Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.5, “Залуусын оролцоо-Хөдөлмөр эрхлэлт” сарын аяны хүрээнд ажлын байранд шинээр орж байгаа албан хаагчдыг чиглүүлэх, зөвлөх, бэлтгэх, мэдлэг туршлагаа хуваалцах, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилготой “Менторшип хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлсэн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Орхон аймаг дахь гаалийн газрын хамт олныг шалгаруулж, “Талархал” ирүүлсэн байна.