Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор бий болгосон Төрийн албаны өдрийг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэхэд оршино.
“Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөсөн гаалийн улсын байцаагч нартаа ажлын амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсэн ерөөе.