БНСУ-ын “Гаалийн Долоо Хоног 2023” арга хэмжээний үеэр ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид (2023.04.28) БНСУ-ын “Солонгосын Итгэмжлэгдсэн Операторын Холбоо”-той уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр орны гаалийн байгууллагын хооронд байгуулсан Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хөтөлбөрийн үр нөлөөг сайжруулах замаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих, хөрөнгө оруулалт татах, Итгэмжлэгдсэн операторын асуудал хариуцсан албан хаагчийг сургах, туршлага солилцох чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.
Ийнхүү талууд “Солонгосын Итгэмжлэгдсэн Операторын Нөү Хау болон мэдлэг экспортлох, Монгол Улсын Гаалийн итгэмжлэгдсэн операторын Хөтөлбөрийн Чадавхыг Бэхжүүлэх тухай Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар болон БНСУ-ын Итгэмжлэгдсэн операторын Холбоо Хоорондын Харилцан Ойлголцлын Санамж Бичиг”-т гарын үсэг зурж, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.