Гаалийн ерөнхий газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд “Улсын хилээр нэвтрүүлж буй зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимжуулах” арга хэмжээг хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.
Энэ хүрээнд Гаалийн хорио цээрийн газраас “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимжуулах” түүний талаарх сургалт, мэдээллийг “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ГЕГ-ын харъяа 18 газар, хороодын удирдах түвшиний болон хорио цээрийн чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч нарт 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14:00-15:00 цагийн хооронд цахимаар зохион байгуулан, нийт 90 гаруй хүнийг хамруулж, цахим аппликейшнийг ашиглан хяналт тандалтыг хийх арга аргачилал, зааврыг өглөө.
“Улсын хилээр нэвтрүүлж буй зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимжуулсан” нь хилийн нэвтрэх цэгээр зорчигч иргэд төрийн шуурхай үйлчилгээгээр хангагдах боломж бүрдэж байна.