-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
October 18, 2024
АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ МАНЛАЙЛСАН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА
Монгол Улсад шинэ үеийн гаалийн алба үүсэн байгуулагдсаны 112 жилийн ой, гаалийн ажилтны өдрийн тэмдэглэлт баяр тохиож байна. Энэ хүрээнд Гаалийн байгууллагад ажил хөдөлмөрөөрөө манлайлсан алба хаагчдыг шагнах, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр (2024.10.18) боллоо.
Ёслолын үеэр Гаалийн байгууллагын албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Гаалийн итгэмжит зөвлөх, Гаалийн зөвлөх цолыг нийт 68 албан хаагчдад шинээр, 3 албан хаагчид сэргээн олгож, Хүндэт гаальчин тэмдэг, жуух бичгээр нийт 44 албан хаагч, ахмад гаальчдыг тус тус шагналаа.
Мөн Улсын хилээр хориглосон, хязгаарласан бараа нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, таслан зогсоосон, гаалийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж үйл ажиллагаанд нэвтрүүлсэн албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг үнэлэн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Шагналыг Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, дэд дарга Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар гардуулан өгч, нийт алба хаагчдадаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн ажлын амжилт хүслээ.
Views:
3
Editor
Related posts
January 14, 2026
АЛБАН ХААГЧДЫГ ХИЙМЭЛ ОЮУН БОЛОН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА
Read more
January 13, 2026
Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлох аж ахуйн нэгжүүд дараах зүйлсийг анхаарна уу!
Read more
January 9, 2026
Импортын мэдэгдэл олгох амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний жагсаалт
Read more
BUY NOW
0