АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Эйбэл Ломакс, АНУ-ын Төрийн департаментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн зөвлөх Шарон Дэйвис, мэргэжилтэн Элина Ахтияарова, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн албаны Монгол дахь хөтөлбөрийн менежер Виин Лонг нарыг ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваасүрэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ГЕГ-т хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн багаас цаашид хамтран ажиллах санал танилцуулж, харилцан санал солилцсон.
Тус хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтуудад гаалийн хяналт, шалгалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор CT-40 KIT иж бүрдэл багажийг ашиглаж байна.