Гаалийн ерөнхий газар нь Дэлхийн гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үйл ажиллагааг олон улсын түвшинд нийцүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал Дэлхийн гаалийн байгууллагын зөвлөх ноён Шинго Танагами, хатагтай Айко Кувае, Г.Энхжаргал нарыг хүлээн авч, хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр уулзаж, санал солилцон, алба хаагчдыг чадвахжуулах тал дээр сургалтыг зохион байгуулж байгаад ГЕГ-ын нэрийн өмнөөс талархаснаа илэрхийллээ.
Дашрамд дурьдахад Дэлхийн гаалийн байгууллагын төлөөлөгч нар ГЕГ-ын алба хаагчдад бүрдүүлэлтийн дараах хяналт, шалгалтын чиглэлээр сургалтыг энэ сарын 03-аас 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.
Энэхүү сургалтын зорилго нь 2024 он гэхэд Монгол Улс худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийн дагуу бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр хэрэгжилтийн хувиа өндөр болгоход чиглэглэдэж байгаа юм.
Монголын Гаалийн байгууллага нь Дэлхийн гаалийн байгууллагатай нягт хамтрач ажилласнаар олон улсын өмнө хүлээсэн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, бүрдүүлэлтийн дараах шалгалтыг олон улсын түвшинд хүргэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах, хилийн үзлэг, шалгалтыг багасгах, хууль сахилтын түвшинг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.