Дэлхийн гаалийн байгууллагаас 1993 онд “Гаалийн байгууллага дахь сайн засаглал, ариун шударга ёсны тухай тунхаглал (Арушагийн тунхаглал)”-ыг батлан гаргасан. Гаалийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан 2003 онд Арушагийн тунхаглалыг шинэчилсэн.
Гаалийн байгууллагын ёс зүйн хөтөлбөрийг боловсруулахын тулд өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ хийх шаардлагатай.
Үүнтэй уялдуулан ДГБ-аас “Гаалийн байгууллагын ёс зүйн үнэлгээ”-г Арушагийн тунхаглалын 10 зүйлийн хүрээнд “Гаалийн албан хаагч” болон “Хувийн хэвшил” гэсэн хоёр ангиллаар санал асуулга авах арга зүйн зааврыг 2003 онд гаргасан.
Таны өгсөн мэдээлэл нь гаалийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой.
Таны мэдээллийн нууцлалыг хадгалах болно.