-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
January 19, 2024
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2024 ОНЫ CУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Гаалийн байгууллагын удирдах ажилтны 2024 оны cургалт, зөвлөгөөн энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын нийт 200 удирдах ажилтан танхимаар болон цахимаар оролцож байна.
Урилгаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, УЕП-ын орлогч М.Чинбат, ТЕГ-ын дарга Ч.Чимэдсүрэн, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ХХЕГ-ын газрын дарга Ц.Мягмардорж, Хар тамхитай тэмцэх гарын дарга н.Сандагсүрэн, АТГ-ынахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш болон холбогдох албан тушаалтнууд оролцож, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл өглөө.
Удирдах ажилтны зөвлөгөөнийг нээж ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Гаалийн байгууллагын удирдах ажилтны 2024 оны сургалт, зөвлөгөөн нь хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Та бүхэн хариуцлагатай, шударга, хууль ёсны санал санаачилга гарган оролцохыг хүсье. 2023 онд Гаалийн байгууллагын газар, хороод үйл ажиллагаандаа сар, улирал, хагас жил, бүтэн жилээр явцын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж хэвшлээ. Үүний үр дүнд хариу арга хэмжээг шуурхай авах, мониторинг хийж асуудлыг цогцоор нь харахад эерэг үр дүн, ахиц гарсан жил өнгөрлөө. 2024 онд Гаалийн байгууллагын дэвшүүлж буй зорилго, зорилтыг гүйцэтгэхэд та бидний идэвх чармайлт, ажлаа зөв ухаалаг төлөвлөж хурдтай зохион байгуулж ажиллахаас их зүйл шалтгаална” гэдгийг онцоллоо.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга “Өнгөрсөн онд Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах туршилтын ажлыг эхлүүлснийг 2024 онд үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд гаальчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос онцгой анхаарч тус боомтод 35 айлын орон сууцыг худалдаж авах хөрөнгийг энэ оны төсөвт суулгасан байна. 2024 онд боомтын бүтээн байгуулалт нь явагдаж байгаа дөрвөн боомтын үйл ажиллагааг цаг алдалгүй хугацаанд нь дуусгах зорилтыг тавьж байна. Мөн шинээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 3-4 боомт дээр бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Гаалийн байгууллага 2024 онд гурван түвшинд чиглэж ажиллахаар зорилгоо тодорхойлсон. Үүнд:
– Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх
– Цахим шинэчлэлд суурилсан ил тод, шуурхай төрийн хяналтыг хэрэгжүүлэх
– Мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг бүрдүүлж, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох.
Views:
2
Editor
Related posts
November 20, 2024
ГААЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЛУЙВАР, МӨНГӨ УГААХТАЙ ХОЛБООТОЙ ЭРСДЛИЙГ ТОДОРХОЙЛОХ МЭРГЭШҮҮЛСЭН СУРГАЛТ БОЛЛОО
Read more
November 19, 2024
2025 ОНЫ 1-Р САРЫН 01-ЭЭС ЭХЛЭН АВТОМАШИНЫ ГААЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВАГЧИД ЗОРИУЛЖ ЦААСААР ХЭВЛЭДЭГ БАЙСНЫГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ
Read more
November 18, 2024
ГААЛЬ, ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Read more
BUY NOW
0