-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
April 26, 2023
“ЦАХИМ БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН ТӨВ”-г ТУРШИЛТААР НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас хүнд сурталгүй, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг ирэх 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлж байна.
Эхний ээлжинд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дараах 7 гаалийн хяналтын бүсийн гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хамруулна. Үүнд :
Бүрдүүлэлтийн 1 дүгээр алба
Амгалан ложистик дахь гаалийн хяналтын бүс
Интердесижн дэх гаалийн хяналтын бүс
Монгол транс дахь гаалийн хяналтын бүс
Толгойт дахь гаалийн хяналтын бүс
Улаанбаатар импекс дэх гаалийн хяналтын бүс
Эринтранс дахь гаалийн хяналтын бүс
#АНХААРАХ : Таны ачаа дээрх хяналтын бүсүүдэд ирсэн бол ЗӨВХӨН БАРАА БАЙРШИЖ БУЙ ХЯНАЛТЫН БҮС ДЭЭР очиж, тээвэр зуучаасаа дагалдах бичиг баримтаа авах, ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР өөрөө болон хяналтын бүсэд байгаа гаалийн БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН бүрдүүлэлтийн нэгдсэн төвөөр БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТЭЭ ХИЙЛГЭХийг анхаарна уу.
“Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах эерэг өөрчлөлт, давуу талыг бий болгох юм. Үүнд:
Бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна
Гаалийн байцаагчтай нүүр тулсан харилцааг үгүй болгож, хүнд суртлыг арилгах
Бичиг, баримтын бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа хэмнэнэ
Гаалийн үйлчилгээг хөнгөн, шуурхай авах боломж нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн зардал, чирэгдлийг бууруулна
Мэдүүлэгч газар зүйн байршлаас үл хамааран интернет сүлжээгээр гаалийн харилцаанд орох, бичиг баримтын шалгалт, татвар төлөх зэрэг үйлчигээг авах гэж дараалалд зогсолгүй хугацаа хэмнэх юм.
Цаашид гадаад худалдаанд оролцогч нь “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-өөр үйлчлүүлж бараагаа үнэн зөв мэдүүүлж хэвшсэнээр гаалийн байгууллагын эсрдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлгүй гэж үнэлэгдэн бичиг баримтын болон биет шалгалтаас хоёулангаас нь чөлөөлөгдөх нөхцөл боломж бүрдэнэ.
Views:
5
Editor
Related posts
November 20, 2024
ГААЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЛУЙВАР, МӨНГӨ УГААХТАЙ ХОЛБООТОЙ ЭРСДЛИЙГ ТОДОРХОЙЛОХ МЭРГЭШҮҮЛСЭН СУРГАЛТ БОЛЛОО
Read more
November 19, 2024
2025 ОНЫ 1-Р САРЫН 01-ЭЭС ЭХЛЭН АВТОМАШИНЫ ГААЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВАГЧИД ЗОРИУЛЖ ЦААСААР ХЭВЛЭДЭГ БАЙСНЫГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ
Read more
November 18, 2024
ГААЛЬ, ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Read more
BUY NOW
0