Дэлхийн гаалийн байгууллагаас анх удаа Монголын гаалийн байгууллагад Дэлхийн Худалдааны Байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр, Гарал үүслийн Хэлэлцээр, тэдгээрийг хэрэгжүүлэх Дэлхийн Гаалийн байгууллагын Гарал үүслийн дүрмийн Компендиум, Гарал үүслийг урьдчилан тодорхойлох болон бусад гарал үүслийн дүрэмтэй холбоотой сургалтыг Гаалийн ерөнхий газарт 2024 оны 03 дугаар сарын 25-29-ны өдрүүдэд зохион байгуулсан. Уг сургалтад ГЕГ-ийн бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар, хороодоос нийт 30 албан хаагч хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлж, сертификат гардуулсан.
Сургалтын нээлтэд ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван, Mr. Demba Seck, /Technical Officer, Tariff and Trade Affairs Directorate/, Mr. Masaya /DEGUCHI, WCO Accredited Expert, Japan Customs/, Mr. Keisuke /ARAKI, Senior Inspector, Moji Customs, Japan Customs/ нар оролцож, үг хэллээ.