Их түмэн санаачилгийн Гаалийн дэд хорооны 5 дугаар хуралдаан 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж ”Өмнөх хурлын үр дүн, КОВИД-19 цар тахлын үеэр хэрэгжүүлсэн ажил, 2023 оны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний талаар хэлэлцсэн.
БНСУ цахим худалдааны үйл ажиллагааг хялбаршуулсан, ОХУ гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хялбаршуулсан, цахим бүрдүүлэлтийн үр дүн, Монгол Улс “Гаалийн шинэчлэл” төслийн үр дүн, КОВИД-19 цар тахлын сургамж, БНХАУ “Цахим гааль” хөтөлбөрийн талаар туршлагаа хуваалцсан.
Их түмэн санаачилгийн хүрээнд 2019 онд Гаалийн дэд хорооны хуралдаанд Монголын гаалийн байгууллагаас санаачлан танилцуулсан “Барааг дотоодод болон гадаадад боловсруулах үйл ажиллагааг боловсронгуй болгох замаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь” төслийг 2023 онд хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй уялдуулан, эхний сургалт, уулзалтыг Монголын тал энэ оны 3 дугаар сарын сүүлчээр Их түмэн санаачилгын Нарийн бичгийн даргын газартай хамтран зохион байгуулж, БНХАУ, БНСУ-ын гаалийн байгууллагаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны 5 дугаар хуралдаанаар “Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны 2023-2025” замын зураг, “Дэлхийн экспо үзэсгэлэн болон Зүүн өмнөд Азийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх олон улсын семинар”-аас суралцсан туршлагад үндэслэн БНСУ-аас зохион байгуулах “Дэлхийн экспо 2030” арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж, гишүүд саналаа илэрхийлж, хамтран ажиллах боломжийн талаар халуун дотно яриа өрнүүллээ.
Хуралдааны төгсгөлд 2023 онд “Гаалийн дэд хороо, Худалдаа, хөрөнгө оруулалтын хороо”-оос хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцэн, ажлын шугамаар баталгаажуулахаар болсон.
БНСУ-ын Гаалийн дэд хороо, Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны 5 дугаар хуралдааныг даргалсан. Монголын гаалийн байгууллага 2023 онд “Гаалийн дэд хороо, Худалдаа хөрөнгө оруулалтын хороо”-ны 6 дугаар хуралдааныг хуваарийн дагуу даргалах тул зохион байгуулах хугацаа, газрын эргэн хариу мэдэгдэхээр тогтлоо.