Хар тамхины хууль бус урсгал, түүний дотор метамфетаминыг Өмнөд болон Зүүн өмнөд Азийн бүс нутгаар хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн бүлэглэлийн оролдлого гарсаар байна. КОВИД-19 цар тахлын үеэр хил хаалттай байсан хэдий ч зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл Ази, Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэх урсгал тасраагүй. Хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэх нь бусад үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл, тухайлбал мөнгө угаах болон галт зэвсгийн хууль бус эргэлттэй холбогдож байна. Иймд энэхүү Хамтарсан Тунхаглалын хүрээнд гаалийн байгууллагууд харилцан мэдээлэл хуваалцах, ялангуяа үндэсний хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэмт хэргийн мэдээллийг харилцан солилцохыг дэмжих юм.