Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Гаалийн байгууллагын 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Гаалийн байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гаалийн байгууллага 2023 оны нэгдүгээр улирлын ажлын тайлангаа хэлэлцлээ.
Эхний улиралд Гаалийн байгууллага нь төлөвлөгөөт ажил, Засгийн газраас өгсөн хугацаатай үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангахаас гадна нүүрсний гэх хэрэгтэй холбоотой ажлын хэсгүүдэд орж ажиллах, гаалийн шинэчлэлийн ажлын хүрээнд гаалийн байгууллагын бүтэц, орон тоо, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн гаалийн байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг ил тод болгох, иргэн, аж ахуйн нэгжийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлж, худалдааг хөнгөвчлөх туршилтын ажлын хүрээнд зарим ажлыг эхлүүлэн, байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл тооцох, дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулж, Гаалийн төв лабораторийг албан ёсоор БНХАУ-д хүлээн зөвшөөрдөг итгэмжлэлийг хүлээн авсан зэрэг олон амжилтыг дурдаж болно.
Энэ жилийг Монгол Улсын Засгийн газраас “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гаалийн байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд Гаалийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, зан үйлийн нөлөөллийн өөрчлөлтийг хийх, албан хаагчдын ажлын бүтээмжийг ил тод үнэлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.
Гаалийн байгууллагаас хийгдсэн зарим ажлуудыг товч дурдвал:
Цаашид гаалийн байгууллагын хувьд гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг цахимжуулах, гаалийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг шаардлагатай олон ажил, асуудлыг шийдвэрлэж, авлигал, хүнд сурталгүй, гаалийн харилцаанд оролцогчдод нээлттэй, ил тод шуурхай байгууллага болгохын төлөө зорин ажиллаж байна.