Мах, махан бүтээгдэхүүн экспортлох, импортлох, дамжуулан тээвэрлэхэд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /WOAH/-аас гаргасан зөвлөмж, импортлогч орны хорио цээрийн шаардлагын дагуу мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадалгаа хийн тус орны шаардлагад тэнцсэн тохиолдолд экспортлох эрхээ авдаг.
Монгол Улсын мал төхөөрөх, мах, боловсруулах үйлдвэрүүдэд БНХАУ-ын эрх бүхий байгууллагын зүгээс 2018 онд хянан магадалгаа зохион байгуулж 31 үйлдвэрт мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхийг 5 жилийн хугацаатай олгосон байдаг.
Экспортлох эрх бүхий үйлдвэрүүдийн хүчинтэй хугацаа 2023 оны 07 дугаар сард дуусах тул “ БНХАУ-д импортлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг бүртгэх захиргааны журам”- ын дагуу сунгалт хийлгэх хүсэлт илгээх, хяналтын хуудас боловсруулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк Олон Улсын санхүүгийн карпорацийн “Монгол мах” төслийн баг, Гаалийн ерөнхий газрын хяналт, бүрдүүлэлтийн газар, Хорио цээрийн хэлтсээс хамтран 27 аж ахуйн нэгжийн 36 албан хаагчид сургалт зохион байгуулан, зөвлөмж, мэдээлэл өглөө.
БНХАУ-д мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий үйлдвэрүүд цаг хугацаандаа материал бүрэн зөв бүрдүүлэн өгснөөр зөвшөөрөл нь сунгагдаж уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэх сайн талтай юмаа.