Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны нэг “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн гаалийн байгууллагын удирлагууд, албан хаагчидтай уулзаж байна.
Тус Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд иргэд, хувийн хэвшил төрийн үйлчилгээ авахад чирэгдэл үүсгэх, авлига өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод болгох талаар байр суурийг нь сонсож байна.