Гаалийн байгууллагаас Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төвийг туршилтын журмаар байгуулан энэ оны 05-р сарын 01-нээс туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. Энэ үйл ажиллагааг туршилтын журмаар нэвтрүүснээр гарч байгаа үр дүн, цаашид хийгдэх ажил, цахимаар мэдүүлэх үйл ажиллагааны ач холбогдлыг танилцуулах уулзалтын зохион байгуулж 40 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс гаалийн хорио цээртэй барааны лабораторын шинжилгээ болон системийн хөгжүүлэлт, хурдыг сайжруулах талаар саналаа хэлж байсан юм. Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төвд гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг бичиг баримтын шатанд нь цахимаар хийж төвлөрсөн байдлаар нэг цэгт зохион байгуулж байна.
Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төвийг туршилтын журмаар байгуулан эхний ээлжинд Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын бүсүүдийг хамруулсан бол 6-р сарын 1-ны өдрөөс Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Говь-Алтай дахь гаалийн хороо, Хөвсгөл дэх гаалийн хороо, Завхан дахь гаалийн хороо, Бичигт дэх гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газар, Шивээхүрэн дэх гаалийн газруудыг хамруулахаар төлөвлөж байна.