Гаалийн байгууллага “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-г туршилтаар нэвтрүүлж байгаатай холбогдуулан ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн Гаалийн улсын байцаагч Н.Цолмонтой ярилцлаа
Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа цахимжуулах ажлын хүрээнд үе шаттай арга хэмжээ авч ирсэн бөгөөд Цахимаар мэдүүлэх програмыг амжилттай нэвтрүүлж, гадаад худалдаанд оролцогчдын талархлыг хүлээгээд байна. Ийнхүү програмын түвшинд 100 хувь цахим системд шилжүүлсэн ч бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхдээ гааль дээр биеэр ирж нүүр тулсан харилцаанд орсоор байна. Иймээс бид дараагийн шатанд гаалийн үйлчилгээний хэсгийг шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл бичиг баримтын бүрдүүлэлтийн шатанд нүүр тулсан харьцааг халах зорилгоор иргэн, аж ахуйн нэгжүүд цахимаар өөрөө мэдүүлэх, эсвэл БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН гаалийн бүрдүүлэлт хийхдээ гааль дээр биеэр ирж уулзахгүйгээр цахим хэлбэрээр хийх юм.
“Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаанд эхний ээлжинд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын
Энэ оны 5-р сарын 1-нээс эдгээр хяналтын бүсүүдэд бараа нь ирсэн иргэн, аж ахуйн нэгжүүд манай “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-д цахимаар мэдээллээ илгээж бүрдүүлэлт хариуцсан гаалийн байцаагч нартай биечлэн уулзахгүйгээр үйлчилгээгээ авна гэсэн үг юм.
Иргэд аж, ахуйн нэгжүүд гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийхдээ гаалийн байгууллагаас асуух тодруулах зүйл гарвал яах вэ? Одоо бол байцаагч нь дутуу материалаа ингэж бүрдүүлээрэй гэх мэт зөвлөгөөг өгөөд харилцаад явж байгаа шүү дээ?
“Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
Цаашид гадаад худалдаанд оролцогч нь “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-өөр үйлчлүүлж байнга бараагаа үнэн зөв мэдүүлснээр гаалийн байгууллагын эрсдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлгүй, найдвартай, итгэл хүлээсэн гэж үнэлэгдвэл бичиг баримтын болон биет шалгалтаас чөлөөлөгдөх боломж бүрдэх ач холбогдолтой юм.