Дэлхийн гаалийн байгууллага, Швейцарийн эдийн засгийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд “Эрсдэлийн удирдлага” ахисан түвшний үндэсний сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн даргын газар, Австралийн хил хамгаалах албаны экспертүүд удирдан, ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 40 албан хаагч хамрагдан ахисан түвшний эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшлийн мэдлэгээ дээшлүүллээ.