ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын “Азийн орнуудын Гаалийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд “Гаалийн өөрчлөлт, шинэчлэлт” бүс нутгийн сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 19-өөс 22-ны өдрүүдэд Камбож Улсын Гаалийн сургалтын төвд зохион байгуулж байна.
Арга хэмжээний үеэр оролцогчид “Шинэчлэл, өөрчлөлт болон өөрчлөлтийн менежмент; Эрсдэлд суурилсан шигшин сонгон шалгах хяналт, түүний дотор гаалийн үнэлгээ; Хиймэл оюун ухааныг эрсдэлд суурилсан гаалийн хяналтын санамсаргүй сонголтод ашиглах нь; Дамжин өнгөрөх болон эдийн засгийн тусгай бүс” чиглэлээр олон улсын туршлагаас суралцан, Гаалийн хэргийн чиглэлээр хоёрт талт уулзалт хийж байна.
Энэхүү бүс нутгийн сургалт, уулзалтын зорилго нь Азийн орнуудын Гаалийн шинэчлэлт, өөрчлөлт хөтөлбөрт оролцогч гаалийн байгууллагуудад тулгарч буй нийтлэг асуудлын талаарх олон улсын чиг хандлага, хүндрэлтэй асуудал, түүнийг даван туулах арга замыг харилцан ярилцаж туршлага солилцох, түүнчлэн Гааль – Гаалийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн.