БНХАУ-д зорчих иргэд. БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд 48 цагийн дотор PRC шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьсан байна. БНХАУ-д зорчих иргэд WeChat-ийн туслах программ, вэб сайт (
https://htdecl.chinaport.gov.cn/…/healthDe…/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглөхийг зөвлөжээ. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой. China Customs APP-ийг Apple гар утастай иргэд “App Store”-оос татаж хэрэглэх боломжтой.