Дашрамд дурдахад, манай хоёр улсын гадаад худалдааны хэмжээ жил бүр нэмэгдэж, улс төр, худалдаа, тээвэр болон нийгмийн эрүүл мэнд зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн. Мөн Монгол Улсын ГЕГ-ын дарга 1991 онд БНСУ-ын Гаалийн байгууллагад албан ёсны айлчлал хийснээр хоёр орны гаалийн байгууллагын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, улмаар 1993 онд хоёр орны Засгийн газар хооронд “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах тухай хэлэлцээр”-ийг байгуулснаар хамтын ажиллагааны эрх зүйн үндэс тавигдсан.