон өөр бусад янз бүрийн зохицуулалтыг сахиулах зорилго бүхий хяналтыг хамааруулж болно.
3 дугаар зүйл
Мэдээлэл
Хэлэлцэн тохиролцогч Тал бүр сонирхогч аливаа этгээдийг дараах мэдээллийг даруй олж авах боломжоор хангана. Үүнд:
мал эмнэлгийн хяналтад хамаарах барааны тухай;
эдгээр бараанд хяналт шалгалт хийх газрын тухай;
мэдүүлэгт заавал мэдэгдэх ёстой өвчний тухай;
мал эмнэлгийн хяналтад хамаарах хууль зүйн баримт бичиг, журмын шаардлага, түүнчлэн хяналт шалгалт явуулах ердийн журмын тухай.
4 дүгээр зүйл
Хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах
- Хэлэлцэн тохиролцогч Талууд дараах арга хэмжээг авна:
шаардлагатай бөгөөд боломжтой гэж үзсэн цэгт тээвэрлэлтийн хэрэгцээнд нийцүүлэн мал эмнэлгийн хяналт явуулахад шаардагдах материаллаг бааз бүрдүүлэх,
ялангуяа, мал эмнэлгийн болон гаалийн албадын ажлын цагийг уялдуулах, түүнчлэн бараа ирж буй талаар урьдчилан мэдээлсэн бол ердийн цагийн хуваариас гадуур бүрдүүлэлт хийхээр тохиролцох замаар барааны хөдөлгөөнийг хөнгөвчлөх.
- Хэрэв тухайн бүтээгдэхүүн гэмтэж муудахгүй, эсхүл тээвэрлэлтийн явцад халдварын эх үүсвэр болохгүй болохыг нотолж чадвал, мөн тэр нь түүнийг тээвэрлэхэд ашиглаж буй тээврийн хэрэгслээс мэдэгдэж байвал мал, амьтаны гаралтай бүтээгдэхүүний мал эмнэлгийн хяналтыг тухайн улсын дотоодод байрлах цэгт гүйцэтгэж болно.
- Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй конвенцийн хүрээнд Хэлэлцэн тохиролцогч Талууд түргэн муудах барааны тээвэрлэлтийн явцад хийх биет шалгалтыг аль болох багасгахыг эрмэлзэнэ.
- Барааг мал эмнэлгийн хяналтын хариу гартал саатуулах тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч Талуудын эрх бүхий хяналтын албад уг барааг гаалийн хамгийн бага бүрдүүлэлтээр, мөн хорио цээрийн аюулгүй байдал болон түүний бүрэн бүтэн байдлыг хангасан нөхцөл бүрдсэн газар хадгалах арга хэмжээг авна.
5 дугаар зүйл
Дамжин өнгөрөх бараа
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй конвенцийн хүрээнд Хэлэлцэн тохиролцогч Талууд мал, амьтаны гаралтай дамжин өнгөрөх бүтээгдэхүүнийг хэрэв халдварын аюул илт байхгүй бол мал эмнэлгийн хяналтаас аль болох чөлөөлөх арга хэмжээ авна.
6 дугаар зүйл
Хамтын ажиллагаа
- Мал эмнэлгийн хяналтын албад мал эмнэлгийн хяналтад хамаарах барааны урсгалыг түргэсгэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч бусад Талын холбогдох албадтай ашигтай мэдээлэл солилцох замаар хамтран ажиллана.
- Түргэн муудах бараа, эсхүл амьд мал, амьтан мал эмнэлгийн хяналтын явцад саатуулагдсан тохиолдолд эрх бүхий алба түүнийг саатуулсан шалтгаан болон тухайн барааны хувьд авч буй арга хэмжээний талаар экспортлогч улсын холбогдох албанд аль болох богино хугацаанд мэдэгдэхийг хичээнэ.
4 дүгээр хавсралт
Ургамлын хорио цээрийн хяналт
1 дүгээр зүйл
Зарчим
Ургамлын хорио цээрийн хяналтыг хаана явуулахаас үл хамааран энэ конвенцоор тодорхойлогдсон зарчим, түүний дотор 1 дүгээр хавсралтын дагуу гүйцэтгэнэ.
2 дугаар зүйл
Тодорхойлолт
Энэ конвенцийн 1 дүгээр зүйлийн “е”-д тодорхойлсон ургамал хорио цээрийн хяналтад ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл болон тээврийн хэрэгсэлд хийх хяналт шалгалт мөн хамаарна. Үүнд бас устах аюулд хүрсэн ургамлын төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг хамааруулж болно.
3 дугаар зүйл
Мэдээлэл
Хэлэлцэн тохиролцогч Тал бүр сонирхогч аливаа этгээдийг дараах мэдээллийг даруй олж авах боломжоор хангана.Үүнд:
ургамал хорио цээрийн хяналтад хамаарах барааны тухай;
ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнд тусгайлан хяналт шалгалт хийх газрын тухай;
хориглосон, эсхүл хязгаарлалт тавьсан ургамлын хортон болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний жагсаалт;
ургамал хорио цээрийн хяналтад хамаарах хууль зүйн баримт бичиг, журмын шаардлага, түүнчлэн хяналт явуулах ердийн журмын тухай.
4 дүгээр зүйл
Хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах
- Хэлэлцэн тохиролцогч Талууд дараах арга хэмжээг авна:
шаардлагатай болон боломжтой гэж үзсэн цэгт тээвэрлэлтийн хэрэгцээнд нийцүүлэн ургамал хорио цээрийн хяналт явуулах, бараа хадгалах, хортон шавьж устгах, халдваргүйжүүлэхэд (ариутгал хийхэд) шаардагдах материаллаг бааз бүрдүүлэх;
ялангуяа, ургамал хорио цээрийн болон гаалийн албадын ажлын цагийг уялдуулах, түүнчлэн түргэн муудах бараа ирж буй талаар урьдчилан мэдээлсэн бол ердийн цагийн хуваариас гадуур бүрдүүлэлт хийхээр тохиролцох замаар барааны хөдөлгөөнийг хөнгөвчлөх.
- Хэрэв тухайн бараа тээвэрлэлтийн явцад шимэгчээр халдварлахгүй болохыг нотолж чадвал, мөн тэр нь түүнийг тээвэрлэхэд ашиглаж буй тээврийн хэрэгслээс мэдэгдэж байвал ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний ургамал хорио цээрийн хяналтыг тухайн улсын дотоодод байрлах цэгт гүйцэтгэж болно.
- Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй конвенцийн хүрээнд Хэлэлцэн тохиролцогч Талууд түргэн муудах ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлтийн явцад хийх биет шалгалтыг аль болох багасгахыг эрмэлзэнэ.
- Барааг ургамал хорио цээрийн хяналтын хариу гартал саатуулах тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч Талуудын эрх бүхий хяналтын албад уг барааг гаалийн хамгийн бага бүрдүүлэлтээр, мөн хорио цээрийн аюулгүй байдал болон түүний бүрэн бүтэн байдлыг хангасан нөхцөл бүрдсэн газар хадгалах арга хэмжээг авна.
5 дугаар зүйл
Дамжин өнгөрөх бараа
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй конвенцийн хүрээнд, гэхдээ тэр нь өөрийн ургамлыг хамгаалах зайлшгүй арга хэмжээ болохоос бусад тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч Талууд дамжин өнгөрөх барааг ургамал хорио цээрийн хяналтаас аль болох чөлөөлөх арга хэмжээг авна.
6 дугаар зүйл
Хамтын ажиллагаа
- Ургамал хорио цээрийн хяналтын албад ургамал хорио цээрийн хяналтад хамаарах ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний урсгалыг түргэсгэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч бусад Талын холбогдох албадтай ашигтай мэдээлэл солилцох замаар хамтарч ажиллана.
- Ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн ургамал хорио цээрийн хяналтын явцад саатуулагдсан тохиолдолд эрх бүхий алба түүнийг саатуулсан шалтгаан болон тухайн барааны хувьд авч буй арга хэмжээний талаар экспортлогч улсын холбогдох албанд аль болох богино хугацаанд мэдэгдэхийг хичээнэ.
5 дугаар хавсралт
ТЕХНИКИЙН СТАНДАРТЫН ХЯНАЛТ
1 дүгээр зүйл
Зарчим
Техникийн стандартын хяналтыг хаана явуулахаас үл хамааран энэ конвенцоор тодорхойлогдсон зарчим, түүний дотор 1 дүгээр хавсралтын дагуу гүйцэтгэнэ.
2 дугаар зүйл
Мэдээлэл
Хэлэлцэн тохиролцогч Тал бүр сонирхогч аливаа этгээдийг дараах мэдээллийг даруй олж авах боломжоор хангана.Үүнд:
стандарт болон түүнийг хэрэглэх тухай;
хяналтад хамаарагдах барааны тухай;
техникийн стандартын (хэрэгжилтийн) хяналтад хамаарах хууль зүйн баримт бичиг, журмын шаардлага, түүнчлэн хяналт шалгалт явуулах ердийн журмын тухай.
3 дугаар зүйл
Стандартаа уялдуулах
Олон улсын стандарт байхгүй тохиолдолд, дотоодын стандарт хэрэглэж буй Хэлэлцэн тохиролцогч Талууд олон улсын хэлэлцээр байгуулах замаар тэдгээрийг уялдуулахыг эрмэлзэнэ.
4 дүгээр зүйл
Хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах
- Хэлэлцэн тохиролцогч Талууд дараах арга хэмжээ авахыг эрмэлзэнэ:
шаардлагатай бөгөөд боломжтой гэж үзсэн цэгт тээвэрлэлтийн хэрэгцээнд нийцүүлэн техникийн стандартын хяналтын станц байгуулах;
ялангуяа, техникийн стандартын хяналтын алба болон гаалийн албаны ажлын цагийг уялдуулах, түүнчлэн түргэн муудах бараа ирж буй талаар урьдчилан мэдээлсэн бол ердийн цагийн хуваариас гадуур бүрдүүлэлт хийхээр тохиролцох замаар барааны хөдөлгөөнийг хөнгөвчлөх.
- Хэрэв тухайн бараа, ялангуяа түргэн муудах бараа тээвэрлэлтийн явцад гэмтэж муудахгүй болохыг нотолж чадвал, мөн тэр нь түүнийг тээвэрлэхэд ашиглаж буй тээврийн хэрэгслээс мэдэгдэж байвал техникийн стандартын хяналтыг тухайн улсын дотоодод байрлах цэгт гүйцэтгэж болно.
- Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй конвенцийн хүрээнд Хэлэлцэн тохиролцогч Талууд техникийн стандартын хяналтад хамаарах түргэн муудах барааны тээвэрлэлтийн явцад хийх биет шалгалтыг аль болох багасгахыг эрмэлзэнэ.
- Хэлэлцэн тохиролцогч Талууд техникийн стандартын хяналтын албаны журам болон бусад төрлийн хяналтын албадын журмыг хооронд нь боломжийн хэрээр уялдуулах замаар техникийн стандартын хяналтыг зохион байгуулна.
- Барааг ургамал хорио цээрийн хяналтын хариу гартал саатуулах тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч Талуудын эрх бүхий хяналтын албад уг бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хамгийн бага бүрдүүлэлтээр, мөн тухайн барааны бүрэн бүтэн байдлыг хангасан нөхцөл бүрдсэн газар хадгалах, зогсоох арга хэмжээг авна.
5 дугаар зүйл
Дамжин өнгөрөх бараа
Техникийн стандартын хяналтыг шууд дамжин өнгөрөх горимоор тээвэрлэгдэж буй бараанд хийхгүй.
6 дугаар зүйл
Хамтын ажиллагаа
- Техникийн стандартын хяналтын албад техникийн стандартын хяналтад хамаарах түргэн муудах барааны урсгалыг түргэсгэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч бусад Талын холбогдох албадтай ашигтай мэдээлэл солилцох замаар хамтран ажиллана.
- Түргэн муудах бараа техникийн стандартын хяналтын явцад саатуулагдсан тохиолдолд эрх бүхий алба түүнийг саатуулсан шалтгаан болон тухайн барааны хувьд авч буй арга хэмжээний талаар экспортлогч улсын холбогдох албанд аль болох богино хугацаанд мэдэгдэхийг хичээнэ.
6 дугаар хавсралт
ЧАНАРЫН ХЯНАЛТ
1 дүгээр зүйл
Зарчим
Энэ конвенцид авч үзэж буй чанарын хяналтыг хаана явуулахаас үл хамааран энэ конвенцоор тодорхойлогдсон зарчим, түүний дотор 1 дүгээр хавсралтын дагуу гүйцэтгэнэ.
2 дугаар зүйл
Мэдээлэл
Хэлэлцэн тохиролцогч Тал бүр сонирхогч аливаа этгээдийг дараах мэдээллийг даруй олж авах боломжоор хангана. Үүнд:
бараанд чанарын хяналт хийх газрын тухай;
чанарын хяналтад хамаарах хууль зүйн баримт бичиг, журмын шаардлага, түүнчлэн хяналт шалгалт явуулах ердийн журмын тухай.
3 дугаар зүйл
Хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах
- Хэлэлцэн тохиролцогч Талууд дараах арга хэмжээг авна:
шаардлагатай болон боломжтой цэгт тээвэрлэлтийн хэрэгцээнд нийцүүлэн чанарын хяналтын станц байгуулах;
ялангуяа, чанарын хяналтын болон гаалийн албадын ажлын цагийг уялдуулах, түүнчлэн түргэн муудах бараа ирж буй талаар урьдчилан мэдээлсэн бол ердийн цагийн хуваариас гадуур бүрдүүлэлт хийхээр тохиролцох замаар барааны хөдөлгөөнийг хөнгөвчлөх.
- Тухайн үйл ажиллагаа нь олон улсын барааны тээвэрлэлтийг хөнгөвчлөхөд тус дэмтэй байвал чанарын хяналтыг улсын дотоодод байрлах цэгт гүйцэтгэж болно.
- Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй конвенцийн хүрээнд Хэлэлцэн тохиролцогч Талууд чанарын хяналтад хамаарах түргэн муудах бүтээгдэхүүний тээвэрлэлтийн явцад хийх биет шалгалтыг аль болох багасгахыг эрмэлзэнэ.
- Хэлэлцэн тохиролцогч Талууд чанарын хяналтын албаны журам болон бусад төрлийн хяналтын албадын журмыг хооронд нь боломжийн хэрээр уялдуулах замаар чанарын хяналтыг зохион байгуулна.
4 дүгээр зүйл
Дамжин өнгөрөх бараа
Чанарын хяналтыг нэвт дамжин өнгөрөх горимоор тээвэрлэгдэж байгаа бараанд ерөнхийдөө хийхгүй.
5 дугаар зүйл
Хамтын ажиллагаа
- Чанарын хяналтын албад чанарын хяналтад хамаарах түргэн муудах бүтээгдэхүүний урсгалыг түргэсгэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч бусад Талын холбогдох албадтай ашигтай мэдээлэл солилцох замаар хамтран ажиллана.
- Түргэн муудах бараа чанарын хяналт шалгалтын улмаас саатуулагдсан тохиолдолд эрх бүхий алба түүнийг саатуулсан шалтгаан болон тухайн бараанд авч буй арга хэмжээний талаар экспортлогч улсын холбогдох албанд аль болох богино хугацаанд мэдэгдэхийг хичээнэ.
7 дугаар хавсралт
ЭНЭ КОНВЕНЦИЙН 22 ДУГААР ЗҮЙЛД ДУРДСАН
ЗАХИРГААНЫ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
1 дүгээр зүйл
Гишүүд
Захиргааны хорооны гишүүд нь энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Талууд байна.
2 дугаар зүйл
Ажиглагчид
- Захиргааны хороо нь Хэлэлцэн тохиролцогч Тал биш бүх улсын эрх бүхий байгууллага, Хэлэлцэн тохиролцогч Тал биш олон улсын байгууллагын төлөөлөгчийг урин, тэдний сонирхсон асуудлыг хэлэлцэх Хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулах шийдвэр гаргаж болно.
- Гэвч 1 дэх хэсэгт заасан бөгөөд энэ конвенцийн хавсралтаар зохицуулсан асуудал хариуцсан олон улсын байгууллага 1 дүгээр зүйлийн заалтыг зөрчилгүйгээр Захиргааны хорооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй байна.
3 дугаар зүйл
Нарийн бичгийн дарга нарын газар
Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрыг Европын эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга дэмжиж ажиллана.
4 дүгээр зүйл
Хорооны хуралдаан
Европын эдийн засгийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хороог дараах байдлаар зарлан хуралдуулна. Үүнд:
- i) конвенц хүчин төгөлдөр болсноос хоёр жилийн дараа;
- ii) дараа нь Хорооноос тогтоосон хугацаанд, гэхдээ таван жилд нэгээс доошгүй удаа;
iii) Хэлэлцэн тохиролцогч Тал болох наад зах нь 5 улсын эрх бүхий байгууллагын хүсэлтээр.
5 дугаар зүйл
Албан тушаалтан
Хороо нь хуралдаан бүрийн дарга болон орлогчийг сонгоно.
6 дугаар зүйл
Ирц
Шийдвэр гаргахын тулд Хэлэлцэн тохиролцогч Тал болох улсын гуравны нэгээс багагүй хувийн ирц бүрдсэн байх шаардлагатай.
7 дугаар зүйл
Шийдвэр гаргах
(i) Саналыг санал хураалтаар шийдвэрлэнэ.
(ii) Хуралд оролцож буй Хэлэлцэн тохиролцогч Тал болох Улс бүр саналын нэг эрхтэй байна.
(iii) Конвенцийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх тохиолдолд энэ конвенцийн оролцогч болох бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь санал хураалтад оролцохдоо энэ конвенцийн оролцогч болох гишүүн улсынхаа нийт тооны хэмжээний саналын эрх эдэлнэ. Энэ сүүлчийн тохиолдолд гишүүн улс санал өгөх эрхээ эдлэхгүй.
(iv) дор дурдсан “v” хэсэг заасныг харгалзан хүрэлцэн ирэгсэд болон “ii”, “iii” хэсэгт тодорхойлсон нөхцөлийн дагуу оролцогчдын ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
(v) Энэ конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хүрэлцэн ирэгсэд болон “ii” “iii” хэсэгт тодорхойлсон нөхцөлийн дагуу оролцогчдын гуравны хоёроос илүү олонхоор шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл
Тайлан
Хороо нь хуралдаанаа хаахын өмнө тайлангаа батална.
9 дүгээр зүйл
Нэмэлт заалт
Энэ хавсралтад зохих ёсоор заагдаагүй асуудлын хувьд Хорооноос өөрөөр шийдвэрлээгүй бол Европын эдийн засгийн комиссын Үйл ажиллагааны дүрмийг мөрдөнө.
8 дугаар хавсралт
ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРЭЭР ХИЛ НЭВТРЭХ ГОРИМЫГ ХӨНГӨВЧЛӨХ
1 дүгээр зүйл
Зарчим
Энэ Хавсралтаар конвенцийн заалт, ялангуяа 1 дүгээр хавсралтад заасныг дэлгэрүүлж, олон улсын авто тээврээр хил нэвтрэх горимыг хөнгөвчлөх үүднээс хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлохыг эрмэлзэв.
2 дугаар зүйл
Мэргэжлийн жолооч нарт виз олгох горимыг хөнгөвчлөх
- Хэлэлцэн тохиролцогч Талууд олон улсын авто тээвэр хийж буй мэргэжлийн жолооч нарт виз олгох горимоо олон улсын хэмжээнд хүлээсэн үүрэг, шалган нэвтрүүлэх дотоодын журам, мөн виз хүсэгч бүх этгээдэд хамаарах олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэн хөнгөвчлөхийг эрмэлзэнэ.
- Хэлэлцэн тохиролцогч Талууд мэргэжлийн жолооч нарт виз олгох горимыг хөнгөвчлөхтэй холбогдуулан тэргүүн туршлагын талаар мэдээлэл тогтмол солилцохыг зөвшөөрч байна.
3 дугаар зүйл
Олон улсын авто тээврийн үйл ажиллагаа
- Барааны олон улсын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд Хэлэлцэн тохиролцогч Талууд хилийн бодит байдлын талаар, түүнчлэн олон улсын автотээврийн үйл ажиллагаатай холбогдуулан хүчин төгөлдөр мөрдөж буй, эсхүл мөрдөхөөр төлөвлөсөн хилийн хяналтын шаардлагын талаар олон улсын тээврийн үйл ажиллагаанд оролцогч бүх талуудад уялдан зохицсон аливаа хэлбэрээр тогтмол мэдээлнэ.
- Хил нэвтрэх цэгийн ачааллыг хөнгөвчлөх үүднээс Хэлэлцэн тохиролцогч Талууд хяналтанд шаардлагатай бүх горимаа боломжийнхоо хэрээр, гэхдээ зөвхөн дамжин өнгөрөх хөдөлгөөнөөр хязгаарлалгүйгээр, авто замаар тээвэрлэх бараа ачих, хүрэх өртөөдөд хүргэхийг эрмэлзэнэ.
- Ялангуяа энэ конвенцийн 7 дугаар зүйлийг харгалзан, яаралтай хүргэх ачаа, тухайлбал, амьд амьтан, түргэн муудах барааг тэргүүн ээлжинд анхаарна. Хил нэвтрэх цэг дээр ажиллаж буй эрх бүхий албад ялангуяа:
(i) түргэн муудах хүнсний зүйлс тээвэрлэж буй ATP (Approved for Transport of Perishable Food stuffs) зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл, мөн амьд амьтан тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл хил дээр ирсэн үеэс хууль тогтоомжийн, захиргааны, гаалийн болон эрүүл ахуйн хяналт шалгалтаар орох хүртэл хүлээх цагийг багасгах шаардлагатай арга хэмжээ авна;
(ii) энэ заалтын (i)-д заасан зайлшгүй хяналт шалгалтыг аль болох түргэн шуурхай хийж гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ;
(iii) хяналт шалгалтын шаардлага хангаж байвал түргэн муудах хүнсний зүйлс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн зайлшгүй хөргөлтийн системийн тасралтгүй ажиллагааг боломжийн хэмжээнд зөвшөөрнө;
(iv) түргэн муудах хүнсний зүйлс, амьд амьтдыг эрүүл ахуйн үзлэгээр оруулах шаардлагатай тохиолдолд тэдгээрийн хил нэвтрэх горимыг шуурхайлах үүднээс Хэлэлцэн тохиролцогч бусад Талын эрх бүхий байгууллагатай, ялангуяа урьдчилан мэдээлэл солилцох замаар, хамтран ажиллана.
4 дүгээр зүйл
Тээврийн хэрэгслийн үзлэг
- Дугуйт тээврийн хэрэгсэлд тогтмол хугацаанд техникийн үзлэг хийх загвар нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, тийм үзлэгийн дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай (1997 оны) хэлэлцээрийн Тал биш Хэлэлцэн тохиролцогч Талууд энэ хэлэлцээрт заасан Техникийн үзлэгийн олон улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх замаар авто тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх ажиллагааг дотоодын болон олон улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хөнгөвчлөхийг эрмэлзэнэ. 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар энэ Хэлэлцээрт тусгасан Техникийн үзлэгийн олон улсын гэрчилгээг энэ Хавсралтын 1 дүгээр зүүлтэд оруулав.
- Хэлэлцэн тохиролцогч Талууд түргэн муудах хүнсний зүйлс тээвэрлэж буй ATP зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг таних зорилгоор түргэн муудах хүнсний зүйлсийг олон улсын хэмжээнд тээвэрлэх, тийм тээвэрлэлтэд хэрэглэх тусгай тоноглолын тухай (1970 оны) хэлэлцээрт заасан ATP гэрчилгээ буюу зөвшөөрлийн пайз, мөн ялгах тэмдгийг холбогдох тээврийн хэрэгсэлд хэрэглэж болно.
5 дугаар зүйл
Тээврийн хэрэгслийн жин тодорхойлох олон улсын гэрчилгээ
- Хил нэвтрэх ажиллагааг хурдасгах зорилгоор, Хэлэлцэн тохиролцогч Талууд энэ Хавсралтын 2 дугаар зүүлтэд оруулсан Тээврийн хэрэгслийн жин тодорхойлох олон улсын гэрчилгээг баталж, харилцан хүлээн зөвшөөрөх замаар, дотоодын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн, тээврийн хэрэгслийг хил дээр давхар/дахин пүүлэхээс зайлсхийхийг эрмэлзэнэ. Хэлэлцэн тохиролцогч Талууд дээрх гэрчилгээг баталсан бол сэжигтэй гэж үзэж, гэнэтийн үзлэг, шалгалт хийхээс бусад тохиолдолд жингийн хэмжилт дахин/давтан хийхгүй. Тээврийн хэрэгслийн дээрх гэрчилгээнд бичигдэх жингийн хэмжилт зөвхөн олон улсын тухайн тээврийн үйл ажиллагааны гарал үүслийн улсад хийгдэнэ. Тухайн хэмжилтийн үр дүнг дээрх гэрчилгээнд зохих ёсоор тусгаж, баталгаажуулсан байна.
- Тээврийн хэрэгслийн жин тодорхойлох олон улсын гэрчилгээг баталсан Хэлэлцэн тохиролцогч Тал бүр олон улсын зарчмын дагуу өөрийн оронд хүлээн зөвшөөрөгдсөн бүх пүүлэх цэгүүдийн жагсаалт, түүнчлэн уг жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар хэвлэн нийтэлнэ. Уг жагсаалт, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг Хэлэлцэн тохиролцогч бүх Талуудад мэдэгдэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын эдийн засгийн комиссын гүйцэтгэх захиралд, мөн энэ конвенцийн 7 дугаар Хавсралтын 2 дугаар зүйлд заасан олон улсын байгууллагад хүргүүлнэ.
- Эрх бүхий пүүлэх цэгүүдэд тавигдах наад захын шаардлага, эрх олгоход баримтлах зарчим, пүүлэх ажиллагаанд мөрдөх үндсэн шинжийг энэ Хавсралтын 2 дугаар зүүлтэд тусгав.
6 дугаар зүйл
Хил нэвтрэх цэг
Хил нэвтрэх цэгийн шаардлагатай ажиллагааг цэгцлэх, түргэсгэх явдлыг хангах үүднээс, Хэлэлцэн тохиролцогч Талууд барааны олон улсын хөдөлгөөнд нээлттэй хил нэвтрэх цэгүүдэд тавигдах дор дурдсан наад захын шаардлагыг боломжийнхоо хирээр хангана:
(i) худалдааны шаардлага болон авто замын хөдөлгөөний дүрэмд нийцэж байна гэж үзвэл хөрш орнууд 24 цагийн турш хамтарсан хяналт шалгалт хийх боломжийн байр байгууламжтай (нэг цэгийн технологитой) байх;
(ii) гаалиар дамжин өнгөрөх олон улсын хүчин төгөлдөр бичиг баримттай, эсхүл амьд амьтан буюу түргэн муудах хүнсний зүйлс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг тэргүүн ээлжинд нэвтрүүлэх үүднээс хилийн хоёр талд төрөлжсөн тээврийн хөдөлгөөний салангид урсгалтай байх;
(iii) замын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр ачаа, тээврийн хэрэгсэлд сонгон шалгалт хийх тусгай талбайтай байх;
(iv) автомашины зохих ёсны зогсоол болон ачаа ачих, буулгах (терминал үйлчилгээний) байр байгууламжтай байх;
(v) жолооч нарт зориулагдсан эрүүл ахуй, нийгмийн үйлчилгээ, холбооны байр байгууламжтай байх;
(vi) тээвэр зуучийн байгууллага тээвэр эрхлэгчдэд өрсөлдөөний журмаар үйлчилгээ үзүүлэх чадалтай байх зорилгоор хил нэвтрэх цэг дээр шаардлага хангасан байр байгууламж байгуулах явдлыг хөхиүлэн дэмжинэ.
7 дугаар зүйл
Тайлагнах механизм
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын эдийн засгийн холбооны гүйцэтгэх захирал энэ Хавсралтын 1-ээс 6 дугаар зүйлд заасантай холбогдуулан Хэлэлцэн тохиролцогч Талууд хил нэвтрэх горимыг сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хоёр жил тутам хяналт судалгаа явуулна.
* * *
Конвенцийн 8 дугаар хавсралтын 1 дүгээр зүүлт
ТЕХНИКИЙН ҮЗЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ[1]
Дугуйт тээврийн хэрэгсэлд тогтмол хугацаанд техникийн үзлэг хийх загвар нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, тийм үзлэгийн дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай 2001 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр болсон
(1997 оны) хэлэлцээрийг үндэслэв
- Магадлан итгэмжлэл бүхий Техникийн үзлэгийн төв холбогдох техникийн үзлэгийг явуулж, үзлэгийн дүн нь 1997 оны Венийн хэлэлцээрт хавсаргасан холбогдох дүрмийн шаардлагад нийцэж буйг батлан илэрхийлж, дараагийн үзлэгт хамрагдах сүүлчийн хугацааг техникийн үзлэгийн олон улсын гэрчилгээний хойно хавсрагдсан загварын 12.5 дахь мөрөнд заах үүрэгтэй.
- Техникийн үзлэгийн олон улсын гэрчилгээнд хойно заасан мэдээллийг тусгана. Уг гэрчилгээ нь ногоон хавтастай, цагаан хуудастай, А6 (148×105 мм) хэмжээтэй товхимол хэлбэртэй, эсхүл A4 (210×197) хэмжээний ногоон, цагаан цаасыг А6 форматаар нугалсан хуудас байна. Ийнхүү нугалсан гэрчилгээний дээд хэсэгт тухайн лсын, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын ялгах тэмдэг байна.
- Гэрчилгээний (асуултууд), агуулга (текст) нь түүнийг олгосон Хэлэлцэн тохиролцогч Талын албан ёсны хэлээр хэвлэгдэж, холбогдох дугаараар дугаарлагдсан байна.
- Холбогдох хэлэлцээрийн Хэлэлцэн тохиролцогч Талд хэрэглэж буй тогтмол хугацаат үзлэгийн тайлан протоколыг орлуулах баримт болгон ашиглаж болно. Түүний загварыг Хэлэлцэн тохиролцогч холбогдох Талуудад мэдээлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна.
- Техникийн үзлэгийн олон улсын гэрчилгээг зөвхөн эрх бүхий байгууллагаас гараар, бичгийн машинаар, эсхүл компьютераар бөглөхдөө латин үсэг хэрэглэнэ.
ТЕХНИКИЙН ҮЗЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
………………………………………………………. (Техникийн үзлэгийн асуудал хариуцсан захиргааны байгууллага)
………………………………………………………. [2] CERTIFICAT INTERNATIONAL DE CONTROLE TECHNIQUE[3]
|
ТЕХНИКИЙН ҮЗЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ 1. Улсын (Бүртгэлийн) дугаар:…………………………………………………………………………. 2. Тээврийн хэрэгслийг таних дугаар: ……………………………………………………………… 3. Үйлдвэрлэснээс хойш анх бүртгэсэн дугаар (Улс, Байгууллага) [4]…………………… 4. Үйлдвэрлэснээс хойш анх бүртгэсэн огноо: ………………………………………………….. 5. Техникийн үзлэг хийсэн огноо: ……………………………………………………………………… ТЕХНИКИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙДАЛ 6. Энэ гэрчилгээг 1, 2-т заасан дугаараар танигдах тээврийн хэрэгсэлд олгосон бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь Дугуйт тээврийн хэрэгсэлд тогтмол хугацаанд техникийн үзлэг хийх загвар нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, тийм үзлэгийн дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай 1997 оны хэлэлцээрийн хавсралт Дүрмийн (Дүрмүүдийн) шаардлагыг өнөөдрийн байдлаар 5-д заасны дагуу хангасан болно. 7. Тухайн тээврийн хэрэгсэл 6-д заасан Дүрмийн (Дүрмүүдийн) дагуу техникийн дараагийн үзлэгт дараах хугацаанаас өмнө хамрагдана: Огноо: (сар/жил) ……………………………………………… 8. Гэрчилгээ олгосон байгууллага: …………………………………………………………………… 9. Гэрчилгээ олгосон газар: ………………………………………………………………………………. 10. Огноо: ……………………………………………………………………………………………………… 11. Гарын үсэг[5]: ……………………………………………………………………………………………. |
12. Дараагийн тогтмол хугацаат техникийн үзлэг(үүд) хийсэн байдал[6]
|
12.1. Үзлэг хийсэн байгууллага (Техникийн үзлэгийн төв) [7]……………………………. 12.2. (Тамга) 12.3. Огноо: …………………………………………………………………………………………………. 12.4. Гарын үсэг: …………………………………………………………………………………………….. 12.5. Дараагийн үзлэгт хамрагдах эцсийн хугацаа (сар/жил): …………………………….. |
|
Конвенцийн 8 дугаар хавсралтын 2 дугаар зүүлт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖИН ТОДОРХОЙЛОХ ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ
- Тээврийн хэрэгслийн жин тодорхойлох олон улсын гэрчилгээний (the International Vehicle Weight Certificate – IVWC) зорилго нь хил нэвтрэх горимыг хялбарчлах, ялангуяа, Хэлэлцэн тохиролцогч Талуудын нутаг дэвсгэрт явж буй ачааны автомашиныг замд нь дахин дахин пүүлэхээс зайлсхийхэд оршино. Хэлэлцэн тохиролцогч Талуудын баталсан, зохих ёсоор бөглөсөн гэрчилгээг Хэлэлцэн тохиролцогч Талуудын эрх бүхий байгууллагаас олгосон жин хэмжүүрийн хүчин төгөлдөр бичиг баримт гэж хүлээн зөвшөөрнө. Сэжигтэй гэж үзэж, гэнэтийн үзлэг, шалгалт хийхээс бусад тохиолдолд эрх бүхий байгууллага жинг дахин үзэхээс зайлсхийнэ.
- Энэ Зүүлтээр батлагдсан загварт нийцсэн Тээврийн хэрэгслийн жин тодорхойлох олон улсын гэрчилгээг уг хавсралт гэрчилгээнд заасан журмын дагуу баталсан Хэлэлцэн тохиролцогч Талын эрх бүхий төрийн байгууллагын хяналтын дор олгож, хэрэглэнэ.
- Уг гэрчилгээг хэрэглэх эсэх асуудлыг тээврийн байгууллага өөрсдөө шийднэ.
- Уг гэрчигээг хүлээн зөвшөөрч буй Хэлэлцэн тохиролцогч Талууд түүнийг бөглөх эрх бүхий пүүлэх цэгүүдийг ачааны автомашин эзэмшигч/жолооч, Тээврийн хэрэгслийн жин тодорхойлох уг гэрчилгээний хамт баталж, дор дурдсан наад захын шаардлагыг хангана:
(a) пүүлэх цэгүүд нь баталгаажсан пүүтэй байна. Уг гэрчилгээг баталсан Хэлэлцэн тохиролцогч Тал тээврийн хэрэгслийг пүүлэхдээ тохиромжтой гэж үзсэн арга, хэрэгслийг сонгон хэрэглэнэ. Уг гэрчилгээг баталсан Хэлэлцэн тохиролцогч Тал, жишээлбэл, магадлан итгэмжлэл олгох (accreditation), эсхүл үнэлгээ өгөх (assessment process) замаар пүүлэх цэгүүдийн эрх хэмжээг/эрх мэдлийг тогтоож, тохиромжтой пүүлэх хэрэгсэл хэрэглэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдах, зохих ёсоор баталгаажсан чанарын хяналтын систем, шалгалт туршилтын журам (testing procedures)-тай байх нөхцөлийг бүрдүүлнэ.
(b) Пүүлэх цэгүүд болон багаж хэрэгслийг сайн арчлан хамгаална. Багаж хэрэгслийн ажиллагааг жин хэмжүүрийн асуудал хариуцсан холбогдох албанаас тогтмол шалгаж, лацдаж ломбодно. Пүүлэх хэрэгслүүд, тэдгээрийг ажиллуулах, хамгийн их зөвшөөрөгдсөн алдаа нь Хууль тогтоомжийн хэмжил зүйн олон улсын байгууллага (the International Organization of Legal Metrology – OIML)-аас гаргасан зөвлөмжид нийцсэн байна.
(c) Пүүлэх цэгүүд нь дараах шаардлагаын аль нэгийг хангасан пүүлэх хэрэгслүүдтэй байна:
– Хууль тогтоомжийн хэмжил зүйн олон улсын байгууллагын Зөвлөмж R 76 “Автомат бус пүүлэх хэрэгслүүд”, нарийвчлалын ангилал III, түүнээс дээш байх
– Хууль тогтоомжийн хэмжил зүйн олон улсын байгууллагын Зөвлөмж R 134 “Автотээврийн хэрэгслийг явц/хөдөлгөөн дунд нь пүүлэх автомат хэрэгслүүд”, нарийвчлалын ангилал 2, түүнээс дээш байх, нэг тэнхлэгт ногдох ачааллыг тооцох тохиолдолд хэмжилтийн алдаа (зөрүү) өндөр байх магадлалтай.
- Онцгой тохиолдолд, ялангуяа сэжиг бүхий тохиолдолд, эсхүл холбогдох автомашиныг эзэмшигч тээврийн байгууллага /жолоочийн шаардсанаар, эрх бүхий байгууллага тухайн тээврийн хэрэгслийг дахин пүүлж болно. Уг гэрчилгээг баталсан Хэлэлцэн тохиролцогч Талын хяналтын албад аль нэг пүүлэх цэг дээр жингийн алдаа олон дахин давтагдаж байгааг ажигласан бол тухайн пүүлэх цэгийн улсын эрх бүхий холбогдох албад тийм зүйлийг дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авна.
- Уг гэрчилгээний загварыг уг гэрчилгээг баталсан Хэлэлцэн тохиролцогч Талын аль нэг хэл дээр хэвлэж болох боловч гэрчилгээний загвар, заалтын дугааруудыг өөрчилж үл болно.
- Уг гэрчилгээг баталсан Хэлэлцэн тохиролцогч Тал бүр олон улсын зарчмын дагуу өөрийн оронд хүлээн зөвшөөрөгдсөн бүх пүүлэх цэгүүдийн жагсаалт, түүнчлэн уг жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар хэвлэн нийтэлнэ. Уг жагсаалт, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг Хэлэлцэн тохиролцогч бүх Талуудад хүргэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын эдийн засгийн комиссын гүйцэтгэх захиралд, мөн энэ конвенцийн 7 дугаар Хавсралтын 2 дугаар зүйлд заасан олон улсын байгууллагад хүргүүлнэ.
- (Шилжилтийн заалт) Өнөөдрийн байдлаар нэг тэнхлэгт, эсхүл хэд хэдэн тэнхлэгт ногдох жинг нарийвчлан тодорхойлох пүү бүхий пүүлэх цэгүүд цөөхөн байгаа учир уг гэрчилгээг баталсан Хэлэлцэн тохиролцогч Талууд энэ Хавсралт хүчин төгөлдөр болсноос хойшхи 12 сарын шилжилтийн хугацаанд Тээврийн хэрэгслийн жинг тодорхойлох олон улсын гэрчилгээний 7.3-т заасны дагуу тээврийн хэрэгслийн бохир жинг хангалттай гэж үзэн, үүнийг эрх бүхий дотоодын байгууллагад хүлээн зөвшөөрөх ёстойг зөвшөөрөв.
* * *
- Хуурай боомтын тухай Засгийн газар хоОРОНдын
хэлэлцээр
Энэ хэлэлцээрийн Хэлэлцэн тохиролцогч Талууд нь,
Азийн тээврийг хөгжүүлэх Бангкокийн тунхаглалыг хэрэгжүүлэх тухай Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 66/4 тоот тогтоол болон түүнд хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр боловсруулах чиглэлээр ажиллах хүсэлтийн тухай дурдсаныг эргэн санаж,
Азийн болон хөрш бүс нутагтай хамтран олон улсын нэгдсэн холимог тээвэр болон логистикийн тогтолцоог хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих шаардлагатайг ухамсарлаж,
Даяаршлын үйл явц дахь олон улсын худалдааны өсөлтөөс улбаалан олон улсын бараа тээвэрлэлт нэмэгдэх хандлагатай байгааг анхаарч,
Барааны олон улсын хөдөлгөөнийг саадгүй болгох, гинжин холбоог бэхжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, тээвэр, логистикийн зардлыг бууруулах болон усан бүсээс алслагдмал нутаг дэвсгэрт барааны урсгалыг хүргэхийг эрмэлзэж,
Бүс нутгийн амжилттай хамтын ажиллагааны үр дүнд Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр[8] болон Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр[9] тус тус хүчин төгөлдөр болсонд урамшиж,
Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн улсын харилцааг бэхжүүлж, олон улсын худалдааг дэмжихийн тулд олон улсын тээврийн шаардлага хангасан олон улсын чанартай хуурай боомтыг бий болгох, улмаар тээврээс байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөг багасгах чухал шаардлагатайг харгалзаж,
Ази, Номхон далайн холимог тээврийг хялбаршуулах, уялдуулах зорилгоор олон улсын чанартай хуурай боомтыг байгуулж, ажиллуулахад мөрдөх суурь зарчмыг бий болгох хэрэгцээ буйг хүлээн зөвшөөрч,
Олон улсын нэгдсэн холимог тээвэр, логистикийн үр ашиг, өгөөж бүхий тогтолцоог хөгжүүлэх, ялангуяа далайд гарцгүй, дамжин өнгөрөгч болон далайн эргийн улсын онцгой хэрэгцээг хангаж шийдвэрлэхэд олон улсын чанартай хуурай боомт чухал үүрэг гүйцэтгэхийг харгалзаж,
дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов:
1
Тодорхойлолт
Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр (цаашид “хэлэлцээр” гэх)-ийн зорилгоор “олон улсын чанартай хуурай боомт” (цаашид “хуурай боомт” гэх) гэж олон улсын худалдаанд тээвэрлэж буй барааг ачиж буулгах, хадгалах, хяналт шалгалт хийх болон холбогдох гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хэрэгжүүлэх нэг буюу түүнээс дээш тээврийн горимоор холбогдсон логистикийн төв болох нутаг дэвсгэрийн дотор байрлах газрыг хэлнэ.
2 дугаар зүйл
Хуурай боомтыг тогтоох
Талууд энэ хэлэлцээрийн хавсралт 1-д дурдсан, олон улсын нэгдсэн холимог тээвэр болон логистикийн тогтолцоонд чухал зангилаадыг уялдаатай хөгжүүлэх үндэс болох хуурай боомтын жагсаалтыг үүгээр батлав. Талууд эдгээр хуурай боомтыг өөрийн дотоодын хөтөлбөрийн хүрээнд дотоодын хууль тогтоомжийн дагуу байгуулахыг зорино.
3 дугаар зүйл
Хуурай боомтыг байгуулах
Хэлэлцээрийн хавсралт 1-д дурдсан хуурай боомт нь хавсралт 2-т дурдсан хуурай боомтыг байгуулж, ажиллуулахад мөрдөх суурь зарчмын шаардлагыг хангасан байна.
4 дүгээр зүйл
Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх
болон нэгдэн орох
- Энэ хэлэлцээр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн улс 2013 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдөр Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо, түүнээс хойш 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нью Йорк дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.
- Хэлэлцээрт гарын үсэг зурсан улс хэлэлцээрийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батална.
- Энэ хэлэлцээр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн боловч хэлэлцээрт гарын үсэг зураагүй улс нэгдэн ороход нээлттэй байна.
- Хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг зохих маягтын дагуу үйлдэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
5 дугаар зүйл
Хүчин төгөлдөр болох
- Хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтын дагуу найм дахь улс хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдөр энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
- Хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай найм дахь батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай батламж жуух бичгээ хадгалуулсан улс нэг бүрийн хувьд тэрхүү батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гуч (30) хоногийн дараа энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
6 дугаар зүйл
Хуурай боомтын асуудал хариуцсан ажлын хэсэг
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс нь энэ хэлэлцээрийн хэрэгжилтийг хариуцаж, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар гаргасан саналыг хэлэлцэх чиг үүрэг бүхий Хуурай боомтын асуудал хариуцсан ажлын хэсэг (“ажлын хэсэг”)-ийг байгуулна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын бүх гишүүн улс ажлын хэсгийн гишүүн байна.
- Ажлын хэсэг хоёр жил тутамд нэг удаа хуралдана. Аль нэг тал Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэл хүргүүлж, ажлын хэсгийн тусгай уулзалтыг зарлан хуралдуулах хүсэлт гаргаж болно. Нарийн бичгийн дарга нарын газар нь ажлын хэсгийн бүх гишүүдэд хүсэлтийн талаар мэдэгдэх бөгөөд тийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш дөрвөн (4) сарын хугацаанд талуудын гуравны нэгээс доошгүй нь хүсэлтийг зөвшөөрч байгаагаа мэдэгдвэл тусгай хурлыг зарлан хуралдуулна.
7 дугаар зүйл
Үндсэн бичвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам
- Хэлэлцээрийн үндсэн бичвэрт энэ зүйлд заасан журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
- Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг аль ч тал гаргаж болно.
- Нарийн бичгийн дарга нарын газар нь аливаа санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхээс дор хаяж дөчин тав (45) хоногийн өмнө ажлын хэсгийн бүх гишүүдэд уг нэмэлт, өөрчлөлтийн бичвэрийг тараана.
- Ажлын хэсгийн хуралдаанд саналын эрхтэй оролцож буй талуудын гуравны хоёрын саналаар нэмэлт, өөрчлөлтийг батална. Нарийн бичгийн дарга нарын газар нь батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлах ба Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг бүх талуудад батлуулахаар хүргүүлнэ.
- Энэ зүйлийн 4 дэх заалтын дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлт нь уг нэмэлт, өөрчлөлтийг батлах үед энэ хэлэлцээрийн тал болох улсын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрснөөс хойш гуч (30) хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Нэмэлт, өөрчлөлт нь түүнийг хараахан хүлээн зөвшөөрч батлаагүй улсаас бусад бүх улсын хувьд хүчин төгөлдөр болж үйлчилнэ. Түүнээс хойш, энэ заалтын дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг батлаагүй аливаа улс тухайн нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрч баталсан тухай батламж жуух бичгээ хэдийд ч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулж болно. Нэмэлт, өөрчлөлт нь тухайн улсын хувьд холбогдох батламж жуух бичгээ хадгалуулснаас хойш гуч (30) хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
8 дугаар зүйл
Хавсралт 1-д нэмэлт, өөрчлөлт оруулах журам
- Хэлэлцээрийн хавсралт 1-д энэ зүйлд заасан журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
- Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тухайн санал болгож буй нэмэлт, өөрчлөлтөд хамаарах обьект зүйл нутаг дэвсгэрт нь байрлаж байгаа тал гаргана.
- Нарийн бичгийн дарга нарын газар нь аливаа санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхээс дор хаяж дөчин тав (45) хоногийн өмнө уг нэмэлт, өөрчлөлтийн бичвэрийг ажлын хэсгийн бүх гишүүдэд тараана.
- Санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийг ажлын хэсгийн хуралдаанаар авч хэлэлцсэний дараа уг нэмэлт, өөрчлөлтөд хамаарах обьект зүйл нутаг дэвсгэрт нь байгаа тал тэрхүү саналаа дахин баталгаажуулсанаар нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанд тооцно. Нарийн бичгийн дарга нарын газар батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлах ба Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг бүх талуудад хүргүүлнэ.
- Энэ зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөгдсөнд тооцох ба нэмэлт, өөрчлөлт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга талуудад тийнхүү хүргүүлсэн өдрөөс хойш дөчин тав (45) хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
9 дүгээр зүйл
Хавсралт 2-т нэмэлт, өөрчлөлт оруулах журам
- Хэлэлцээрийн хавсралт 2-т энэ зүйлд заасан журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
- Нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг аль ч тал гаргаж болно.
- Нарийн бичгийн дарга нарын газар нь аливаа санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхээс дор хаяж дөчин тав (45) хоногийн өмнө уг нэмэлт, өөрчлөлтийн бичвэрийг ажлын хэсгийн бүх гишүүдэд тараана.
- Ажлын хэсгийн хуралдаанд саналын эрхтэй оролцож буй талуудын гуравны хоёрын саналаар нэмэлт, өөрчлөлтийг батална. Нарийн бичгийн дарга нарын газар нь батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлах бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг бүх талд хүргүүлнэ.
- Тийнхүү хүргүүлснээс хойш ерэн (90) хоногийн дотор нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байгаагаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн талын тоо нийт талуудын гуравны нэгээс хэтрээгүй тохиолдолд энэ зүйлийн 4 дэх заалтын дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөгдсөнд тооцно.
- Энэ зүйлийн 5 дахь заалтад заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлт, өөрчлөлт нь дээрх 5 дахь заалтад дурдсан ерэн (90) хоногийн хугацаа дууссанаас хойш гуч (30) хоногийн дараа бүх талын хувьд хүчин төгөлдөр болно.
10 дугаар зүйл
Тайлбар хийх
Хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаас бусад тохиолдолд хэлэлцээрийн аль нэг заалттай холбоотой тайлбар хийж болохгүй.
11 дүгээр зүйл
Гарах
Аль нэг тал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэл хүргүүлснээр хэлэлцээрээс гарч болно. Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван хоёр (12) сарын дараа хэлэлцээрээс гарах нь хүчин төгөлдөр болно.
12 дугаар зүйл
Үйлчлэлийг түр зогсоох
Талуудын тоо дараалсан арван хоёр (12) сарын турш найм (8)-аас бага болж буурсан тохиолдолд хэлэлцээрийн үйлчлэл түр зогсоно. Талуудын тоо найм (8)-д хүрсэнээс хойш гуч (30) хоногийн дараа хэлэлцээр дахин хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга талуудад мэдэгдэнэ.
13 дугаар зүйл
Маргаан шийдвэрлэх
- Хэлэлцээрийг тайлбарлах, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хоёр буюу түүнээс дээш талын хооронд маргаан гарсан бөгөөд талууд маргаанаа зөвшилцөх, эсхүл хэлэлцээ хийх замаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргаанд оролцогч аль нэг тал хүсэлт гаргаснаар эвлэрүүлэн зуучлах аргыг сонгох ба талуудын харилцан тохиролцсон нэг буюу түүнээс дээш тооны эвлэрүүлэн зуучлагчид хандана. Хэрэв маргаанд оролцогч талууд тийнхүү хүсэлт гаргаснаас хойш ерэн (90) хоногийн дотор эвлэрүүлэн зуучлагчдыг харилцан тохиролцож сонгож чадаагүй тохиолдолд талуудын аль нэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хандан маргааныг шийдвэрлэх нэг хөндлөнгийн эвлэрүүлэн зуучлагч томилуулах хүсэлт гаргана.
- Энэ зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу томилогдсон эвлэрүүлэн зуучлагч(д)-ын зөвлөмж заавал биелүүлэх шинжтэй бус боловч маргаанд оролцогч талуудын маргаанаа шинээр авч үзэх үндэслэл болно.
- Маргаанд оролцогч талууд эвлэрүүлэн зуучлагч(д)-ын гаргасан зөвлөмжийг хүлээн зөвшөөрч, заавал биелүүлэх тухайгаа урьдчилан мэдэгдэж болно.
- Энэ зүйлийн 1, 2 болон 3 дахь заалтыг маргаанд оролцогч талууд хоорондоо харилцан тохиролцож маргаанаа өөр арга хэрэгслээр шийдвэрлэхийг үгүйсгэсэн мэтээр тайлбарлаж үл болно.
- Аливаа нэг улс хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай батламж жуух бичгээ хадгалуулах үедээ эвлэрүүлэн зуучлахтай холбоотой энэ зүйлийн заалтыг мөрдөхгүй байх тухай тайлбар хийж хадгалуулж болно. Бусад талын хувьд ийм тайлбар хийсэн аливаа талтай холбоотойгоор эвлэрүүлэн зуучлахтай холбоотой энэ зүйлийн заалтыг заавал мөрдөх албагүй.
14 дүгээр зүйл
Хэлэлцээрийн үйлчлэх хязгаар
- Хэлэлцээрийн аль ч заалтыг аль нэг талыг өөрийн дотоод болон гадаад аюулгүй байдлыг хангахад шаардлагатай гэж үзсэн аливаа арга хэмжээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн заалтад нийцүүлэн, тухайн үүссэн бэрхшээлтэй нөхцөл байдлын хүрээнд авч хэрэгжүүлэхэд саад хориг болох мэтээр тайлбарлаж үл болно.
- Тал бүр хэлэлцээрийн нөхцөл журамд нийцүүлэн, өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу хуурай боомтыг хөгжүүлэх бүх бололцоотой арга хэмжээг авна. Гэсэн хэдий ч, энэ хэлэлцээрийн аль ч заалтыг аль нэг тал өөрийн нутаг дэвсгэр дээгүүр бараа тээвэрлэх зөвшөөрөл олгох үүрэг хүлээсэн мэтээр тайлбарлаж үл болно.
15 дугаар зүйл
Хавсралт
Хэлэлцээрийн хавсралт 1 ба 2 нь хэлэлцээрийн салшгүй хэсэг байна.
16 дугаар зүйл
Нарийн бичгийн дарга нарын газар
Хэлэлцээрийн Нарийн бичгийн дарга нарын газар нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс байна.
17 дугаар зүйл
Эх хадгалагч
Хэлэлцээрийн эх хадгалагч нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга байна.
Үүнийг нотлон, зохих ёсоор гарын үсэг зурах эрх олгогдсон этгээдүүд энэ хэлэлцээрт гарын үсэг зурав. Хэлэлцээрийг хятад, англи, орос хэлээр тус бүр нэг эх хувь үйлдсэн бөгөөд гурван эх бичвэр адил хүчинтэй байна.
Хавсралт 1
Олон улсын чанартай хуурай боомт
- Хуурай боомт нь (а) далай тэнгисээс алслагдмал нийслэл хот, аймаг/мужийн төв/нийслэл хот болон/эсхүл (б) Азийн авто замын сүлжээ болон/эсхүл Транс-Азийн төмөр замын сүлжээг оролцуулан авто зам болон/эсхүл төмөр замын сүлжээнд холбогдсон, байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа болон/эсхүл цаашид байгуулагдах магадлалтай үйлдвэрлэлийн болон хэрэглээний төвд ихэнхдээ байрладаг.
- Хуурай боомт нь бусад хуурай боомт, хилийн боомт/гүний гааль/нэгдсэн хяналтын цэг, далайн боомт, гүний усан зогсоол болон/эсхүл нисэх буудалтай холбогдсон тээврийн сүлжээтэй байдаг.
- Хуурай боомтуудын нэрийг дор жагсаав.
- Хуурай боомтын нэрний ард түүний байршил, эсхүл хамгийн ойрын хот/суурин газрын нэрийг дурдав.
- Цаашид байгуулах боломжтой хуурай боомтын нэрийг дөрвөлжин хаалтанд хийв.
Хуурай боомтуудын жагсаалт
Афганистан Улс
Хакүна, Мимана Хейратан хуурай боомт, Мазар-э-Шариф
Ислам Кала, Херат Кабулын хуурай боомт, Кабул
Ширхан Бандер хуурай боомт, Кондоз Спинболдейк Чаман хуурай боомт, Кандагар
Торхам хуурай боомт, Жалалабад Тургунди, Херат
Армени Улс
Ахурян дахь логистикийн төв
Гюмри нисэх онгоцны буудал
Кармир Блүр/Апавен дахь ачааны зогсоол
Звартноцийн олон улсын нисэх буудал дахь олон улсын логистикийн төв
Азербайжан Улс
Хейдар Алиевын олон улсын нисэх буудлын Бакугийн ачааны зогсоол, Баку
Балаканы ачааны зогсоол, Азербайжан-Гүржийн хил
Биласуварын ачааны зогсоол, Азербайжан – Лалын Бүгд Найрамдах Иран Улсын хил
Габалагийн олон улсын буудал, Габала Ганжагийн олон улсын нисэх буудал, Ганжа
Хейдар Алиевын олон улсын нисэх буудал, Баку
Жулфа ачааны зогсоол, Азербайжан – Лалын Бүгд Найрамдах Иран Улсын хил
Ленкоран олон улсын нисэх буудал, Ленкоран
Нахичеван олон улсын нисэх буудал, Нахичеваны өөртөө засах улс
Торгоны зам ачааны зогсоол, Баку Загаталагийн олон улсын нисэх буудал, Загатала
[Баку хотын ачааны депо, Хирдалан буудал]
[Улсын хил дээрх хилийн боомтын ачааны зогсоол, Самур]
[Улсын хил дээрх хилийн боомтын ачааны зогсоол, Синиг-Корпу]
[Бакугийн олон улсын далайн худалдааны боомтын чингэлэг тээврийн зогсоол, Баку]
[Ганжагийн буудал, Ганжа]
[Олон улсын логистикийн төв, Аляат] [Кешла буудал, Баку]
[Бакугийн шинэ олон улсын далайн худалдааны боомт, Аляат]
[Улсын хил дээрх хилийн боомтын өмнөд зогсоол (Астара)]
[Сумгайт буудал, Сумгайт]
Бангладеш Улс
Акаура, Браманбариа Бенапол, Жессор
Бибирбазар, Комилла Буримари, Лалмонират
Хили, Динажпур Камлапур ТД, Дака
Сонамасжид, Чапай Навабганж Текнаф, Кокс Базар
[Бангладбанд, Панчагар] [Бомра, Саткира]
[Билониа, Фени] [Дирасрам депо, Гажипур]
[Гобракура, Мименсинг] [Корайтали, Мименсинг]
[Накугао, Шерпур] [Рамгар, Каграчари]
[Тамабил, Силхет]
Бутан Улс
Фуэнтшолинг хуурай боомт, Фуэнтшолинг [Гелефу, Сарпанг]
[Гомту, Самтсе] [Нанглам, Самдрупжонхар]
[Самдрупжонхар, Самдрупжонхар] [Самтсе, Самтсе]
Камбож Улс
CWT хуурай боомт, Пномпень Олайр ворлд вайд хуурай боомт, Пномпень
Пномпень олон улсын боомт, Пномпень
Пномпень эдийн засгийн тусгай бүс
Со нуон хуурай боомт, Бавет Тек Срүн хуурай боомт, Пномпень
Тэн Лэй хуурай боомт, Пномпень
Хятад Улс
Чанчунь Синглунг дэх олон улсын Эрээн хотын өмнөд олон улсын логистикийн боомт, Чанчунь логистикийн төв, Эрээн хот
Харбин дахь хурдны тээвэр зуучийн Хэкоу боомтын тээврийн
төв, Харбин Лонгюн логистикийн парк) логистикийн парк, Хэкоу
Харбин хот
Хоргос олон улсын логистикийн парк, Хүнчунь олон улсын логистикийн Хоргос парк, Хүнчунь
Жингхун Мэнгян олон улсын логистикийн Каши олон улсын логистикийн
худалдааны төв, Жингхун парк, Каши
Тэнгжун олон улсын хуурай боомт, Манжуурын шинэ олон улсын Куньмин тээвэр зуучийн газар, Манжуур
Наньнин дахь логистикийн төв, Пингсиан хилийн худалдааны Наньнин логистикийн төв (Иоу и гуан)
Руили ачаа тээврийн төв, Суйфэнхэ ачаа тээврийн төв,
Руили Суйфэнхэ
Шинжааны төмөр замын олон улсын И ву гүний боомт, И ву
логистикийн парк, Үрэмч
Жангму боомтын агуулах логистик
худалдааны төв, Жангму
Гүрж Улс
Поти аж үйлдвэрлэлийн чөлөөт бүс, [Тбилисийн олон улсын Поти логистикийн төв, Тбилиси]
Энэтхэг Улс
Ажни, Нагпур, Махараштра Амингаон, Гувахати, Ассам
Аруур, Керала Баллабгар, Фаридабад, Хариана
Бадохи, Сант Равидас Нагар, Варанаси, Уттар Прадеш
Багат Ки Коти, Жодпур, Ражастан Чехрета, Амритсар, Пунжаб
Дадри, Нойда, Уттар Прадеш Даулатабад, Аурангабад, Махараштра
Дандарикалан, Пунжаб Даннад Рау, Индор, Мадаяа Прадеш
Дронагири Нод, Нави Мумбай, Махараштра Дургапур, Баруун Бенгал
Гари Харсару, Гургаон, Хариана Иругур, Коймбатор, Тамил Наду
Жамшедпур, Жарканд Жанори, Насик, Махараштра
Канакпура, Жайпур, Ражастан Канпур, Уттар Прадеш
Кодиар, Гужарат Лони, Газиабад, Уттар Прадеш
Мажерхат, Колката, баруун Бенгал Мандидийп, Бопал, Мадаяа Прадеш
Морадабад, Уттар Прадеш Патли, Гургаон, Хариана
Питампур, Дар, Мадаяа Прадеш Райпур, Чаттисгар
Сачин, Сурат, Гужарат Санат Нагар, Хайдерабад, Андра Прадеш
Сеневал, Лудиана, Пунжаб Тондиардэт, Ченнай, Тамил Наду
Туглакабад, Дели Вадодара, Гужарат
Вайтфийлд, Бангалор, Карнатак
Индонез Улс
Гедебаг хуурай боомт, Бандунг Сикаранг хуурай боомт, Бекаси
Лалын Бүгд Найрамдах Иран Улс
Имам Хомейни олон улсын нисэх онгоцны буудал, Тегеран
Мотахари галт тэрэгний буудал, Машхад, Хорасан Разави муж
Салафчеган эдийн засгийн чөлөөт бүс, Ком муж
Сиржан эдийн засгийн тусгай бүс, Керман муж
[Арванд аж үйлдвэрийн чөлөөт бүс, Хозестан муж]
[Сахлан эдийн засгийн тусгай бүс, Зүүн Азербайжан муж]
[Сарахс эдийн засгийн тусгай бүс, Хорасан Разави муж]
[Шахид Дастгейб олон улсын нисэх буудал, Шираз, Фарс муж]
[Захеданы логистикийн төв, Систан болон Баклучестан муж]
Казахстан Улс
Актоб төв, Актоб Даму аж үйлдвэр, логистикийн төв, Алмата
[Хай Тек Логистикс, Алмата]
[Коргас олон улсын хилийн хамтын ажиллагааны төв, Алмата]
[Тау зогсоол, Алмата]
Киргиз Улс
Аламедин, Бишкек Ош, Ош
БНАЛАУ
Таналенг, Виентьян [Хоуйсай, Бокео]
[Лаксао, Борихамсай] [Луангпрабанг, Луангпрабанг]
[Натуй, Луангнамта] [Оудомсай, Муангсай]
[Паксе, Чампасак] [Сено, Саванахет]
[Тахек, Каммоуане]
Малайз Улс
Контена Насионал тээврийн депо, Прай Тээврийн депо, Паданг Бесар
Сери Сэтиа дотоодын тээврийн депо, Куала Лумпур
Ипо ачааны зогсоол, Ипо Нилай гүний боомт, Нилай
Тебеду гүний боомт, Саравак [Пулау Себанг гүний депо, Пулау Себанг]
Монгол Улс
Алтанбулаг Сайншанд
Улаанбаатар Замын-Үүд
[Чойбалсан]
Мьянмар Улс
[Баго] [Мандалэй]
[Мауламине] [Монива]
[Мюсе] [Пай]
[Таму] [Янгон]
Балба Улс
Байрахава ТД, Байрахава Биратнагар ТД, Биратнагар
Биргунж ТД, Биргунж Какарбита ТД, Какарбита
[Татопани ТД, Ларча]
Пакистан Улс
Гаалийн хуурай боомт, Хайдарабад Гаалийн хуурай боомт, Пешавар
Файзалабад хуурай боомт, Файзалабад Лахор хуурай боомт, Мугалпура
Маргалла хуурай боомт, Исламабад Мултан хуурай боомт, Мултан
Үндэсний логистикийн төвийн чингэлэг тээврийн буудал, Лахор
Үндэсний логистикийн төвийн хуурай Пакистаны төмөр замын
боомт, Куэтта Прем Нагар хуурай боомт, Касур
Төмөр замын хуурай боомт, Куэтта Самбриал хуурай боомт, Сиалкот
Силк рут хуурай боомт, Сост, Гилгит, Балтистан
Филиппин Улс
Кларк, Анжелес хот, Пампанга, Лузон Давао хот, Зүүн Минданао
Кулсадал хот, өмнөд Котабато
Лагуйндинган, Мисамис Ориентал, Хойд Минданао
Замбоанга хот, Баруун Минданао
БНСУ
Уйванг ТД, Уйванг
ОХУ
Янино логистикийн парк, Санкт-Петербург
“Ростов боомт” холимог тээврийн логистикийн цогцолбор, Ростов-на-Дону
“Балтын” зогсоол, логистикийн төв, Ленинград
“Клешчеха” зогсоол, логистикийн төв, Новосибирск
“Доскино” зогсоол, логистикийн төв, Доод Новгород,
[Дмитровскийн холимог тээврийн төв, Москва]
[Калининград] [Казань]
[“Өмнөд Приморскийн зогсоол” холимог тээврийн логистикийн цогцолбор, Приморский]
[Свияжскийн холимог тээврийн логистикийн төв, Татарстан]
[“Приморскийн” зогсоол, логистикийн төв, Уссуриыск, Приморский]
[“Таманскийн” зогсоол, логистикийн төв, Краснодар]
[“Белый Раст” зогсоол, логистикийн төв, Москва]
[Волгоград] [Екатеринбург]
ШриЛанк Улс
[Пелияагода, Коломбо] [Телангапата, Коломбо]
Тажикистан Улс
Душанбе, Душанбе Карамик, Жиргитал
Кужанд, Кужанд Курган-тубе, Курган-тубе
Нижний Панж, Кумсамгир Турсунзаде, Турсунзаде
Вахдат, Вахдат
Тайланд Улс
Лат Крабанг ТД, Бангкок [Чианг Конг, Чианг Рай]
[Ната, Нонг Кай]
Турк Улс
Гелемен, Самсун Казан, Анкара
[Богазкопру, Кайсери] [Бозуюук, Билежик]
[Гоккой, Баликесир] [Хабур]
[Халкали, Истанбул] [Хасанбэй, Ескишехир]
[Каклик, Денизли] [Карс]
[Каяажик, Коняа] [Косекой, Измит]
[Мардин] [Паландокен, Ерзурум]
[Сивас] [Туркоглу, Кахраманмарас]
[Усак] [Ениже, Мерсин]
[Ешилбаир, Истанбул]
Вьетнам Улс
Лао Цай ТД, Лао Цай муж Сонг Тан ТД, Бин Дуон муж
Тан Цан-лонг Бин ТД, Донг Най муж Тиен Сон ТД, Бак Нин муж
[Ханой] [Жиа Лай ТД, Жиа Лай муж]
[Вин Фук ТД, Вин Фук муж] [Ланг Сон]
Хавсралт 2
Хуурай боомтыг байгуулж, ажиллуулахад мөрдөх үндсэн зарчим
- Ерөнхий
Хавсралт 1-д дурдсан хуурай боомт нь дор тодорхойлсон зарчмаар үйл ажиллагаагаа явуулна. Талууд хуурай боомтыг барьж байгуулах, шинэчлэх буюу ажиллуулахдаа эдгээр зарчмыг дагаж мөрдөх талаар бүх талын хүчин чармайлт гаргана.
- Чиг үүрэг
Хуурай боомтын үндсэн чиг үүрэгт олон улсын худалдаанд тээвэрлэж буй барааг ачиж буулгах, хадгалах, хяналт шалгалт хийх, холбогдох гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамаарна. Түүнчлэн, дараах нэмэлт чиг үүрэгтэй байж болох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй:
- Хүлээн авах, илгээх
- Нэгтгэх, түгээх
- Хадгалах
- Шилжүүлэн ачих.
- Зохион байгуулалт, захиргаа, зохицуулалтын орчин
Талууд хуурай боомтыг байгуулж, хэвийн үйл ажиллагааг хангах, ялангуяа тухайн талын дотоодын хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийх, холбогдох гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хэрэгжүүлэх журмыг бий болгох зэргээр зохион байгуулалт, захиргаа болон зохицуулалтын орчинг бий болгоно. Хавсралт 1-д дурдсан хуурай боомт нь ачаа тээвэр, гаалийн бүрдүүлэлтийн гарааны буюу төгсгөлийн цэг байж болно. Талууд хуурай боомтыг хүлээн зөвшөөрөх асуудлаар тээврийн үйлчилгээ үзүүлэгч этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллана. Хуурай боомт нь төрийн, хувийн, эсхүл төр-хувийн хэвшлийн хамтарсан өмчлөлтэй байж болно.
- Зураг төсөл, төлөвлөлт, хүчин чадал
Хуурай боомтыг олон тооны чингэлэг, ачаа, тээврийн хэрэгслийг саадгүй бөгөөд аюулгүй хүлээн авах, нэвтрүүлэх хүчин чадалтай байхын зэрэгцээ ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн төрөл, хуурай боомтоор үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн шаардлага, цаашид тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж болзошгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүчин чадлыг нь өргөтгөх бүрэн боломжтой байхаар төлөвлөж байгуулна.
- Дэд бүтэц, байгууламж, тоног төхөөрөмж
Хуурай боомт нь талууд өөрийн үзэмжээр дотоодын хууль тогтоомж, жишгийн дагуу одоо хүлээн авч байгаа болон цаашид нэмэгдэх магадлалтай ачаа тээврийн хэмжээнд тохирсон барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажиллах хүчны нөөцтэй байна. Энэ заалт нь зөвлөмжийн шинж чанартай бөгөөд дор дурдсан тохиолдолд заавал дагаж биелүүлэх шинжтэй бус байна:
- Орох, гарах хаалга бүхий аюулгүй талбай;
- Импорт, экспорт, шилжүүлэн ачих болон түргэн муудах бараа, үнэт ачаа бараа, аюултай ачаа бараа, хортой бодис зэрэгт зориулсан тусдаа задгай болон битүү хадгалах газар;
- Гаалийн баталгаат агуулах зэрэг агуулах байгууламж;
- Гаалийн хяналт, шалгалт явуулах болон агуулах байр, байгууламж;
- Ачаа, чингэлэг өргөх, зөөх зориулалтын тоног төхөөрмж;
- Дотор үйлчилгээний зам болон өрж тавих зориулалтын хучилттай талбай;
- Ачаа тээврийн тээврийн хэрэгсэл зогсох хангалттай хэмжээний зогсоол;
- Гаалийн байгууллага, ачаа тээвэрлэгч, гаалийн брокер, банк болон бусад холбогдох байгууллага байрлах захиргааны барилга;
- Цахим мэдээлэл солилцооны сүлжээ, сканнер болон тээврийн хэрэгсэл жинлэх пүү бүхий мэдээлэл, харилцаа холбооны систем;
- Шаардлагатай бол чингэлэг, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний талбай.
* Монгол Улс 2007.05.04-нд нэгдэн орсон
[1] 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар.
[2] “INTERNATIONAL TECHNICAL INSPECTION CERTIFICATE” гэсэн нэр албан ёсны хэл дээр байна.
[3] Дээрх нэр франц хэл дээр байна.
[4] Тухайн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсний дараа анх бүртгэсэн байгууллага, улс тодорхой бол бөглөнө.
[5] Тухайн гэрчилгээг олгосон байгууллагын тамга байна.
[6] Тухайн гэрчилгээг дараа дараагийн жилийн техникийн тогтмол үзлэгт ашиглах бол 12.1-12.5-д заасныг давтана.
[7] Эрх бүхий байгууллагаас эрх олгосон Техникийн үзлэгийн төвийн нэр, хаяг, улсын нэр байна.
[8] Нэгдсэн Үндэстний Байгууллага,Гэрээний цуврал,боть. 2323, №. 41607.
[9] Нэгдсэн Үндэстний Байгууллага,Гэрээний цуврал,боть 2323, № 41607.