Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой учирч болзошгүй эрсдэлийг Олон Улсын стандартын байгууллагын “Эрсдэлийн удирдлагын зарчим ба стандарт” ISO:31000, ДГБ-ын “Эрсдэлийн удирдлагын компендиум” болон бусад олон улсын стандарт, тэргүүн туршлагад суурилан мэргэжил, арга зүйн зөвлөмж олгох “ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДАЛ” уулзалт, сургалтыг ГЕГ-ын удирдлага, СХОГ, ХШҮДАГ, ЭУХ, ДХАБХ хамтран өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Уг уулзалт, сургалтад Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 50 албан хаагч хамрагдлаа.
Энэхүү сургалтын үр дүнгээр гаалийн байгууллагын 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, байгууллагын үйл ажиллагааны бүх шатанд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.