Гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих хүрээнд Гаалийн Ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гаалийн цом-2024” спортын олон төрөлт тэмцээн 23 дахь жилдээ энэ сарын 23-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Уг спортын тэмцээнийг гаалийн байгууллагын нийт ажилтан албан хаагчдыг биеийн тамир спортын уралдаан тэмцээнд өргөн хүрээгээр хамруулан тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг тамирчдыг шалгаруулан сурталчлах, бүтээлч сэтгэлгээ авьяас чадварыг хөгжүүлэх, гаалийн газар хороодын ахмад, залуу үеийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагаа, идэвх санаачлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх, дадал болгох зорилготой зохион байгууллаа.
Тэмцээнд Гаалийн ерөнхий газар, Замын-Үүд дэх гаалийн гаар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Говийн бүс, Хилийн бүс, Төвийн бүс, Ахмадын баг зэрэг 10 багийн 280 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар, биллиард гэсэн 6 төрлөөр өрсөлдлөө. Спорт тэмцээний ялагчаар “Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын баг” тодорч “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.