Гаалийн ерөнхий газар, Зорчигчийн мэдээллийн төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ”-г өнөөдөр байгууллаа. (2024.05.16)
Гаалийн байгууллага, НҮБ-ын террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан “Зорчигчийн мэдээллийн төв”-тэй цаашид мэдээлэл солилцох, мэдээллийн санг ашиглах, дүн шинжилгээ хийх чиглэлээр хамтран ажиллана.