Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хэлтсээс “Стандартчиллын суурь асуудлууд” сургалтыг нийт 80 гаруй Гаалийн улсын байцаагчдыг хамруулан зохион байгуулж байна.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд стандартчилал, техникийн зохицуулалт, чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байдаг.
Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 заалтад “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналтыг холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, гаалийн байгууллага хэрэгжүүлнэ”, 29.3 заалтад “хяналтыг хэрэгжүүлэх улсын байцаагч нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэж тус тус заасан байна.
Иймд Гаалийн байгууллага нь шинээр ажилд орсон болон энэ чиглэлээр өмнө нь сургалтад хамрагдаагүй Гаалийн улсын байцаагчдад “Стандартчиллын суурь асуудал” сэдэвт сургалтыг “Стандартчилал, тохирлын үнэлгээний хууль” эрх зүйн өнөөгийн орчин, хүнсний стандартчиллын танилцуулга, хүнсний стандарт, тохирлын гэрчилгээ, аюулгүйн тэмдэг хэрэглэх үйл ажиллагаанд мөрдөх хэм хэмжээ, зохицуулалтын талаар тохирлын үнэлгээний хуулийн мэдлэгийг дээшлүүлж, чадавхыг сайжруулах зорилгоор сургалтыг зохион байгуулж, сертификат олгож байна.