“Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг манай улс 16 дахь жилдээ 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр тэмдэглэж байна.
Энэ өдрийг тохиолдуулан жил бүр НҮБ-ын Хар тамхитай тэмцэх байгууллагаас уриалга гаргадаг. Энэ жил “ХАМГИЙН ЧУХАЛ НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ” уриатайгаар зохион байгуулахаар зарласан байна.
Аяны хүрээнд Гаалийн ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газартай хамтран Чингис хаан олон улсын нисэх буудалд өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтэс, Хилийн цэргийн 0218 дугаар анги, Нью интернешнл ХХК, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвийн албан хаагчид болон Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын албан хаагчид оролцлоо.