-+=
                                                                         ГААЛИЙН ГОРИМЫГ ХЯЛБАРЧЛАХ, УЯЛДУУЛАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
                                                                                                                            (нэмэлт, өөрчлөлт оруулсан)

 

1973 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталж,

1974 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон*

 

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн ивээлээр байгуулагдсан энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Талууд,

 

            Хэлэлцэн тохиролцогч Талуудад мөрдөж буй бөгөөд олон улсын худалдаа болон олон улсын бусад солилцоонд саад учруулж болох гаалийн горим, практик ажиллагааны зөрүүг арилгахыг эрмэлзэж,

 

            гаалийн горим, практик ажиллагааг хялбарчлах, уялдуулах, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар дээрх худалдаа, солилцоог хөгжүүлэхэд үр дүнтэй хэлбэрээр тус дэмжлэг үзүүлэхийг хүсэж,

 

            олон улсын худалдааг хөнгөвчилснөөр гаалийн хяналтын зохих стандартыг хүндрүүлэлгүй мэдэгдэхүйц амжилт олж болохыг тэмдэглэж,

 

            гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах ажил, ялангуяа, дараах зарчмыг баримтлан хийгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч:

 

  • гаалийн горим, практик ажиллагааг байнга шинэчлэн өөрчлөх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, ингэснээр эрчимтэй байдал, үр ашгийг дээшлүүлэх;

 

  • гаалийн горим, практик ажиллагааг урьдчилан мэдэх боломжтой, тогтвортой, ил тод байдлаар нэвтрүүлэх;

 

  • сонирхогч талуудыг гаалийн хууль, дүрэм, журам, заавар, горим, практик ажиллагаатай холбогдох шаардлагатай бүхий л мэдээллээр хангах;

 

  • эрсдлийн удирдлага, аудитад түшиглэсэн хяналт зэрэг орчин үеийн арга техник нэвтрүүлэх, мэдээллийн технологийг практикт өргөн ашиглах;

 

  • зүйтэй гэж үзвэл, бусад улсын байгууллага, гаалийн бусад байгууллага болон худалдааны хүрээнийхэнтэй хамтран ажиллах;

 

  • олон улсын холбогдох стандартыг хэрэгжүүлэх;

 

  • ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудад захиргааны болон шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд саадгүй оролцох боломж олгох.

 

дээрх зорилго, зарчмыг тусгасан бөгөөд Хэлэлцэн тохиролцогч Талууд дагаж мөрдөхөөр үүрэг хүлээсэн олон улсын баримт бичиг нь Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн нэн чухал зорилт болох гаалийн горим, практик ажиллагааг дээд зэргээр хялбарчлах, уялдуулахад тус дөхөм болох бөгөөд чингэснээр олон улсын худалдааг хөнгөвчлөхөд чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж,

 

  дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов:

 

I  бүлэг

 

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

Энэ конвенцийн зорилгоор:

 

  • “Стандарт” гэж хэрэгжилт нь гаалийн горим, практик ажиллагааг хялбарчлах, уялдуулахад зайлшгүй шаардлагатай заалтыг;

 

  • “Шилжилтийн стандарт” гэж Ерөнхий хавсралтад байгаа бөгөөд хэрэгжүүлэх хугацааг нь арай уртаар тогтоосон стандартыг;

 

  • “Практик зөвлөмж” гэж тусгай хавсралтад байгаа бөгөөд гаалийн горим, практик ажиллагааг хялбарчлах, уялдуулахад чиглэсэн дэвшилттэй хэлбэр гэж хүлээн зөвшөөрсөн, аль болох өргөнөөр нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн заалтыг;

 

  • “Дотоодын хууль тогтоомж” гэж Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талын эрх бүхий байгууллагаас тогтоосон, Хэлэлцэн тохиролцогч тухайн талын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх хууль, журам, бусад арга хэмжээг, эсхүл тухайн талаас үүрэг хүлээсэн бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээг;

 

  • “Ерөнхий хавсралт” гэж энэ конвенцид заасан гаалийн бүх горим, практик ажиллагаанд холбогдох багц заалтыг;

 

  • “Тусгай хавсралт” гэж энэ конвенцид заасан гаалийн нэг буюу хэд хэдэн горим, практик ажиллагаанд холбогдох багц заалтыг;

 

  • “Заавар” гэж ерөнхий хавсралт, тусгай хавсралт болон бүлгийн заалтын багц тайлбарыг хэлэх бөгөөд түүнд стандарт, шилжилтийн стандарт болон практик зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдвөл зохих боломжит зарим арга хэмжээг тусган, мөн ялангуяа, шилдэг туршлагыг дүрсэлж, илүү хөнгөн шуурхай ажиллагаатай жишээг санал болгосон байна;

 

  • “Техникийн байнгын хороо” гэж Зөвлөлийн Техникийн байнгын хороог;

 

  • “Зөвлөл” гэж Брюссель хотноо 1950 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай конвенцоор байгуулагдсан Байгууллагыг;

 

  • “Гаалийн, эсхүл эдийн засгийн холбоо” гэж хэд хэдэн улсын байгуулсан бөгөөд тэдгээрийг эгнээндээ багтаасан, энэ конвенцоор зохицуулсан асуудалтай холбогдуулан тэдгээр улсад заавал мөрдөх өөрийн журмыг батлах эрх бүхий, түүнчлэн өөрийн дотоод журмын дагуу энэ конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, эсхүл түүнд нэгдэн орох шийдвэр гаргах эрх бүхий Холбоог тус тус хэлнэ.

 

II  бүлэг

ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ, БҮТЭЦ

 

2 дугаар зүйл

 

Конвенцийн үйлчлэх хүрээ

 

Хэлэлцэн тохиролцогч Тал бүр гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах ажлыг хөхиүлэн дэмжих, эл зорилгоор энэ конвенцийн заалтад нийцүүлэн, энэ конвенцийн хавсралтад заасан стандарт, шилжилтийн стандарт, практик зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Гэвч Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал тэдгээрт зааснаас илүү хөнгөлөлт үзүүлэхэд саад болох зүйлгүй бөгөөд Хэлэлцэн тохиролцогч Тал бүр тийм илүү хөнгөлөлтийг аль болох өргөнөөр үзүүлбэл зохино.

 

3 дугаар зүйл

 

Энэ конвенцийн заалт хориглосон буюу хязгаарласан бараанд гаалийн хяналт тавихтай холбогдсон дотоодын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд саад болохгүй.

 

4 дүгээр зүйл

 

Конвенцийн бүтэц

 

  1. Энэ конвенц нь үндсэн хэсэг, ерөнхий хавсралт болон тусгай хавсралтаас бүрдэнэ.

 

  1. Энэ конвенцийн ерөнхий хавсралт, түүнчлэн тусгай хавсралт бүр зарчмын хувьд бүлэгт хуваагдах бөгөөд бүлгүүд нь дараах зүйлээс бүтнэ:

 

      А. тодорхойлолтууд; болон

 

      В. Стандартууд, Ерөнхий хавсралтад байгаа зарим стандарт нь  шилжилтийн стандарт байна.

 

  1. Тусгай хавсралт бүр бас практик зөвлөмжтэй байна.

 

  1. Хавсралт бүр заавартай байх боловч түүний эх бичвэрийг Хэлэлцэн тохиролцогч Талууд заавал биелүүлэх шаардлагагүй.

 

5 дугаар зүйл

 

Энэ конвенцийн зорилгоор Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талын заавал биелүүлбэл зохих аливаа Тусгай хавсралт, эсхүл түүний бүлгүүд нь энэ конвенцийн салшгүй хэсэг болох бөгөөд Хэлэлцэн тохиролцогч тухайн талын хувьд энэ конвенцоос хийсэн аливаа ишлэлийг дээрх хавсралт, эсхүл бүлэгт хамааралтай гэж үзнэ.

 

III бүлэг

 

КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ УДИРДАН ЗОХИЦУУЛАХ

 

6 дугаар зүйл

 

Удирдан зохицуулах хороо

 

  1. Энэ конвенцийн хэрэгжилт, түүнийг нэг мөр тайлбарлах, мөрдөх талаар авах аливаа арга хэмжээ, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг авч үзэх үүрэг бүхий Удирдан зохицуулах хороо байгуулагдана.

 

  1. Хэлэлцэн тохиролцогч Талууд Удирдан зохицуулах хорооны гишүүд байна.

 

  1. 8 дугаар зүйлийн заалтын дагуу энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болох шаардлага хангасан аливаа нэгжийн эрх бүхий байгууллага, эсхүл Дэлхийн худалдааны байгууллагын аливаа гишүүн Удирдан зохицуулах хорооны чуулганд ажиглагчаар оролцох эрхтэй байна. Тийм ажиглагчийн статус, эрх хэмжээг Зөвлөлийн шийдвэрээр тодорхойлно. Дурдсан эрх хэмжээг тухайн шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө хэрэгжүүлж үл болно.

 

  1. Удирдан зохицуулах хороо олон улсын Засгийн газар хоорондын болон засгийн газрын бус байгууллагын төлөөлөгчдийг Удирдан зохицуулах хорооны чуулганд ажиглагчаар ороцуулахыг урьж болно.

 

  1. Удирдан зохицуулах хороо нь:

 

А. Хэлэлцэн тохиролцогч Талуудад дараах зүйлийг санал болгоно:

 

  1. энэ конвенцийн үндсэн хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах;

 

  1. Ерөнхий хавсралт, Тусгай хавсралт болон түүний бүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах, Ерөнхий хавсралтад шинэ бүлэг нэмэх; мөн

 

  • шинээр Тусгай хавсралт нэмэх, Тусгай хавсралтад шинэ бүлэг оруулах.

 

  1. 16 дугаар зүйлд заасны дагуу практик зөвлөмжид нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэгт практик зөвлөмж шинээр оруулах шийдвэр гаргаж болно;

 

  1. 13 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу энэ конвенцийн заалтын хэрэгжилтийг авч үзнэ;
  2. Зааврыг хянан үзэж, шинэчилнэ;

 

  1. энэ конвецид хамааралтай бөгөөд түүнд үндэслэж болох аливаа бусад асуудлыг авч үзнэ;

 

  1. өөрийн гаргасан шийдвэрийн талаар Техникийн байнгын хороо болон Зөвлөлд мэдэгдэнэ.

 

  1. Хэлэлцэн тохиролцогч Талуудын эрх бүхий байгууллагад энэ зүйлийн 5 (a), (b), (c), эсхүл (d) заалтад холбогдох санал, үндэслэлийг Удирдан зохицуулах хорооны чуулганы хэлэлцэх асуудалд оруулах аливаа хүсэлтийн хамт Зөвлөлийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга саналыг Хэлэлцэн тохиролцогч Талын эрх бүхий байгууллагын болон энэ зүйлийн 2, 3 болон 4 дэх заалтад заасан ажиглагч нарын сонорт хүргэнэ.

 

  1. Удирдан зохицуулах хороо жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Уг хороо нь дарга, дэд даргаа жил бүр сонгоно. Зөвлөлийн нарийн бичгийн дарга урилга болон хэлэлцэх асуудлын төслийг Хэлэлцэн тохиролцогч Талын эрх бүхий байгууллагад болон энэ зүйлийн 2, 3 болон 4 дэх заалтад заасан ажиглагч нарт Удирдан зохицуулах хороо хуралдахаас зургаан долоо хоногийн өмнө тараана.

 

  1. Удирдан зохицуулах хорооны өмнө тавигдсан асуудлыг зөвшилцлийн замаар шийдэх боломжгүй бол хуралдаанд оролцсон Хэлэлцэн тохиролцогч Талуудын саналаар шийднэ. Энэ зүйлийн 5 (a), (b), эсхүл (c) заалтад холбогдох асуудлыг эрх бүхий санал өгөгсдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар батална. Бусад бүх асуудлыг Удирдан зохицуулах хороо эрх бүхий санал өгөгсдийн ердийн олонхийн саналаар батална.

 

  1. Хэрэв энэ конвенцийн 8 дугаар зүйлийн 5 дахь заалт мөрдөгдөж байгаа бол Гаалийн, эсхүл эдийн засгийн холбоо нь санал өгөх тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч Тал болох гишүүн орнуудад хуваарилагдсан нийт саналын тоотой тэнцэх хэмжээний саналын эрхтэй байна.

 

  1. Удирдан зохицуулах хороо чуулганаа хаахын өмнө тайлангаа батална. Уг тайланг Зөвлөл болон 2, 3 болон 4 дэх заалтад заасан Хэлэлцэн тохиролцогч Тал, ажиглагч нарт хүргүүлнэ.

 

  1. Энэ зүйлд заагдаагүй асуудлыг хэрэв Удирдан зохицуулах хороо өөрөөр шийдээгүй бол Зөвлөлийн Дотоод журмын дагуу зохицуулна.

 

7 дугаар зүйл

 

Удирдан зохицуулах хороонд санал хураах зорилгоор Тусгай хавсралт бүрээр, мөн аль нэг Тусгай хавсралтын бүлэг бүрээр тус тусад нь санал хураана.

 

А. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ конвенцийн үндсэн хэсэг болон Ерөнхий хавсралтыг тайлбарлах, мөрдөх, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон асуудлаар санал өгөх эрхтэй байна;

 

В. Хүчин төгөлдөр болсон аль нэг Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэгтэй холбогдсон асуудлын хувьд зөвхөн тухайн Тусгай хавсралт буюу тухайн бүлгийг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Тал санал өгөх эрхтэй байна;

 

С. Шинэ Тусгай хавсралт буюу аль нэг Тусгай хавсралтын шинэ бүлгийн төсөлд Хэлэлцэн тохиролцогч Тал бүр санал өгөх эрхтэй.

 

IV  бүлэг

 

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОЛЦОГЧ ТАЛ

 

8 дугаар зүйл

 

Конвенцийг соёрхон батлах

 

  1. Зөвлөлийн аль нэг Гишүүн, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу түүний төрөлжсөн байгууллагын аль нэг Гишүүн дараах замаар энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болж болно:

 

(a) соёрхон батлах тухай тайлбар хийлгүйгээр гарын үсэг зурах;

 

(b) соёрхон батлах тухай тайлбар хийж гарын үсэг зурсны дараа соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг хадгалуулахаар өгөх;

 

(c) түүнд нэгдэн орох.

 

  1. Энэ конвенц энэ зүйлийн 1 дэх заалтад заасан гишүүн улс Брюссель хотноо байрладаг Зөвлөлийн байранд түүнд гарын үсэг зурахад 1974 оны 6 дугаар сарын 30-ыг хүртэл нээлттэй байна. Түүнээс хойш тухайн гишүүн улс түүнд нэгдэн ороход нээлттэй болно.

 

  1. Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал энэ конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, эсхүл түүнд нэгдэн орохдоо аль Тусгай хавсралтыг, эсхүл аль бүлгийг хүлээн зөвшөөрч байгаагаа зааж өгнө. Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал нэг буюу хэд хэдэн Тусгай хавсралтбуюу бүлгийг хүлээн зөвшөөрч байгаагаа эх хадгалагчид дараа нь мэдэгдэж болно.

 

  1. Аливаа шинэ Тусгай хавсралт буюу аль нэг Тусгай хавсралтын аливаа шинэ бүлгийг хүлээн зөвшөөрч буй Хэлэлцэн тохиролцогч Тал энэ зүйлийн 3 дахь заалтын дагуу эх хадгалагчид мэдэгдэнэ.

 

  1. (a) Гаалийн, эсхүл эдийн засгийн аливаа холбоо энэ зүйлийн 1, 2 болон 3 дахь заалтын дагуу энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болж болно. Тухайн Гаалийн, эсхүл эдийн засгийн холбоо нь энэ конвенцийн зохицуулах асуудлаар өөрийн эрх хэмжээний талаар эх хадгалагчид мэдээлнэ. Тухайн Гаалийн, эсхүл эдийн засгийн холбоо нь өөрийн эрх хэмжээний өөрчлөлтийн талаар эх хадгалагчид заавал мэдээлнэ;

 

(b) Энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болох гаалийн, эсхүл эдийн засгийн аль нэг холбоо нь өөрийн эрх хэмжээнд хамаарах аливаа асуудлын хувьд энэ конвенцоор энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болох уг Холбооны гишүүнд олгосон эрхийг өөрийн нэрээр эдэлж, хариуцлагыг хүлээнэ. Энэ тохиолдолд уг холбооны гишүүн санал өгөх эрхийг оролцуулан дээрх эрхийг дангаараа хэрэгжүүлэх эрхгүй болно.

 

9 дүгээр зүйл

 

  1. Энэ конвенцийг соёрхон баталсан, эсхүл түүнд нэгдэн орсон Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал Ерөнхий хавсралт болон энэ конвенцид оруулсан бөгөөд өөрийн соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аливаа нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөнө.

 

  1. Аль нэг Тусгай хавсралт, эсхүл түүний бүлгийг хүлээн зөвшөөрч буй Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал тухайн Тусгай хавсралт буюу бүлгийн стандартад оруулсан бөгөөд өөрийн хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг эх хадгалагчид өгсөн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бөгөөд аливаа нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөнө. Аль нэг Тусгай хавсралт, эсхүл түүний бүлгийг хүлээн зөвшөөрч буй Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал тухайн Тусгай хавсралт буюу бүлгийн практик зөвлөмжид оруулсан бөгөөд, өөрийн хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг эх хадгалагчид өгсөн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аливаа нэмэлт, өөрчлөлтийг хэрэв энэ конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу нэг буюу хэд хэдэн практик зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар хийгээгүй бол дагаж мөрдөнө.

 

10 дугаар зүйл

Конвенцийг мөрдөх

 

  1. Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал олон улсын харилцааг нь хариуцдаг өөрийн бүх буюу аливаа нутаг дэвсгэрт энэ конвенц мөрдөгдөнө гэдгийг соёрхон батлах тухай тайлбар хийлгүйгээр энэ конвенцид гарын үсэг зурах үедээ, эсхүл соёрхон батлах буюу нэгдэн орох баримт бичгээ хадгалуулахаар өгөхдөө, эсхүл түүнээс хойш аль ч үед эх хадгалагчид мэдэгдэл өгөх замаар зарлан тунхаглаж болно. Тийм мэдэгдэл нь түүнийг эх хадгалагч хүлээн авсан өдрөөсын үсэг зурах үедээ, эсхүл соёрхон батлах буюу нэгдэнэнэ конвенц Хэлэлцэн тохиролцогч холбогдох Талын хувьд хүчин төгөлдөр болоогүй байхад дээрх мэдэгдэлд дурдсан нутаг дэвсгэрт мөрдөгдөх ёсгүй.

 

  1. Олон улсын харилцааг нь хариуцдаг өөрийн аливаа нутаг дэвсгэрт энэ конвенцийг хамааруулан энэ зүйлийн 1 дэх заалтын дагуу мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал тухайн нутаг дэвсгэрт энэ конвенц мөрдөгдөхгүй болсныг энэ конвенцийн 19 дүгээр зүйлийн дагуу эх хадгалагчид мэдэгдэж болно.

 

11 дүгээр зүйл

 

Энэ конвенцийг мөрдөхийн тулд Хэлэлцэн тохиролцогч Тал болох Гаалийн, эсхүл эдийн засгийн аль нэг холбоо уг Гаалийн, эсхүл эдийн засгийн холбоог бүрдүүлж буй нутаг дэвсгэрийн талаар Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх бөгөөд эдгээр нутаг дэвсгэрийг нэг нутаг дэвсгэр гэж үзнэ.

 

12 дугаар зүйл

Заалт хүлээн зөвшөөрөх, тайлбар хийх

 

  1. Хэлэлцэн тохиролцогч бүх Тал үүгээр Ерөнхий хавсралтыг дагаж мөрдөнө.

 

  1. Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал нэг буюу хэд хэдэн Тусгай хавсралт, эсхүл түүний нэг буюу хэд хэдэн бүлгийг хүлээн зөвшөөрч болно. Аль нэг Тусгай хавсралт, эсхүл түүний бүлгийг хүлээн зөвшөөрч буй Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал тэдгээрт заасан бүх стандартыг дагаж мөрдөнө. Аль нэг Тусгай хавсралт, эсхүл түүний бүлгийг хүлээн зөвшөөрч буй Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал өөрийн дотоодын хууль тогтоомж болон практик зөвлөмжийн зөрөөг зааж, тайлбар хийж байгаа практик зөвлөмжийн талаар тухайн Тусгай хавсралт, эсхүл түүний бүлгийг хүлээн зөвшөөрөх үедээ, эсхүл түүнээс хойш аль ч үед эх хадгалагчид мэдэгдээгүй бол тэдгээрт заасан бүх практик зөвлөмжийг дагаж мөрдөнө. Тайлбар хийсэн Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал эх хадгалагчид мэдэгдэх замаар уг тайлбараа бүхэлд нь, эсхүл заримыг нь хэзээ ч цуцалж болох бөгөөд чингэхдээ цуцлалт хүчин төгөлдөр болох өдрийг заана.

 

  1. Аль нэг Тусгай хавсралт, эсхүл түүний бүлгийг дагаж мөрдөх Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал 2 дахь заалтын дагуу практик зөвлөмжид хийсэн аливаа тайлбараа цуцлах боломжийг судалж, түүний үр дүнг энэ конвенц Хэлэлцэн тохиролцогч тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван жил тутмын эцсээр Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Ингэхдээ тухайн талын үзэж байгаагаар уг тайлбарыг цуцлах нь түүний дотоодын хууль тогтоомжийн ямар заалттай зөрчилдаж байгааг дурдана.

 

13 дугаар зүйл

Заалт хэрэгжүүлэх

 

  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр Ерөнхий хавсралтын болон өөрийн хүлээн зөвшөөрсөн Тусгай хавсралт, эсхүл түүний бүлгийн стандартыг уг хавсралт буюу бүлэг Хэлэлцэн тохиролцогч тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын дотор хэрэгжүүлнэ.

 

  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр Ерөнхий хавсралтын шилжилтийн стандартыг уг Ерөнхий хавсралт нь Хэлэлцэн тохиролцогч тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 60 сарын дотор хэрэгжүүлнэ.

 

  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр өөрийн хүлээн зөвшөөрсөн Тусгай хавсралт, эсхүл түүний бүлгийн практик зөвлөмжийг, хэрэв нэг буюу хэд хэдэн практик зөвлөмжид тайлбар хийгээгүй бол уг Тусгай хавсралт буюу бүлэг Хэлэлцэн тохиролцогч тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын дотор хэрэгжүүлнэ.

 

  1. (a) Хэрэв энэ зүйлийн 1 болон 2 дахь заалтад заасан хугацаа Хэлэлцэн тохиролцогч аливаа Талын хувьд Ерөнхий хавсралтын заалтыг хэрэгжүүлэхэд практик үүднээс хангалтгүй байвал Хэлэлцэн тохиролцогч тухайн Тал энэ зүйлийн 1 болон 2 дахь заалтад заасан хугацаа дуусахаас өмнө уг хугацааг сунгаж өгөхийг Удирдан зохицуулах хорооноос хүсч болно. Хэлэлцэн тохиролцогч холбогдох Тал тийм хүсэлт тавихдаа хугацааг нь сунгах шаардлагатай байгаа Ерөнхий хавсралтын заалт болон уг хүсэлтийг тавих болсон шалтгааныг дурдана.

 

(b) Онцгой тохиолдолд, Удирдан зохицуулах хороо уг хугацааг сунгах шийдвэр гаргаж болно. Хугацаа сунгах тухай Удирдан зохицуулах хорооны аливаа шийдвэрт уг шийдвэрийг гаргах болсон онцгой тохиолдлыг дурдсан байх бөгөөд сунгалт ямар ч тохиолдолд нэг жилээс илүү байж болохгүй. Хэлэлцэн тохиролцогч холбогдох Тал хугацаа сунгасан заалтын хэрэгжилтийн талаар сунгалтын хугацаа дуусах үеэр эх хадгалагчид мэдэгдэнэ.

 

14 дүгээр зүйл

Маргаан шийдвэрлэх

 

  1. Энэ конвенцийг тайлбарлах, мөрдөхтэй холбогдуулан Хэлэлцэн тохиролцогч хоёр буюу хэд хэдэн Талын хооронд үүссэн аливаа маргааныг аль болох тэдний хоорондын хэлэлцээгээр шийдвэрлэнэ.

 

  1. Хэлэлцээний замаар шийдэгдээгүй аливаа маргааныг уг маргаанд оролцогч Хэлэлцэн тохиролцогч Талууд Удирдан зохицуулах хороонд уламжлах бөгөөд тус хороо нь уг маргааныг хянан үзэж, хэрхэн шийдэх талаар зөвлөмж гаргана.

 

  1. Маргаанд оролцогч Хэлэлцэн тохиролцогч Талууд Удирдан зохицуулах хорооны зөвлөмжийг заавал биелүүлэхээр урьдчилан тохирч болно.

 

15 дугаар зүйл

Конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлт

 

  1. 6 дугаар зүйлийн 5 (a) (i) болон (ii) заалтын дагуу Удирдан зохицуулах хорооноос Хэлэлцэн тохиролцогч Талуудад санал болгосон аливаа нэмэлт, өөрчлөлтийн эх бичвэрийг Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохиролцогч бүх тал болон Хэлэлцэн тохиролцогч Тал биш боловч Зөвлөлийн гишүүн бусад улсад тараана.

 

  1. Конвенцийн үндсэн хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт Удирдан зохицуулах хорооны тухайн нэмэлт, өөрчлөлтийг санал болгосон чуулганд оролцсон Хэлэлцэн тохиролцогч Талуудаас уг нэмэлт, өөрчлөлтийг тараасан өдрөөс хойш арван хоёр сарын дотор татгалзсан тухай хариу ирээгүй бөгөөд Хэлэлцэн тохиролцогч тэдгээр Тал хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ хадгалуулснаас хойш арван хоёр сарын дараа Хэлэлцэн тохиролцогч бүх Талын хувьд хүчин төгөлдөр болно.

 

  1. Ерөнхий хавсралт, эсхүл Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэгт оруулахаар санал болгосон аливаа нэмэлт, өөрчлөлт дор дурдсанаас бусад тохиолдолд түүнийг Хэлэлцэн тохиролцогч Талуудад тараасан өдрөөс хойш зургаан сарын дараа хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзнэ:

 

А. Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал татгалзсан хариу өгсөн, эсхүл Тусгай хавсралт буюу бүлгийн хувьд, тухайн Тусгай хавсралт буюу бүлгийг дагаж мөрдөх ёстой Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал татгалзсан хариу өгсөн; эсхүл

В. Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх бодолтой байгаа боловч тийнхүү хүлээн зөвшөөрөхөд шаардлагатай нөхцөл байдал хараахан бүрдээгүй байгаа талаар Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн.

 

  1. Хэрэв Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал энэ зүйлийн 3 (b) хэсгийн заалтад заасны дагуу Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад албан тоот илгээсэн бөгөөд санал болгосон тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад нэгэнт мэдэгдээгүй бол энэ зүйлийн 3 дахь заалтад заасан зургаан сарын хугацаа дууссаны дараа арван найман сарын дотор уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тухай хариу ирүүлж болно.

 

  1. Хэрэв санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг энэ зүйлийн 3 (a) буюу 4 дэх заалтад заасан нөхцөлийн дагуу хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тухай хариу мэдэгдсэн бол тухайн нэмэлт, өөрчлөлт хүлээн зөвшөөрөгдөөгүй гэж үзэх бөгөөд хүчингүйд тооцогдоно.

 

  1. Хэрэв Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал энэ зүйлийн 3 (b) заалтын дагуу албан тоот илгээсэн бол тухайн нэмэлт, өөрчлөлт дараах хоёр өдрийн аль түрүүчээр нь хүлээн зөвшөөрөгдсөнд тооцогдоно:

 

А. тийм албан тоот илгээсэн Хэлэлцэн тохиролцогч бүх Тал санал болгосон тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн өдөр. Гэхдээ, хэрэв тийнхүү хүлээн зөвшөөрсөн тухайгаа энэ зүйлийн 3 дахь заалтад заасан зургаан сарын хугацаа дуусахаас өмнө бүгд мэдэгдсэн бол уг өдрийг дээрх зургаан сарын хугацаа дуусан өдөр гэж үзнэ;

 

В. энэ зүйлийн 4 дэх заалтад заасан арван найман сарын хугацаа дууссан өдөр.

 

  1. Хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзсэн Ерөнхий хавсралт, эсхүл Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэгт оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт түүнийг тийнхүү хүлээн зөвшөөрсөн гэж үзэж буй өдрөөс хойш зургаан сар болмогц, эсхүл санал болгосон тухайн нэмэлт, өөрчлөлтөд өөр хугацаа заасан бол тийнхүү хүлээн зөвшөөрсөн гэж үзэж буй өдрөөс хойш уг хугацаа дууссан өдөр хүчин төгөлдөр болно.

 

  1. Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга санал болгосон тухайн нэмэлт, өөрчлөлтийг энэ зүйлийн 3 (a) хэсгийн заалтын дагуу хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан аливаа тохиолдлын талаар, мөн 3 (b) хэсгийн заалтын дагуу хүлээн авсан аливаа албан тоотын талаар энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Талуудад аль болох түргэн хугацаанд мэдэгдэнэ. Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга тийм албан тоот илгээсэн Хэлэлцэн тохиролцогч Тал буюу Талууд санал болгосон тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн талаар Хэлэлцэн тохиролцогч уг Талуудад дараа нь мэдэгдэнэ.

 

16 дугаар зүйл

 

  1. Удирдан зохицуулах хороо энэ конвенцийн 15 дугаар зүйлд заасан нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг үл харгалзан, аливаа практик зөвлөмжид өөрчлөлт оруулах, эсхүл аливаа тусгай хавсралт, эсхүл түүний бүлэгт практик зөвлөмж шинээр нэмж оруулах шийдвэрийг 6 дугаар зүйлийн дагуу гаргаж болно. Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохиролцогч бүх Талыг Удирдан зохицуулах хорооны хэлэлцүүлэгт урина. Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга тийнхүү шийдсэн аливаа нэмэлт, өөрчлөлт буюу шинэ практик зөвлөмжийн эх бичвэрийг Хэлэлцэн тохиролцогч Талууд болон энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал биш боловч Зөвлөлийн гишүүн бусад улсад тараана.

 

  1. Энэ зүйлийн 1 дэх заалтын дагуу шийдсэн аливаа нэмэлт, өөрчлөлт буюу шинээр оруулах практик зөвлөмж нь Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга тэдгээрийг тарааснаас хойш зургаан сар болмогц хүчин төгөлдөр болно. Тийм нэмэлт, өөрчлөлт буюу шинээр оруулах практик зөвлөмжид хамаарах аль нэг Тусгай хавсралт буюу түүний аль нэг бүлгийг дагаж мөрдөх ёстой Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ конвенцийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу тайлбар хийгээгүй бол тэдгээр нэмэлт, өөрчлөлт, шинэ практик зөвлөмжийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

 

 

 

17 дугаар зүйл

Нэгдэн орох хугацаа

 

  1. Энэ конвенц нь хугацаагүй байгуулагдсан боловч Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал түүнийг 18 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш аль ч үед цуцалж болно.

 

  1. Цуцлах тухай баримт бичгийг бичгээр үйлдэж, эх хадгалагчид хадгалуулах замаар цуцалсан тухайгаа мэдэгдэнэ.

 

  1. Цуцлалт нь цуцлах тухай баримт бичгийг эх хадгалагч хүлээн авснаас хойш зургаан сар болмогц хүчин төгөлдөр болно.
  2. Энэ зүйлийн 2 болон 3 дахь заалт Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал өөрийн хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш аль ч үед цуцалж болох Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэгт мөн хамаарна.

 

  1. Ерөнхий хавсралтыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ цуцалсан Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал энэ конвенцийг цуцалсан гэж үзнэ. Энэ тохиолдолд 2 болон 3 дахь заалт бас хамаарна.

 

V бүлэг

 

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

 

18 дугаар зүйл

Конвенц хүчин төгөлдөр болох

 

  1. Энэ конвенц нь түүний 8 дугаар зүйлийн 1 болон 5 дахь заалтад заасан Хэлэлцэн тохиролцогч таван Тал соёрхон батлах тайлбар хийлгүйгээр энэ конвенцид гарын үсэг зурсан, эсхүл соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш гурван сар болмогц хүчин төгөлдөр болно.

 

  1. Энэ конвенц нь Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал 8 дугаар зүйлийн дагуу Хэлэлцэн тохиролцогч Тал болсноос хойш гурван болмогц түүний хувьд хүчин төгөлдөр болно.

 

  1. Энэ конвенцийн аливаа Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэг Хэлэлцэн тохиролцогч таван Тал тухайн Тусгай хавсралт буюу бүлгийг хүлээн зөвшөөрснөөс хойш гурван сар болмогц хүчин төгөлдөр болно.

 

  1. Аливаа Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэг энэ зүйлийн 3 дахь заалтын дагуу хүчин төгөлдөр болсон бол Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал түүнийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа мэдэгдсэнээс хойш гурван сар болмогц түүний хувьд хүчин төгөлдөр болно. Гэвч Хэлэлцэн тохиролцогч аль нэг талын хувьд энэ конвенц хүчин төгөлдөр болоогүй бол Хэлэлцэн тохиролцогч уг Талын хувьд ямар ч Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэг хүчин төгөлдөр болохгүй.

 

19 дүгээр зүйл

Конвенцийн эх хадгалагч

 

  1. Энэ конвенц, соёрхон батлах тухай тайлбар хийсэн буюу хийгээгүй бүх гарын үсэг, соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай бүх баримт бичиг Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдана.

 

  1. Эх хадгалагч нь:

 

  • энэ конвенцийн үндсэн эх бичвэрийг хүлээн авч, хадгална;

 

  • энэ конвенцийн үндсэн эх бичвэрийн баталгаат хувийг хийж, Хэлэлцэн тохиролцогч Талууд болон Хэлэлцэн тохиролцогч Тал биш боловч Зөвлөлийн гишүүн бусад улс, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ;

 

  • энэ конвенцийг соёрхон батлах тухай тайлбар хийсэн буюу хийгдээгүй аливаа гарын үсэг, соёрхон баталсан буюу нэгдэн орсон байдал, мөн түүнтэй холбоотой аливаа баримт бичиг, мэдэгдэл, албан тоотыг хүлээн авч, хадгална;

 

  • гарын үсэг, эсхүл энэ конвенцид холбогдох аливаа баримт бичиг, мэдэгдэл, албан тоот нь зохих ёсоор, зохих хэлбэрээр үйлдэгдсэн эсэхийг шалгаж, хэрэв шаардлагатай бол холбогдох асуудлыг Хэлэлцэн тохиролцогч холбогдох Талд уламжилна;

 

  • Хэлэлцэн тохиролцогч Талууд, Хэлэлцэн тохиролцогч Тал биш боловч Зөвлөлийн гишүүн бусад улс, мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад дараах зүйлсийн талаар мэдэгдэнэ:

 

– энэ конвенцийн 8 дугаар зүйлийн дагуу зурсан гарын үсэг, соёрхон баталсан буюу нэгдэн орсон байдал, мөн Хавсралт болон бүлгийг хүлээн зөвшөөрсөн байдал;

 

– Удирдан зохицуулах хорооноос энэ конвенцид оруулахаар санал болгосон Ерөнхий хавсралтын шинэ бүлэг, шинэ Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэг;

– энэ конвенцийн 18 дугаар зүйлийн дагуу энэ конвенц, Ерөнхий хавсралт болон Тусгай хавсралт, эсхүл түүний бүлэг тус бүр хүчин төгөлдөр болсон өдөр;

 

– энэ конвенцийн 8, 10, 11, 12 болон 13 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан мэдэгдэл;

 

– Хэлэлцэн тохиролцогч Талууд Хавсралт/бүлгийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ цуцалсан байдал;

 

– энэ конвенцийн 17 дугаар зүйлийн дагуу хийсэн цуцлалт; мөн

 

– энэ конвенцийн 15 дугаар зүйлийн дагуу хүлээн зөвшөөрсөн аливаа нэмэлт, өөрчлөлт, түүний хүчин төгөлдөр болсон өдөр.

 

  1. Хэрэв Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал болон эх хадгалагчийн хооронд эх хадгалачийн үүргийн биелэлттэй холбогдсон аливаа маргаан үүсвэл эх хадгалагч буюу Хэлэлцэн тохиролцогч тухайн Тал уг асуудлыг Хэлэлцэн тохиролцогч бусад Тал болон гарын үсэг зурагсадад, эсхүл тухайн тохиолдлоос шалтгаалан Удирдан зохицуулах хороонд, эсхүл Зөвлөлд уламжилна.

 

20 дугаар зүйл

Конвенцийг бүртгэх болон эх бичвэрийн хүчинтэй байдал

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу, энэ конвенцийг Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын хүсэлтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар бүртгүүлнэ.

 

Дээрхийг гэрчилж дор гарын үсэг зурагсад зохих ёсоор эрх авч, энэ конвенцид гарын үсэг зурав.

 

Энэ конвенцийг нэг мянга есөн зуун далан гурван оны тав дугаар сарын арван наймны өдөр Киото хотноо англи, франц хэлээр, эх бичвэрүүд нь адил хүчинтэй байхаар нэг эх хувь үйлдэв. Эх хувийг Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга хадгалах бөгөөд тэрбээр түүний баталгаат хувийг энэ конвенцийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бүх нэгжид хүргүүлнэ.

 

 

ЗҮҮЛТ II

 

ЕРӨНХИЙ ХАВСРАЛТ

 

Агуулга

 

1 ДҮГЭЭРБҮЛЭГ    Нийтлэг  зарчим

 

2 ДУГААР БҮЛЭГ   Тодорхойлолт

 

3 ДУГААР БҮЛЭГ   Бүрдүүлэлт болон гаалийн ёс журмын бусад ажиллагаа

 

4 ДҮГЭЭР БҮЛЭГ   Гаалийн болон бусад татвар

                                                                         

А. Гаалийн болон бусад татвар тооцох, хураан авах, төлөх

                                 

  1. Гаалийн болон бусад татвар төлөлтийг хойшлуулах

       

  1. Гаалийн болон бусад татварыг буцаан олгох

 

5 ДУГААР БҮЛЭГ   Баталгаа

 

6 ДУГААР БҮЛЭГ   Гаалийн хяналт

 

7 ДУГААР БҮЛЭГ   Мэдээллийн технологи ашиглах

 

8 ДУГААР БҮЛЭГ   Гаалийн байгууллага  болон гуравдагч тал хоорондын харилцаа

 

9 ДҮГЭЭР БҮЛЭГ   Гаалийн байгууллагын мэдээлэл, шийдвэр болон  тогтоол шийдвэр

 

А. Нийтлэг хэрэглээний  мэдээлэл

 

  1. Тусгай мэдээлэл

 

  1. Шийдвэр болон тогтоол шийдвэр

 

10 ДУГААР БҮЛЭГ Гаалийн асуудлаар давж заалдах

                             

А. Давж заалдах эрх

                                                                            

В. Давж заалдах хэлбэр болон үндэслэл,

     

С. Давж заалдсан асуудлыг хянан шийдвэрлэх

 

1 ДҮГЭЭР БҮЛЭГ

 

НИЙТЛЭГ ЗАРЧИМ

 

  • Стандарт

 

Энэ хавсралтын тодорхойлолт, стандарт болон шилжилтийн стандарт нь энэ хавсралтад заасан гаалийн горим болон практик ажиллагаанд хамаарах бөгөөд, холбогдолтой гэж үзвэл, Тусгай хавсралтад заасан горим болон практик ажиллагаанд нэгэн адил хамаарна.

 

  • Стандарт

 

Энэ хавсралтад болон Тусгай хавсралтад заасан горим болон практик ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тавигдах нөхцөл болон гүйцэтгэвэл зохих гаалийн ёс журмын ажиллагааг дотоодын хууль тогтоомжид тусгах бөгөөд тэдгээр нь аль болох энгийн, ойлгомжтой  байна.

 

  • Стандарт

 

Гаалийн байгууллага худалдаанд оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон олон улсын хэлэлцээр,түүнчлэн дотоодын хууль тогтоомжийн заалтад нийцсэн хамгийн үр дүнтэй ажлын аргыг нэвтрүүлэхэд тэдний оролцоог хөнгөвчлөх зорилгоор тэдэнтэй зөвлөлдөх албан ёсны харилцааг бий болгож хөгжүүлнэ.

 

2 ДУГААР БҮЛЭГ

 

ТОДОРХОЙЛОЛТ

 

Энэ конвенцийн хавсралтын зорилгоор:

 

“давж заалдах” гэж гаалийн байгууллагын шийдвэр, эсхүл эс үйлдлийн нөлөөгөөр ашиг сонирхол нь шууд хөндөгдсөн бөгөөд үүний улмаас өөрийгөө хохирсонд тооцож буй аливаа этгээд хохирлоо нөхөн төлүүлэх үүднээс эрх бүхий байгууллагад хандах үйл ажиллагааг;

 

“гаалийн болон бусад татвар тооцох гэж төлбөл зохих гаалийн болон бусад татварын хэмжээг тодорхойлохыг;

 

“аудитад суурилсан хяналт” гэж гаалийн байгууллага холбогдох этгээдийн санхүүгийн баримт, бүртгэл, бизнесийн систем болон худалдааны мэдээллийг , шалгах замаар мэдүүлгийн үнэн зөвийг бататган тогтоох арга хэмжээг;

 

“Барааны мэдүүлгийг шалгах” гэж Барааны мэдүүлгийг үнэн зөв бүрдүүлсэн, мөн шаардлагатай хавсралт бичиг баримтууд нь тавигдсан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг бататган тогтоох үүднээс гаалийн байгууллагаас хийж гүйцэтгэж байгаа үйлдлийг;

 

“бүрдүүлэлт” гэж барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, экспортлох, эсхүл гаалийн өөр горимд байршуулахын тулд шаардлагатай гаалийн ёс журмын ажиллагааны  гүйцэтгэлийг;

 

“гаалийн байгууллага” гэж гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гаалийн болон бусад татвар хураан авах, түүнчлэн бараа оруулах, гаргах, хөдөлгөх, эсхүлхадгалахтай холбоотой бусад хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдүүлэх чиг үүрэг бүхий төрийн албыг;

 

“гаалийн хяналт” гэж гаалийн хууль тогтоомжийг мөрдлөг болгох явдлыг хангах зорилгоор гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг;

 

“гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт орж байгаа, эсхүл түүнээс гарч байгаа бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах татварыг;

 

“гаалийн ёс журмын ажиллагаа” гэж гаалийн хууль тогтоомжийг мөрдлөг болгох үүднээс холбогдох этгээд болон гаалийн байгууллагаас хийж гүйцэтгэвэл зохих бүхий л үйл ажиллагааг;

 

“гаалийн хууль тогтоомж” гэж бараа оруулах, гаргах, хөдөлгөх, хадгалахад хамаарах, хэрэгжилтэд нь хяналт тавьж, сахиулах үүргийг гаалийн байгууллагад тусгайлан даалгасан хууль болон хуульчилсан актын заалтууд, мөн хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаалийн байгууллагаас гаргасан аливаа журмыг;

 

“гаалийн газар” гэж гаалийн ёс журмын ажиллагааг хийж гүйцэтгэх эрх бүхий гаалийн байгууллагын зохион байгуулалтын нэгж, түүнчлэн уг зорилгоор эрх бүхий байгууллагаас тогтоосон барилга байгууламж, эсхүл өөр бусад талбайг;

“гаалийн нутаг дэвсгэр” гэж Хэлэлцэн тохиролцогч Талын гаалийн хууль тогтоомж үйлчлэх нутаг дэвсгэрийг;

“шийдвэр” гэж гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжид хамааралтай асуудлыг шийдэж буй тухайлсан актыг (үйлдлийг);

 

“мэдүүлэгч” гэж Барааны мэдүүлэг үйлдсэн, эсхүл уг мэдүүлгийг өөрийнхөө нэрээр үйлдүүлсэн аливаа этгээдийг;

 

“эцсийн өдөр” гэж гаалийн болон бусад татвар төлөх эцсийн өдрийг;

 

“гаалийн болон бусад татвар” гэж импортын гаалийн болон бусад татвар болон/эсхүл экспортын гаалийн болон бусад татварыг;

 

“барааг шалгах (барааны шалгалт)” гэж тухайн барааны мөн чанар, гарал үүсэл, байгаа байдал, тоо хэмжээ болон үнэ нь холбогдох Барааны мэдүүлэгт заасантай нийцэж буй эсэхийг бататган тогтоохоор гаалийн байгууллагаас тухайн бараанд биет шалгалт хийхийг (хийх биет шалгалтыг);

 

“экспортын гаалийн болон бусад татвар” гэж барааг экспортлох үед, эсхүл экспортлохтой холбогдуулан хураах гаалийн болон бусад бүх татвар, төлбөрийг хэлнэ; (Гэвч үүнд гаалийн байгууллагын үзүүлсэн үйлчилгээний өртөгтэй ойролцоо хэмжээгээр хязгаарлагдах, эсхүл гаалийн байгууллага болон дотоодын бусад байгууллагын нэрийн өмнөөс  хураасан  аливаа төлбөр хамаарахгүй)

 

“барааны мэдүүлэг” гэж холбогдох этгээд барааг гаалийн аль горимд байршуулахыг зааж, уг горимыг мөрдөхөд гаалийн байгууллагад шаардлагатай мэдээллийг тусгаж, гаалийн байгууллагаас тогтоосон маягтын дагуу үйлдсэн мэдэгдлийг;

 

“импортын гаалийн болон бусад татвар” гэж барааг импортлох үед, эсхүл импортлохтой холбогдуулан хураах гаалийн болон бусад бүх татвар, төлбөрийг; (Гэвч үүнд гаалийн байгууллагын үзүүлсэн үйлчилгээний өртөгтэй ойролцоо хэмжээгээр хязгаарлагдах, эсхүл гаалийн байгууллага болон дотоодын бусад байгууллагын нэрийн өмнөөс  хураасан  аливаа төлбөр хамаарахгүй)

 

“байгууллагын хүрээнд харилцан туслалцаа үзүүлэх” гэж гаалийн хууль тогтоомжийг зөв мөрдөх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг мөрдөн шалгах, таслан зогсоох зорилгоор гаалийн аль нэг байгууллага гаалийн нөгөө байгууллагын нэрийн өмнөөс, эсхүл түүнтэй хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ;

 

“эс үйлдэл” гэж гаалийн байгууллага түүнд зохих ёсоор тавьсан асуудлын дагуу гаалийн хууль тогтоомжоор шаардсан ёсоор, боломжтой хугацаанд нь амжиж арга хэмжээ аваагүй буюу ямар нэгэн шийдвэр гаргаагүй байх явдлыг;

 

“этгээд” гэж тухайн заалтад өөр утгаар хэрэглэгдээгүй бол хувь хүн болон хуулийн этгээдийн аль алиныг нь;

 

“барааг олгох” гэж бүрдүүлэлт хийгдэж буй барааг холбогдох этгээдийн мэдэлд шилжүүлэхийг зөвшөөрөх зорилгоор гаалийн байгууллагаас хийж буй үйлдлийг;

 

“татвар буцаан олгох (буцаан олголт)” гэж бараанд төлсөн гаалийн болон бусад татварыг бүхэлд нь нь,  эсхүл хэсэгчлэн буцаан олгох, мөн гаалийн болон бусад татварын төлбөр хийгдээгүй тохиолдолд уг татварыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хорогдуулан тооцохыг;

 

“баталгаа” гэж гаалийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг биелэгдэх нөхцөлийг гаалийн байгууллагын шаардлагад нийцүүлэн хангасан зүйлийг; (Хэд хэдэн үйл ажиллагаанаас үүсэх үүргийн биелэлтийг  хангасан баталгааг “ерөнхий” баталгаа гэнэ)

 

“гуравдагч тал” гэж  бараа оруулах, гаргах, хөдөлгөх, эсхүл хадгалахтай холбогдуулан өөр нэг этгээдийн төлөө, мөн түүний нэрийн өмнөөс гаалийн байгууллагатай шууд харьцдаг аливаа этгээдийг тус тус хэлнэ.

 

3 ДУГААР БҮЛЭГ

 

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ БОЛОН ГААЛИЙН ЁС ЖУРМЫН БУСАД АЖИЛЛАГАА

 

Эрх бүхий гаалийн газар

 

3.1 Стандарт

 

Гаалийн байгууллага нь барааг үзүүлж, эсхүл бүрдүүлэлт хийлгэж болох гаалийн газрыг байгуулна. Тэдгээр газрын эрхийн хэмжээ, байршил болон ажлын цагийг тодорхойлоход анхаарч үзэх хүчин зүйлд ялангуяа худалдаа эрхлэгчдийн зүгээс тавьсан  шаардлагыг тусгасан байна.

 

3.2 Стандарт

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллагаас зөвшөөрсөн хүндэтгэн үзэх шалтгаанаар, гаалийн байгууллага нь гаалийн горим болон практик ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор заагдсан үүрэгт ажлаа өөрийн нөөц бололцоог харгалзан, гаалийн газрын ажлын цагаас гадуур, гаалийн газраас өөр газарт гүйцэтгэнэ. Гаалийн байгууллагаас ногдуулах хураамжийн хэмжээ нь түүний үзүүлсэн үйлчилгээний өртөгтэй ойролцоо хэмжээгээр  хязгаарлагдана.

 

3.3 Стандарт

 

Гаалийн газар нь дундын хилийн аль нэг гарц дээр байгаа тохиолдолд холбогдох гаалийн удирдах байгууллага тэдгээр газрын ажын цаг болон эрхийн хэмжээг  хооронд нь тохируулна.

 

3.4 Шилжилтийн стандарт

 

Холбогдох гаалийн удирдах байгууллага дундын хилийн гарцууд дээр боломжтой болсон цагт нь хамтарсан хяналтыг нэвтрүүлнэ (хэрэгжүүлнэ).

 

3.5 Шилжилтийн стандарт

 

Хэрэв гаалийн байгууллага улс дундын хилийн аль нэг гарц дээр шинэ гаалийн газар байгуулах, эсхүл тэнд байгаа гаалийн газрыг өөрчлөн засварлахаар төлөвлөж байгаа бол тэд хамтарсан хяналт хэрэгжүүлэх ажлыг хөнгөвчлөхийн тулд зэрэгцсэн ажиллагаатай (холимог бүрэлддэхүүнтэй) гаалийн нэг газар (хамтарсан гаалийн газар) байгуулах зорилгоор аль боломжтой газрын хөрш гаалийн байгууллагатай хамтран ажиллана, .

 

Мэдүүлэгч

 

(а) Мэдүүлэгчээр ажиллах эрх бүхий этгээд

 

3.6 Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид аливаа нэг этгээд мэдүүлэгчээр ажиллах эрх эдлэх болзол нөхцөлийг заасан байна.

 

3.7 Стандарт

 

Холбогдох барааг захиран зарцуулах эрх бүхий аливаа этгээд мэдүүлэгчээр ажиллах эрхтэй байна.

 

(b) Мэдүүлэгчийн үүрэг хариуцлага

 

  • Стандарт

 

Мэдүүлэгч нь холбогдох Барааны мэдүүлэгт дурдсан мэдээллийн үнэн зөвийг, мөн гаалийн болон бусад татвар төлөх асуудлыг гаалийн байгууллагын өмнө хариуцах үүрэг хүлээнэ.

 

(c) Мэдүүлэгчийн эрх

 

3.9 Стандарт 

 

Мэдүүлэгч холбогдох Барааны мэдүүлгийг гаргаж өгөхөөс өмнө, гаалийн байгууллагаас тогтоож болох нөхцөлийн дагуу дараах боломжийг эдэлнэ:

 

(а) барааг шалгах; мөн

 

(b) дээж (загвар) авах.

 

3.10 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь гаалийн хяналтын дор авахыг зөвшөөрсөн дээжийн (загварын) хувьд, хэрэв уг дээж (загвар) нь холбогдох ачилтын Барааны мэдүүлэгт тусгагдсан бол тусад нь Барааны мэдүүлэг шаардахгүй.

 

Барааны мэдүүлэг

 

(а) Барааны мэдүүлгийн хэлбэр, агуулга

 

3.11 Стандарт 

 

Барааны мэдүүлгийн агуулгыг гаалийн байгууллага батална. Барааны мэдүүлгийн цаасан маягт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын үлгэрчилсэн загвартай тохирч байна.

 

Гаалийн автоматжуулсан бүрдүүлэлтийн хувьд цахим сүлжээгээр дамжуулах Барааны мэдүүлгийн маягт нь Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн Мэдээллийн технологийн тухай зөвлөмжид заасан цахим мэдээлэл дамжуулах олон улсын стандартад нийцсэн байна.

 

3.12 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь Барааны мэдүүлэгт байвал зохих мэдээллийг гаалийн болон бусад татвар тооцох, хураан авах, статистик мэдээ гаргах болон гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн мэдээллээр хязгаарлана.

 

3.13 Стандарт

 

Хэрэв гаалийн байгууллагаас зөвшөөрсөн хүндэтгэн үзэх шалгаанаар Барааны мэдүүлэг нөхөн бичихэд шаардлагатай мэдээлэл мэдүүлэгчид бүрэн байхгүй бол гаалийн байгууллагаас шаардлагатай гэж үзсэн мэдээллийг оруулсан бөгөөд мэдүүлэгч нь түүнийг тодорхой хугацаанд бүрэн болгож  өгөх  үүрэг хүлээсэн байх тохиолдолд урьдчилсан (түр хугацааны) буюу бүрэн бус Барааны мэдүүлэг гаргаж өгч болно..

 

3.14 Стандарт

 

Хэрэв гаалийн байгууллага урьдчилсан (түр хугацааны), эсхүл бүрэн бус Барааны мэдүүлгийг бүртгэж авсан бол холбогдох бараанд хамаарах тарифын арга хэмжээ нь Барааны мэдүүлгийг анхнаас бүрэн бөгөөд үнэн зөв гаргаж өгсөн тохиолдолд мөрдөх байсан тарифын арга хэмжээнээс өөр байж болохгүй.

 

Аливаа гаалийн болон бусад татвар хураан авах нөхцөлийг хангах үүднээс шаардагатай баталгааг гаргасан тохиолдолд барааг олгох явдлыг хойшлуулж болохгүй.

 

3.15 Стандарт

 

Гаалийн байгууллага нь Барааны мэдүүлгийн эх хувийг шаардах ба хуулбарыг зөвхөн шаардлагатай хэмжээнд хамгийн цөөн тоогоор шаардана.

 

(b)  Барааны мэдүүлгийн хавсралт (нотолгооны) бичиг баримт

 

 

3.16 Стандарт

 

Гаалийн байгууллага нь Барааны мэдүүлэгт хавсралт (нотолгоо) болгож зөвхөн холбогдох үйл ажиллагаанд хяналт тавихад, мөн гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тавьсан бүх шаардлага хангагдсан байхад шаардлагатай бичиг баримт шаардана.

 

3.17 Стандарт

 

Гаалийн байгууллагаас зөвшөөрсөн хүндэтгэн үзэх шалгаанаар зарим хавсралт (нотолгооны) бичиг баримтыг Барааны мэдүүлгийн хамт гаргаж өгөх боломжгүй бол гаалийн байгууллага тэдгээр бичиг баримтыг тодорхой хугацааны дотор гаргаж өгөхийг зөвшөөрнө.

 

3.18 Шилжилтийн стандарт

 

Гаалийн байгууллага нь хавсралт (нотолгооны) бичиг баримтыг цахим сүлжээгээр илгээхийг зөвшөөрнө.

 

3.19 Стандарт

 

Гаалийн байгууллага хавсралт (нотолгооны) бичиг баримтад байгаа мэдээлэл нь Барааны мэдүүлэг хянахад (боловсруулахад) чухал шаардлагатай биш бол орчуулсан байхыг шаардахгүй.

 

Барааны мэдүүлэг гаргаж өгөх, бүртгэх, шалгах

 

3.20 Стандарт

 

Гаалийн байгууллага Барааны мэдүүлгийг эрх бүхий аль ч гаалийн газарт гаргаж өгөхийг зөвшөөрнө.

 

3.21 Шилжилтийн стандарт 

 

Гаалийн байгууллага Барааны мэдүүлгийг цахим сүлжээгээр илгээхийг зөвшөөрнө.

 

3.22 Стандарт

 

Барааны мэдүүлгийг гаалийн байгууллагаас тогтоосон цагт багтаан гаргаж өгнө.

 

3.23 Стандарт 

 

Хэрэв дотоодын хууль тогтоомжид Барааны мэдүүлэг гаргаж өгөх хугацааг хязгаарлан тогтоосон бол тэр хугацаа нь мэдүүлэгч Барааны мэдүүлгийг бүрэн нөхөн бичих, мөн шаардлагатай хавсралт (нотолгооны) бичиг баримтыг бүрдүүлэх боломжтой хангалттай хугацаа байна.

 

3.24 Стандарт 

 

Мэдүүлэгчийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллагаас зөвшөөрсөн хүндэтгэн үзэх шалгаанаар гаалийн байгууллага Барааны мэдүүлэг гаргаж өгөх хугацааг сунгана.

 

3.25 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид барааг ирэхээс өмнө Барааны мэдүүлэг  болон хавсралт (нотолгооны) бичиг баримт гаргаж өгөх, бүртгэх, эсхүл шалгах тухай заалт оруулсан байна.

 

3.26 Стандарт 

 

Хэрэв гаалийн байгууллага Барааны мэдүүлгийг бүртгэх боломжгүй бол шалтгааныг нь мэдүүлэгчид мэдэгдэнэ.

 

3.27 Стандарт 

 

Гаалийн байгууллага хэрэв холбогдох Барааны мэдүүлгийг, эсхүл холбогдох барааг шалгаж эхлээгүй бол мэдүүлэгч аль хэдийнэ гаргаж өгсөн Барааны мэдүүлэгт өөрчлөлт оруулахыг зөвшөөрнө.

 

3.28 Шилжилтийн стандарт 

 

Хэрэв Барааны мэдүүлэгт өөрчлөлт оруулах хүсэлтийг гаалийн байгууллага холбогдох Барааны мэдүүлгийг шалгаж эхэлсний дараа хүлээн авсан бөгөөд мэдүүлэгчийн шалтгааныг  үндэслэлтэй  гэж үзсэн бол мэдүүлэгч уг Барааны мэдүүлэгт өөрчлөлт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрнө.

 

3.29 Шилжилтийн стандарт 

 

Мэдүүлэгч барааг олгохоос өмнө гаалийн байгууллагад хүсэлтээ гаргасан, мөн шалтгааныг нь гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол мэдүүлэгчид Барааны мэдүүлгээ буцаан авч гаалийн өөр горим сонгохыг зөвшөөрнө.

 

 

 

3.30 Стандарт

 

Барааны мэдүүлгийг түүнийг бүртгэх үед, эсхүл бүртгэлийн дараа нэн даруй шалгана.

 

3.31 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь барааны мэдүүлгийг шалгахдаа зөвхөн гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авна.

 

Итгэмжлэгдсэн этгээдэд хамаарах тусгай журам

 

3.32 Шилжилтийн стандарт

 

Гаалийн байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан, түүний дотор гаалийн байгууллагын шаардлагыг зохих ёсоор биелүүлж ирсэн, өөрийн худалдааны бүртгэл мэдээллийг хөтлөх аятайхан систем бүхий итгэмжлэгдсэн этгээдэд зориулж гаалийн байгууллага дараах үйлчилгээг үзүүлнэ.Үүнд:

 

  • барааг танихад хангалттай аль болох бага мэдээлэлд үндэслэн барааг олгох бөгөөд Барааны мэдүүлгийг дараа нь бүрэн бүрдүүлэхийг зөвшөөрөх;

 

барааны бүрдүүлэлтийг мэдүүлэгчийн байранд, эсхүл гаалийн байгууллагаас зөвшөөрсөн газарт хийх;мөн үүнээс гадна, дараах тусгай журмыг боломжтой хэмжээгээр мөрдөх;

 

  • барааг нэг этгээд байнга оруулж, гардгадаг бол тодорхой хугацаанд оруулах буюу гаргах бүх бараанд Барааны нэгдсэн мэдүүлэг бичихийг зөвшөөрөх;

 

  •  гаалийн болон бусад татварын тооцоог өөрөө хийх, мөн шаардлагатай бол гаалийн байгууллагаас тавьсан бусад шаардлагыг ханган биелүүлэхдээ тухайн итгэмжлэгдсэн этгээд өөрийн худалдааны бүртгэл мэдээллийг ашиглах;

 

  • Барааны мэдүүлгийг итгэмжлэгдсэн этгээдийн бүртгэлд оруулсан хэлбэрээр хүлээн авч, дараа нь Барааны мэдүүлэг нэмж гаргаж өгөх. 

 

Барааг шалгах

 

(а) Барааг шалгахад шаардагдах хугацаа

 

3.33 Стандарт

 

Хэрэв гаалийн байгууллага мэдүүлсэн барааг шалгахаар шийдсэн бол энэ шалгалтыг Барааны мэдүүлэг бүртгэгдсэнээс хойш аль болох богино хугацаанд хийнэ.

3.34 Стандарт 

 

Шалгалтын хугацааг товлохдоо амьд мал, амьтан, түргэн муудах бараа болон яаралтай бүрдүүлэлт хийх шаардлагатай болохыг гаалийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн бусад барааг шалгах явдлыг  тэргүүн ээлжинд тавина.

 

3.35 Шилжилтийн стандарт 

 

Хэрэв барааг эрх бүхий бусад байгууллага шалгах шаардлагатай бөгөөд гаалийн байгууллага бас шалгахаар төлөвлөсөн бол гаалийн байгууллага тэдгээр  шалгалтыг уялдуулан зхоион байгуулах, хэрэв боломжтой нэг хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ авна.

 

(b) Барааг шалгахад мэдүүлэгчийг байлцуулах

 

3.36 Стандарт

 

Гаалийн байгууллага нь барааг шалгахад байлцах, эсхүл төлөөлөгчөө байлцуулах мэдүүлэгчийн хүсэлтийг анхаарч үзнэ. Онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд тэдгээр хүсэлтийг хүлээн зөвшөөрнө.

 

3.37 Стандарт 

 

Хэрэв гаалийн байгууллага шаардлагатай гэж үзвэл бараанд хийх шалгалтыг хөнгөвчлөх шаардлагатай аливаа туслалцааг авах зорилгоор мэдүүлэгчийг байлцуулах, эсхүл төлөөлөгчөө оролцуулахыг шаардаж болно.

 

(c) Гаалийн байгууллага дээж  авах

 

3.38 Стандарт

 

Гаалийн байгууллага мэдүүлсэн барааны тарифын бичиглэл болон/эсхүл үнийг тодорхойлоход, мөн дотоодын хууль тогтоомжийн бусад заалтуудын хэрэгжилтийг хангах зорилгоор шаардлагатай гэж үзвэл дээж авч болно. Дээжийг аль болох бага хэмжээгээр авна.

 

Алдаа

 

3.39 Стандарт 

 

Хэрэв  алдааг санамсаргүй үйлдсэн, мөн луйврын (залилан мэхлэх) зорилго, эсхүл хайхрамжгүй хандсан явдал байхгүй болох нь тогтоогдсон бол гаалийн байгууллага хүнд шийтгэл хүлээлгэхгүй. Хэрэв гаалийн байгууллага тийм алдааг дахин гаргуулахгүй байх үүднээс арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл шийтгэл хүлээлгэж болох боловч түүний хэмжээ нь энэ зорилгод тохирсон хэмжээнээс илүүгүй байна.

 

Барааг олгох

3.40 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь мэдүүлсэн барааг шалгаж дуусаад, эсхүл шалгах шаардлагагүй гэж шийдсэн бол дараах нөхцөл бүрдсэн тохиолдолд барааг олгоно:

 

  • ямар нэг зөрчил илрээгүй;

 

  • импортын, эсхүл экспортын лиценз болон шаардлагатай бусад бичиг баримтыг бүрэн бүрдүүлсэн;

 

  • горимтой холбоотой бүх зөвшөөрлийг авсан; мөн

 

  • гаалийн болон бусад аливаа татвар төлөгдсөн, эсхүл тэдгээрийг хураан авах нөхцөлийг хангах талаар зохих арга хэмжээ авсан.

 

3.41 Стандарт 

 

Хэрэв мэдүүлэгч нь тухайн ачилтын гол мэдээллүүдийг агуулсан худалдааны, эсхүл албан ёсны бичиг баримт гаргаж өгсөн бөгөөд тэдгээрийг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрсөн, мөн холбогдох гаалийн болон бусад татвар хураан авахад шаардлагатай баталгааг гаргасан тохиолдолд хэрэв мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлттэй холбоотой ёс журмын бүх ажиллагааг дараа нь дуусгавар болгох нөхцөл хангагдсан гэж гаалийн байгууллага  үзэж байгаа бол барааг олгоно.

 

 

 

3.42 Стандарт 

 

Хэрэв гаалийн байгууллага дээжинд (загварын бараанд) лабораторийн шинжилгээ, техникийн дэлгэрэнгүй бичиг баримт, эсхүл мэрэгжилтний зөвлөгөө шаардлагатай гэж үзвэл шаардлагатай баталгаа гаргасан тохиолдолд, мөн тухайн бараа нь хориглосон, эсхүл хязгаарласан бараанд хамаарахгүй гэж үзсэн тохиолдолд гаалийн байгууллага холбогдох барааг тийм шалгалтын хариу гарахаас өмнө олгож болно.

 

3.43 Стандарт 

 

Аливаа нэг зөрчил илэрсэн тохиолдолд уг барааг хураах шаардлагагүй, эсхүл тэр нь хожим эд мөрийн баримт болохгүй бөгөөд мэдүүлэгч гаалийн болон бусад татвар төлсөн, мөн гаалийн болон бусад татвар нэмж хураан авах, торгууль төлөх баталгаа гаргасан бол гаалийн байгууллага захиргааны буюу хуулийн арга хэмжээ тухайн барааг олгохоос өмнө  дуусгавар болохыг хүлээхгүй.

 

Барааг хүлээн авахаас татгалзах, эсхүл барааг устгах

 

3.44 Стандарт

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар олгоогүй, эсхүл гаалийн бусад горимд байршуулсан бөгөөд ямар нэгэн зөрчил илрээгүй бол холбогдох этгээд дараах нөхцөлд гаалийн болон бусад татвар төлөх ёсгүй, эсхүл тэдгээрийг буцаан авах эрхтэй байна:

 

  • түүний хүсэлтийг үндэслэн гаалийн байгууллага тухайн барааг улсын орлого болгохоор хүлээн авахаас татгалзсанд тооцох, эсхүл гаалийн хяналтан дор устгах, эсхүл арилжааны үнэ цэнэгүйд тооцохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдон гарах бүх зардлыг холбогдох этгээд гаргана;

 

  • тухайн бараа нь осол аюул буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас устаж үгүй болсон, эсхүл засрашгүйгээр эвдэрч гэмтсэн бөгөөд тийнхүү устаж үгүй болсон, эсхүл эвдэрч гэмсэн нь зохих ёсоор тогтоогдсоныг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрсөн;

 

  • барааны мөн чанараас хамааран тоо хэмжээ дутсан бөгөөд тийнхүү дутсан нь зохих ёсоор тогтоогдсоныг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрсөн.

Барааг устгасны дараа үлдсэн хог буюу хаягдлыг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, эсхүл экспортод гаргах бол тэдгээрийг тухайн улсад хог хаягдал экспортлох, эсхүл импортлоход хамаарах гаалийн болон бусад татварыг ногдуулна.

 

3.45 Шилжилтийн стандарт

 

        Зөвшөөрсөн хугацаанд мэдүүлээгүй, эсхүл ямар нэг зөрчил илрээгүй боловч олгох боломжгүй барааг гаалийн байгууллага худалдсан бол худалдсанаас орсон орлогыг аливаа гаалийн болон бусад татвар, бусад бүх хураамж, гарсан зардлыг хасч түүнийг  хүлээн авах эрх бүхий этгээдэд олгоно, эсхүл олгох боломжгүй бол тодорхой хугацаанд өөрийн эзэмшилд байлгана.

 

4 ДҮГЭЭР БҮЛЭГ

ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАР

 

А. ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАРЫГ ТООЦОХ,

НОГДУУЛАХ, БАРАГДУУЛАХ, ХУРААН АВАХ

 

4.1 Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн болон бусад татвар төлөх нөхцөлийг тодорхойлсон байна.

 

4.2 Стандарт 

 

Гаалийн болон бусад татвар тооцох хугацааг дотоодын хууль тогтоомжид заасан байна. Татварыг Барааны мэдүүлэг гаргаж өгсөний дараа удалгүй, эсхүл татвар төлөх үүрэг үүссэн даруй тооцно.

 

4.3 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн болон бусад татварыг тооцоход үндэслэх хүчин зүйлүүд болон тэдгээрийг тодорхойлох нөхцөлийг заасан байна.

 

 

4.4 Стандарт

 

Гаалийн болон бусад татварын хувь хэмжээг албан ёсны хэвлэлд гаргана.

 

4.5 Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн болон бусад татварын хувь хэмжээг тодорхойлох  зорилгоор аль хугацааг авахыг заасан байна.

 

4.6 Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн болон бусад татвар төлөхөд хэрэглэж  болох аргыг  заасан байна.

 

4.7 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн болон бусад татвар төлөх этгээдийг (этгээдүүдийг) заасан байна.

 

4.8 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид төлбөр хийх эцсийн өдөр болон төлбөр хийх газрыг тодорхойлсон байна.

 

4.9 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид эцсийн өдрийг барааг олгосны дараа байж болно гэж заасан бол тэр өдөр нь барааг олгосноос хойш 10  өдрөөс наашгүй байна. Барааг олгосон өдөр болон эцсийн өдрийн хоорондох хугацаанд хүү тооцохгүй.

 

4.10 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид эцсийн өдөр гэхэд төлөөгүй гаалийн болон бусад татварыг хураан авах зорилгоор гаалийн байгууллагаас хуулийн дагуу авах арга хэмжээний хугацааг заасан байна.

 

4.11 Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид эцсийн өдөр гэхэд төлөөгүй гаалийн болон бусад татварын дүнд ногдуулах хүүгийн хувь хэмжээ болон хүү бодох нөхцөлийг тодорхойлсон байна.

 

 

 

4.12 Стандарт 

 

Гаалийн болон бусад татварыг төлсөн тохиолдолд татвар төлснийг нотлох өөр төрлийн баримт байхгүй бол татвар төлснийг нотлох тасалбарыг татвар төлөгчид олгоно.

 

4.13 Шилжилтийн стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид хэрэв түүнээс доош бол гаалийн болон бусад татвар хураан авахгүй байх үнийн доод дүн, эсхүл гаалийн болон татварын доод хэмжээг заасан байна.

 

 

4.14 Стандарт

 

Хэрэв гаалийн байгууллага Барааны мэдүүлэг нөхөн бичихэд, эсхүл гаалийн болон бусад татвар тооцоход гаргасан алдаа нь гаалийн болон бусад татварыг хуулийн дагуу ногдуулах хэмжээнээс доогуур хэмжээгээр хураан авах буюу нэхэмжлэх шалтгаан болно, эсхүл  болсон гэж тогтоосон бол гаалийн байгууллага тэрхүү алдааг засч, дутуу төлөгдсөн татварыг хурааж авна. Гэвч хураан авсан татварын хэмжээ нь дотоодын хууль тогтоомжид заасан хамгийн бага хэмжээнээс доогуур бол гаалийн байгууллага тэрхүү татварыг хураан авахгүй буюу нэхэмжлэхгүй.

 

В. ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАРЫН

ТӨЛБӨРИЙГ ХОЙШЛУУЛАХ

 

4.15 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн болон бусад татварын төлбөрийг хойшлуулах тухай заасан бол тэдгээр татварыг хойшлуулах нөхцөлийг заасан байна.

 

 

4.16 Стандарт 

 

Татварын төлбөрийг хойшлуулах зөвшөөрөл олгохдоо аль болох хүү тооцохгүй байна.

 

 

 

4.17 Стандарт 

 

Гаалийн болон бусад татварын төлбөрийг хойшлуулах хугацааг доод тал нь 14 өдрөөр тогтооно.

 

С. ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ

 

4.18 Стандарт

 

Гаалийн болон бусад татварыг буруу тооцсоноос болж илүү төлсөн болох нь тогтоогдсон тохиолдолд татварыг буцаан олгоно.

 

4.19 Стандарт 

 

Импортлох, эсхүл экспортлох үед гэмтсэн, эсхүл гэрээний нөхцөлтэй тохирохгүйн улмаас нийлүүлэгчид, эсхүл нийлүүлэгчийн заасан өөр этгээдэд буцаасан импортын, экспортын барааны хувьд дараах нөхцөлийг хангаж байвал татварыг буцаан олгоно. Үүнд:

 

  • тухайн барааг импортлогч улсад боловсруулаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, эсхүл ашиглаагүй бөгөөд хэвийн хугацаанд буцаан гаргасан;

 

  • тухайн барааг экспортлогч улсад боловсруулаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, эсхүл ашиглаагүйбөгөөд хэвийн хугацаанд буцаан оруулсан.

 

Хэрэв барааг түүний гэмтлийг тогтоох, эсхүл уг барааг буцаан гаргах буюу буцаан оруулах болсон өөр бусад шалтгааныг илрүүлэн тогтоох үүднээс ашигласан бол тэр нь  татвар буцаан олгоход саад болохгүй.

 

Барааг буцаан гаргах, эсхүл буцаан оруулах боломжгүй бол гаалийн байгууллагын шийдвэрээр тухайн бараагулсын орлого болгохоор хүлээн авахаас татгалзсанд тооцож, эсхүл гаалийн хяналтан дор устгаж, эсхүл арилжааны үнэ цэнэгүйд тооцож болно. Хүлээн авахаас татгалзах, эсхүл устгахад улсын төсвөөс ямар ч зардал гаргахгүй.

 

4.20 Шилжилтийн стандарт

 

Гаалийн болон бусад татвар төлөх горимоор анх мэдүүлсэн барааг гаалийн байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу гаалийн өөр горимд шилжүүлэхэд шинэ горимд ногдох татвараас илүү гарсан татварыг буцаан олгоно.

 

4.21 Стандарт

 

Татвар буцаан авах хүсэлтийн хариу шийдвэрийг хугацаа гаргаж, холбогдох этгээдэд бичгээр мэдэгдэх бөгөөд илүү тооцсон татварыг хүсэлт үндэслэлтэй эсэхийг шалгасны дараа аль болох богино хугацаанд буцаан олгоно.

 

4.22 Стандарт  

 

Гаалийн байгууллагаас гаалийн болон бусад татварыг тооцохдоо алдаа гарган илүү тооцсон болох нь тогтоогдсон бол тэрхүү илүү тооцсон татварыг нэн тэргүүнд буцаан олгоно.

 

4.23 Стандарт 

 

Татвар буцаан олгох хүсэлтийг хүлээн авахгүй байх хугацааг тогтоохдоо татвар буцаан олгох тохиолдол тус бүрт холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзэх үүднээс хангалттай хугацаагаар тогтооно.

 

4.24 Стандарт 

 

Буцаан олгох татварын хэмжээ нь дотоодын хууль тогтоомжид заасан доод хэмжээнээс доогуур байгаа тохиолдолд уг татварыг буцаан олгохгүй.

 

5 ДУГААР БҮЛЭГ

 

БАТАЛГАА

 

5.1 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид баталгаа шаардах нөхцөл болон баталгаа гаргах хэлбэрийг заасан байна.

 

5.2 Стандарт 

 

Баталгааны хэмжээг гаалийн байгууллага тодорхойлно.

 

5.3 Стандарт 

 

Баталгаа гаргах этгээд нь гаалийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн бол баталгааны аль ч хэлбэрийг сонгож болно.

 

5.4 Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид зааснаар гаалийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэхээр бол гаалийн байгууллага баталгаа шаардахгүй.

 

5.5 Стандарт 

 

Гаалийн горимын дагуу хүлээх үүргийг бүрэн хангуулах үүднээс баталгаа шаардах бол гаалийн байгууллага ерөнхий баталгаа гаргахыг хүлээн зөвшөөрөх бөгөөд ялангуяа гаалийн нутаг дэвсгэрт өөр өөр гаалийн газарт барааг тогтмол мэдүүлдэг мэдүүлэгчид тийм баталгаа гаргахыг зөвшөөрнө.

 

5.6 Стандарт

 

Баталгаа шаардах нөхцөлд баталгааны хэмжээ нь аль болох бага байх бөгөөд төлбөл зохих гаалийн болон бусад татварын хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

5.7 Стандарт

 

Баталгаа гаргаж өгсөн тохиолдолд гаалийн байгууллага баталгаа шаардсан үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзвэл уг баталгааг нэн даруй цуцална.

 

6 ДУГААР БҮЛЭГ

 

ГААЛИЙН ХЯНАЛТ

 

6.1 Стандарт

 

Гаалийн нутаг дэвсгэрт орж байгаа, эсхүл гаалийн нутаг дэвсгэрээс гарч байгаа бүх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн болон бусад татварт хамаарах эсэхийг харгалзахгүйгээр гаалийн хяналтанд хамруулна.

 

6.2 Стандарт 

 

Гаалийн хяналтыг гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хэмжээнд хязгаарлана.

 

6.3 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг явуулахдаа эрсдлийг тооцох аргыг хэрэглэнэ.

6.4 Стандарт 

 

Гаалийн байгууллага эрсдлийн дүн шинжилгээг ямар этгээд, ямар барааг болон ямар тээврийн хэрэгслийг шалгалтад хамруулах, шалгалтыг ямар хэмжээнд хийхийг тодорхойлох зорилгоор ашиглана.

 

6.5 Стандарт

 

Гаалийн байгууллага нь эрсдлийн удирдлагыг дэмжих зорилгоор хууль тогтоомж сахих арга хэмжээний стратеги батална.

 

6.6 Стандарт 

 

Гаалийн хяналтын системд  аудитад суурилсан хяналт багтана.

 

6.7 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь бусад гаалийн байгууллагатай хамтран ажиллахыг, мөн гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор байгууллагын хүрээнд харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр байгуулахыг эрмэлзэнэ.

 

6.8 Стандарт

Гаалийн байгууллага нь худалдаа эрхлэгч нартай (худалдаанд оролцогч нартай, худалдааны хүрээнийхэнтэй) хамтран ажиллахыг, мөн гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахыг эрмэлзэнэ.

 

6.9 Шилжилтийн стандарт

 

Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор мэдээллийн технологи болон цахим худалдааг аль болох өргөнөөр ашиглана.

 

6.10 Стандарт

 

Худалдаа эрхлэгчдийн худалдааны үйл ажиллагааны тогтолцоо нь гаалийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол гаалийн байгууллага өөрийн тавьсан шаардлагыг хангуулах үүднээс уг тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгнө.

 

7 ДУГААР БҮЛЭГ

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАХ

 

7.1 Стандарт

 

Мэдээллийн технологи нь гаалийн байгууллага болон худалдаа эрхлэгчдийн хувьд зардал хэмнэсэн, үр ашигтай бол гаалийн байгууллага гаалийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор мэдээллийн технологийг ашиглана. Гаалийн байгууллага нь мэдээллийн технологийг ашиглах нөхцөлийг заасан байна.

 

7.2 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь компьютерийн программыг нэвтрүүлэхдээ холбогдох олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хэрэглэнэ.

 

7.3 Стандарт

 

Мэдээллийн технологийг нэвтрүүлэхдээ шууд хамааралтай сонирхогч бүх талтай аль болох боломжийн хэмжээнд зөвлөлдөнө.

 

7.4 Стандарт

 

Шинээр гарсан, эсхүл шинэчлэн найруулсан дотоодын хууль тогтоомжид дараах зүйлийг заасан байна:

 

  • бичиг баримтыг цаасаар бүрдүүлэх шаардлага тавихын оронд цахим худалдааны аргыг ашиглах;

 

  • баталгаажуулалтыг цахим аргаар болон цаасаар хийх;

 

гаалийн байгууллага мэдээллийг өөртөө ашиглахаар авч үлдэх, боломжтой бол тэдгээр мэдээллийг бусад гаалийн байгууллага болон хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад талуудтай цахим худалдааны арга хэрэгслээр солилцох эрх.

 

8 ДУГААР БҮЛЭГ

 

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ГУРАВДАГЧ ТАЛ

ХООРОНДЫН ХАРИЛЦАА

 

8.1 Стандарт

 

Холбогдох этгээд нь гаалийн байгууллагатай өөрөө шууд харилцах, эсхүл өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр дамжуулан харилцах сонголттой байна.

 

8.2 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид аливаа этгээд бусад этгээдийн төлөө болон түүний нэрийн өмнөөс гаалийн байгууллагатай харилцах нөхцөлийг, мөн гаалийн болон бусад татварын хувьд болон аливаа зөрчлийн хувьд гуравдагч талын хүлээх үүргийг заасан байна.

 

8.3 Стандарт 

 

Холбогдох этгээд өөрөө гаалийн бүрдүүлэлт хийх тохиолдолд гаалийн байгууллага нь гуравдагч талаар дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийлгэх тохиолдолтой харьцуулахад тааламжтай бусаар хандахгүй буюу илүү хатуу шаардлага тавихгүй, байна.

 

8.4 Стандарт 

 

Гуравдагч талаар томиогдсон этгээд нь гаалийн тодорхой асуудлаар гаалийн байгууллагатай харьцуулахаар түүнийг томилсон этгээдтэй адил эрх эдэлнэ.

 

8.5 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь худалдаа эрхлэгчидтэй хийх албан ёсны зөвлөлгөөнд гуравдагч тал оролцох боломжийг олгоно.

 

8.6 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь гуравдагч талаар дамжуулан харьцахгүй байх нөхцөлийг заасан байна.

 

8.7 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь гуравдагч талаар дамжуулан харьцахгүй байх шийдвэрээ гуравдагч талд бичгээр өгнө.

 

9 ДҮГЭЭР БҮЛЭГ

 

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ,

ШИЙДВЭР, ТОГТООЛ ШИЙДВЭР

 

А. НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

 

9.1 Стандарт

 

Гаалийн хууль тогтоомжийн талаар нийтлэг хэрэглээний холбогдох бүх мэдээллийг сонирхсон этгээд авах боломжтой байх нөхцөлийг гаалийн байгууллага бүрдүүлсэн байна.

 

9.2 Стандарт 

 

Гаалийн хууль тогтоомж, захиргааны арга хэмжээ буюу шаардлагад нэмэлт, өөрчлөлт орсоны улмаас нийтэд ил тод болгосон мэдээлэлд өөрчлөлт оруулах шаардлагатай бол гаалийн байгууллага тэдгээр шинэчилсэн мэдээллийг урьдчилан мэдэгдэхийг хориглосноос бусад тохиолдолд сонирхсон этгээдэд анхаарч үзэх боломж олгох зорилгоор хүчин төгөлдөр болохоос хангалттай хугацааны өмнө нийтийн хүртээл болгоно

 

9.3 Шилжилтийн стандарт

 

Гаалийн байгууллага мэдээллээр хангах явдлыг сайжруулах зорилгоор мэдээллийн технологи ашиглана.

 

В.ТУСГАЙ  МЭДЭЭЛЭЛ

 

9.4 Стандарт

 

Сонирхсон этгээдийн хүсэлтээр, уг сонирхсон этгээдээс хөндсөн тодорхой асуудалтай холбоотой, мөн гаалийн хууль тогтоомжийн холбогдолтой мэдээллийг гаалийн байгууллага аль болох хурдан хугацаанд, үнэн зөв гаргаж өгнө.

 

 

9.5 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь зөвхөн тусгайлан тавьсан хүсэлтэд заасан мэдээллээс гадна бас сонирхсон этгээд мэдэж байх нь зүйтэй гэж үзсэн бусад мэдээллийг гаргаж өгнө.

 

9.6 Стандарт

 

Гаалийн байгууллага нь мэдээллээр хангахдаа дотоодын хууль тогтоомжоор ил тод болгохыг зөвшөөрсөөс бусад тохиолдолд гаалийн байгууллага болон гуравдагч талтай холбоотой хувийн чанартай, эсхүл нууцлалын зэрэглэлтэй мэдээллийг задлахгүй байх нөхцөлийг хангана.

 

9.7 Стандарт 

 

Хэрэв гаалийн байгууллага мэдээллийг үнэ төлбөргүйгээр гаргаж өгөх боломжгүй бол аливаа төлбөр нь түүний үзүүлсэн үйлчилгээний өртөгтэй ойролцоо хэмжээгээр хязгаарлагдсан байна.

 

С. ШИЙДВЭР БОЛОН ТОГТООЛ ШИЙДВЭР

 

9.8 Стандарт 

 

Гаалийн байгууллага нь холбогдох этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийн хариу шийдвэрийг дотоодын хууль тогтоомжид заасан хугацаанд багтаан бичгээр мэдэгдэнэ. Хэрэв уг шийдвэр нь холбогдох этгээдийн хүссэнээр гараагүй бол тийм шийдвэр гаргах болсон шалтгааныг зааж, мөн давж заалдах эрхийг нь сануулна.

 

9.9 Стандарт 

 

            Гаалийн байгууллагад шаардлагатай гэж үзсэн бүх мэдээлэл байгаа бол сонирхсон этгээдийн хүсэлтээр гаалийн байгууллага заавал дагаж мөрдөх тогтоол шийдвэр гаргана.

 

10 ДУГААР БҮЛЭГ

ГААЛИЙН АСУУДЛААР ДАВЖ ЗААЛДАХ

 

А. ДАВЖ ЗААЛДАХ ЭРХ

 

10.1 Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн байгууллагын шийдвэрийг давж заалдах эрхийг заасан байна.

 

10.2 Стандарт 

 

Гаалийн байгууллагын шийдвэр, эсхүл эс үйлдэл нь ямар нэгэн этгээдэд шууд нөлөөлсөн бол тэрхүү этгээд нь давж заалдах эрхтэй.

 

10.3 Стандарт

 

Холбогдох этгээд хүсэлт гаргасны дагуу гаалийн байгууллага өөрийн гаргасан шийдвэр, эсхүл эс үйлдлийн шалтгааныг дотоодын хууль тогтоомжид заасан хугацаанд гаргаж өгнө. Энэ нь давж заалдахаар шийдэхэд нөлөөлөхөөр, эсхүл нөлөөлөхөөргүй ч байж болно.

 

10.4 Стандарт 

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн байгууллагын шийдвэрийг давж заалдах эхний шатны эрхийг заасан байна.

 

10.5 Стандарт

 

Хэрэв гаалийн байгууллагын шийдвэрийг давж заалдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд давж заалдагч этгээд дараагийн шатанд гаалийн байгууллагаас өөр бие даасан эрх бүхий байгууллагад давж заалдах эрхтэй байна.

 

10.6 Стандарт

 

Давж заалдагч этгээд нь сүүлийн шатанд шүүхэд давж заалдах эрхтэй байна.

 

В. ДАВЖ ЗААЛДАХ ХЭЛБЭР БОЛОН ҮНДЭСЛЭЛ

 

10.7 Стандарт

 

Давж заалдах гомдлыг бичгээр гаргах бөгөөд түүнд давж заалдах үндэслэлийг заасан байна.

 

10.8 Стандарт

 

            Гаалийн байгууллагын шийдвэрийг давж заалдах гомдол гаргах хугацааг тогтоосон байх бөгөөд энэ нь давж заалдагч эдгээд давж заалдах асуудлаа судлах, давж заалдахад бэлтгэх хангалттай хугацааг олгосон байна.

 

  • Стандарт

 

Гаалийн байгууллагад давж заалдах гомдол гаргасан үед зарчмын хувьд давж заалдах өргөдлийн хамт аливаа нотлох баримт гаргаж өгөхийг шаардахгүй боловч зарим тохиолдолд тийм нотлох баримт гаргаж өгөх боломжтой хугацааг олгоно.

 

С. ДАВЖ ЗААЛДСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

 

  • Стандарт

 

Гаалийн байгууллага нь давж заалдсан хэргийн талаар тогтоол шийдвэр гаргах бөгөөд энэ талаар давж  заалдагч этгээдэд нэн даруй бичгээр мэдэгдэнэ.

 

  • Стандарт

 

Гаалийн байгууллагад давж заалдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон бол гаалийн байгууллага үндэслэлийг бичгээр үйлдэж, тухайн шийдвэрийн талаар дараагийн шатанд захиргааны буюу бие даасан байгууллагад давж заалдах гомдол гаргах эрх болон давж заалдах гомдол гаргах хугацааны талаар давж заалдагч этгээдэд сануулна.

 

  • Стандарт

 

Давж заалдсан гомдлыг хангасан тохиолдолд, гаалийн байгууллага бие даасан эрх бүхий байгуулагын буюу шүүх байгууллагын тогтоол шийдвэрийг давж заалдахгүй бол нэн даруй хэрэгжүүлнэ.

 

ТУСГАЙ ХАВСРАЛТ

 

  1. Хавсралт А – Бараа гаалийн нутаг дэвсгэрт орж ирэх

1 дүгээр бүлэг. Барааг гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнөх ёс журмын ажиллагаа

2 дугаар бүлэг. Барааг түр хадгалах

 

  1. Хавсралт В – Импортлох
  • дүгээр бүлэг. Дотоодын хэрэглээнд зориулан оруулах

2 дугаар бүлэг. Барааг өөрчлөлт оруулалгүй буцаан оруулах

3 дугаар бүлэг. Импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөх

 

  1. Хавсралт С – Экспортлох

1 дүгээр бүлэг. Бүрмөсөн гаргах

 

  1. Хавсралт D – Гаалийн агуулах болон чөлөөт бүс

1 дүгээр бүлэг. Гаалийн агуулах

2 дугаар бүлэг. Чөлөөт бүс

 

  1. Хавсралт Е – Дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх)

1 дүгээр бүлэг. Дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горим

2 дугаар бүлэг. Шилжүүлэн ачих

3 дугаар бүлэг. Барааг эргийн дагуу тээвэрлэх

 

  1. Хавсралт F – Бараанд боловсруулалт хийх

1 дүгээр бүлэг. Дотоодод боловсруулах

2 дугаар бүлэг. Гадаадад боловсруулах

3 дугаар бүлэг. Татварын буцаан олголт

4 дүгээр бүлэг. Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах

 

  1. Хавсралт G – Түр хугацаагаар оруулах

1 дүгээр бүлэг. Түр хугацаагаар оруулах

 

  1. Хавсралт Н – Зөрчил

1 дүгээр бүлэг. Гаалийн зөрчил

 

  1. Хавсралт J – Тусгай горимууд

1 дүгээр бүлэг. Зорчигч

2 дугаар бүлэг. Шуудан тээвэр

3 дугаар бүлэг. Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн    хэрэгсэл

4 дүгээр бүлэг. Олон улсын тээврийн үйлчилгээний бараа

5 дугаар бүлэг. Тусламжийн ачаа

 

  1. Хавсралт К – Гарал үүсэл

1 дүгээр бүлэг. Гарал үүслийг дүрэм

2 дугаар бүлэг. Гарал үүслийг нотлох баримт

  • дугаар бүлэг. Гарал үүслийг нотлох баримтыг шалгах
  •  

Тусгай хавсралт А

 

БАРАА ГААЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРЖ ИРЭХ

 

1 дүгээр бүлэг

 

Барааг гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнөх ёс журмын ажиллагаа

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“ачааны мэдүүлэг” гэж худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл ирэх буюу явахаас өмнө, эсхүл ирэх буюу явах үед гаргаж өгсөн, гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах ачаанд холбогдох, гаалийн байгууллагад шаардлагатай зүйлийг агуулсан мэдээллийг;

 

“тээвэрлэгч” гэж барааг бодитоор тээвэрлэж байгаа, эсхүл тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтыг хариуцсан, эсхүл түүний төлөө хариуцлага хүлээсэн этгээдийг;

 

“барааг гаальд мэдүүлэхээс өмнөх гаалийн ёс журмын ажиллагаа” гэж бараа гаалийн нутаг дэвсгэрт орж ирсэн цагаас уг барааг гаалийн аль нэг горимд байршуулах хүртэлх хугацаанд холбогдох этгээд болон гаалийн байгууллагаас хийж гүйцэтгэх бүх ажиллагааг тус тус хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Барааг гаальд мэдүүлэхээс өмнөх гаалийн ёс журмын ажиллагаа нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий xавсралтын заалтаар зохицуулагдана.

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг гаальд мэдүүлэхээс өмнөх гаалийн ёс журмын ажиллагаа нь барааны гарал үүслийн улсыг, эсхүл тухайн бараа аль улсаас ирснийг үл харгалзан адил тэгш байна.

 

Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах

 

(a) Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж болох газар

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжоор барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж болох газрыг тодорхойлон тогтооно. Гаалийн байгууллага зөвхөн хяналтын зорилгоор шаардлагатай гэж үзвэл барааг холбогдох гаалийн газарт, эсхүл гаалийн байгууллагаас тогтоосон өөр бусад газарт шууд хүргэх зорилгоор ашиглах зам (маршрут)-ыг тогтоож өгнө. Эдгээр газар болон замыг тогтоохдоо анхаарвал зохих хүчин зүйлд худалдаа эрхлэгчдийн зүгээс тавьсан тодорхой шаардлагыг тусгасан байна.

 

Энэ стандарт заалт нь тухайн гаалийн нутаг дэвсгэрт байгаа далайн боомт буюу нисэх онгоцны буудалд зогсолгүйгээр гаалийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа хөлөг (усан) онгоц буюу агаарын хөлгийн тавцан дээр байгаа бараанд хамаарахгүй.

 

(b) Тээвэрлэгчийн үүрэг

 

  1. Стандарт

 

Тээвэрлэгч нь бүх барааг ачааны мэдүүлэгт тусгасан байх, эсхүл тэдгээрийг өөр зөвшөөрөгдсөн арга хэлбэрээр гаалийн байгууллагад мэдэгдэх нөхцөлийг хангах талаар гаалийн байгууллагын өмнө хариуцлага хүлээнэ.

 

  1. Стандарт

 

Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулснаар тээвэрлэгч барааг холбогдох гаалийн газарт, эсхүл гаалийн байгууллагаас тогтоосон өөр бусад газарт шаардлагатай бол тогтоосон зам (маршрут)-ыг ашиглан шууд, мөн хугацаа алдалгүйгээр хүргэх үүрэг хүлээнэ. Ингэх явцад барааны шинж чанар, түүний савлалт, сав боодол болон түүнд тавьсан лац, ломбонд өөрчлөлт орох ёсгүй.

Энэ стандарт заалт нь гаалийн нутаг дэвсгэрт байгаа далайн боомт буюу нисэх онгоцны буудалд зогсолгүйгээр гаалийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа хөлөг (усан) онгоц буюу агаарын хөлгийн тавцан дээр байгаа бараанд хамаарахгүй.

 

 

  1. Стандарт

 

Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулсан газраас холбогдох гаалийн газарт, эсхүл өөр бусад тогтоосон газарт хүргэх ажиллагаа нь осол аюул буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас тасалдсан бол тээвэрлэгч барааг зөвшөөрөгдөөгүй эргэлтэд орохоос сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авах ёстой бөгөөд уг аяллыг тасалдахад хүргэсэн осол аюул буюу өөр бусад тохиолдлын шинж байдлын талаар гаалийн байгууллага болон эрх бүхий бусад байгууллагад мэдэгдэнэ.

 

Барааг гаалийн байгууллагад гаргаж үзүүлэх

 

  • Бичиг баримт

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг гаргаж үзүүлэх ёстой гаалийн газар нь барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулсан газраас өөр газар байгаа бол тухайн барааг оруулсан газар байрлах гаалийн байгууллага зөвхөн хяналтын зорилгоор шаардлагатай гэж үзсэн тохиолдолд аливаа нэг бичиг баримт гаргаж өгөхийг шаардана.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага барааг гаальд гаргаж үзүүлэхтэй холбогдуулан бичиг баримт шаардвал уг бичиг баримт нь тухайн бараа, тээврийн хэрэгслийг ялгаж танихад шаардагдах мэдээллээс өөр илүү мэдээлэл агуулсан байхыг шаардахгүй.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага шаардлагатай мэдээллийг тээвэрлэгчийн ердийн бичиг баримтад тусгагдсан мэдээллээр хязгаарлахын зэрэгцээ олон улсын тээврийн холбогдох хэлэлцээрт заасан мэдээллийг үндэс болгоно.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага ерөнхийдөө барааг гаргаж үзүүлэхэд шаардлагатай ганц бичиг баримтаар ачааны мэдүүлгийг хүлээн зөвшөөрвөл зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг гаргаж үзүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хүлээн авах ёстой гаалийн байгууллага нь мөн Барааны мэдүүлэг хүлээн авах эрхтэй байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллагад гаргаж үзүүлсэн бичиг баримтыг тухайн зорилгоор заагдаагүй хэлээр, эсхүл тухайн барааг оруулсан улсын бус хэлээр үйлдсэн бол эдгээр бичиг баримтад байгаа зүйлийг заавал орчуулахыг шаардахгүй.

 

(b) Ажлын бус цагаар ирэх

 

  1. Стандарт

 

Бараа гаалийн газарт ажлын бус цагаар ирсэн бол тухайн бараа гаалийн нутаг дэвсгэрт зөвшөөрөгдөөгүй эргэлтэд орохоос сэргийлэх зорилгоор тээвэрлэгчийн авах арга хэмжээг гаалийн байгууллага зааж өгнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Тээвэрлэгчийн хүсэлтээр,  мөн гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол гаалийн байгууллага барааг гаальд мэдүүлэхээс өмнөх гаалийн ёс журмын ажиллагааг боломжтой тохиолдолд тухайн гаалийн байгууллагын ажлын цагаас гадуур явуулж дуусгахыг зөвшөөрнө.

 

Бараа буулгах

 

  1. Стандарт

 

  • Бараа буулгах газар

 

Бараа буулгахыг зөвшөөрсөн газрыг дотоодын хууль тогтоомжид заана.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллагаас үндэслэлтэй гэж үзсэн бол гаалийн байгууллага барааг бараа буулгахыг зөвшөөрсөн газраас өөр газар буулгахыг зөвшөөрнө.

 

  • Барааг буулгаж эхлэх

 

  1. Стандарт

 

Тээврийн хэрэгсэл бараа буулгах газар ирснээс хойш аль болох түргэн хугацаанд барааг буулгаж эхлэхийг зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллагаас үндэслэлтэй гэж үзсэн бол гаалийн байгууллага бараа буулгах ажиллагааг боломжтой тохиолдолд тухайн гаалийн байгууллагын ажлын цагаас гадуур үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.

 

Төлбөр

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллагаас дараах үйл ажиллагаанд ногдуулах төлбөр нь түүний үзүүлсэн үйлчилгээний өртөгтэй ойролцоо хэмжээнд байна:

 

  • барааг гаальд мэдүүлэхээс өмнөх гаалийн ёс журмын ажиллагааг гаалийн байгууллагын ажлын цагаас гадуур явуулж дуусгах;

 

  • барааг бараа буулгахыг зөвшөөрсөн газраас өөр газар буулгах;

 

  • барааг гаалийн байгууллагын ажлын цагаас гадуур буулгах.

 

Тусгай хавсралт A

 

2 дугаар бүлэг

 

Барааг түр хадгалах

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“ачааны мэдүүлэг” гэж худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл ирэх буюу явахаас өмнө, эсхүл ирэх буюу явах үед гаргаж өгсөн, гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах ачаанд холбогдох, гаалийн байгууллагад шаардлагатай зүйлийг агуулсан мэдээллийг;

 

“барааг түр хадгалах” гэж Барааны мэдүүлэг бичихээр хүлээгдэж буй барааг гаалийн байгууллагаас тогтоосон байранд, мөн битүүлсэн буюу битүүлээгүй талбайд гаалийн хяналт дор хадгалахыг тус тус хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Барааг түр хадгалах ажиллагаа нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий xавсралтын заалтаар зохицуулагдана.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага худалдаа эрхлэгчдийн зүгээс тавьсан шаардлагыг хангаж байна гэж үзсэн бүх тохиолдолд түр агуулах байгуулах зөвшөөрөл олгоно.

 

  1. Практик зөвлөмж

 

Бүх барааг тэдгээрийн тоо хэмжээ, гарал үүслийн улс, эсхүл аль улсаас ирснийг үл харгалзан түр хадгалахыг зөвшөөрнө. Гэхдээ аюултай, бусад бараанд муугаар нөлөөлөх, эсхүл хадгалалтын тусгай нөхцөл шаардсан барааг зөвхөн тусгайлан тоноглосон болон тэдгээрийг хүлээн авахыг эрх бүхий байгууллагаас тогтоосон түр агуулахад оруулбал зохино.

 

 

Бичиг баримт

 

  1. Стандарт

 

Барааг түр агуулахад байршуулахад шаардагдах ганц бичиг баримт нь түүнийг гаалийн байгууллагад гаргаж үзүүлэх үед тухайн барааг тодорхойлох зорилгоор ашигласан бичиг баримт байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Ачааны мэдүүлэг буюу худалдааны өөр нэг бичиг баримтад тусгагдсан бүх барааг түр агуулахад байршуулах тохиолдолд гаалийн байгууллага барааг түр агуулахад байршуулахад шаардагдах ганц бичиг баримт нь уг ачааны мэдүүлэг буюу худалдааны өөр нэг бичиг баримт байхыг хүлээн зөвшөөрнө.

 

Түр агуулахын менежмент

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага түр агуулахын барилга байгууламж, зураг төсөл болон менежментэд хамаарах, түүнчлэн агуулахад бараа хадгалах, барааны бүртгэл тооцоо хөтлөхөд тавигдах нөхцөл шаардлага, түүнчилэн гаалийн хяналт тавих  арга хэмжээг зааж тогтооно.

 

Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол түр агуулахад байгаа барааны хувьд тэдгээрт өөрчлөлт оруулалгүйгээр, тэдгээрийн хэвийн байдлыг хадгалахад шаардлагатай энгийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол түр агуулахад байгаа барааны хувьд тэдгээрийг тухайн түр агуулахаас гаргах болон цааш нь тээвэрлэх ажлыг хөнгөвчлөхөд шаардлагатай энгийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.

 

Түр хадгалах хугацаа

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид түр хадгалах хугацааг хязгаарлан тогтоосон бол тухайн хугацаа нь импортлогч барааг гаалийн өөр горимд байршуулахад шаардагдатай ёс журмын ажиллагааг дуусгавар болгоход хангалттай байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол гаалийн байгууллага эхлэн тогтоосон хугацааг сунгана.

 

Муудсан, гэмтсэн бараа

 

  1. Практик зөвлөмж

 

Осол аюул буюу давагдашгүй хүчин зүйлийн улмааснөлөөгөөр чанараа алдсан, муудсан, эсхүл эвдэрч гэмтсэн барааг тийнхүү чанараа алдсан, муудсан, эсхүл эвдэрч гэмтсэн болохыг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрсөн бол тийнхүү чанараа алдсан, муудсан, эсхүл эвдэрч гэмтсэн байдлаар нь бүрдүүлэлт хийхийг зөвшөөрнө.

 

Түр агуулахаас гаргах

 

  1. Стандарт

 

Барааг захиран зарцуулах эрх бүхий этгээд тухайн тохиолдол бүрт хамаарах нөхцөл шаардлага, ёс журмын үйл ажиллагааг мөрдлөг болгосон тохиолдолд холбогдох барааг аль нэг түр агуулахаас гаргах эрх эдэлнэ.

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид зөвшөөрөгдсөн хугацаанд түр агуулахаас гаргаагүй барааны хувьд дагаж мөрдөх журмыг заасан байна.

 

 

Тусгай хавсралт В

 

1 дүгээр бүлэг

 

 Дотоодын хэрэглээнд зориулан оруулах

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“Дотоодын хэрэглээнд зориулан оруулах” гэж импортын барааг түүнд ногдуулсан импортын гаалийн болон бусад татвар төлөгдөж, гаалийн шаардлагатай бүх ёс журмын ажиллагаа дуусгавар болмогц гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд оруулах гаалийн горимыг;

 

“Чөлөөт эргэлтэд байгаа бараа” гэж гаалийн зүгээс тавьсан ямар нэг хязгаарлалтгүйгээр захиран зарцуулах боломжтой барааг тус тус хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Дотоодын хэрэглээнд зориулан оруулах нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Бичиг баримт

 

  1. Практик зөвлөмж

 

Дотоодын хэрэглээнд зориулан оруулах бараанд хамаарах шаардлагатай бүх мэдээлэл түүнд тусгагдсан байх тохиолдолд барааг Барааны стандарт мэдүүлгээс өөр арга хэлбэрээр мэдүүлж болох талаар дотоодын хууль тогтоомжид заасан байна.

 

Тусгай хавсралт B

 

2 дугаар бүлэг

 

Өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулах

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“Дотоодын хэрэглээнд зориулж оруулах” гэж импортын барааг түүнд ногдуулсан импортын гаалийн болон бусад татвар төлөгдөж, гаалийн шаардлагатай бүх ёс журмын ажиллагааг дуусгавар болмогц гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд оруулах гаалийн горимыг;

 

“Орлох бүтээгдэхүүн” гэж дотоодод боловсруулахгоримашиглахыг зөвшөөрсөн барааны үйлдвэрлэл, боловсруулалт, эсхүл засварын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг;

 

“Буцаан оруулах мэдэгдэлтэйгээр экспортлосон (гаргасан) бараа” гэж холбогдох мэдүүлэгч нь түүнийг буцаан оруулах зорилготой болохоо мэдэгдсэн, үүнтэй холбогдуулан түүнийг өөрчлөлт оруулахгүйгээр буцаан оруулах үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс гаалийн байгууллага ялгаж таних арга хэмжээ авсан байж болох барааг;

      

“Чөлөөт эргэлтэд байгаа бараа” гэж гаалийн зүгээс тавьсан ямар нэг хязгаарлалтгүйгээр захиран зарцуулах боломжтой барааг;

 

“Өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулах” гэж экспортолсон барааг хилийн чанадад аливаа үйлдвэрлэл, боловсруулалт, эсхүл засварт оруулаагүй байх тохиолдолд, мөн түүнийг экспортлохтой холбогдуулан гаалийн болон бусад татварыг буцаан олгосон, бууруулсан, эсхүл болзолтойгоор тэдгээрээс чөлөөлсөн, татаас олгосон, эсхүл өөр бусад хэлбэрийн хөнгөлөлт үзүүлсэн учраас буцаан төлбөл зохих аливаа мөнгөн дүнг заавал төлөх  нөхцөлд импортын гаалийн болон бусад татваргүйгээр дотоодын хэрэглээнд зориулан оруулж болох гаалийн горимыг тус тус хэлнэ. Өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулах горимд байршуулах бараа нь чөлөөт эргэлтэд байсан бараа, эсхүл орлох бүтээгдэхүүн байсан бараа  байж болно.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулах нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

 

Экспортолсон барааны зарим хэсгийг буцаан оруулах тохиолдолд өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулахыг зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Тухайн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байвал, барааг экспортолсноос өөр этгээд уг барааг буцаан оруулах тохиолдолд ч өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулахыг  зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Бараа нь хилийн чанадад байх хугацаанд ашиглагдсан, гэмтсэн, эсхүл муудсан гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулахаас татгалзаж болохгүй.

 

  1. Стандарт

 

 Бараа хилийн чанадад байх хугацаанд түүний чанар, бүрэн бүтэн байдлыг хадгалах, засч сэлбэхэд шаардлагатай үйл ажиллагаа хийгдсэн хэдий ч үүнээс үүдэн түүнийг экспортолсон үеийн үнэ нэмэгдээгүй бол уг барааг тийм үндэслэлээр өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулахаас татгалзаж болохгүй.

 

  1. Стандарт

 

Өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулах нь зөвхөн хилийн чанадаас шууд оруулах бараанд төдийгүй гаалийн бусад горимд байршуулсан бараанд бас хамаарна.

 

  1. Стандарт

 

Барааг буцаан оруулах тухайгаа заагаагүй (мэдэгдээгүй) экспортолсон гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулахаас татгалзаж болохгүй.

 

Өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулах хугацааны хязгаарлалт

 

  1. Стандарт

 

Өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулахыг тодорхой хугацааны дараа зөвшөөрөхгүй байхаар хязгаарлан тогтоосон бол тэр хугацаа нь  тухайн тохиолдол бүрд үүссэн янз бүрийн нөхцөл байдлыг  харгалзан үзэхэд хүрэлцэхүйц байна.

 

Эрх бүхий гаалийн газар

 

  1. Стандарт

 

Өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулах барааг гаалийн байгууллага зөвхөн өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулах горимыг хөнгөвчилнө гэж үзсэн тохиолдолд түүнийг экспортоор гаргасан гаалийн газарт мэдүүлэхийг шаардана.

 

Барааны мэдүүлэг

 

10.Стандарт

 

 Сав боодол, чингэлэг, ачааны тавиур болон худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгслийг өөрчлөлт оруулалгүйгээр буцаан оруулахад хэрэв тэдгээр нь экспортоор гарахдаа чөлөөт эргэлтэд байсан болохыг гаалийн байгууллагад нотлон харуулсан бол Барааны мэдүүлэг бичгээр үйлдэхийг шаардахгүй.

 

Буцаан оруулах мэдэгдэлтэйгээр гаргасан бараа

 

  1. Стандарт
 
Гаалийн байгууллага мэдүүлэгчийн хүсэлтээр барааг буцаан оруулах мэдэгдэлтэйгээр гаргахыг зөвшөөрч, өөрчлөлт оруулахгүйгээр буцаан оруулах явдлыг хөнгөвчлөх үүднээс аливаа шаардагатай арга хэмжээг авна.
 

 

12. Стандарт

 

Гаалийн байгууллага буцаан оруулах мэдэгдэлтэйгээр гаргасан барааг таньж ялгахтай холбогдуулан тавигдах шаардлагыг тодорхойлно. Ингэхдээ тухайн барааны мөн чанар болон түүнд хамаарах ашиг сонирхлын ач холбогдлыг харгалзан үзнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Буцаан оруулах мэдэгдэлтэйгээр гаргасан барааг холбогдох экспортын  гаалийн болон бусад татвараас болзолтойгоор чөлөөлнө.

 

  1. Стандарт

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, буцаан оруулах мэдэгдэлтэйгээр гаргаж байгаа барааг хэрэв холбогдох нөхцөл шаардлага, ёс журмын ажиллагаа хангагдсан бол бүрмөсөн гаргах горимд шилжүүлж болно.

 

  1. Практик зөвлөмж

 

Нэг барааг буцаан оруулах мэдэгдэлтэйгээр хэд хэдэн удаа гаргаж, өөрчлөлт оруулалгүйгээр хэд хэдэн удаа буцаан оруулах бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн хүсэлтээр, тухайн барааг анх гаргахдаа буцаан оруулах мэдэгдэлтэй гаргахаар бүрдүүлж өгсөн  мэдүүлгийг уг барааг тодорхой хугацаанд дахин буцаан оруулах болон гаргахад ашиглахыг зөвшөөрнө.

 
Тусгай хавсралт B

 

 3 дугаар бүлэг

 

Импортын гаалийн болон бусад татвараас
 чөлөөлөх
 
Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“дотоодын хэрэглээнд зориулан оруулах” гэж импортын барааг түүнд ногдуулсан импортын гаалийн болон бусад татвар төлөгдөж, гаалийн шаардлагатай бүх ёс журмын ажиллагаа дуусгавар болмогц гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд оруулах гаалийн горимыг;

 

“импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөх” гэж барааг тодорхой нөхцөлд, тусгай зорилгоор оруулах тохиолдолд тарифын хэвийн ангилал буюу хэвийн нөхцөлд ногдуулбал зохих татварыг үл харгалзан импортын гаалийн болон бусад татваргүйгээр дотоодын хэрэглээнд зориулан оруулахыг  тус тус хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Дотоодын хэрэглээнд зориулан оруулах барааны хувьд импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөх асуудал энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 
Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөх тохиолдлыг заана.

 

  1. Стандарт

 

Импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөх нь зөвхөн хилийн чанадаас шууд оруулах бараанд төдийгүй гаалийн бусад горимд байршуулсан бараанд бас хамаарна.

 

  1. Практик зөвлөмж

 

Импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөхдөө олон улсын бичиг баримтад харилцан адил байхаар зааснаас бусад тохиолдолд барааны гарал үүслийн улс, эсхүл тухайн бараа аль улсаас ирсэн болохыг үл харгалзана.

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөхдөө урьдчилан зөвшөөрөл авсан байх тохиолдлууд болон тийм зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагыг заасан байна. Ийм тохиолдол аль болохоор цөөн байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэлэлцэн тохиролцогч Талууд олон улсын бичиг баримтад дурдсан барааг түүнд заасан нөхцөлийн дагуу импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөх асуудлыг тунгаан үзэж, олон улсын тэдгээр баримт бичигт нэгдэн орох боломжийг авч үзнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

 Татвараас чөлөөлөх талаар дотоодын хууль тогтоомжид заасан бусад шаардлага хангагдсан тохиолдолд дор заасан нөхцөл бүхий барааг импортын гаалийн болон бусад татвараас, мөн эдийн засгийн хориг, хязгаарлалтаас чөлөөлнө:

 

  • хүний гаралтай (хүний бие, бие махбодь, түүний эд эсээс гаргаж авсан) эмчилгээний бодис (эмийн бэлдмэл), цусны бүлэг, эд эсийн төрлийг тогтоох урвалж, хэрэв тэдгээрийг эрх бүхий (төрийн) байгууллагаас зөвшөөрөгдсөн байгууллага буюу лабораторийн хаягаар илгээсэн бол;

 

  • гаалийн байгууллагаас өчүүхэн бага үнэтэй гэж үзсэн бөгөөд зөвхөн тухайн төрлийн бараанд захиалга авах зорилгоор ашиглаж буй арилжааны өртөггүй дээж (загвар);

 

  • аливаа этгээд, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувьдаа, эсхүл албан хэрэгцээндээ ашиглах зориулалттай, уг этгээд тухайн улсад байнга амьдран суух зорилгоор ирэхдээ тухайн улсад өөрөө биечлэн, эсхүл биеэс тусдаа оруулсан хөдлөх эд хөрөнгө, гэхдээ үүнд үйлдвэрлэлийн, худалдааны, эсхүл хөдөө аж ахуйн зориулалттай цех хэрэгсэл буюу тоног төхөөрөмж хамаарахгүй;

 

  • талийгаачийг нас барах үед үндсэндээ импортлогч улсад байнга амьдран сууж байсан этгээдийн өв хөрөнгө, гэхдээ уг хувь хөрөнгө нь талийгаачийн хувийн хэрэглээний зориулалттай байсан байх ёстой;

 

  • жижиглэн худалдаалах үнийг үндэслэн дотоодын хууль тогтоомжид заасан нийт үнийн дүнгээс хэтрэхгүй үнийн дүн бүхий хувийн бэлэг сэлт, гэхдээ үүнд спирт, согтууруулах ундаа болон тамхины төрлийн бараа хамаарахгүй;

 

  • зөвшөөрөгдсөн энэрлийн буюу буяны байгуулллагын хаягаар бэлгийн журмаар илгээсэн, түүний шугамаар, эсхүл түүний хяналтын дор ядуу зүдүү хүмүүст үнэ төлбөргүй тараах зориулалттай хүнсний бүтээгдэхүүн, эмийн зүйлс, хувцас, хөнжил зэрэг бараа;

 

  • импортлогч улсд байнга оршин суугч этгээдэд олгосон шагнал, гаалийн байгууллагаас шаардсан аливаа нотлох баримт гаргаж өгсөн тохиолдолд;

 

  • цэргийн булш босгох, хамгаалах, эсхүл чимэглэх зориулалттай материал; эрх бүхий (төрийн) байгууллагаас зөвшөөрсөн байгууллагын оруулж ирсэн авс, чандрын (чандар хадгалах) сав, оршуулгын чимэглэлийн зүйлс;

 

  • дотоодын хууль тогтоомжид заасан бичиг баримт, маягт, хэвлэмэл зүйлс, тайлан мэдээ болон арилжааны өртөггүй бусад зүйлс;

 

(j)   шүтлэгийн зориулалттай шашны эд зүйлс; мөн

 

  • (туршилт) шинжилгээний зориулалтаар оруулсан бүтээгдэхүүн, тийнхүү оруулсан тоо хэмжээ нь (туршилт) шинжилгээнд шаардагдах хэмжээнээс хэтрээгүй байх, мөн (туршилт) шинжилгээний явцад ашиглагдаж дууссан байх буюу үлдэгдэл бүтээгдэхүүнийг гаалийн хяналтын дор буцаан гаргах, эсхүл арилжааны үнэ цэнэгүйд тооцох (нөхцөл бүрдсэн) тохиолдолд.

 

Тусгай хавсралт С

 

1 дүгээр бүлэг

 

Бүрмөсөн гаргах

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“бүрмөсөн гаргах” гэж чөлөөт эргэлтэд байгаад гаалийн нутаг дэвсгэрээс гарч, түүний гадна байнга үлдэх зорилготой бараанд хамаарах гаалийн горимыг хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Бүрмөсөн гаргах нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Бичиг баримтын бүрдүүлэлт

 

  1. Практик зөвлөмж

 

Бүрмөсөн гаргах бараанд хамаарах шаардлагатай бүх мэдээлэл түүнд тусгагдсан байх тохиолдолд  барааг Барааны стандарт мэдүүлгээс өөр арга хэлбэрээр мэдүүлж болох талаар дотоодын хууль тогтоомжид заасан байна.

 

Хүрэх газраа очсоныг гэрчлэх баримт

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага бараа хилийн чанадад хүрэх газраа очсон эсэхийг гэрчлэх баримт шаардахгүй.

 

 

Тусгай хавсралт D

 

Гаалийн агуулах болон чөлөөт бүс

 

 1 дүгээр бүлэг

 

Гаалийн агуулах

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“Гаалийн агуулахын горим” гэж импортын барааг импортын гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хяналтын дор зориулалтын газар (гаалийн агуулахад) хадгалах гаалийн горимыг хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Гаалийн агуулахын горим нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Гаалийн агуулахын ангилал

 

  1. Стандарт

 

Үндэсний хууль тогтоомжид тухайн барааг захиран зарцуулах эрх бүхий аливаа этгээдэд нээлттэй байх гаалийн агуулах (гаалийн нээлттэй агуулах)-ын талаар заасан байна.

 

  1. Стандарт

 

Хэрэв худалдаа эрхлэгчдийн зүгээс тавьсан тусгай шаардлагыг хангахад шаардлагатай бол дотоодын хууль тогтоомжид зөвхөн тодорхой этгээд ашиглах гаалийн агуулах (гаалийн хаалттай агуулах)-ын талаар заасан байна.

 

Агуулах байгуулах, түүний менежмент болон түүнд тавих хяналт

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага гаалийн агуулах байгуулах, түүний зохицолт болон менежментэд тавигдах шаардлага, мөн гаалийн хяналтын арга хэмжээг зааж тогтооно. Гаалийн агуулахад бараа хадгалах, нөөцийн тооцоо хийх, тоо бүртгэл явуулах арга хэмжээг гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

 

Бараа оруулах

 

  1. Практик зөвлөмж

 

Импортын гаалийн болон бусад татвартай, эсхүл дор дурдсанаас бусад шалтгаанаар тогтоосон хориг, хязгаар бүхий импортын бүх төрлийн барааг, түүний тоо хэмжээ, гарал үүслийн улс, илгээсэн буюу хүлээн авах улсыг үл харгалзан гаалийн нээлттэй агуулахад хадгалахыг зөвшөөрнө:

 

  • нийгмийн ёс зүй буюу хэв журам, нийгмийн аюулгүй байдал, нийгмийн эрүүл ахуй, эрүүл мэнд, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн шалтгаанаар; эсхүл
  • патент, худалдааны тэмдэгт, зохиогчийн эрхийг хамгаалах шалтгаанаар.

 

Аюултайд тооцогдох, бусад бараанд нөлөөлж болзошгүй, эсхүл тусгай тоноглол шаардах барааг зөвхөн тэдгээрт тусгайлан зориулсан гаалийн агуулахад оруулна.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага гаалийн хаалттай агуулахад оруулах барааны нэр төрлийг заан тогтооно.

 

  1. Практик зөвлөмж

 

Экспортлосон тохиолдолд импортын гаалийн болон бусад татварыг нь буцаан олгох барааны хувьд тэдгээр татварыг нэн даруй буцаан авах боломж олгох үүднээс холбогдох барааг цаашид экспортлох нөхцөлөөр гаалийн агуулахад оруулахыг зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Түр хугацаагаар оруулах горимд байгаа барааг цаашид экспортлох, эсхүл зөвшөөрөгдсөн бусад байдлаар захиран зарцуулах зорилгоор, уг горимын дагуу хүлээх үүргийг хойшлуулж буюу дуусгавар болгож гаалийн агуулахад оруулахыг зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Дотоодын гаалийн болон бусад татвар ногдуулах, эсхүл ногдуулж барагдуулсан бөгөөд экспортлохоор төлөвлөж байгаа барааг дотоодын тийм гаалийн болон бусад татвараас чөлөөлөх, эсхүл тэдгээр татварыг буцаан авах боломж олгох үүднээс түүнийг цаашид экспортлох нөхцөлөөр гаалийн агуулахад оруулахыг зөвшөөрнө.

 

Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа

 

  1. Стандарт

 

Агуулахад байгаа барааг захиран зарцуулах эрх бүхий аливаа этгээд гаалийн байгууллагаас үндэслэлтэй гэж үзсэн бол дараах үйл ажиллагааг явуулж болно:

 

  • бараанд үзлэг шалгалт хийх;

 

  • шаардлагатай бол гаалийн болон бусад татвар төлж, дээж (загвар) авах;
  • барааны чанар, бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай үйл ажиллагаа явуулах;

 

(d) барааны сав боодол, зах зээлд борлогдох чанарыг сайжруулахад, эсхүл овор хэмжээ ихтэй барааг хэсэглэх, сав боодлыг бүлэглэх, ангилах, зэрэглэл тогтоох, дахин савлах зэргээр барааг ачилтад бэлтгэхэд шаардлагатай өөр бусад ердийн арчилгааны үйл ажиллагаа явуулах.

 

Хадгалах хугацаа

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага худалдаа эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан барааг гаалийн агуулахад хадгалахыг зөвшөөрсөн цаад хугацааг тогтоох бөгөөд амархан муудахгүй барааны хувьд уг хугацаа нь нэг жилээс доошгүй байна.

 

Өмчлөх эрхийг шилжүүлэх

 

  1. Стандарт

 

Агуулахад хадгалагдсан барааны өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрнө.

 

Бараа чанараа алдах

 

  1. Стандарт

 

Гаалийн агуулахын горимд байхдаа осол аюул буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас чанараа алдсан, эсхүл муудсан барааг тийнхүү чанараа алдсан, эсхүл муудсан нь зохих ёсоор тогтоогдсоныг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрсөн бол тийнхүү чанараа алдсан, эсхүл муудсан байдлаар нь импортлогдсонд тооцож, дотоодын хэрэглэээд зориулан оруулахаар мэдүүлэхийг зөвшөөрнө.

 

Барааг агуулахаас гаргах

 

  1. Стандарт

 

        Тухайн барааг захиран зарцуулах эрх бүхий аливаа этгээд уг барааг бүхэлд нь буюу хэсэгчлэн гаалийн нэг агуулахаас нөгөөд шилжүүлэх, эсхүл гаалийн өөр горимд байршуулахаар гаргахыг тухайн тохиолдол бүрт хамаарах болзол нөхцөл, ёс журмын ажиллагаа хангагдсан бол зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид барааг гаалийн агуулахаас тогтоосон хугацаанд гаргаагүй тохиолдолд дагаж мөрдөх журмыг заасан байна.

 

Гаалийн агуулахыг хаах

 

  1. Стандарт

 

      Аливаа нэг гаалийн агуулахыг хаах тохиолдолд холбогдох этгээд өөрийн барааг гаалийн өөр агуулахад шилжүүлэх, эсхүл гаалийн өөр горимд байршуулах хангалттай хугацаа олгоно. Гэхдээ тухайн тохиолдол бүрт хамаарах болзол нөхцөл, ёс журмын ажиллагаа хангагдсан байна.

 

Тусгай хавсралт D

 

2 дугаар бүлэг

 

Чөлөөт бүс

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“Чөлөөт бүс” гэж Хэлэлцэн тохиролцогч Талын нутаг дэвсгэрийн нэг хэсгийг хэлэх бөгөөд түүнд оруулсан аливаа барааг импортын гаалийн болон бусад татварын хувьд ерөнхийдөө гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцно.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Чөлөөт бүсэд мөрдөх гаалийн журам нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Чөлөөт бүс байгуулах болон түүнд тавих хяналт

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан тавих шаардлага, чөлөөт бүсэд оруулах барааны нэр төрөл болон тэнд байгаа барааны хувьд ямар үйл ажиллагааг зөвшөөрөх талаар заасан байна.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага гаалийн хяналт тавихад шаардлагатай арга хэмжээг, түүний дотор чөлөөт бүсийн зохицолт, барилгын ажил, төлөвлөлтөд хамаарах шаардлагыг журамлана.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага чөлөөт бүсэд байгаа барааг аль ч үед шалгах эрхтэй байна.

 

Бараа оруулах

 

  1. Стандарт

 

Чөлөөт бүсэд бараа оруулахыг зөвхөн хилийн чанадаас шууд оруулах бараанд төдийгүй Хэлэлцэн тохиролцогч холбогдох Талын гаалийн нутаг дэвсгэрээс авчирсан бараанд бас зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Гадаадаас авчирсан барааг аливаа нэг чөлөөт бүсэд оруулахад тоо хэмжээ, гарал үүслийн улс, илгээсэн буюу хүлээн авах улсыг үл ялгаварлан хандах бөгөөд зөвхөн дор дурдсанаас өөр хориг, хязгаар тогтоосон гэсэн үндэслэлээр тийнхүү оруулахаас татгалзаж болохгүй:

 

  • нийгмийн ёс зүй буюу хэв журам, нийгмийн аюулгүй байдал, нийгмийн эрүүл ахуй, эрүүл мэнд, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн шалтгаанаар; эсхүл

 

  • патент, худалдааны тэмдэгт, зохиогчийн эрхийг хамгаалах шалтгаанаар.

 

Аюултайд тооцогдох, бусад бараанд нөлөөлж болзошгүй, эсхүл тусгай тоноглол шаардах барааг зөвхөн тэдгээрт тусгайлан зориулсан чөлөөт бүсэд оруулна.

 

  1. Стандарт

 

Аливаа нэг чөлөөт бүсэд оруулахыг зөвшөөрсөн бөгөөд экспортлоход импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх, эсхүл түүнийг нь буцаан олгох барааг холбогдох чөлөөт бүсэд оруулсан даруй уг татвараас чөлөөлөх буюу түүнийг буцаан олгоно.

 

  1. Стандарт

 

Аливаа нэг чөлөөт бүсэд оруулахыг зөвшөөрсөн бөгөөд экспортлоход дотоодын гаалийн болон бусад татвараас чөлөөлөх, эсхүл түүнийг нь буцаан олгох барааг холбогдох чөлөөт бүсэд оруулсны дараа уг татвараас чөлөөлөх буюу түүнийг буцаан олгоно.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв тухайн барааны дагалдах бичиг баримтад тодорхой мэдээлэл туссан бол, аливаа нэг чөлөөт бүсэд гадаадаас шууд оруулах барааны хувьд гаалийн байгууллага, барааны мэдүүлэг шаардахгүй.

 

Баталгаа

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага барааг аливаа нэг чөлөөт бүсэд оруулахад баталгаа шаардахгүй.

 

Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа

 

  1. Стандарт

 

Аливаа нэг чөлөөт бүсэд оруулсан барааны хувьд түүний чанарыг хадгалахад шаардлагатай, мөн түүний баглаа бодол, зах зээлд борлогдох чанарыг сайжруулах, эсхүл овор хэмжээ ихтэй барааг хэсэглэх, сав боодлыг бүлэглэх, ангилах, зэрэглэл тогтоох, дахин савлах зэргээр барааг ачилтад бэлтгэх ердийн арчилгаанд шаардлагатай үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Хэрэв эрх бүхий байгууллага чөлөөт бүсэд боловсруулалт хийх, эсхүл үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн бол боловсруулалтын, эсхүл үйлдвэрлэлийн яг ямар үйл ажиллагаа явуулж болох талаар тухайн чөлөөт бүсэд хамаарах аль нэг  журамд, эсхүл дээрх үйл ажиллагааг явуулдаг үйлдвэрийн газарт өгсөн зөвшөөрөлд ерөнхийлөн, мөн/эсхүл нарийвчлан зааж өгнө.

 

Чөлөөт бүсэд ашигласан бараа

 

  1. Стандарт

 

Чөлөөт бүсийн дотор ашиглах барааг импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөх тохиолдлууд болон ямар шаардлага хангасан байх талаар дотоодын хууль тогтоомжид заана.

 

Бараа чөлөөт бүсэд байх хугацаа

 

  1. Стандарт

 

Зөвхөн онцгой тохиолдолд бараа чөлөөт бүсэд байх хугацаанд хязгаарлалт тавина.

 

Өмчлөх эрхийг шилжүүлэх

 

  1. Стандарт

 

Аливаа нэг чөлөөт бүсэд оруулсан барааг өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрнө.

 

Барааг чөлөөт бүсээс гаргах

 

  1. Стандарт

 

Аливаа нэг чөлөөт бүсэд оруулсан, эсхүл тэнд үйлдвэрлэсэн барааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн өөр чөлөөт бүсэд шилжүүлэх, эсхүл гаалийн өөр горимд байршуулахыг тухайн тохиолдол бүрт хамаарах болзол нөхцөл, ёс журмын ажиллагаа хангагдсан бол зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Барааг аливаа нэг чөлөөт бүсээс гаргахад шаардагдах ганц мэдүүлэг нь уг бараа байгаа гаалийн тухайн горимд ердийн үед шаардагдах барааны мэдүүлэг байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв аливаа нэг чөлөөт бүсэд гадаадад шууд гаргах барааны хувьд гаалийн байгууллагад ямар нэгэн бичиг баримт гаргаж үзүүлэх тохиолдолд, холбогдох гаалийн байгууллага тухайн барааг дагалдах бичиг баримтад тусгадсанаас өөр мэдээлэл шаардахгүй.

 

Гаалийн болон бусад татварыг тодорхойлох

 

  1. Стандарт

 

Аливаа нэг чөлөөт бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах барааны үнэ, тоо хэмжээ, түүнчлэн тухайн тохиолдолд уг бараанд хамаарах импортын гаалийн болон бусад татвар буюу дотоодын гаалийн болон бусад татварын хувь хэмжээг тодорхойлох зорилгоор аль өдрийг авч үзэх вэ гэдгийг дотоодын хууль тогтоомжид заана.

 

  1. Стандарт

 

            Аливаа нэг чөлөөт бүсэд боловсруулсан, эсхүл үйлдвэрлэсний дараа дотоодын хэрэглээнд зориулан оруулсан бараанд тухайн тохиолдолд хамаарах импортын гаалийн болон бусад татвар буюу дотоодын гаалийн болон бусад татварын хэмжээг тодорхойлоход хэрэглэх дүрэм журмыг дотоодын хууль тогтоомжид заана.

 

Чөлөөт бүсийг хаах

 

  1. Стандарт

 

Аливаа нэг чөлөөт бүсийг хаах тохиолдолд холбогдох этгээд өөрийн барааг өөр чөлөөт бүсэд шилжүүлэх, эсхүл гаалийн өөр горимд байршуулах хангалттай хугацаа олгоно. Гэхдээ тухайн тохиолдол бүрт хамаарах болзол нөхцөл, ёс журмын ажиллагаа хангагдсан байна.

 

Тусгай хавсралт Е

 

1 дүгээр бүлэг

 

Дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горим

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“эрх бүхий хүлээн авагч” гэж барааг хүлээн авах газрын албанд үзүүлэлгүйгээр шууд өөрийнхөө байр агуулахад буулгахыг (хүлээн авахыг) гаалийн байгууллагаас зөвшөөрсөн этгээдийг;

 

“эрх бүхий илгээгч” гэж барааг илгээх газрын албанд үзүүлэлгүйгээр шууд өөрийнхөө агуулахаас ачуулахыг гаалийн байгууллагаас зөвшөөрсөн этгээдийг;

 

“хяналтын алба” гэж нэг буюу хэд хэдэн “эрх бүхий илгээгч”-ийг, эсхүл “эрх бүхий хүлээн авагч”-ийг хариуцсан бөгөөд үүнтэй холбогдуулж, дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагааг хянах тусгай үүрэг гүйцэтгэдэг гаалийн газрыг;

 

“дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горим” гэж барааг гаалийн нэг газраас нөгөөд гаалийн хяналтан дор тээвэрлэх гаалийн горимыг;

 

“дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагаа” гэж барааг илгээх газрын албанаас хүлээн авах газрын алба хүртэл гаалийн хяналтанд тээвэрлэхийг;

 

“илгээх газрын алба” гэж дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагаа эхэлж буй гаалийн байгууллагыг;

 

“хүлээн авах газрын алба” гэж дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагаа дуусгавар болж буй гаалийн байгууллагыг тус тус хэлнэ;

 

“тээврийн хэрэгсэл” гэж дараах зүйлийг хэлнэ:

 

  • нэг куб метр буюу түүнээс дээш дотоод эзэлхүүнтэй чингэлэг. Үүнд задалж, угсардаг биетүүд хамаарна;

 

  • хуурай замын тээврийн хэрэгсэл (үүнд чиргүүл, хагас чиргүүл хамаарна);

 

  • төмөр замын зорчигч тээврийн буюу ачаа тээврийн вагон;

 

  • завь, сал болон бусад хөлөг (усан) онгоц; мөн

 

  • нисэх онгоц.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горим нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага барааг дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимын дагуу өөрийн нутаг дэвсгэрт дараах чиглэлээр тээвэрлэхийг зөвшөөрнө:

 

  • хилийн орох боомтоос хилийн гарах боомт хүртэл;

 

  • хилийн орох боомтоос гүний гаалийн газар хүртэл;

 

  • гүний гаалийн газраас хилийн гарах боомт хүртэл; түүнчлэн

 

  • гүний гаалийн нэг газраас гүний гаалийн нөгөө газар хүртэл.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллагаас тавьсан нөхцөл хангагдсан, мөн шаардлагатай баталгаа гаргасан тохиолдолд дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимоор тээвэрлэж буй бараанд гаалийн болон бусад татвар төлөхгүй.

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимын дагуу үүрэг хүлээх, ялангуяа гаалийн байгууллагаас тавьсан нөхцөлийн дагуу барааг хүлээн авах газрын албанд хөндөлгүй хүргэх хариуцлага хүлээх этгээдийг заасан байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага гаалиас тавьсан тодорхой болзол нөхцөлийг хангасан гэж үзвэл  холбогдох этгээдийг эрх бүхий хүлээн авагчаар, мөн эрх бүхий илгээгчээр батална.

 

Илгээх газрын албанд хийгдэх ёс журмын ажиллагаа

 

(a) Дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) Барааны мэдүүлэг

 

  1. Стандарт

 

Шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан арилжааны буюу тээврийн аливаа бичиг баримтыг дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) Барааны мэдүүлгийн барааг тодорхойлох хэсгийг бөглөсөнтэй адилтган үзэж, ийнхүү хүлээн зөвшөөрсөн тухай уг бичиг баримтад тэмдэглэнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох барааны хувьд гаалийн бүх шаардлагыг хангасан арилжааны буюу тээврийн аливаа бичиг баримтыг дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) Барааны мэдүүлэгтэй адилтган үзнэ. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн тухай холбогдох бичиг баримтад тэмдэглэнэ.

 

(b) Барааг битүүмжлэх болон ялган таних

 

  1. Стандарт

 

Илгээх газрын албаны гаалийн байгууллага тухайн барааг хүлээн авах газрын алба ялган таних, мөн түүнийг зөвшөөрөлгүй хөндсөн эсэхийг илрүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна.

 

  1. Практик зөвлөмж

 

Олон улсын өөр бусад конвенцид өөрөөр заагаагүй бол гаалийн байгууллага барааг гаалийн битүүмжлэлтэй тээвэрлэх зорилгоор тээврийн хэрэгсэлд урьдчилан зөвшөөрөл олгох шаардлага ерөнхийдөө тавихгүй.

 

  1. Стандарт

 

Барааг тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд гаалийн битүүмжлэл тавих шаардлагатай бол уг тээврийн хэрэгслийг дараах байдлаар үйлдвэрлэж, тоноглосон тохиолдолд гаалийн ломбыг тухайн тээврийн хэрэгсэл дээр тавина:

 

  • гаалийн ломбыг хялбархан, найдвартай тавих боломжтой байх;

 

  • нүдэнд харагдах ул мөр үлдээлгүй, эсхүл гаалийн ломбыг эвдэлгүйгээр тухайн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн хэсэгт бараа хийх, тэндээс гаргах боломжгүй байх;

 

  • бараа нууж болох нууц зай завсаргүй байх; мөн

 

  • бараа хийж болох бүх зай завсрыг гаалийн байгууллага шалгах боломжтой байх.

 

Тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимын зорилгод нийцсэн найдвартай эсэхийг гаалийн байгууллага тодорхойлно.

 

  1. Практик зөвлөмж

 

Дагалдах бичиг баримтаар барааг гарцаагүй ялган таних боломжтой бол тухайн барааг ерөнхийд нь гаалийн ломбо буюу бэхэлгээ (ломбоны) утас хэрэглэхгүй тээвэрлэвэл зохино. Гэхдээ дараах тохиолдолд гаалийн ломбо буюу бэхэлгээ (ломбоны) утас хэрэглэнэ:

 

  • илгээх газрын гаалийн байгууллага эрсдлийн менежментийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн;

 

  • дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагааг бүхэлд нь хөнгөвчлөхөөр бол; эсхүл

 

  • олон улсын хэлэлцээрт тийнхүү заасан бол.

 

  1. Стандарт

 

Хэрэв барааг зарчмын хувьд гаалийн битүүмжлэлтэй тээвэрлэх ёстой боловч тээврийн хэрэгсэлд ломбыг найдвартай тавих боломжгүй бол барааг ялган таних, мөн зөвшөөрөлгүй хөндсөнийг хялбархан илрүүлэх ажлыг дараах арга замаар хийнэ:

  • бараанд бүрэн шалгалт хийх, шалгалтын дүнг дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) бичиг баримтад тэмдэглэх;

 

  • гаалийн ломбо буюу бэхэлгээ (ломбоны) утсыг боодол бүрд хэрэглэх;

 

  • дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) бичиг баримтад хавсаргах загвар, зураг төсөл, схем, фото зураг, эсхүл тэдгээртэй адилтгах хэрэгслийг ашиглан барааг тодорхой дүрслэх;

 

  • маршрут, цагийн хязгаарыг хатуу тогтоох; эсхүл

 

  • гаалийн харгалзагч томилох.

 

Гэвч тээврийн хэрэгслийг битүүмжлэлгүй явуулах шийдвэр нь зөвхөн гаалийн байгууллагын эрх мэдлийн асуудал болно.

 

  1. Стандарт

 

Хэрэв гаалийн байгууллага дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимд цагийн хязгаар тогтоодог бол тэр нь дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) ажиллагаанд хүрэлцэхүйц хангалттай урт хугацаатай байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол тэр нь анх тогтоосон аливаа хугацаагаа сунгана.

 

  1. Стандарт

 

Зөвхөн гаалийн байгууллага зайлшгүй шаардлагатай гэж үзвэл дараах арга хэмжээг авна:

 

  • барааг тогтоосон маршрутаар явуулахыг шаардах; эсхүл

 

  • барааг гаалийн харгалзагчтай тээвэрлэхийг шаардах.

 

Гаалийн битүүмжлэл

 

  1. Стандарт

 

Дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимыг мөрдөхөд хэрэглэх гаалийн ломбо болон бэхэлгээ (ломбоны) утас нь энэ бүлгийн Зүүлтэд заасан наад захын шаардлагад нийцсэн байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Гадаадын гаалийн байгууллагын тавьсан гаалийн битүүмжлэл болон ялган таних тэмдэглэгээг дор дурдсанаас бусад тохиолдолд дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагааны зорилгоор хүлээн зөвшөөрнө:

 

  • тэдгээрийг хангалттай биш гэж үзсэн;

 

  • тэдгээр нь найдвартай биш байх; эсхүл

 

  • гаалийн байгууллага холбогдох барааг гэнэт шалгах болсон.

 

Хэрэв гадаадын гаалийн ломбо болон бэхэлгээ (ломбоны) утсыг аливаа нэг гаалийн нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрсөн бол тэдгээр нь тухайн нутаг дэвсгэрт дотоодын ломбо болон бэхэлгээ (ломбоны) утасны адилаар эрх зүйн хамгаалалтад байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв холбогдох гаалийн албад гаалийн тухайлсан ломбо болон бэхэлгээ (ломбоны) утсыг шалгасан, эсхүл барааг шалгасан бол энэ тухай дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) бичиг баримтад тэмдэглэнэ.

 

Аяллын замд мөрдөх ёс журмын ажиллагаа

 

  1. Стандарт

 

Хүлээн авах газрын алба өөрчлөгдсөн бол холбогдох гаалийн байгууллага урьдчилан баталгаажуулах шаардлагатай гэж зааснаас бусад тохиолдолд урьдчилсан мэдэгдэлгүйгээр хүлээн зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Гаалийн аливаа ломбо буюу бэхэлгээ (ломбоны) утас гэмтээгүй, эсхүл хөндөгдөөгүй бол холбогдох барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн нэг хэрэгслээс нөгөөд шилжүүлж болно.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимын дагуу тээвэрлэх барааг өөр бараа тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд нэгэн зэрэг тээвэрлэхийг зөвшөөрнө. Чингэхэд тухайн барааг ялган таних боломжтой, мөн гаалийн байгууллагаас тавьсан бусад шаардлага хангагдсан байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагаанд шууд нөлөөлж буй аюул осол буюу бусад гэнэтийн аюулын талаар хамгийн ойрхон орших гаалийн байгууллагад, эсхүл эрх бүхий бусад байгууллагад нэн даруй мэдэгдэхийг холбогдох этгээдээс шаардана.

 

Дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагаа дуусгавар болох

 

  1. Стандарт

 

Дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагаа дуусгавар болохтой холбогдуулан, холбогдох бараанд өөрчлөлт оруулалгүйгээр, мөн түүнийг ашиглаагүй байдлаар, түүнчлэн гаалийн ломбо, бэхэлгээ (ломбоны) утас буюу таних тэмдгийг гэмтээлгүйгээр тухайн бараа болон Барааны холбогдох мэдүүлгийг хүлээн авах гаалийн байгууллагад тогтоосон хугацааны дотор гаргаж өгөхөөс өөр илүү зүйл дотоодын хууль тогтоомжид заахгүй.

 

  1. Стандарт

 

Холбогдох бараа хүлээн авах гаалийн байгууллагын хяналтанд ормогц тухайн гаалийн байгууллага, хэрэв бүх нөхцөл хангагдсан гэж үзвэл, дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн ажиллагааг дуусгавар болгох арга хэмжээг саадгүй хэрэгжүүлнэ.

 

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв бусад бүх шаардлага хангагдсан гэж гаалийн байгууллага үзсэн бол, тогтоосон маршрут буюу тогтоосон хугацааг баримтлан ажиллаж чадаагүй нь төлбөл зохих гаалийн болон бусад аливаа татварыг хураан авах үндэслэл болохгүй.

 

Дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимд хамаарах олон улсын хэлэлцээр

 

  1. Практик зөвлөмж

 

Хэлэлцэн тохиролцогч Талууд дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимд хамаарах олон улсын баримт бичгүүдэд нэгдэн орох боломжийг анхааран авч үзвэл зохино. Хэрэв тэд олон улсын тийм баримт бичгүүдэд нэгдэн орох байр суурьгүй бол, дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) олон улсын гаалийн горим тогтоох үүднээс хоёр талын буюу олон талын хэлэлцээрийн төсөл хийхдээ, энэ бүлгийн стандарт заалт болон практик зөвлөмжийг анхаарч үзвэл зохино.

 

ЗҮҮЛТ

Гаалийн ломбо болон бэхэлгээ (ломбоны) утсанд тавих

наад захын шаардлага

 

А. Гаалийн ломбо болон бэхэлгээ (ломбоны) утас нь дараах наад захын шаардлагыг хангасан байна:

 

  1. Ломбо болон бэхэлгээ (ломбоны) утсанд тавих ерөнхий шаардлага:

 

Ломбо болон бэхэлгээ (ломбоны) утас нь:

 

  • бөх бат, эдэлгээтэй байх;

 

  • хялбархан бөгөөд түргэн хийх боломжтой байх;

 

  • шууд шалгах болон ялган таних боломжтой байна;

 

  • эвдэлгүй, эсхүл ул мөр үлдээлгүй салгах, тайлах боломжгүй байх;

 

  • олон удаа хэрэглэх ломбо (жишээ нь: электрон ломбо)-ноос бусдыг нэгээс илүү удаа хэрэглэх боломжгүй байх;

 

  • хуулбарлах буюу хуурамчаар үйлдэхэд төвөгтэй байхаар хийсэн байх.

 

  1. Ломбоны онцлог шинж байдал:
  • ломбоны хэлбэр, хэмжээ нь ялган таних тэмдэглэгээг амархан таньж мэдэх боломжтой байх;

 

  • ломбоны нүх нь бэхэлгээ (ломбоны) утасны хэмжээнд тохирсон, байрлал нь ломбыг хавчихад бэхэлгээ (ломбоны) утас хөдөлгөөнгүй байх;

 

  • ломбоны материал нь ослоос гэмтэх, чанараа эрт алдах (цаг агаарын нөхцөл байдал, химийн урвал гэх мэтийн улмаас), эсхүл ул мөргүй хөндөгдөх явдлаас урьдчилан сэргийлэх үүднээс аль болох хатуу байх;

 

  • ломбоны материалыг сонгохдоо тухайн битүүмжлэлийн системийг харгалзан үзнэ.

 

  1. Бэхэлгээ (ломбоны) утасны онцлог шинж байдал:

 

  • бэхэлгээ (ломбоны) утас нь бөх бат, эдэлгээтэй, цаг агаар, зэврэлтийн нөлөөнд өртөхөөргүй байх;

 

  • бэхэлгээ (ломбоны) утас нь битүүмжилсэн хэсгийг ломбо буюу бэхэлгээ (ломбоны) утсыг эвдэлгүйгээр, эсхүл тэдгээрт илэрхий гэмтэл учруулалгүйгээр их, бага хэмжээгээр онгойлгох боломжгүй тийм урттай байх;

 

  • бэхэлгээ (ломбоны) утасны материалыг сонгохдоо тухайн битүүмжлэлийн системийг харгалзан үзнэ.

 

  1. Таних тэмдэг:

 

Ломбо буюу бэхэлгээ (ломбоны) утсанд дараах зорилгоор тэмдэг тавина:

 

  • болж өгвөл Зөвлөлийн албан ёсны аль нэг хэлээр (англи буюу франц) “Гааль” гэсэн үгийг хэрэглэн, тэр нь гаалийн битүүмжлэл болохыг харуулах;

 

  • болж өгвөл олон улсын тээвэрт ашиглаж буй автотээврийн хэрэгслийн бүртгэлийн улсыг илтгэх бүртгэлийн дугаарыг ашиглан, тухайн битүүмжлэлийг тавьсан улсыг харуулах;

 

  • тухайлбал, үсэг, дугаар бүхий код ашиглан, тухайн битүүмжлэлийг тавьсан, эсхүл түүнийг тавихыг зөвшөөрсөн гаалийн байгууллагыг таних боломжийг бүрдүүлэх.

 

  1. Гаалийн зорилгоор дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх) гаалийн горимын баталгааг хангах үүднээс эрх бүхий илгээгч, эсхүл зөвшөөрөгдсөн бусад этгээдийн хэрэглэсэн ломбо, бэхэлгээний (ломбоны) утас нь шинж байдлаараа гаалийн байгууллагаас тавьсан битүүмжлэлийнхтэй харьцуулахуйц бөгөөд дамжин өнгөрөх бичиг баримтын дугаарыг ашиглан, тухайн битүүмжлэл тавьсан этгээдийг таних боломжтой байх ёстой.

 

 

Тусгай хавсралт Е

 

2 дугаар бүлэг

 

Шилжүүлэн ачих

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“Шилжүүлэн ачих” гэж оруулах болон гаргах үйл ажиллагааны аль алиныг нь гүйцэтгэж байгаа  гаалийн нэг байгууллагын харьяалах газар нутагт барааг (хилээр) орох тээврийн хэрэгслээс (хилээр) гарах тээврийн хэрэгсэлд гаалийн хяналтын дор шилжүүлэн ачих гаалийн горимыг хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Шилжүүлэн ачих нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

  1. Стандарт

 

Хэрэв гаалийн байгууллагаас тавьсан нөхцөл хангагдсан бол шилжүүлэн ачихыг зөвшөөрсөн бараанд гаалийн болон бусад татвар төлөхгүй.

 

  1. Практик зөвлөмж

 

Зөвхөн тухайн барааны гарал үүслийн улс, илгээсэн буюу хүлээн авах улсаар ялгаварлан шилжүүлэн ачихыг зөвшөөрөхгүй байж болохгүй.

 

Шилжүүлэн ачихыг зөвшөөрөх

 

(a) Мэдүүлэг

 

  1. Стандарт

 

Шилжүүлэн ачих зорилгоор Барааны зөвхөн нэг мэдүүлэг шаардана.

 

  1. Стандарт

 

Шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан арилжааны буюу тээврийн аливаа бичиг баримтын шилжүүлэн ачих Барааны мэдүүлгийн барааг тодорхойлох хэсгийг бөглөсөнтэй адилтган үзэж,,ийнхүү хүлээн зөвшөөрсөн тухай уг бичиг баримтад тэмдэглэнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох барааны хувьд гаалийн бүх шаардлагыг хангасан арилжааны буюу тээврийн аливаа бичиг баримтыг шилжүүлэн ачих Барааны мэдүүлэгтэй адилтганүзнэ. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн тухай холбогдох бичиг баримтад тэмдэглэнэ.

 

 (b) Барааг шалгах болон ялган таних

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага шаардлагатай гэж үзвэл, шилжүүлэн ачих барааг гаргах үед нь ялган таних, мөн түүнийг зөвшөөрөлгүй хөндсөн эсэхийг илрүүлэх явдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг тухайн барааг оруулах үед авна.

 

(c) Хяналтын нэмэлт арга хэмжээ

 

  1. Стандарт

 

Хэрэв гаалийн байгууллага шилжүүлэн ачихаар мэдүүлсэн барааг гаргах хугацааг тогтоодог бол тэр нь шилжүүлэн ачилт хийхэд хангалттай байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол тэр нь анх тогтоосон аливаа хугацаагаа сунгана.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв бусад бүх шаардлага хангагдсан гэж гаалийн байгууллага үзсэн бол, тогтоосон хугацааг баримтлан ажиллаж чадаагүй нь төлбөл зохих гаалийн болон бусад аливаа татварыг хураан авах үндэслэл болохгүй.

 

(d) Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллагаас тавьж болох нөхцөлийн дагуу, боломжтой бол, шилжүүлэн ачих барааны хувьд түүнийг гаргах ажиллагааг хөнгөвчилөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг гаалийн байгууллага зөвшөөрнө.

 

Тусгай хавсралт Е

 

3 дугаар бүлэг

 

Барааг эргийн дагуу тээвэрлэх

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“барааг эргийн дагуу тээвэрлэх горим” гэж:

 

  • чөлөөт эргэлтэд байгаа бараа; мөн

 

  • гаалийн нутаг дэвсгэрт оруулж ирсэн хөлөг (усан) онгоцноос өөр хөлөг (усан) онгоцоор тээвэрлэх шаардлагатай болсон гэсэн үндэслэлээр мэдүүлээгүй импортын барааг тухайн гаалийн нутаг дэвсгэр дэх аль нэг газраас ямар нэгэн хөлөг (усан) онгоцонд ачиж, мөн тухайн гаалийн нутаг дэвсгэрийн өөр нэг газар аваачиж, тэнд нь буулгах гаалийн горимыг хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Барааг эргийн дагуу тээвэрлэх горим нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага эргийн дагуу тээвэрлэх горимын дагуу тээвэрлэх барааг өөр бараа бүхий хөлөг (усан) онгоцонд нэгэн зэрэг тээвэрлэхийг зөвшөөрнө. Чингэхэд тухайн барааг ялган таних боломжтой, мөн гаалийн байгууллагаас тавьсан бусад шаардлага хангагдсан байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага чөлөөт эргэлтэд байгаа бөгөөд эргийн дагуу тээвэрлэх горимоор тээвэрлэж буй барааг зөвхөн хяналтын зорилгоор шаардлагатай гэж үзвэл тухайн хөлөг онгоцоор тээвэрлэж буй бусад бараанаас тусгаарлахыг шаардана.

 

  1. Практик зөвлөмж

 

Эргийн дагуу тээвэрлэх горимд байршуулсан барааг холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллага шаардлагатай гэж үзсэн нөхцөлийн дагуу эрэг дагуу аялах замдаа гадаадын боомтод зогсолт хийх хөлөг (усан) онгоцоор тээвэрлэхийг гаалийн байгууллага зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Эргийн дагуу тээвэрлэх горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрийн гадна орших нэг буюу хэд хэдэн боомтод зогсолт хийх аливаа хөлөг (усан) онгоцоор тээвэрлэхийг зөвшөөрсөн тохиолдолд зөвхөн холбогдох этгээдийн хүсэлтээр,эсхүл гаалийн байгууллага уг барааг замаас нь мэдэгдэлгүй авах буюу түүн дээр өөр бараа мэдэгдэлгүй нэмэх боломжийг хаах үүднээс битүүмжлэх шаардлагатай гэж үзсэн бол уг барааг битүүмжилнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Эргийн дагуу тээвэрлэх горимд байршуулсан барааг тээвэрлэж буй хөлөг (усан) онгоц тогтоосон маршрутаас хазайж, гаалийн нутаг дэвсгэрээс гадна орших боомтод зогсох болсон гарцаагүй тохиолдолд гаалийн байгууллага хэрэв тухайн бараа анхлан уг горимоор орсон бараа мөн болох нь тогтоогдсон бол тэр барааг эргийн дагуу тээвэрлэх горимд байгаа гэж үзнэ.

 

Ачих болон буулгах

 

  1. Стандарт

 

Эргийн дагуу тээвэрлэх горимд байршуулсан барааг ачиж, буулгахыг зөвшөөрсөн газар, мөн ачиж, буулгах цаг хугацааг дотоодын хууль тогтоомжид заасан байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Зөвхөн чөлөөт эргэлтэд байгаа барааг эргийн дагуу тээвэрлэх горимоор тээвэрлэж буй хөлөг (усан) онгоцны хувьд, холбогдох этгээдийн хүсэлтээр тухайн барааг хаана ч, хэзээ ч ачиж, буулгахыг гаалийн байгууллага зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Эргийн дагуу тээвэрлэх горимд байршуулсан барааг ердийн нөхцөлд ачих, буулгах зориулалтаар тогтоосон газраас өөр газар ачиж, буулгахыг холбогдох этгээдийн хүсэлтээр, тухайн хөлөг (усан) онгоцонд мэдүүлээгүй импортын бараа, эсхүл гаалийн өөр аливаа нэг горимд байршуулсан бараа бас тээвэрлэж байгаа эсэхийг үл харгалзан, гаалийн байгууллага зөвшөөрнө. Үүнтэй холбогдуулан төлбөл зохих аливаа төлбөр нь холбогдох үйлчилгээний өртөгтэй ойролцоо байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Эргийн дагуу тээвэрлэх горимд байгаа барааг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл аяллын маршрутаасаа хазайсан тохиолдолд гаалийн байгууллага холбогдох этгээдийн хүсэлтийг үндэслэн уг барааг дээрх горимын дагуу анх төлөвлөснөөс өөр газарт буулгахыг зөвшөөрнө. Үүнтэй холбогдуулан төлбөл зохих аливаа төлбөр нь холбогдох үйлчилгээний өртөгтэй ойролцоо байна.

 

  1. Стандарт

 

Хэрэв эргийн дагуу тээвэрлэх горимд байгаа барааны тээвэрлэлт осол аюул буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас тасалдсан бол гаалийн байгууллага тухайн бараа зөвшөөрөгдөөгүй эргэлтэд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, уг аяллыг зогсоосон осол аюул бусад нөхцөл байдлын талаар гаалийн байгуулагад, эсхүл эрх бүхий бусад байгууллагад мэдэгдэхийг хөлгийн дарга буюу өөр холбогдох этгээдээс шаардана.

 

  1. Стандарт

 

Хэрэв эргийн дагуу тээвэрлэх горимд байршуулсан бараа тээвэрлэж буй хөлөг (усан) онгоц мэдүүлээгүй импортын бараа, эсхүл гаалийн өөр аливаа нэг горимд байршуулсан бараа тээвэрлэж байгаа бол эргийн дагуу тээвэрлэх горимд байгаа барааг тухайн хөлөг (усан) онгоц ачих, буулгах тогтоосон газар ирмэгц даруй ачих буюу буулгахыг гаалийн байгууллага зөвшөөрнө.

 

Бичиг баримтын бүрдүүлэлт

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага тухайн хөлөг (усан) онгоцны талаарх мэдээлэл, эргийн дагуу тээвэрлэх горимоор тээвэрлэх барааны жагсаалт, тэдгээрийг гаалийн нутаг дэвсгэрт буулгах нэг буюу хэд хэдэн газрын нэрсийг багтаасан зөвхөн нэг бичиг баримт үзүүлэхийг хөлгийн дарга буюу өөр холбогдох этгээдээс шаардана. Энэ бичиг баримтыг гаалийн байгууллага нэгэнт баталгаажуулсан бол тэр нь эргийн дагуу тээвэрлэх горимд байршуулсан барааг тээвэрлэх зөвшөөрлийн бичиг болно.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага эргийн дагуу тээвэрлэх горимд байршуулсан бараа тээвэрлэх ерөнхий зөвшөөрлийг тогтоосон боомтуудын хооронд тогтмол аялал/худалдаа хийдэг хөлөг (усан) онгоцонд олгоно.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв аль нэгэн хөлөг онгоцонд ерөнхий зөвшөөрөл олгосон бол гаалийн байгууллага зөвхөн эргийн дагуу тээвэрлэх горимоор тээвэрлэх барааны жагсаалтыг тухайн барааг ачуулахын өмнө шаардана.

 

 

  1. Практик зөвлөмж

 

Тусгайлсан зөвшөөрөл бүхий хөлөг онгоцноос бараа буулгахтай холбогдуулан гаалийн байгууллага зөвхөн тухайн боомтод буулгах барааны жагсаалт бүхий зөвшөөрлийн бичгийн нэг хувийг (хуулбарыг) гаргаж үзүүлэхийг хөлгийн дарга буюу өөр холбогдох этгээдээс шаардана. Ерөнхий зөвшөөрөл бүхий хөлөг онгоцны хувьд зөвхөн буулгасан барааны жагсаалтыг шаардана.

 

Баталгаа

 

  1. Стандарт

 

Чөлөөт эргэлтэд байгаа бөгөөд хэрэв экспортлоход экспортын гаалийн болон бусад татвартай, эсхүл экспортын хориг, хязгаар тогтоосон барааг эргийн дагуу тээвэрлэх горимоор тээвэрлэхэд зөвхөн гаалийн байгууллага зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд баталгаа шаардана.

 

Тусгай хавсралт F

 

 1 дүгээр бүлэг

 

Дотоодод боловсруулах

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“орлох бүтээгдэхүүн” гэж дотоодод боловсруулах горим ашиглахыг зөвшөөрсөн барааны үйлдвэрлэл, боловсруулалт, эсхүл засварын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг;

 

“адил бараа” гэж тодорхойлолт, чанар, техникийн үзүүлэлтийн хувьд дотоодод боловсруулахаар оруулсан бараатай ижил бөгөөд түүнийг орлох дотоодын буюу импортын барааг;

 

“дотоодод боловсруулах” гэж тодорхой барааг үйлдвэрлэл, боловсруулалт, эсхүл засварт оруулж, дараа нь экспортлох үндсэн дээр тухайн барааг импортын гаалийн болон бусад татвараас болзолтойгоор чөлөөлөн гаалийн нутаг дэвсгэрт оруулах гаалийн горимыг тус тус хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Дотоодод боловсруулах нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

 

Дотоодод боловсруулахаар оруулсан барааг импортын гаалийн болон бусад татвараас болзол тавьж бүрэн чөлөөлнө. Гэвч, дотоодод боловсруулахаар оруулсан барааны үйлдвэрлэл буюу боловсруулалтаас гарсан хаягдал зэрэг аливаа бүтээгдэхүүнийг экспортлоогүй, эсхүл түүнийг арилжааны үнэ цэнэгүйд тооцож үзээгүй бол түүнээс импортын гаалийн болон бусад татварыг хураан авч болно.

 

  1. Стандарт

 

Дотоодод боловсруулахыг зөвхөн гадаадаас шууд импортолсон бараагаар хязгаарлахгүй, бас гаалийн өөр горимд байгаа бараанд зөвшөөрч болно.

 

  1. Практик зөвлөмж

 

Зөвхөн тухайн барааны гарал үүслийн улс, илгээсэн буюу хүлээн авах улсаар ялгаварлан дотоодод боловсруулахыг зөвшөөрөхгүй байж болохгүй.

 

  1. Стандарт

 

Дотоодод боловсруулахаар бараа оруулах эрх нь тухайн импортын барааны эзнээр хязгаарлагдахгүй.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв гадаадад үүсэн байгуулагдсан аливаа этгээдтэй байгуулсан гэрээний биелэлтийн явцад ашиглах барааг тухайн этгээд нийлүүлж байгаа бол тодорхойлолт, чанар, техникийн үзүүлэлтийн хувьд түүнтэй ижил бараа импортлогч улсын гаалийн нутаг дэвсгэрт бий гэдэг үндэслэлээр дотоодод боловсруулахыг зөвшөөрөхгүй байж болохгүй.

 

  1. Практик зөвлөмж

 

Тухайн импортын бараа холбогдох орлох бүтээгдэхүүнд шингэсэн эсэхийг тодорхойлох боломж нь дараах тохиолдолд дотоодод боловсруулахад тавигдах зайлшгүй шаардлага болохгүй:

 

  • тухайн барааг дараах замаар ялган таньж болох:

 

  • орлох бүтээгдэхүүний орц, үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах;

 

  • үйлдвэрлэлийн явцад гаалийн хяналт тавих;

 

  • тодорхойлолт, чанар, техникийн үзүүлэлтийн хувьд дотоодод боловсруулах горимд оруулсан бараатай ижил бараа ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүнийг экспортолсноор уг горим дуусгавар болсон.

 

Барааг дотоодод боловсруулах горимд байршуулах

 

(a) Дотоодод боловсруулах зөвшөөрөл

 

  1. Стандарт

 

Дотоодод боловсруулахад шаардагдах урьдчилсан зөвшөөрөл олгох тохиолдлууд болон тийм зөвшөөрөл олгох байгууллагыг дотоодын хууль тогтоомжид заасан байна.

 

  1. Стандарт

 

Дотоодод боловсруулах зөвшөөрөлд дотоодод боловсруулахад зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг хэрхэн явуулах хэлбэрийг зааж өгнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв барааг импортолсны дараа дотоодод боловсруулах хүсэлт гаргасан бөгөөд тэр нь зөвшөөрөл олгох шаардлагыг хангаж байвал уг зөвшөөрлийг нөхөн олгоно.

 

  1. Практик зөвлөмж

 

Дотоодод боловсруулах байнгын үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд, түүний хүсэлтийг үндэслэн, тийм үйл ажиллагааг хамарсан ерөнхий зөвшөөрөл олгоно. 

 

  1. Стандарт

 

Хэрэв дотоодод боловсруулах горимд орсон барааг үйлдвэрлэл буюу боловсруулалтад оруулах бол эрх бүхий байгууллага тухайн үйлдвэрлэл явуулах буюу боловсруулалт хийх бодит нөхцөл байдалд тулгуурлан холбогдох үйл ажиллагааны бүтээмжийн хувь хэмжээг тогтоох буюу тохиролцоно. Тийнхүү тогтоосон буюу тохиролцсон хувь хэмжээг үндэслэн төрөл бүрийн орлох бүтээгдэхүүний тодорхойлолт, чанар, тоо хэмжээг зааж өгнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв дотоодод боловсруулах үйл ажиллагаа нь дараах нөхцөлийг хангаж байвал эрх бүхий байгууллага тухайн үйл ажиллагаанд хамааралтай стандарт хувь хэмжээ тогтооно:

 

  • тогтмол үзүүлэлт бүхий бараанд хамааралтай;
  • техникийн тодорхой тогтоосон нөхцөлд тохируулан явуулах боломжтой; мөн

 

  • тогтмол нэг чанарын орлох бүтээгдэхүүн гаргадаг.

 

  1. b) Ялган таних арга хэмжээ

 

  1. Стандарт

 

Дотоодод боловсруулах барааг ялган танихтай холбогдсон шаардлагыг гаалийн байгууллага тогтооно. Тийм шаардлага тавихдаа уг барааны мөн чанар, тухайн үйл ажиллагааны онцлог, мөн холбогдох ашиг сонирхолын ач холбогдлыг зохих ёсоор анхаарна.

 

Бараа гаалийн нутаг дэвсгэрт байх

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага дотоодод боловсруулах хугацааг тохиолдол бүрээр тогтооно.

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол тэр нь анх тогтоосон аливаа хугацаагаа сунгана.

 

  1. Практик зөвлөмж

 

Тухайн импортын бараа болон холбогдох орлох бүтээгдэхүүнийг өмчлөх эрх гуравдагч этгээдэд шилжих тохиолдолд, зөвшөөрөл авсан этгээдийн хүлээх хариуцлагыг уг этгээдэд ногдуулах нөхцөлөөр дотоодод боловсруулах ажиллагааг үргэлжлүүлэх тухай заалт байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Эрх бүхий байгууллага дотоодод боловсруулах журамд хамрагдсан (тийм эрх авсан) этгээдээс өөр аль нэг этгээд боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө. Дотоодод боловсруулах журамд хамрагдсан (тийм эрх авсан) этгээд тухайн үйл ажиллагааны бүхий л хугацааны турш холбогдох зөвшөөрөлд заасан нөхцөлийг ханган биелүүлэх талаар гаалийн байгууллагын өмнө үүрэг хүлээсэн бол дотоодод боловсруулахыг зөвшөөрсөн барааны өмчлөх эрхийг шилжүүлэх  шаардлагагүй.

 

  1. Стандарт

 

Дотоодод боловсруулах горимд байршуулсан барааг оруулснаас өөр гаалийн газраар орлох бүтээгдэхүүн гаргахыг зөвшөөрсөн заалт байвал зохино.

 

Дотоодод боловсруулах ажиллагаа дуусгавар болох

 

(a) Экспортлох

 

  1. Стандарт

 

Орлох бүтээгдэхүүнийг нэг буюу хэд хэдэн удаагийн ачилтаар экспортолсноор дотоодод боловсруулах горимыг дуусгавар болгохыг зөвшөөрсөн заалт байвал зохино.

 

  1. Стандарт

 

Эрх бүхий байгууллага, холбогдох этгээдийн хүсэлтээр, дотоодод боловсруулах горимыг дуусгавар болгож, холбогдох барааг импортолсон байдлаар нь буцаан гаргахыг (ре-экспортлохыг) зөвшөөрнө.

 

(b) Захиран зарцуулах бусад аргууд

 

  1. Практик зөвлөмж

 

Тухайн импортын бараа болон холбогдох орлох бүтээгдэхүүнийг, тухайн тохиолдол бүрд хамаарах нөхцөл, журмын дагуу гаалийн өөр горимд шилжүүлэх замаар дотоодод боловсруулах горимыг хойшлуулах, эсхүл дуусгавар болгох тухай заалт байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

орлох бүтээгдэхүүнийг экспортлоогүй тохиолдолд хамаарах импортын гаалийн болон бусад татварын хэмжээ нь дотоодод боловсруулах горимд оруулсан холбогдох импортын бараанд хамаарах импортын болон бусад татварын хэмжээнээс илүүгүй байна гэдгийг дотоодын хууль тогтоомжид заана.

 

  1. Стандарт

 

Холбогдох барааны мөн чанарын улмаас ашиглагдаж үгүй болсон барааны хувьд, тийнхүү үгүй болсныг гаалийн байгууллага зохих ёсоор тогтоосон бол орлох бүтээгдэхүүнийг экспортлох бүрд дотоодод боловсруулах горимыг дуусгавар болгох тухай заалт байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Адил бараа ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүнийг энэ бүлгийн хувьд орлох бүтээгдэхүүн гэж үзнэ (адил бараагаар орлуулах).

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв адил бараагаар орлуулахыг зөвшөөрсөн бол дотоодод боловсруулах горимд оруулах барааг импортлохоос өмнө орлох бүтээгдэхүүн болгон экспортлохыг гаалийн байгууллага зөвшөөрөх ёстой.

 

 

Тусгай хавсралт F

 

2 дугаар бүлэг

 

Гадаадад боловсруулах

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“орлох бүтээгдэхүүн” гэж гадаадад гаргаж авсан бөгөөд гадаадад боловсруулах горим ашиглахыг зөвшөөрсөн барааны үйлдвэрлэл, боловсруулалт, эсхүл засварын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг;

 

“гадаадад боловсруулах” гэж гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа барааг гадаадад үйлдвэрлэл, боловсруулалт, эсхүл засварт оруулахаар түр экспортолж, дараа нь импортын гаалийн болон бусад татвараас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж буцаан оруулах гаалийн горимыг тус тус хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Гадаадад боловсруулах нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулна.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Практик зөвлөмж

 

Гадаадад боловсруулахыг  тухайн барааг зөвхөн тухайлсан нэг улсад үйлдвэрлэх, боловсруулах, засварлах ёстой гэдэг үндэслэлээр зөвшөөрөхгүй байж болохгүй.

 

  1. Стандарт

 

Гадаадад боловсруулахаар түр экспортлохыг тухайн барааны эзнээр хязгаарлахгүй.

 

Барааг гадаадад боловсруулах горимд байршуулах

 

(a) Барааг түр экспортлохоос өмнөх ёс журмынажиллагаа

 

  1. Стандарт

 

Гадаадад боловсруулахад шаардагдах урьдчилсан зөвшөөрөл олгох тохиолдол болон тийм зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагыг дотоодын хууль тогтоомжид заасан байна. Ийм тохиолдол аль болохоор цөөн байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Гадаадад боловсруулах байнгын үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд, түүний хүсэлтийг үндэслэн, тийм үйл ажиллагааг хамарсан ерөнхий зөвшөөрөл олгоно. 

 

  1. Практик зөвлөмж

 

Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл, эсхүл тухайн үйл ажиллагааг хөнгөвчилнө гэж үзвэл, гадаадад боловсруулах үйл ажиллагааны бүтээмжийн хувь хэмжээг тогтооно. Тийнхүү тогтоосон хувь хэмжээг үндэслэн төрөл бүрийн орлох бүтээгдэхүүний тодорхойлолт, чанар, тоо хэмжээг зааж өгнө.

 

(b) Тусгайлан таних арга хэмжээ

 

  1. Стандарт

 

Гадаадад боловсруулах барааг ялган танихтай холбогдсон шаардлагыг гаалийн байгууллага тогтооно. Тийм шаардлага тавихдаа уг барааны мөн чанар, тухайн үйл ажиллагааны онцлог, мөн холбогдох ашиг сонирхолын ач холбогдлыг зохих ёсоор анхаарна.

 

Барааг гаалийн нутаг дэвсгэрийн гадна байх

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага гадаадад боловсруулах хугацааг тохиолдол бүрээр тогтооно.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол тэр нь анх тогтоосон аливаа хугацаагаа сунгана.

 

Орлох бүтээгдэхүүнийг оруулах

 

  1. Стандарт

 

Тухайн барааг гадаадад боловсруулахаар түр хугацаагаар гаргаснаас өөр гаалийн газраар орлох бүтээгдэхүүн оруулахыг зөвшөөрсөн заалт байвал зохино.

 

  1. Стандарт

 

Орлох бүтээгдэхүүнийг нэг буюу хэд хэдэн удаагийн ачилтаар оруулахыг зөвшөөрсөн заалт байвал зохино.

 

  1. Стандарт

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр гадаадад боловсруулахаар түр хугацаагаар гаргасан бараа хэрэв өөрчлөлт оруулаагүй буцаж ирсэн бол импортын гаалийн болон бусад татваргүй буцаан оруулахыг (ре-импортлохыг) эрх бүхий байгууллага зөвшөөрнө.

 

Ийм чөлөөлөлт нь тухайн барааг гадаадад боловсруулахаар түр хугацаагаар гаргахтай холбогдуулан буцаан олгосон буюу чөлөөлсөн (бууруулж тооцсон) импортын гаалийн болон бусад татварт хамаарахгүй.

 

  1. Стандарт

 

Гадаадад боловсруулахаар түр экспортолсон барааг буцаан оруулахыг (ре-импортлохыг) дотоодын хууль тогтоомжид заагаагүй бол тухайн тохиолдолд хамаарах нөхцөл, ажиллагааг сахин мөрдөж, барааг бүрмөсөн гаргахаар мэдүүлсэн бол гадаадад боловсруулах горимыг дуусгавар болгох тухай заалт байвал зохино.

 

Орлох бүтээгдэхүүнд холбогдох импортын гаалийн

болон бусад татвар

 

  1. Стандарт

 

Орлох бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглээнд зориулан оруулахад импортын гаалийн болон бусад татвараас ямар хэмжээнд чөлөөлөх, мөн тухайн чөлөөлөлтийг тооцох аргыг дотоодын хууль тогтоомжид заана.

 

  1. Стандарт

 

Орлох бүтээгдэхүүнд хамаарах импортын гаалийн болон бусад татварын чөлөөлөлт нь тухайн барааг гадаадад боловсруулахаар түр экспортлохтой холбогдуулан буцаан олгосон буюу гуйвуулсан импортын гаалийн болон бусад татварт хамаарахгүй.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв гадаадад боловсруулахаар түр экспортолсон бараанд гадаадад үнэ төлбөргүй засвар хийсэн бол дотоодын хууль тогтоомжид заасан нөхцөлийн дагуу холбогдох барааг импортын гаалийн болон бусад татвараас бүрэн чөлөөлж, буцаан оруулах (ре-импортлох) тухай заалт байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв орлох бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар мэдүүлэхээс өмнө гаалийн өөр горимд оруулсан бол импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлнө.

 

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв орлох бүтээгдэхүүний өмчлөх эрх түүнийг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас өмнө шилжсэн бол импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлнө.

 

Тусгай хавсралт F

 

3 дугаар бүлэг

 

Татварын буцаан олголт

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“татварын буцаан олголт” гэж импортын гаалийн болон бусад татварыг татвар буцаан олгох горимын дагуу буцаан төлсөн мөнгөн дүнг;

 

 “татвар буцаан олгох горим” гэж барааг гаргасан тохиолдолд тухайн бараанд, эсхүл түүнийг бүрдүүлж байгаа буюу түүнийг үйлдвэрлэхэд ашиглаж үгүй болсон материалд төлсөн импортын гаалийн болон бусад татварыг (бүхэлд нь, эсхүл түүний хэсгийг) буцаан олгох гаалийн горимыг;

 

“адил бараа” гэж тодорхойлолт, чанар, техникийн үзүүлэлтийн хувьд татвар буцаан олгох горимд байгаа бараатай ижил бөгөөд түүнийг орлох дотоодын буюу импортын барааг хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Татвар буцаан олгох горим нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид татварын буцаан олголт хүсч (нэхэмжилж) болох тохиолдлуудыг заасан байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Экспортын бараа үйлдвэрлэхэд импортын гаалийн болон бусад татвар төлсөн барааны оронд адил бараа  ашигласан тохиолдолд татвар буцаан олгох горимыг хэрэглэх тухай заалтыг дотоодын хууль тогтоомжид тусгана.

 

Бүрдүүлэх нөхцөл

 

  1. Стандарт

 

Импортлогч барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах үедээ хэрэв түүний гаргавал татварын буцаан олголт нэхэмжлэх зорилготой байснаа мэдэгдээгүй гэдэг ганц үндэслэлээр гаалийн байгууллага татварын буцаан олголт хийхээс татгалзаж болохгүй. Үүний нэгэн адил, тийм мэдэгдлийг бараа оруулах үед хийсэн бол тухайн барааг заавал гаргах албагүй.

 

Бараа гаалийн нутаг дэвсгэрт байх хугацаа

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг гаргах хугацааг заасан бөгөөд уг хугацаа өнгөрөхөд тухайн бараа татварын буцаан олголтод хамрагдахааргүй болох тохиолдолд холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол уг хугацааг сунгана.

 

  1. Практик зөвлөмж

 

Татварын буцаан олголт нэхэмжлэх хугацааг заасан бөгөөд уг хугацаа өнгөрөхөд тийм нэхэмжлэл хүлээн авахааргүй болох тохиолдолд гаалийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн худалдааны буюу бусад шалтгаанаар уг хугацааг сунгах тухай заалт байвал зохино.

 

Татварыг буцаан төлөх

 

  1. Стандарт

 

Татварын буцаан олголтыг холбогдох нэхэмжлэлийг нягтлан шалгасан даруй гүйцэтгэнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Дотоодын хууль тогтоомжид татварын буцаан олголтыг цахим гуйвуулга ашиглан гүйцэтгэх талаар заасан байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Татварын буцаан олголтыг бас тухайн барааг дараа нь экспортлох нөхцөлөөр гаалийн аль нэг агуулахад хадгалах, эсхүл түүнийг аль нэг чөлөөт бүсэд оруулах замаар гүйцэтгэнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага тодорхой хугацааны турш экспортлох барааны татварын буцаан олголтыг хэрэв тийнхүү хүсэлт тавьсан бол тогтмол хугацаагаар гүйцэтгэнэ.

 

Тусгай хавсралт F

 

4 дүгээр бүлэг

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан

боловсруулах

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах” гэж импортын барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас өмнө гаалийн хяналтын дор үйлдвэрлэл, боловсруулалт буюу дахин боловсруулалтад оруулж, тийнхүү гаргаж авсан бүтээгдэхүүнд хамаарах импортын гаалийн болон бусад татварын хэмжээг тухайн импортын бараанд хамаарах татварын хэмжээнээс багасгаж болох гаалийн горимыг хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулах нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

  1. Стандарт

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулах зөвшөөрлийг дараах нөхцөлд олгоно. Үүнд:

 

  • барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулсны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн тухайн импортын бараанаас үүсэлтэй болохыг гаалийн байгууллага тогтоох боломжтой байх; мөн

 

  • тухайн үйлдвэрлэл, боловсруулалт, дахин боловсруулалт хийгдсэний дараа холбогдох барааг анхны шинж байдалд нь буцаан оруулах боломжгүй байх.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулахыг зөвшөөрсөн барааны төрөл зүйл, уг горимоор зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг заасан байна.

 

  1. Стандарт

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулах нь зөвхөн гадаадаас шууд импортолсон бараагаар хязгаарлагдахгүй, гаалийн өөр горимд байгаа бараанд мөн хамаарна.

 

  1. Стандарт

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулах эрх тухайн импортын барааны эзнээр хязгаарлагдахгүй.

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулах байнгын үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд хүсэлтийг нь үндэслэн, тийм үйл ажиллагааг хамарсан ерөнхий зөвшөөрөл олгоно. 

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулах

ажиллагаа дуусгавар болох

 

  1. Стандарт

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулах нь уг боловсруулалтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар бүрдүүлэлт хийлгэснээр дуусгавар болно.

 

  1. Стандарт

 

Хэрэв үйлдвэрлэл, боловсруулалт, эсхүл дахин боловсруулалтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг тухайн тохиолдол бүрд хамаарах нөхцөл, ёс журмын ажиллагааны дагуу гаалийн өөр горимд оруулах тохиолдолд тэр нь тухайн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байвал, мөн холбогдох этгээдийн хүсэлтээр гаалийн байгууллага уг горимыг дуусгавар болгохыг зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулсны үр дүнд бий болсон аливаа үлдэгдэл, хаягдлыг хэрэв дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар бүрдүүлэлт хийлгэвэл тийм үлдэгдэл буюу хаягдлыг тухайн байдлаар нь импортлоход хамаарах импортын гаалийн болон бусад татвар ногдуулна.

 

Тусгай хавсралт G

 

1 дүгээр бүлэг

 

Түр хугацаагаар  оруулах 

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

     “Түр хугацаагаар оруулах” гэж тодорхой барааг импортын гаалийн болон бусад татвараас болзолтойгоор бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөх нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт оруулах гаалийн горимыг хэлнэ; Ийм барааг тусгай зорилгоор, мөн  тогтоосон  хугацааны дараа буцаан гаргах болзолтойгоор оруулах буюу чингэхдээ ашиглалтаас үүдэлтэй хэвийн элэгдэл хорогдлоос өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байвал зохино.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Барааг түр хугацаагаар оруулах нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

  

Дотоодын хууль тогтоомжид барааг түр хугацаагаар оруулж болох тохиолдлуудыг заасан байна.

 

  1. Стандарт

          

Дотоодын хууль тогтоомжид түр хугацаагаар оруулах барааг  импортын гаалийн болон бусад татвараас зөвхөн хэсэгчлэн чөлөөлж болно гэж зааснаас бусад тохиолдолд болзолтойгоор бүрэн чөлөөлнө.

 

  1. Стандарт

 

Түр хугацаагаар оруулах нь зөвхөн хилийн чанадаас шууд оруулах бараанд төдийгүй гаалийн өөр горимд байршуулсан бараанд бас хамаарна.

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг түр хугацаагаар оруулахдаа барааны гарал үүслийн улс, илгээсэн буюу хүлээн авах улсыг үл ялгаварлана.

 

  1. Стандарт

 

Түр хугацаагаар оруулсан бараа тухайн гаалийн нутаг дэвсгэр дээр байх хугацаанд түүний чанар, бүрэн бүтэн байдлыг хадгалахад шаардлагатай үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.

 

Түр хугацаагаар оруулахын өмнөх ажиллагаа

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид барааг түр хугацаагаар оруулахад урьдчилсан зөвшөөрөл шаардагдах тохиолдлууд, мөн тийм зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагыг заасан байна. Ийм тохиолдол аль болох цөөн байвал зохино

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага зөвхөн барааг түр хугацаагаар оруулах ажиллагааг хөнгөвчилнө гэж үзсэн тохиолдолд холбогдох барааг тодорхой нэг гаалийн газарт гаргаж үзүүлэхийг шаардана.

 

  1. Практик зөвлөмж

 

Тодорхой нэг барааг дараа нь буцаан гаргах талаар ямар нэгэн эргэлзээ байхгүй тохиолдолд гаалийн байгууллага бичгээр үйлдсэн Барааны мэдүүлэг шаардлагагүйгээр түр хугацаагаар оруулахыг зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэлэлцэн тохиролцогч Талууд барааг түр хугацаагаар оруулах асуудлыг зохицуулсан бөгөөд олон улсын байгууллагаас олгосон бичиг баримт болон баталгааг дотоодын гаалийн бичиг баримт болон баталгааны улсад хүлээн зөвшөөрөх боломжийг бүрдүүлсэн олон улсын баримт бичигт нэгдэн орох боломжийг нухацтай судлан авч үзвэл зохино.

 

Ялган таних арга хэмжээ

 

  1. Стандарт

 

Барааг тур хугацаагаар оруулах болзол нөхцөл нь гаалийн байгууллага тийнхүү түр хугацаагаар оруулах ажиллагаа дуусгавар болоход уг барааг ялган таних бололцоотой байх явдал байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Түр хугацаагаар оруулсан барааг ялган таних үүднээс гаалийн байгууллага  зөвхөн түүнийг (тухайн барааг) ялган таних худалдааны арга хэрэгсэл нь хангалттай биш байх тохиолдолд өөрийн гэсэн ялган таних арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

Барааг буцаан гаргах хугацаа

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага барааг түр хугацаагаар оруулах тухай бүр хугацааны хязгаарлалт тогтооно.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол тэр нь анх тогтоосон аливаа хугацаагаа сунгана.

 

  1. Практик зөвлөмж

 

Түр хугацаагаар оруулсан барааг хувь хүний гомдлоор (нэхэмжлэлээр) саатуулснаас (хураан авснаас) бусад шалтгаанаар саатуулсны (хураан авсны) улмаас буцаан гаргаж болохгүй байгаа бол уг барааг буцаан гаргах үүрэг тийнхүү саатуулсан (хураан авсан)  хугацаагаар хойшлогдоно.

 

Түр хугацаагаар оруулах эрхийг бусдад шилжүүлэх

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг түр хугацаагаар оруулах эрхээ өөр хэн нэгэн этгээдэд шилжүүлэх тохиолдолд гаалийн байгууллага хүсэлтийг үндэслэн, тэрхүү өөр хэн нэгэн этгээд нь дараах шаардлагыг хангасан бол зөвшөөрнө.Үүнд:

 

  • заагдсан болзол нөхцөлийг хангасан;

 

  • барааг түр хугацаагаар оруулах эрхийг анх авсан этгээдийн үүрэг хариуцлагыг өөртөө хүлээн авсан.

 

Түр хугацаагаар оруулах ажиллагаа дуусгавар болох

 

  1. Стандарт

 

Түр хугацаагаар оруулсан барааг түүнийг анх оруулснаас өөр гаалийн газраар буцаан гаргахыг зөвшөөрсөн заалт байвал зохино.

 

  1. Стандарт

 

Түр хугацаагаар оруулсан барааг нэг буюу хэд ачилтаар буцаан гаргахыг зөвшөөрсөн заалт байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Тухайн тохиолдол бүрт мөрдөх болзол нөхцөл, ёс журмын ажиллагааг хангасан бол тухайн импортын барааг гаалийн өөр горимд байршуулах замаар түр хугацаагаар оруулах ажиллагааг хойшлуулж, эсхүл дуусгавар болгохыг зөвшөөрсөн заалт байвал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг түр хугацаагаар оруулах үeд хүчин төгөлдөр үйлчилж байсан хориг, хязгаарлалт нь түр хугацаагаар оруулах бичиг баримт хүчинтэй байх хугацаанд цуцлагдсан бол гаалийн байгууллага уг ажиллагааг дуусгавар болгон, барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах хүсэлтийг хүлээн авна.

 

  1. Практик зөвлөмж

 

Баталгааг бэлэн мөнгөөр гаргасан тохиолдолд холбогдох барааг уг газраар оруулсан эсэхийг үл харгалзан, түүнийг буцаан гаргасан газар дээр нь уг баталгааны мөнгийг буцаан олгох тухай заалт байвал зохино.

 

Барааг түр хугацаагаар оруулах тохиолдлууд

 

(a) Импортын гаалийн болон бусад татвараас болзолтойгоор бүрэн чөлөөлөх

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг түр хугацаагаар оруулах тухай 1990 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн конвeнц (Стамбулын конвeнц)-ийн дараах хавсралтуудад заасан барааг түр хугацаагаар оруулах үeд импортын гаалийн болон бусад татвараас болзолтойгоор бүрэн чөлөөлнө:

 

  • Хавсралт В.1-д дурдсан “Үзэсгэлэн, яармаг худалдаа, уулзалт болон тэдгээртэй адилтгах бусад үйл явдлын үeэр үзүүлэх буюу ашиглах бараа”;
  • Хавсралт В.2-д дурдсан “Мэргэжлийн тоног төхөөрөмж”;

 

  • Хавсралт В.3-д дурдсан ”Худалдааны үйл ажиллагаатай холбогдуулан оруулах чингэлэг, ачааны тавиур, сав боодол, дээж (загвар) болон бусад бараа”;

 

  • Хавсралт В.5-д дурдсан “Боловсрол, шинжлэх ухаан, соёлын зориулалтаар оруулах бараа”;

 

  • Хавсралт В.6-д дурдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс, спортын зориулалтаар оруулах бараа”;

 

  • “Хавсралт В.7-д дурдсан “Жуулчдад зориулсан сурталчилгааны матeриал”;

 

  • “Хавсралт В.8-д дурдсан “Хилийн хөдөлгөөний журмаар оруулах бараа”;

 

  • “Хавсралт В.9-д дүрдсан “Хүмүүнлэгийн зориулалтаар оруулах бараа”;

 

  • Хавсралт С-д дурдсан “Тээврийн хэрэгсэл”;

 

(10) Хавсралт D-д дурдсан ”Мал, амьтан”.

 

(b) Импортын гаалийн болон бусад татвараас болзолтойгоор чөлөөлөх

 

  1. Практик зөвлөмж

 

Практик зөвлөмж 22-т ороогүй бараа, мөн практик зөвлөмж 22-т дурдсан боловч татвараас болзолтойгоор бүрэн чөлөөлөх шаардлага хангаагүй барааг импортын гаалийн болон бусад татвараас ядаж болзолтойгоор хэсэгчлэн чөлөөлсний үндсэн дээр түр хугацаагаар оруулна.

 

Тусгай хавсралт  H

 

1 дүгээр бүлэг

 

Гаалийн зөрчил

 

Тодорхойлолт

 

            Энэ бүлгийн зорилгоор:

 

“гаалийн зөрчлийг захиргааны журмаар шийдвэрлэх” гэж гаалийн байгууллага гаалийн зөрчлийг өөрийн эрх мэдлийн хүрээнд тогтоол шийдвэр гаргах замаар, эсхүл харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхээр дотоодын хууль тогтоомжид заасан ёс журмыг;

 

“харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх” гэж гаалийн зөрчилд холбогдсон этгээд (этгээдүүд) тодорхой болзол нөхцөлийг ханган биелүүлэх тохиолдолд гаалийн байгууллага өөрт олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд уг зөрчлийг шүүн шийдвэрлэх ажиллагаанаас татгалзахаар зөвшөөрсөн тохиролцоог;

 

“гаалийн зөрчил” гэж гаалийн хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчихийг завдсан аливаа үйлдлийг тус тус хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллагаас гаалийн зөрчлийг мөрдөн шалгах, тогтоох (баримтжуулах) болон захиргааны журмаар шийдвэрлэх ажиллагаа нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн зөрчлийг тодорхойлж, мөн тэдгээрийг мөрдөн шалгах, тогтоох (баримтжуулах) болон шаардлагатай бол захиргааны журмаар шийдвэрлэх нөхцөлийг заасан байна.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн зөрчил үйлдсэнтэй холбогдуулан хариуцлага хүлээх этгээдийг заасан байна.

 

 

  1. Стандарт

 

    Дотоодын хууль тогтоомжид гаалийн зөрчилтэй холбогдуулан тодорхой хугацааны дараа шүүн шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй болох талаар, мөн уг хугацаа тоологдож эхлэх өдрийг  заасан байна.

 

Гаалийн зөрчлийг мөрдөн шалгах, тогтоох (баримтжуулах)

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн байгууллага дараах эрх мэдлийг хэрэгжүүлэх нөхцөлийг заасан байна. Үүнд:

 

  • бараа, тээврийн хэрэгслийг шалгах;

 

  • бичиг баримт буюу захидал харилцаагаа гаргаж өгөхийг шаардах;

 

  • компьютержуулсан (автоматжуулсан) мэдээллийн баазад нь нэвтрэх эрх олгохыг шаардах;

 

  • Аливаа этгээд болон байр агуулахад нэгжлэг хийх; мөн

 

  • нотлох баримтыг хамгаалан авч үлдэх.

 

  1. Стандарт

 

Аливаа этгээдэд гаалийн зорилгоор нэгжлэг хийх ажиллагааг зөвхөн барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл (контрабандын үйлдэл)-д, эсхүл гаалийн бусад ноцтой зөрчилд холбогдолтой гэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд хэрэгжүүлнэ.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл (контрабандын үйлдэл)-д, эсхүл гаалийн бусад ноцтой зөрчилд холбогдолтой гэх хангалттай үндэслэл байхгүй бол байр агуулахад нэгжлэг хийхгүй.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага холбогдох зөрчлийн нөхцөл байдал, ямар хууль тогтоомжийн аль заалтыг зөрчсөн талаар болон шаардлагатай бол хүлээлгэх хариуцлагын талаар холбогдох этгээдэд нэн даруй мэдэгдэнэ.

 

Гаалийн зөрчил илэрсэн үед дагаж мөрдөх журам

 

9. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид гаалийн байгууллага гаалийн зөрчил үйлдсэнийг илрүүлсний дараа дагаж мөрдөх журам болон авч хэрэгжүүлэх арга хэмжээг заасан байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага гаалийн зөрчлийн мэдээ болон авсан арга хэмжээний мэдээг зөрчлийн тайлан тэмдэглэл буюу захиргааны тайлан мэдээнд тусгана.

 

Бараа, тээврийн хэрэгслийг хураах, эсхүл саатуулах

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага бараа болон/буюу тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд хураана:

 

  • тэдгээрийг захиргааны, эсхүл шүүхийн журмаар хураан авбал зохих; эсхүл

 

  • тэдгээрийг хожим нь шүүн шийдвэрлэх ажиллагаанд нотлох (эд мөрийн) баримт болгон ашиглах шаардлага гарч болзошгүй.

 

  1. Стандарт

 

Хэрэв нэг ачилтын нэг хэсэг нь гаалийн зөрчилтэй холбоотой бөгөөд гаалийн байгууллага тухайн ачилтын үлдсэн хэсэг нь шууд болон шууд байдлаар уг зөрчилтэй холбоогүй гэж үзсэн бол зөвхөн зөрчилд холбогдох хэсгийг хураана, эсхүл саатуулна.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага нь бараа болон/эсхүл тээврийн хэрэгслийг хураах, эсхүл саатуулах тохиолдолд холбогдох этгээдэд дараах мэдээлэл бүхий бичиг баримтыг гаргаж  өгсөн байна:

 

  • хураасан, эсхүл саатуулсан бараа болон тээврийн хэрэгслийн нэр, тоо хэмжээ;

 

  • хураасан, эсхүл саатуулсан шалтгаан;

 

  • зөрчлийн нөхцөл байдал.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага хураасан, эсхүл саатуулсан барааг хэрэв тэр нь хориг,  хязгаарлалтад хамрагдаагүй, мөн түүнийг хожим нь хэрэг шүүн шийдвэрлэх ажиллагаанд нотлох (эд мөрийн) баримт болгон ашиглах шаардлагагүй бол зохих ёсны баталгааг үндэслэн эзэнд нь олгоно.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага гаалийн зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд хураах, эсхүл саатуулахаас чөлөөлнө:

 

  • тухайн тээврийн хэрэгслийг бараа нуух зорилгоор үйлдвэрлээгүй, тохируулж засаагүй буюу өөрчлөөгүй, эсхүл ямар нэгэн байдлаар тоноглоогүй;

 

  • тухайн тээврийн хэрэгслийг хожим нь хэрэг шүүн шийдвэрлэх ажиллагаанд нотлох (эд мөрийн) баримт болгон ашиглах шаардлагагүй;

 

  • шаардлагатай бол зохих ёсны баталгаа гаргаж өгөх боломжтой.

 

  1. Практик зөвлөмж

 

Тээврийн хэрэгслийг зөвхөн дараах тохиолдолд захиргааны, эсхүл шүүхийн журмаар хураан авна :

 

  • өмчлөгч (эзэн), эзэмшигч, эсхүл хариуцагч этгээд нь уг гаалийн зөрчлийг үйлдэхэд хамсаатан, буюу сонирхогчийн журмаар оролцсон, эсхүл уг зөрчлийг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг аваагүй;

 

  • тухайн тээврийн хэрэгслийг бараа нуух зорилгоор тусгайлан үйлдвэрлэсэн, тохируулж зассан буюу өөрчилсөн, эсхүл ямар нэгэн байдлаар тоноглосон;

 

  • тусгайлан өөрчилсөн, эсхүл тохируулж зассан тээврийн хэрэгслийг хэвийн байдалд нь оруулах боломжгүй болсон.

 

  1. Практик зөвлөмж

 

Хураасан, эсхүл саатуулсан бараа нь түргэн муудах шинжтэй, эсхүл мөн чанарын хувьд гаалийн байгууллага түүнийг хадгалах боломжгүй байхаас бусад тохиолдолд түүнийг захиргааны, эсхүл шүүхийн журмаар хураан авсан шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө, эсхүл түүнийг улсын орлого болгохоор хүлээн авахаас татгалзсанд тооцох шийдвэр гаргахаас өмнө гаалийн байгууллага холбогдох барааг худалдан борлуулахгүй буюу захиран зарцуулахгүй.

 

Аливаа этгээдийг саатуулах

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид аливаа этгээдийг саатуулахтай холбоотой  гаалийн байгууллагын эрх мэдэл, саатуулах нөхцөл, ялангуяа, саатуулах тухай шийдвэрийг ямар хугацааны дараа шүүхийн байгууллагаар хянуулах эрх нээгдэх вэ гэдгийг заасан байна.

 

Гаалийн зөрчлийг захиргааны журмаар шийдвэрлэх

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага гаалийн зөрчлийг илрүүлсний дараа, хэрэв шаардлагатай бол дараах зүйл нэн даруй хийгдсэн байх нөхцөлийг хангах шаардлагатай арга хэмжээ авна:

 

  • гаалийн зөрчлийг захиргааны журмаар шийдвэрлэх үйл ажиллагаа эхэлсэн байх; мөн

 

  • зөрчлийг шийдвэрлэх хугацаа, нөхцөл, давж заалдах арга зам, мөн давж заалдах хугацаа хэзээ дуусах талаар холбогдох этгээдэд мэдээлсэн байх.
  •  
  1. Практик зөвлөмж

 

Барааны бүрдүүлэлтийн явцад гаалийн зөрчил илэрсэн бөгөөд тэр нь ноцтой бус үр дагавартай бол уг зөрчлийг түүнийг илрүүлсэн гаалийн газар нь шийдвэрлэх боломжтой байна.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв зорчигч гаалийн ноцтой бус зөрчил үйлдсэн гэж үзвэл уг зөрчлийг түүнийг илрүүлсэн гаалийн газар нь нэн даруй шийдвэрлэх боломжтой байна.

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид захиргааны журмаар шийдвэрлэх гаалийн зөрчлийн зүйл тус бүрд ногдуулах шийтгэлийг зааж, түүнийг хүлээлгэх эрх бүхий гаалийн газрыг тогтоосон байна.

 

  1. Стандарт

 

    Гаалийн зөрчлийг захиргааны журмаар шийдвэрлэхэд ногдуулах шийтгэлийн хүнд хөнгөн буюу хэмжээ нь тухайн гаалийн зөрчлийн ноцтой байдал, үр нөлөө, болон холбогдох этгээдийн гаалийн байгууллагатай харьцаж байсан түүхэн бичлэгээс хамаарна.

 

  1. Стандарт

 

Барааны мэдүүлэгт үнэн бус мэдээлэл тусгагдсан боловч мэдүүлэгч нь үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээ авсан болохоо нотлон  харуулж чадсан бол гаалийн байгууллага аливаа шийтгэл хүлээлгэхдээ энэ хүчин зүйлийг анхаарч үзнэ.

 

  1. Стандарт

 

Гаалийн зөрчил нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас, эсхүл  холбогдох этгээдийн хяналтаас гадуурх ямар нэг тохиолдлын улмаас үүдэлтэй бөгөөд холбогдох этгээд хайхрамжгүй хандсан, эсхүл луйврын зорилго өвөрлөсөн асуудал байгаагүй бол тийнхүү тогтоосныг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрсөн тохиолдолд аливаа шийтгэл хүлээлгэхгүй.

 

 

  1. Стандарт

 

Хураасан, эсхүл саатуулсан барааг, эсхүл түүнийг худалдсанаас олсон орлогыг аливаа гаалийн болон бусад татвар, бусад бүх хураамж, гарсан зардлыг хасч:

 

  • тухайн гаалийн зөрчлийг бүрэн шийдвэрлэсний дараа уг бараа буюу орлогыг хүлээн авах эрх бүхий этгээдэд нэн даруй олгоно; эсхүл

 

  • хэрэв тэр нь боломжгүй бол тодорхой хугацаанд өөрийн эзэмшилд байлгана.

 

Энэ тохиолдолд тухайн барааг захиргааны, эсхүл шүүхийн журмаар хураан авах тухай, эсхүл түүнийг улсын орлого болгохоор хүлээн авахаас татгалзсанд тооцох шийдвэр гараагүй байх ёстой.

 

Давж заалдах эрх

 

  1. Стандарт

 

Захиргааны журмаар шийдвэрлэх гаалийн зөрчилд холбогдсон аливаа этгээд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх арга зам сонгоогүй бол гаалийн байгууллагаас өөр хөндлөнгийн (бие даасан) байгууллагад давж заалдах эрхтэй байна.

 

Тусгай хавсралт J

 

1 дүгээр бүлэг

 

Зорчигч

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“Хоёр гарцын тогтолцоо (хос гарцын систем)” гэж ирж буй зорчигчдод 2 төрлийн гарцын аль нэгийг сонгох замаар гаалийн байгуулагад мэдүүлэх гаалийн хяналтын хялбарчилсан системийг хэлнэ. Ногоон өнгөөр ялгасан нэг гарц нь гаалийн татваргүй нэвтрүүлэх тоо хэмжээ, үнийн дүнгээс хэтрээгүй, мөн импортын хориг, хязгаарлалтад хамрагдаагүй бараа авч яваа зорчигчид ашиглах зориулалттай байна. Улаан өнгөөр ялгасан нөгөө гарц нь бусад зорчигчид ашиглах зориулалттай байна;

 

“Хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэл” гэж холбогдох этгээд зөвхөн хувийн хэрэглээнд зориулан оруулсан, эсхүл гаргасан автомашин болон чиргүүл, завь, нисэх онгоцыг, тэдгээрийн сэлбэг, ердийн дагалдах болон тоног хэрэгслийн хамт хэлнэ. Хүмүүсийг төлбөртэй тээвэрлэх тээврийн хэрэгсэл, мөн үйлдвэрлэлийн, эсхүл худалдааны зориулалттай барааг төлбөртэй, эсхүл төлбөргүй тээвэрлэх  тээврийн хэрэгсэл үүнд хамаарахгүй;

 

“Зорчигч” гэж дараах этгээдийг хэлнэ:

 

  • ерөнхийдөө байнга оршин суудаггүй аль нэг улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар орж байгаа (“байнгын бус оршин суугч”), эсхүл тийм нутаг дэвсгэрээс гарч байгаа аливаа этгээд; мөн

 

  • ерөнхийдөө байнга оршин суудаг аль нэг улсын нутаг дэвсгэрээс гарч байгаа (“явж буй байнгын оршин суугч”), эсхүл тийм нутаг дэвсгэрт эргэн ирж байгаа (буцаж ирж байгаа оршин суугч) аливаа этгээд.

 

“Хувийн хэрэглээний эд зүйлс” гэж зорчигчийн аяллын хугацаанд түүний хувийн хэрэглээнд шаардагдах (шинэ, эсхүл хуучин/эдэлж хэрэглэж байсан буюу байг) бүх эд зүйлсийг хэлнэ. Үүнд тухайн аяллын нөхцөл байдлыг харгалзан үзэх бөгөөд арилжааны зорилгоор оруулж, гаргасан аливаа бараа хамаарахгүй;

 

            “Түр хугацаагаар оруулах” гэж тодорхой барааг импортын гаалийн болон бусад татвараас болзолтойгоор чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт оруулах гаалийн горимыг хэлнэ. Ийм барааг тусгай зорилгоор, мөн тогтоосон  хугацааны дараа буцаан гаргах болзолтойгоор оруулах буюу чингэхдээ ашиглалтаас үүдэлтэй хэвийн элэгдэл хорогдлоос өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байвал зохино.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Зорчигчдод  хамаарах гаалийн журам (зорчигчийн журам) нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар  зохицуулагдана.

 

  1. Стандарт

 

Энэ бүлэгт дурдсан гаалийн журам (зорчигчийн журам)-ыг зорчигчдын иргэншил/үндэс угсааг үл харгалзан мөрдөнө.

 

Үйлчлэх хүрээ

                                        

  1. Стандарт

 

Зорчигчид холбогдох гаалийн ёс журмын ажиллагааг хийж гүйцэтгэх гаалийн газрыг гаалийн байгууллага тогтооно. Гаалийн байгууллага эдгээр газрын эрх хэмжээ, байршил болон ажлын цагийг тогтоохдоо ялангуяа газар зүйн нөхцөл байдал болон зорчигчдын хөдөлгөөний тухайн үеийн цах хүрээг харгалзан үзнэ.

 

  1. Стандарт

 

Гаалийн холбогдох хяналтын шаардлагыг хангасан бол, өөрийн хувийн хэрэглээний тээврийн хэрэгслээр тухайн улсад орж байгаа, эсхүл тухайн улсаас гарч байгаа зорчигчид гаалиийн ёс журмын шаардлагатай ажиллагааг өөрийн зорчиж байгаа тээврийн хэрэгслээ орхилгүйгээр хийж гүйцэтгэж болно.         

 

  1. Практик зөвлөмж

                  

        Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай автомашин, эсхүл  галт тэргээр тухайн улсад ирж байгаа, эсхүл түүнээс явж байгаа зорчигчид гаалийн ёс журмын шаардлагатай ажиллагааг өөрийн зорчиж байгаа тээврийн хэрэгслээ орхилгүйгээр хийж гүйцэтгэхийг зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Хоёр гарцын  тогтолцоо (хос гарцын систeм)-г зорчигчдод гаалийн хяналт тавих, мөн тэдний авч яваа бараанд болон, шаардлагатай бол, тэдний хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэлд бүрдүүлэлт хийхэд ашиглавал зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Ямар төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаагаас үл  хамааран зорчигчдын жагсаалтыг, эсхүл тэдний биедээ авч яваа ачаа тээшний (гар тээшний) жагсаалтыг гаалийн зорилгоор тусгайлан гаргаж өгөхийг шаардахгүй.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага нь бусад агeнтлаг болон худалдаа эрхлэгч нартай хамтран ажиллах хүрээнд,  зорчигчдод тавих гаалийн хяналт болон тэдний авч яваа барааны бүрдүүлэлтийг хөнгөвчлөх зорилгоор, боломжтой бол, олон улсын хэмжээнд стандартчилагдсан зорчигчдын (аяллын) мэдээллийг урьдчилан авах аргыг нэвтрүүлэхийг эрмэлзэнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Зорчигч өөрийн авч яваа барааны хувьд амаар мэдүүлэг өгөхийг зөвшөөрнө. Гэхдээ зорчигчдын авч яваа арилжааны шинжтэй импорт, экспортын барааг, эсхүл үнэ, тоо хэмжээний хувьд дотоодын хууль тогтоомжид заасан хэмжээнээс хэтэрсэн барааг гаалийн байгууллага бичгээр, эсхүл цахим сүлжээгээр мэдүүлэхийг шаардаж болно.

 

  1. Стандарт

 

Гаалийн хяналтын зорилгоор хүний биeд хийх үзлэгийг зөвхөн онцгой тохиолдолд, мөн барааг хилээр хууль  бусаар нэвтрүүлэх үйлдэл (контрабандын үйлдэл)-д, эсхүл бусад зөрчилд сэжиглэх бодит үндэслэл байгаа үeд хийнэ.

 

  1. Стандарт

 

  Зорчигчийн авч яваа барааг гаалийн холбогдох горимоор бүрдүүлэлт хийх, буцаан гаргах, эсхүл дотоодын хууль тогтоомжийн дагуу өөр журмаар захиран зарцуулах хүртэл  гаалийн байгууллагаас тогтоосон нөхцөлийн дагуу дараах тохиолдолд агуулахад, эсхүл өөр ямар нэгэн байдлаар хадгална :

 

  • тухайн зорчигчийн хүсэлтээр;

 

  • тухайн бараанд шууд бүрдүүлэлт хийх боломжгүй; эсхүл

 

  • уг бараанд энэ бүлгийн бусад заалт хамаарахгүй бол.

 

12.Стандарт

 

Биeэс тусдаа яваа (өөрөөр хэлбэл, зорчигчоос өмнө, эсхүл хойно ирж байгаа, эсхүл явж байгаа) ачаа тээшинд биедээ авч яваа ачаа тээшинд (гар тээшинд) хамаарах горимын дагуу, эсхүл гаалийн бусад хялбарчилсан горимын дагуу бүрдүүлэлт хийнэ.

 

  1. Стандарт

 

      Итгэмжлэл бүхий аливаа этгээд биeэс тусдаа яваа ачаа тээшинд холбогдох зорчигчийн нэрийн өмнөөс гаалийн бүрдүүлэлт хийлгэхийг зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Тухайн импорт нь арилжааны шинжгүй байх, мөн тухайн барааны нийт үнэ, эсхүл тоо хэмжээ нь дотоодын хууль тогтоомжид заасан хэмжээнээс хэтрээгүй байх тохиолдолд зорчигчдод хамаарах журам (зорчигчийн журам)-ын дагуу дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар мэдүүлсэн бараанд татвар тооцох дан ганц хувь хэмжээ бүхий систем (ялгавартай бус тариф) мөрдөнө.                                                                                                                                

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөр төлөх, мөн гаалийн болон бусад татвар төлөх хэрэгсэл болгон, боломжтой бол, кредит карт, эсхүл банкны карт ашиглахыг  хүлээн зөвшөөрнө.

 

Ирэх

 

  1. Практик зөвлөмж
  •  

Зорчигчоос импортын гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр оруулахыг зөвшөөрсөн тамхи, дарс, архи болон үнэртэй ус/сүрчигний тоо хэмжээ нь дор дурдсан хэмжээнээс багагүй байна:

 

(a)       200 ширхэг янжуур тамхи, эсхүл 50 ширхэг сигар, эсхүл 250 гр тамхи, эсхүл эдгээр төрлийн бүтээгдэхүүний набор (цуглуулга), нийт жин нь 250 гр-аас хэтрээгүй байх;

 

(b)       2 л дарс, эсхүл 1 л архи;

 

(c)       1/4 л үнэртэй ус (ариун цэврийн өрөөний ус) болон 50 гр сүрчиг.

     

Гэвч дээр заасан тамхи болон согтууруулах ундаанд хамаарах журмыг тодорхой нэг насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлаж болох бөгөөд хилээр байнга нэвтэрдэг хүмүүст, эсхүл тухайн улсаас гараад 24 цагийн дотор буцаж орж ирж байгаа хүмүүст хамааруулахгүй байж, эсхүл тэдэнд зөвхөн бага тоо хэмжээгээр хязгаар тогтоож болно                                                                                  

 

  1. Практик зөвлөмж

 

        Зорчигчид нь тогтоосон тоо хэмжээнд багтаан импортын гаалийн болон бусад татваргүй оруулах хэрэглээний бүтээгдэхүүнээс гадна 75 зээлжих  тусгай эрхэд багтах нийт үнэ бүхий, зөвхөн арилжааны шинж чанаргүй барааг  гаалийн болон бусад татваргүйгээр оруулахыг зөвшөөрнө. Тодорхой нэг насанд хүрээгүй хүмүүс, эсхүл  хилээр байнга нэвтэрдэг хүмүүс, эсхүл тухайн улсаас гараад 24 цагийн дотор буцаж орж ирж  байгаа хүмүүсийн хувьд энэ үнийн дүнг багаар тогтоож болно.

 

  1. Стандарт

 

Буцаж ирж байгаа оршин суугчид нь тухайн улсаас гарах үедээ биедээ авч явсан бөгөөд тухайн улсад чөлөөт эргэлтэд байсан хувийн эд зүйлс болон хувийн хэрэглээний тээврийн хэрэгслийг импортын гаалийн болон бусад татваргүйгээр буцаан оруулахыг зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага байнгын бус оршин суугчийн хувийн хэрэглээний эд зүйлсийг түр хугацаагаар оруулахад дор дурдсанаас бусад тохиолдолд гаалийн ямар нэг бичиг баримт, эсхүл баталгаа шаардахгүй:

 

  • тэдгээрийн үнэ, эсхүл тоо хэмжээ нь дотоодын хууль тогтоомжоор тогтоосон хэмжээнээс хэтэрсэн; эсхүл
  • тэдгээр нь улсын төсвийн орлогод эрсдэл учруулж болзошгүй гэж гаалийн байгууллага үзсэн.

 

  1. Стандарт

 

Хувцас, ариун цэврийн хэрэгсэл болон хувийн хэрэглээний зүйл болох нь илт тодорхой бусад зүйлсээс гадна ялангуяа дараах зүйлсийг байнгын бус оршин суугчдын хувийн хэрэглээний эд зүйлс гэж үзнэ:

 

  • хувийн гоёл чимэглэлийн эдлэл;

 

  • гэрэл зургийн болон кино зургийн камер, ухаалаг тооны хальс болон туслах хэрэгслийн хамт;

 

  • зөөврийн слайд буюу хальсны прожектор, ухаалаг тооны слайд болон хальсны хамт;

 

  • дуран;

 

  • зөөврийн хөгжмийн зэмсэг;

 

  • зөөврийн хөгжим тоглуулагч, түүний дотор магнитофон, СD тоглуулагч болон диктофон, тэдгээрийн хуурцаг, пянз болон диск;

 

  • зөөврийн радио хүлээн авагч;

 

  • гар утас, үүрэн тeлeфон;

 

  • зөөврийн зурагт;

 

  • зөөврийн бичгийн машин;

 

  • зөөврийн персонал компьютер болон дагалдах хэрэгсэл;

 

  • зөөврийн тооны машин;

 

  • хүүхдийн тэрэг болон тэргэнцэр;

 

  • хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэргэнцэр (дугуйтай сандал);

 

  • спортын хэрэгсэл.

 

  1. Стандарт

 

Байнгын бус оршин суугчдын хувийн хэрэглээний эд зүйлсийн хувьд түр хугацаагаар оруулах мэдүүлэг бичиж өгөх шаардлагатай бол түр хугацаагаар оруулах хугацааны хязгаар тогтоохдоо тухайн зорчигчийн тухайн улсад байх хугацааг харгалзан үзэх бөгөөд тэр нь дотоодын хууль тогтоомжоор тогтоосон хугацаанаас хэтрээгүй байна. 

 

  1. Стандарт

 

Зорчигчийн хүсэлтээр болон гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол тэр нь байнгын бус оршин суугчдын хувийн хэрэглээний эд зүйлсийг түр хугацаагаар оруулахыг зөвшөөрсөн анхны хугацаагаа дотоодын хууль тогтоомжид заасан хугацаанаас хэтрэхээргүй тохиолдолд сунгана.

 

 

 

  1. Стандарт

 

Байнгын бус оршин суугчид өөрийн хувийн хэрэглээний тээврийн хэрэгслээ түр хугацаагаар оруулахыг зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Хувийн хэрэглээний тээврийн хэрэгслийн түлшний хэвийн саванд байгаа шатахууныг импортын гаалийн болон бусад татваргүй оруулна.

 

  1. Стандарт

 

Хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэлд хамаарах энэ журмыг тухайн хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэл байнгын бус оршин суугчийн өөрийн өмчлөлд байгаа, түрээсийн, эсхүл зээлдэн яваа, мөн  тухайн зорчигчтой хамт, өмнө нь, эсхүл хойно нь ирсэн болохыг үл харгалзан мөрдөнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага байнгын бус оршин суугчийн хувийн хэрэглээний тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулахад гаалийн ямар нэг бичиг баримт, эсхүл баталгаа шаардахгүй.

 

  1. Практик зөвлөмж

 

Байнгын бус оршин суугчдын хувийн хэрэглээний тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулахад гаалийн ямар нэг бичиг баримт, эсхүл баталгаа шаардлагатай бол гаалийн байгууллага олон улсын стандарт бичиг баримт буюу баталгааг хүлээн зөвшөөрвөл зохино.

 

  1. Стандарт

 

Байнгын бус оршин суугчдын хувийн хэрэглээний тээврийн хэрэгслийн хувьд түр хугацаагаар оруулах мэдүүлэг бичиж өгөх шаардлагатай бол түр хугацаагаар оруулах хугацааны хязгаар тогтоохдоо тухайн байнгын бус оршин суугчийн  тухайн улсад байх хугацааг харгалзан үзэх бөгөөд тэр нь дотоодын хууль тогтоомжоор тогтоосон хугацаанаас хэтрээгүй байна.

 

  1. Стандарт

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр болон гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол тэр нь байнгын бус оршин суугчдын хувийн хэрэглээний тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулахыг зөвшөөрсөн анхны хугацаагаа дотоодын хууль тогтоомжид заасан хугацаанаас хэтрэхээргүй тохиолдолд сунгана.

 

  1. Стандарт

 

Аливаа хувийн хэрэглээний тээврийн хэрэгслийг засварлах зорилгоор тухайн улсад түр шаардагдах сэлбэгийг түр хугацаагаар оруулна.

 

Буцаан гаргах

 

  1. Стандарт

 

Байнгын бус оршин суугчдын түр оруулсан барааг анх оруулсан гаалийн газраас өөр гаалийн газраар буцаан гаргахыг зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага байнгын бус оршин суугчдын осол аваар, эсхүл давагдашгүй хүчин зүйлийн улмаас ноцтой гэмтсэн, эсхүл эвдэрсэн хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэл, эсхүл хувийн хэрэглээний эд зүйлсийг буцаан гаргахыг шаардахгүй.

 

Явах

 

  1. Стандарт

 

Явж байгаа зорчигчдын гаалийн ёс журмын ажиллагаа нь аль болох энгийн байна.

 

  1. Стандарт

 

Шаардлагатай ёс журмын ажиллагааг хийж гүйцэтгэсэн, мөн төлбөл зохих экспортын гаалийн болон бусад татварыг төлсөн бол зорчигчид арилжааны зорилгоор бараа гаргахыг зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Тухайн улсаас гарч яваа байнгын оршин суугчийн хүсэлтээр, хэрэв тэр нь гаалийн болон бусад татваргүйгээр буцаан оруулах ажиллагааг хөнгөвчлөхөөр бол гаалийн байгууллага зарим барааг ялган таних арга хэмжээ авна.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага тухайн улсаас гарч яваа  байнгын оршин суугчийн хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэл болон хувийн хэрэглээний эд зүйлсийн хувьд тэдгээрийг түр хугацаагаар гаргах бичиг баримт гаргаж өгөхийг зөвхөн онцгой тохиолдолд шаардана.

 

  1. Практик зөвлөмж

 

Баталгааг бэлэн мөнгөөр гаргасан тохиолдолд холбогдох барааг уг газраар оруулсан эсэхийг үл харгалзан, түүнийг буцаан гаргасан газар дээр нь уг баталгааны мөнгийг буцаан олгох тухай заалт байвал зохино. 

 

Дамжин өнгөрөх зорчигчид

 

  1. Стандарт

 

Дамжин өнгөрөх бүсээс гараагүй дамжин өнгөрөх зорчигчдыг гаалийн аливаа хяналтаар орохыг шаардахгүй. Гэвч гаалийн байгууллага дамжин өнгөрөх бүсийг ерөнхийд нь хянаж,  гаалийн ямар нэгэн зөрчил үйлдсэн байх сэжигтэй бол шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй байна.

 

Зорчигчдод  хамаарах гаалийн журам (зорчигчийн журам)-ын талаарх мэдээлэл

 

  1. Практик зөвлөмж

 

Зорчигчдод хамаарах гаалийн журам (зорчигчийн журам)-ын талаарх мэдээлэл нь тухайн улсын албан ёсны хэл буюу хэлүүдээр, мөн шаардлагатай гэж үзсэн өөр ямар нэг хэлээр байна.

 

Тусгай хавсралт J

 

2 дугаар бүлэг

 

Шуудан тээвэр

 

Тодорхойлолт

 

            Энэ бүлгийн зорилгоор:

 

“CN22/23” гэж Дэлхийн шуудангийн холбооны одоо мөрдөж буй актуудад заасан, шуудан илгээлтийг мэдүүлэх зориулалттай тусгай маягтыг;

 

“шуудан илгээлтэд хамаарах гаалийн ёс журмын ажиллагаа” гэж шуудан тээврийн хувьд сонирхогч тал болон гаалийн байгууллагаас хийж гүйцэтгэвэл зохих бүхий л үйл ажиллагааг;

                                                 

“шуудан илгээлт” гэж Дэлхийн  шуудангийн холбооны одоо мөрдөж буй актуудад заасан, шуудангийн байгууллагын шугамаар, эсхүл түүний төлөө (түүний нэрийн өмнөөс) тээвэрлэж буй захидал болон илгээмжийг;

 

“шуудангийн байгууллага” гэж Олон улсын шуудангийн холбооны одоо мөрдөж буй актуудаар зохицуулагдах олон улсын үйлчилгээг үзүүлэхээр засгийн газраас эрх авсан төрийн, эсхүл хувийн өмчийн байгууллагыг;

 

“Дэлхийн шуудангийн холбоо” гэж Бернийн хэлэлцээрээр 1874 онд “Шуудангийн ерөнхий холбоо” нэртэйгээр байгуулагдаж, 1878 оноос “Дэлхийн шуудангийн холбоо” гэдэг нэртэй болж, 1948 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болсон Засгийн газар хоорондын байгууллагыг тус тус хэлнэ.

 

Зарчим

  1. Стандарт

 

Шуудан илгээлтэд хамаарах гаалийн ёс журмын ажиллагаа нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

  1. Стандарт

 

Дотоодын хууль тогтоомжид шуудан илгээлтийн гаалийн бүрдүүлэлттэй холбогдуулан гаалийн байгууллагын болон шуудангийн байгууллагын тус тусын үүрэг, хариуцлагыг тодорхойлсон байна.

 

Шуудан илгээлтэд гаалийн бүрдүүлэлт хийх

 

  1. Стандарт

 

Шуудан илгээлтэд хийх бүрдүүлэлтийг аль болох шуурхай хийж гүйцэтгэнэ.

 

(а) Барааг гаалиар гаргах, оруулах

 

 

 

 

4.Стандарт

 

Шуудан илгээлт дотор байгаа барааг тэр нь чөлөөт эргэлтэд байгаа, эсхүл гаалийн аль нэг горимд байгаа эсэхийг үл харгалзан гаргахыг зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

    Шуудан илгээлт дотор байгаа барааг тэр нь дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар төлөвлөгдсөн байгаа, эсхүл гаалийн өөр горимд байгаа эсэхийг үл харгалзан оруулахыг зөвшөөрнө.

 

(b) Гаалийн байгууллагад гаргаж үзүүлэх

 

  1. Стандарт

 

Гаалийн  байгууллага тодорхой нэг шуудангийн байгууллагад ямар шуудан илгээлтийг гаргаж үзүүлэх болон тэдгээрийг хэрхэн гаргаж үзүүлэхийг зааж өгнө.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага, хэрэв шуудан илгээлт дотор дор дурдсан бараа байхгүй бол уг шуудан илгээлтийг экспортоор гаргах үед гаалийн хяналт тавих зорилгоор гаалийн байгууллагад гаргаж үзүүлэхийг шаардахгүй: 

 

  • экспортоор гарсныг нь гэрчлэх ёстой бараа;

 

  • экспортын хориг, хязгаарлалт тогтоосон, эсхүл экспортын гаалийн болон бусад татвартай бараа;

 

  • дотоодын хууль тогтоомжид заасан хэмжээнээс дээш үнэ бүхий бараа; эсхүл

 

  • түүвэр сонголтын, эсхүл санамсаргүй сонголтын үндсэн дээр гаалийн хяналт тавихаар сонгосон бараа.

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн байгууллага зарчмын хувьд импортоор оруулах дараах төрлийн шуудан илгээлтийг гаалийн байгууллагад гаргаж үзүүлэхийг шаардахгүй:

 

(a)       зөвхөн хувийн чанартай мэдээлэл агуулсан ил захидал болон захидал;

 

(b)       хараагүй хүмүүст зориулсан ном зохиол;

 

(c)        импортын гаалийн болон бусад татваргүй хэвлэмэл материал.

 

  • CN22, эсхүл CN23 маягтуудаар, эсхүл Барааны мэдүүлгээр  бүрдүүлэлт хийх

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллагад шаардлагатай бүх мэдээлэл CN22, эсхүл CN23 болон тэдгээрийг дагалдах бичиг баримтад байгаа тохиолдолд маягт CN22, эсхүл маягт CN23 нь дор дурдсанаас бусад тохиолдолд Барааны мэдүүлэг болно:

 

  • дотоодын хууль тогтоомжид заасан хэмжээнээс дээш үнэ бүхий бараа;

 

  • хориг, эсхүл хязгаарлалт тогтоогоогүй, эсхүл экспортын гаалийн болон бусад татваргүй бараа;

 

  • экспортоор гарсныг нь гэрчлэх ёстой бараа;

 

  • дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас өөр гаалийн аль нэг горимд байршуулахаар төлөвлөсөн бараа

 

Дээрх тохиолдолд тусад нь Барааны мэдүүлэг бичих шаардлагатай.

 

Дамжин өнгөрөх шуудан илгээлт

 

  1. Стандарт

 

Шуудан илгээлт нь дамжин өнгөрөх тэвэрлэлтийн үед гаалийн ёс журмын ажиллагаанд хамаарагдахгүй.

 

Гаалийн болон бусад татвар хураан авах

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага нь шуудан илгээлт дотор байгаа бараанаас гаалийн болон бусад татвар хураан авах ажиллагааг аль болох хамгийн энгийн хэмжээнд хүртэл хялбарчилах арга хэмжээ авна.

 

Тусгай хавсралт J

 

3 дугаар бүлэг

 

Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл

 

Тодорхойлолт

 

            Энэ бүлгийн зорилгоор:

 

“Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэлд хамаарах гаалийн ёс журмын ажиллагаа” гэж гаалийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа, эсхүл түүнээс гарч явж байгаа худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгслийн хувьд, мөн уг тээврийн хэрэгсэл тухайн гаалийн нутаг дэвсгэрт байх хугацаанд холбогдох этгээд болон гаалийн байгууллагаас хийж гүйцэтгэвэл зохих бүхий л үйл ажиллагааг;

 

“ирэх үеийн мэдүүлэг”, эсхүл “явах үеийн мэдүүлэг” гэж худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл ирэх буюу явах үед уг тээврийн хэрэгслийг хариуцагч этгээдээс гаалийн байгууллагад гаргаж өгөх шаардлагатай, эсхүл гаргаж өгсөн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл, түүний аяллын маршрут, ачаа тээш, олон улсын тээврийн үйлчилгээний бараа болоод зорчигч, багийн гишүүдийн талаарх мэдээллийг агуулсан аливаа мэдүүлгийн аль тохирохыг нь;

 

“Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл” гэж хүмүүсийг төлбөртэй тээвэрлэх, эсхүл үйлдвэрлэлийн буюу худалдааны зориулалттай барааг төлбөртэй, эсхүл төлбөргүй тээвэрлэх зориулалтаар олон улсын тээвэрт ашиглаж буй аливаа хөлөг (усан) онгоц (үүнд өөрөө явдаг, эсхүл чирэгдэж явдаг лихтёр (хөвөгч хавтан) болон ачааны чирүүл онгоц, түүнчлэн нисдэг завь (доороо далавчтай усан онгоц) хамаарна), хийлсэн агаар дээр хөвөгч онгоц, агаарын хөлөг, автомашин (үүнд чиргүүл, хагас чиргүүл, мөн автомашины хослол хамаарна), эсхүл төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн ердийн сэлбэг, туслах (дагалдах) хэрэгсэл болон тоног хэрэгсэл, мөн худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэлтэй хамт тээвэрлэж байгаа тосолгооны материал болон түлшний хэвийн саванд байгаа шатахууныг тус тус хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэлд хамаарах гаалийн ёс журмын ажиллагаа нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

  1. Практик зөвлөмж

 

Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэлд хамаарах гаалийн ёс журмын ажиллагааг худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгслийг бүртгэсэн улс, эсхүл эзэмшигч (өмчлөгч) улс, аль улсаас ирж байгаа, эсхүл аль улс руу явж байгааг үл харгалзан эрх тэгш байдлаар хийж гүйцэтгэнэ.

 

Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах

 

  1. Практик зөвлөмж

 

Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалтай тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулсан улсын гаалийн нутаг дэвсгэрт дотоодын тээвэрт ашиглахгүй байх тохиолдолд түүнийг ачаатай, ачаагүйг нь үл харгалзан гаалийн нутаг дэвсгэрт импортын гаалийн болон бусад татвараас болзолтойгоор чөлөөлөн оруулахыг зөвшөөрнө. Түүнийг түүний ашиглалтаас үүдэлтэй хэвийн элэгдэл хорогдол, тосолгооны материал, шатахууны хэвийн хэрэглээ болон шаардлагатай засвараас өөр ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр буцаан гаргах зорилготой байна.   

 

  1. Стандарт

 

     Хилийн чанадад зохих ёсоор бүртгэгдсэн худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгслийн хувьд гаалийн байгууллага зөвхөн гаалийн хяналтын зорилгоор шаардлагатай гэж үзсэн бол баталгаа, эсхүл түр хугацаагаар оруулах бичиг баримт шаардана.

 

 

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгслийг буцаан гаргах хугацааг тогтоох бол төлөвлөгдсөн тээврийн үйл ажиллагааны бүх нөхцөл байдлыг анхаарч үзнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Холбогдох этгээдийн хүсэлтээр, мөн гаалийн байгууллага үндэслэлтэй гэж үзсэн бол тэр нь анх тогтоосон хугацаагаа сунгана.

 

Сэлбэг болон тоног төхөөрөмжийг түр хугацаагаар оруулах

 

  1. Практик зөвлөмж

 

    Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэлтэй хамт оруулсан бөгөөд түүнтэй хамт буцаан гаргах, түүнээс тусад нь, эсхүл хамтад нь ашиглаж болох ачаа ачих, буулгах, арчлах болон хамгаалах зориулалтын тусгай тоног төхөөрөмжийг гаалийн нутаг дэвсгэрт импортын гаалийн болон бусад татвараас болзолтойгоор чөлөөлөн түр хугацаагаар оруулахыг зөвшөөрнө. 

 

  1. Практик зөвлөмж

 

Гаалийн нутаг дэвсгэрт өмнө нь түр хугацаагаар оруулаад худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалтттай тээврийн хэрэгсэлд тавьсан буюу ашигласан сэлбэг, тоног төхөөрөмжийг засвар, үйлчилгээний явцад сольж тавих зориулалттай сэлбэг болон тоног төхөөрөмжийг гаалийн нутаг дэвсгэрт импортын гаалийн болон бусад татвараас болзолтойгоор чөлөөлөн оруулахыг зөвшөөрнө.

 

Орж ирэх

 

  1. Стандарт

 

Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл орж ирэхэд гаалийн байгууллагад “ирэх үеийн мэдүүлэг” гаргаж өгөх шаардлагатай бол түүнд тусгагдсан байвал зохих мэдээлэл нь гаалийн хууль тогтоомжийг мөрдөн сахих явдлыг хангахад шаардлагатай цөөн тоогоор хязгаарлагдана.

 

 

 

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага өөрт гаргаж өгвөл зохих “ирэх үеийн мэдүүлэг”-ийн хувийг (тоо ширхэгийг) аль болох цөөлөх ёстой.

 

  1. Стандарт

 

Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл ирэхтэй холбогдуулан гаалийн байгууллагад үзүүлэх буюу гаргаж өгөх ямар ч бичиг баримтыг хууль ёсны болгох, нягтлан шалгах, хуурамч биш болохыг нь баталгаажуулах, урьдчилан шалгахыг уг тээврийн хэрэгсэл ирсэн улсын хилийн чанад дахь төлөөлөгчийн газраас шаардахгүй.

 

Тухайн гаалийн нутаг дэвсгэрт зогсох дараагийн зогсоол

 

  1. Стандарт

 

Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл тухайн гаалийн нутаг дэвсгэрт зогсох дараа дараагийн зогсоол дээр ирэхдээ дунд нь өөр улсаар дайран өнгөрч тэнд зогсолт хийхгүй бол холбогдох гаалийн ёс журмын ажиллагаа нь аль болох хялбар байхын зэрэгцээ өмнө нь тухайн тээврийн хэрэгслийн хувьд авч хэрэгжүүлсэн гаалийн хяналтын арга хэмжээг харгалзан үзнэ.

 

Гарч явах

 

  1. Стандарт

 

Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл гаалийн нутаг дэвсгэрээс гарч явахад хамаарах гаалийн ёс журмын ажиллагаа нь дараах нөхцөлийг хангах арга хэмжээгээр хязгаарлагдана:

 

(а) шаардлагатай бол “явах үеийн мэдүүлэг”-ийг эрх бүхий гаалийн байгууллагад зохих журмын дагуу гаргаж өгсөн байх;

 

(b) шаардлагатай бол гаалийн ломбыг тавьсан байх;

 

(c) хяналтын зорилгоор шаардлагатай бол тогтоосон гаалийн замаар явах; мөн

 

(d) худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл гарч явах хугацаанд хууль бус шалтгаанаар сааталгүй явах

 

  1. Практик зөвлөмж

 

“Явах үеийн мэдүүлэн”-ийн маягт нь “Ирэх үеийн мэдүүлэг”-ийн маягттай адилхан боловч түүнийг гарч явах зорилгоор ашиглах талаар тодорхой заасан байвал тийм маягт ашиглахыг гаалийн байгууллага зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

        Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл нь анх орж ирсэн гаалийн газраас өөр газраар гаалийн нутаг дэвсгэрээс гарч явахыг зөвшөөрнө.

 

Тусгай хавсралт J

 

4 дүгээр бүлэг

 

Олон улсын тээврийн үйлчилгээний бараа

 

Тодорхойлолт

 

            Энэ бүлгийн зорилгоор:

 

”тээвэрлэгч” гэж бараа бодитоор тээвэрлэж буй, эсхүл тухайн тээврийн хэрэгслийн ажиллагааг хариуцсан этгээдийг хэлнэ.

 

”олон улсын тээврийн үйлчилгээний бараанд хамаарах гаалийн ёс журмын ажиллагаа” гэж олон улсын тээврийн үйлчилгээний барааны хувьд холбогдох этгээд болон гаалийн байгууллагаас хийж гүйцэтгэвэл зохих бүхий л үйл ажиллагааг хэлнэ.

 

”олон улсын тээврийн үйлчилгээний барааны гаалийн бүрдүүлэлт” гэж олон улсын тээврийн үйлчилгээний бараанд хамаарах бүх журам, мөн түүнд хамаарах гаалийн ёс журмын бүхий л ажиллагааг хэлнэ.

 

”олон улсын тээврийн үйлчилгээний бараа” гэж дараах барааг хэлнэ:

 

  • хэрэглэх зориулалттай бараа; болон

 

  • авч явах зориулалттай бараа.

 

“хэрэглэх зориулалтай бараа” гэж дараах барааг хэлнэ:

 

хүмүүсийг төлбөртэй тээвэрлэх, эсхүл үйлдвэрлэлийн буюу худалдааны зориулалттай барааг төлбөртэй, эсхүл төлбөргүй тээвэрлэх зориулалтаар олон улсын тээвэрт ашиглаж буй, эсхүл ашиглахаар төлөвлөж буй усан онгоц, нисэх онгоц, эсхүл галт тэрэг (хилийн чанадаас) ирэх үед дотор нь (тэдгээрийн тавцан дээр) байсан, эсхүл тэдгээр нь гаалийн нутаг дэвсгэрт зогсож байх үед дотор нь оруулсан (тэдгээрийн тавцан руу гаргасан) бөгөөд

 

  • хөлөг (усан) онгоц, агаарын хөлөг, эсхүл галт тэргэнд суусан (тавцан дээр байгаа) зорчигчид болон багийн гишүүд төлбөртэй, эсхүл төлбөргүй хэрэглэх зориулалттай бараа; мөн

 

  • хөлөг (усан) онгоц, агаарын хөлөг, эсхүл галт тэргийг ажиллуулах болон тэдгээрт үйлчилгээ хийхэд шаардлагатай, сэлбэг болон тоног төхөөрөмжөөс бусад бараа, түүний дотор шатахуун болон тосолгооны материал;

 

“авч явах зориулалттай бараа” гэж хүмүүсийг төлбөртэй тээвэрлэх, эсхүл үйлдвэрлэлийн буюу худалдааны зориулалттай барааг төлбөртэй, эсхүл төлбөргүй тээвэрлэх зориулалтаар олон улсын тээвэрт ашиглаж буй, эсхүл ашиглахаар төлөвлөж буй усан онгоц, нисэх онгоц, эсхүл галт тэрэг (хилийн чанадаас) ирэх үед дотор нь (тэдгээрийн тавцан дээр) байсан, эсхүл тэдгээр нь гаалийн нутаг дэвсгэрт зогсож байх үед дотор нь оруулсан (тэдгээрийн тавцан руу гаргасан) бөгөөд газардах (буух) дөхсөн хөлөг (усан) онгоц болон агаарын хөлгийн зорчигчид болон багийн гишүүдэд худалдан борлуулах зориулалттай барааг хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Олон улсын тээврийн үйлчилгээний барааны гаалийн бүрдүүлэлт нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

  1. Практик зөвлөмж

 

Олон улсын тээврийн үйлчилгээний барааны гаалийн бүрдүүлэлтийг усан онгоц, нисэх онгоц эсхүл галт тэргийг бүртгэсэн улс, эсхүл эзэмшигч (өмчлөгч) улсыг үл ялгаварлан эрх тэгш байдлаар хийж гүйцэтгэнэ.

 

Ирж байгаа хөлөг (усан) онгоц, агаарын хөлөг, эсхүл галт тэргэнд байгаа олон улсын тээврийн үйлчилгээний бараа

 

(а) импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх

 

  1. Стандарт

 

Гаалийн нутаг дэвсгэрт ирж байгаа хөлөг (усан) онгоц, эсхүл агаарын хөлгөөр тээвэрлэж ирсэн олон улсын тээврийн үйлчилгээний барааг тухайн тээврийн хэрэгслээс гаргаагүй байх тохиолдолд тэр нь импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Олон улсын буухиа галт тэргэнд хоол хүнсний журмаар оруулсан,зорчигч болон багийн гишүүдийн хэрэглэх зориулалттай  барааг дараах тохиолдолд импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлнө:

 

(а)       уг барааг зөвхөн тухайн галт тэрэг явж өнгөрсөн улсорнуудаас худалдаж авсан;

 

(b)       уг барааг худалдаж авсан улсад тухайн бараанд ногдуулах гаалийн болон бусад татвар төлөгдсөн.

 

  1. Стандарт

 

Гаалийн нутаг дэвсгэрт орж ирсэн хөлөг (усан) онгоц, агаарын хөлөг болон галт тэргэнд (тэдгээрийн тавцан дээр) байгаа, тэдгээрийг ажиллуулах болон тэдгээрт үйлчилгээ хийхэд шаардагатай хэрэглэх зориулалттай барааг тэдгээр тээврийн хэрэгсэл гаалийн нутаг дэвсгэр дээр байх хугацаанд тэдгээрээс гаргаагүй байх тохиолдолд  уг бараа импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлнө. 

 

(b) Бичиг баримт

 

  1. Стандарт

 Хэрэв гаалийн нутаг дэвсгэрт орж ирсэн хөлөг (усан) онгоцонд (түүний тавцан дээр) байгаа олон улсын тээврийн үйлчилгээний барааны мэдүүлгийг гаалийн байгууллага гаргаж өгөхийг шаардсан бол түүнд тусгагдсан байвал зохих мэдээлэл нь гаалийн хяналтын зорилгоор шаардагатай цөөн тоогоор хязгаарлагдана.

 

  1. Практик зөвлөмж

 

Усан онгоцон дотор (түүний тавцан дээр) байгаа олон улсын тээврийн үйлчилгээний бараанаас гаалийн байгууллагын зөвшөөрлөөр олгосон  барааны тоо хэмжээг тухайн хөлөг (усан) онгоц гаалийн нутаг дэвсгэрт орж ирэх үед гаалийн байгууллагад гаргаж өгсөн олон улсын тээврийн үйлчилгээний барааны  мэдүүлэгт бичвэл зохих бөгөөд тийхүү олгосон барааг гаалийн байгууллагад тусад нь өөр маягтаар мэдүүлэхийг шаардахгүй.

 

  1. Практик зөвлөмж

 

Хөлөг (усан) онгоц гаалийн нутаг дэвсгэрт байх үед түүнд нийлүүлсэн (түүний тавцан дээр гаргасан)  олон улсын тээврийн үйлчилгээний барааны тоо хэмжээг гаалийн байгууллагаас шаардсан олон улсын тээврийн үйлчилгээний барааны аливаа мэдүүлэгт бичнэ.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага агаарын хөлөг дотор (түүний тавцан дээр) үлдсэн олон улсын тээврийн үйлчилгээний бараанд тусад нь мэдүүлэг  бичихийг шаардахгүй.

 

(c) Хэрэглэх зориулалттай барааг олгох

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага гаалийн нутаг дэвсгэрт байгаа хөлөг (усан) онгоцонд  (түүний тавцан дээр) хэрэглэх зориулалттай барааг зорчигч болон багийн гишүүдийн тоо, тухайн хөлөг онгоцны гаалийн нутаг дэвсгэрт байх хугацааг харгалзан шаардлагатай тоо хэмжээгээр олгохыг зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөм

Хөлөг (усан) онгоцонд зогсоол дээр, эсхүл усан онгоцны үйлдвэр дээр засвар хийж байх хугацаанд уг хөлөг (усан) онгоцонд (түүний тавцан дээр) багийн гишүүдийн хэрэглэх зориулалттай барааг олгох бол гаалийн байгууллага тухайн усан онгоцны зогсоол дээр, эсхүл усан онгоцны үйлдвэр дээр байх хугацааг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Агаарын хөлөг гаалийн нутаг дэвсгэр дээрх нэг буюу хэд хэдэн онгоцны буудалд газардах (буух) тохиолдолд гаалийн байгууллага тухайн агаарын хөлгийг дундын буудлуудад байх болон тэдгээр буудлын хооронд нислэг үйлдэх үед уг агаарын хөлөг дотор (түүний тавцан дээр) хэрэглэх зориулалттай бараа олгохыг зөвшөөрнө.

 

(d) Гаалийн хяналт

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага шаардлагатай бол олон улсын тээврийн үйлчилгээний барааг зөвшөөрөлгүй ашиглах явдлаас, түүний дотор олон улсын тээврийн үйлчилгээний барааны битүүмжлэлийг гэмтээх явдлаас урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээ авахыг тээвэрлэгчээс шаардана.

 

  1. Стандарт

 

Хөлөг (усан) онгоц, агаарын хөлөг, эсхүл галт тэрэг гаалийн нутаг дэвсгэрт байх хугацаанд гаалийн байгууллага зөвхөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд олон улсын тээврийн үйлчилгээний барааг өөр газар хадгалах зорилгоор тэндээс гаргахыг шаардана.

 

Олон улсын тээврийн үйлчилгээний бараа нийлүүлэх

 

  1. Стандарт

 

Гадаад дахь эцсийн буудал хүртлээ явах хөлөг (усан) онгоц болон агаарын хөлөг дараах барааг гаалийн болон бусад татваргүйгээр тавцан дээрээ гаргах эрхтэй байна. Үүнд:

 

(а)       олон улсын тээврийн үйлчилгээний бараа гаалийн байгууллага зорчигч болон багийн гишүүдийн тоо, аяллын буюу нислэгийн хугацаа болон тавцан дээр байгаа олон улсын тээврийн үйлчилгээний барааны тоо хэмжээг харгалзан шаардлагатай гэж үзсэн тоо хэмжээгээр;

 

(b)       тухайн хөлөг (усан) онгоц болон агаарын хөлгийг ажиллуулах болон тэдгээрт үйлчилгээ хийхэд хэрэглэх зориулалттай бараа тавцан дээр байгаа тийм барааны тоо хэмжээг бас харгалзан үзэж тухайн аялал буюу нислэгийн хугацаанд тэдгээрийг ажиллуулах болон тэдгээрт үйлчилгээ хийхэд шаардлагатай гэж үзсэн тоо хэмжээгээр.

 

  1. Стандарт

 

Гаалийн нутаг дэвсгэрт орж ирсэн бөгөөд тухайн гаалийн нутаг дэвсгэр дэх эцсийн зогсоол хүртэл явах аялалд зориулан олон улсын тээврийн үйлчилгээний бараагаа нөхөн сэлбэх шаардлагатай болсон хөлөг (усан) онгоц, эсхүл агаарын хөлөгт олон улсын тээврийн үйлчилгээний бараагаа гаалийн болон бусад татваргүй нөхөн сэлбэхийг зөвшөөрнө.

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага гаалийн нутаг дэвсгэрт зогсож байгаа хөлөг (усан) онгоц, эсхүл агаарын хөлөгт нийлүүлэх хэрэглэх зориулалттай барааг гаалийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа хөлөг (усан) онгоц болон агаарын хөлгийн тавцан дээр байгаа хэрэглэх зориулалттай бараанд зориулж энэ бүлэгт заасан нөхцөлийн адил нөхцөлөөр нийлүүлэхийг зөвшөөрнө.

 

Гарч явах

  1. Практик зөвлөмж

 

Хөлөг онгоц гаалийн нутаг дэвсгэрээс гарч явахад олон улсын тээврийн үйлчилгээний барааны мэдүүлгийг тусад нь гаргаж өгөхийг шаардах ёсгүй.

 

  1. Стандарт

 

Гаалийн нутаг дэвсгэрээс гарч буй хөлөг (усан) онгоц, эсхүл агаарын хөлгийн тавцан дээр гаргасан олон улсын тээврийн үйлчилгээний барааны хувьд мэдүүлэг шаардах тохиолдолд түүнд тусгагдсан байвал зохих мэдээлэл нь гаалийн хяналтын зорилгоор шаардагатай цөөн тоогоор хязгаарлагдана.

 

Олон улсын тээврийн үйлчилгээний барааг өөр бусад байдлаар захиран зарцуулах

 

  1. Стандарт

 

Гаалийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа хөлөг (усан) онгоц, агаарын хөлөг болон галт тэргэнд (түүний тавцан дээр) байгаа олон улсын тээврийн үйлчилгээний барааг дараах байдлаар зарцуулахыг  зөвшөөрнө.

 

(а) тухайн тохиолдолд бүрд мөрдөгдөх нөхцөл шаардлага, ёс журмын ажиллагаа хангагдсан байх үндсэн дээр дотоодын хэрэглээнд зориулан оруулах, эсхүл гаалийн өөр горимд байршуулах;

(b) гаалийн байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авсан тохиолдолд олон улсын тээвэрт ашиглаж буй өөр усан онгоц, нисэх онгоц, эсхүл галт тэргэнд тохируулан шилжүүлэх;

 

Тусгай хавсралт J

 

5 дугаар бүлэг

 

Тусламжийн ачаа

 

Тодорхойлолт

 

            Энэ бүлгийн зорилгоор:

 

“тусламжийн ачаа” гэж:

 

  • гамшигт өртсөн хүмүүст тусламж хэлбэрээр хүргүүлсэн автомашин болон бусад төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, эм, хувцас, хөнжил, майхан, угсармал сууц, ус цэвэршүүлэх болон ус хадгалах төхөөрөмж зэрэг бараа, эсхүл зайлшгүй хэрэгцээт бусад бараа;

 

  • гамшгаас чөлөөлөх ажил үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс үүрэгт ажлаа гүйцэтгэх, мөн тэд уг ажил үүргээ бүхий л хугацаанд гамшиг тохиолдсон нутаг дэвсгэрт амьдарч, ажиллахад нь дэм болох үүднээс тэдэнд зориулсан бүх төрлийн тоног төхөөрөмж, автомашин болон бусад төрлийн тээврийн хэрэгсэл, тусгайлан сургасан амьтад, хоол хүнс, хангалт, хувийн хэрэглээний зүйлс болон бусад бараа.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Тусламжийн ачааны бүрдүүлэлт нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

  1. Стандарт

 

Тусламжийн ачааг гаргах, дамжуулан өнгөрүүлэх, оруулах болон түр хугацаагаар оруулах бүрдүүлэлтийг тэргүүн ээлжинд хийнэ.

 

Үйлчлэх хүрээ

 

  1. Стандарт

 

Тусламжийн ачааны хувьд гаалийн байгууллага дараах нөхцөлийг бүрдүүлнэ:

 

  • Барааны хялбарчилсан мэдүүлэг гаргаж өгөх, эсхүл тодорхой хугацаанд бүрэн болгож өгөх  үүрэг хүлээсэн байх тохиолдолд урьдчилсан (түр хугацааны) буюу бүрэн бус Барааны мэдүүлэг гаргаж өгөх;

 

  • Барааны мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг бараа ирэхээс өмнө гаргаж өгөх, бүртгэх, эсхүл шалгах, мөн бараа ирмэгц шууд эзэнд нь олгох;

 

  • бүрдүүлэлтийг гаалийн газрын ажлын цагаас гадуур, гаалийн газраас өөр газарт гүйцэтгэх, үүнтэй холбогдсон аливаа төлбөр хураамжийг хэлтрүүлэх;

 

  • зөвхөн онцгой нөхцөлд барааг шалгах болон/буюу дээж авах
  •  
  1. Практик зөвлөмж

 

Тусламжийн ачааны бүрдүүлэлтийг гарал үүслийн улс, илгээсэн буюу хүлээн авах улсыг үл харгалзан хийнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Тусламжийн ачааны хувьд түүнд хамаарах байсан экспортын эдийн засгийн хориг, хязгаарлалт, мөн экспортын гаалийн болон бусад татварыг хэлтрүүлнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Зөвшөөрөгдсөн байгууллага өөрийн хаяг дээр бэлгийн журмаар хүлээн авсан бөгөөд тэд өөрсдөө ашиглах, эсхүл тэдний хяналтын дор ашиглах, эсхүл тэдний шугамаар, эсхүл тэдний хяналтын дор үнэ төлбөргүй тараах зориулалттай тусламжийн ачааг импортын гаалийн болон бусад татваргүй, мөн импортын эдийн засгийн хориг, хязгаарлалтгүй оруулна.

 

Тусгай хавсралт К

 

1 дүгээр бүлэг

 

Гарал үүслийн дүрэм

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“барааны гарал үүслийн улс” гэж тухайн барааг гаалийн тариф, тоо хэмжээний хязгаарлалт, эсхүл худалдаанд холбогдох аливаа бусад арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тогтоосон шалгуурын дагуу үйлдвэрлэсэн буюу хийсэн улсыг;

 

“гарал үүслийн дүрэм” гэж дотоодын хууль тогтоомжоор, эсхүл олон улсын хэлэлцээрээр тогтоосон зарчимыг үндэслэн боловсруулсан, аливаа нэг улсад барааны гарал үүслийн улсыг тодорхойлох зорилгоор мөрдөж буй тодорхой заалт (гарал үүслийн шалгуур – гарал үүслийн шалгуур дүрэм)-ыг;

 

“үлэмж хэмжээний боловсруулалт хийгдсэн байх шалгуур” гэж тухайн барааны үндсэн шинж байдлыг бүрдүүлэхэд хангалттай гэж үзсэн үйлдвэрлэлийн, эсхүл боловсруулалтын эцсийн шатны нэн чухал ажиллагаа явагдсан улсыг гарал үүслийн улс гэж үзэн гарал үүслийг тодорхойлох учиртай шалгуурыг тус тус хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Гаалийн байгууллага бараа оруулахад мөн гаргахад аль алинд нь мөрдөх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай гарал үүслийн дүрэм нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Гарал үүслийн дүрэм

 

  1. Стандарт

 

Аль нэг улсад бүхэлд нь үйлдвэрлэсэн барааг тухайн улсын гарал үүсэлтэйд тооцно. Дараах барааг тухайн улсад бүрэн үйлдвэрлэгдсэн бараа гэж үзнэ. Үүнд:

 

  • тухайн улсын газрын хөрс, нутаг дэвсгэрийн ус, түүний ёроолоос олборлосон эрдэс бүтээгдэхүүн;
  • тухайн улсад хураан авсан буюу түүсэн хүнсний ногоо;

 

  • тухайн улсад төрсөн, бойжсон амьд амьтан;

 

  • тухайн улсын мал, амьтаны гаралтай бүтээгдэхүүн;

 

  • тухайн улсад хийсэн ан агнуур, загас агнуурын бүтээгдэхүүн;

 

  • тэнгисийн загас агнуурын бүтээгдэхүүн, тухайн улсын хөлөг онгоцоор тэнгисийн уснаас гаргаж авсан бусад бүтээгдэхүүн;

 

  • дээрх (f) хэсэгт заасан бүтээгдэхүүнээр тухайн улсын үйлдвэр-хөлөг онгоцон дээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн;

 

  • тухайн улсын нутаг дэвсгэрийн уснаас гадна орших далай, тэнгисийн усны хөрс, эсхүл хөрсний доод давхраанаас олборлосон бүтээгдэхүүн. Энэ тохиолдолд тухайн улс тэр хөрс, эсхүл хөрсний доод давхрагыг олборлох онцгой эрхтэй байна;

 

(ij)  үйлдвэрийн хог, хаягдал, гагцхүү түүхий эдийн зориулалтаар цуглуулсан хуучин эд зүйлс;

 

(k)  зөвхөн дээрх (a) хэсгээс (ij) хэсэгт хамаарах бүтээгдэхүүнээр тухайн улсд үйлдвэрлэсэн бараа.

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг үйлдвэрлэхэд хоёр, эсхүл түүнээс дээш улс оролцсон бол тухайн барааны гарал үүслийг үлэмж хэмжээний боловсруулалт хийгдсэн байх шалгуурын дагуу тодорхойлно.

 

4. Практик зөвлөмж

 

Үлэмж хэмжээний боловсруулалт хийгдсэн байх шалгуурыг хэрэглэх тохиолдолд Барааг тодорхойлох, кодлох Уялдуулсан системийн олон улсын конвенцийг ашиглана.

 

  1. Практик зөвлөмж

 

Үлэмж хэмжээний боловсруулалт хийгдсэн байх шалгуур нь ad valorem хувиар тооцох (үнээс хувиар тооцох) дүрмийг үндэслэсэн бол дараах үнийг авч үзнэ:

  • импортын материалын хувьд түүнийг импортлох үед татвар ногдуулбал зохих үнэ, эсхүл гарал үүсэл нь тодорхой бус материалын хувьд – үйлдвэрлэл явагдсан улсын нутаг дэвсгэрт түүнд төлсөн болох нь анх тогтоогдсон үнэ;

 

  • үйлдвэрлэсэн барааны хувьд дотоодын хууль тогтоомжид дагуу эсхүл үйлдвэрийн үнэ, эсхүл экспортын үнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Барааны үндсэн шинж байдал буюу онцлог шинж байдлыг өөрчлөхөөргүй, эсхүл өчүүхэн бага хэмжээгээр өөрчлөажиллагааг, мөн тухайлбал дор заасан нэг буюу хэд хэдэн ажиллагааг үйлдвэрлэлийн, эсхүл боловсруулалтын нэн чухал ажиллагаа гэж үзэхгүй:

 

  • тээвэрлэлт болон хадгалалтын явцад бүтээгдэхүүний хэвийн байдлыг хангах ажиллагаа;

 

  • сав боодлыг, эсхүл тухайн барааны зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах ажиллагаа, эсхүл овор хэмжээ ихтэй барааг хэсэглэх, сав боодлыг бүлэглэх, ангилах зэрэглэл тогтоох, дахин савлах зэргээр барааг ачилтад бэлтгэх ажиллагаа;

 

  • энгийн угсрах үйл ажиллагаа;

 

  • өөр өөр гарал үүсэлтэй барааг холих, ингэхдээ шинээр үүсэх бүтээгдэхүүний шинж чанар нь хольсон барааны шинж чанараас нэг их өөргүй байх.

 

Гарал үүслийн шаардлагад нийцэх онцлог тохиолдлууд

 

  1. Практик зөвлөмж

 

Машин, тоног төхөөрөмж, аппарат, эсхүл тээврийн хэрэгсэлтэй хамт хэрэглэгдэх дагалдах хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл болон багаж хэрэгсэл нь хэрэв тэдгээрийг хамтад нь импортолсон, мөн ерөнхийдөө хамтад нь худалдсан бөгөөд тэдгээрийн нэр төрөл, дугаар нь хоорондоо тохирч байвал тухайн машин, тоног төхөөрөмж, аппарат, эсхүл тээврийн хэрэгслийн гарал үүсэлтэй адил гарал үүсэлтэйд тооцогдоно.

 

  1. Практик зөвлөмж

 

Тээвэрлэлтийн, эсхүл үйлдвэрлэлийн шалтгаанаар нэг ачилтаар илгээх боломжгүйгээс хэд хэдэн ачилтаар илгээгдсэн угсраагүй буюу задалсан барааг импортлогчийн хүсэлтээр гарал үүслийн хувьд нэг бараа гэж үзнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Гарал үүслийг тодорхойлох зорилгоор, хэрэв сав боодлыг импортлогч улсын дотоодын хууль тогтоомжид тарифын зорилгоор тусад нь мэдүүлэхийг шаардаж, үүнээс үүдэн түүний гарал үүслийг холбогдох барааны гарал үүслээс тусад нь тодорхойлохоос бусад тохиолдолд сав боодлыг дотор нь байгаа барааны адил нэг гарал үүсэлтэй гэж үзнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Барааны гарал үүслийг тодорхойлох зорилгоор, хэрэв сав боодлыг бараатайгаа адил гарал үүсэлтэй гэж үзвэл, ялангуяа хувиар тооцох аргыг хэрэглэх тохиолдолд, зөвхөн жижиглэн худалдаагаар жирийн байдлаар бараатайгаа хамт зарагдаж буй сав боодлыг анхаарч үзвэл зохино.

 

  1. Стандарт

 

Барааны гарал үүслийг тодорхойлох зорилгоор, тухайн барааг үйлдвэрлэхэд, эсхүл боловсруулахад ашигласан эрчим хүч, тоног төхөөрөмж,  машин, багаж хэрэгслийн гарал үүслийг тооцохгүй.

 

Шууд тээвэрлэх дүрэм

 

  1. Практик зөвлөмж

 

Барааг гарал үүслийн улсаас шууд тээвэрлэхийг шаардсан заалт байгаа бол, ялангуяа газар зүйн байршлын шалтгаанаар (тухайлбал, далайд гарцгүй улсын хувьд), мөн гуравдагч улсад гаалийн хяналтад байгаа барааны хувьд (тухайлбал, үзэсгэлэн, яармаг дээр үзүүлэнд тавигдсан барааны хувьд, эсхүл гаалийн баталгаат агуулахад байршуулсан барааны хувьд) түүнээс гажиж болохыг зөвшөөрвөл зохино.

 

Барааны гарал үүслийн дүрмийн талаарх мэдээлэл

 

  1. Стандарт

 

Гарал үүслийн дүрэмд, эсхүл түүнийг хэрэгжүүлэх журамд орсон өөрчлөлт нь зөвхөн экспортын зах зээл болон нийлүүлэгч улсын аль алинд нь байгаа сонирхогч этгээдүүдэд мэдэгдэж, уг шинэ заалтыг анхааралдаа авч ажиллах хангалттай хугацаа өгсний дараа хүчин төгөлдөр болно.

 

Тусгай хавсралт К

 

2 дугаар бүлэг

 

Гарал үүслийг нотлох баримт

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“гарал үүслийн гэрчилгээ” гэж тухайн барааг тодорхойлсон тусгай маягтыг хэлэх бөгөөд түүнийг олгох эрх бүхий төрийн буюу төрийн бус байгууллага уг гэрчилгээнд хамаарах бараа тодорхой нэг улсын гарал үүсэлтэй болохыг түүгээр гэрчилж байгаагаа уг маягтад тод томруун илэрхийлсэн байна. Энэ гэрчилгээ нь бас үйлдвэрлэгч, хийгч, нийлүүлэгч, экспортлогч, эсхүл эрх бүхий бусад этгээдийн үйлдсэн мэдүүлгийг өөртөө багтаасан байж болно;

 

“гарал үүслийн баталгаажуулсан мэдүүлэг” гэж тийм эрх бүхий төрийн буюу төрийн бус байгууллагаас гэрчлэн баталгаажуулсан гарал үүслийн мэдүүлгийг хэлнэ;

 

“гарал үүслийн мэдүүлэг” гэж бараа экспортлохтой холбогдуулан үйлдвэрлэгч, хийгч, нийлүүлэгч, экспортлогч, эсхүл эрх бүхий бусад этгээд үнийн нэхэмжлэх дээр, эсхүл тухайн бараатай холбогдох аливаа бусад бичиг баримтад уг үйлдвэрлэсэн барааны гарал үүслийг зохих ёсоор тодорхойлсон байхыг хэлнэ;

 

“гарал үүслийг нотлох баримт” гэж барааны гарал үүслийн гэрчилгээ, гарал үүслийн баталгаажсан мэдүүлэг, эсхүл гарал үүслийн мэдүүлгийг хэлнэ;

 

“бүс нутгийн нэршлийн гэрчилгээ” гэж эрх бүхий төрийн байгууллагаас, эсхүл зөвшөөрөгдсөн төрийн бус байгууллагаас батлан гаргасан дүрмийн дагуу бүрдүүлсэн гэрчилгээг хэлэх бөгөөд тэр нь түүнд заасан бараа тодорхой нэг бүс нутгийн нэршлийг ашиглахад тавигдсан нөхцөл шаардлагыг хангасан болохыг гэрчилнэ (тухайлбал, Champagne (Францын Шампань мужийн “Шампанск” хэмээх оргилуун дарс), Port wine (“Портвейн” хэмээх Португал вино), Parmasen cheese (Италийн Пармеза́н бяслаг)).

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Барааны гарал үүсэлтэй холбогдсон нотлох баримт шаардах, түүнийг нөхөн бичих, олгох нь энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 

Гарал үүслийг нотлох баримт гаргаж өгөхийг шаардах нь

 

  1. Практик зөвлөмж

 

Барааны гарал үүслийг нотлох баримтыг зөвхөн гаалийн хөнгөлөлттэй тариф мөрдөх, нэг улс дангаараа баталсан, эсхүл хоёр талт буюу олон талт хэлэлцээрээр баталсан эдийн засгийн, эсхүл худалдааны арга хэмжээг хэрэгжүүлэх,  эсхүл эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах зорилгоор батлагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай бол шаардана.

 

  1. Практик зөвлөмж

 

Гарал үүслийг нотлох баримтыг дараах тохиолдолд шаардахгүй:

 

  • хувь хүнд хаягласан жижиг ачаанд илгээсэн, эсхүл зорчигчийн ачаа тээшинд авч яваа бараа – тэдгээр нь арилжааны шинжгүй байх, мөн нийт үнийн дүн нь тодорхой хэмжээ (тэр нь 100 ам. доллараас доошгүй байна)-нээс хэтрээгүй байх тохиолдолд;

 

  • арилжааны зориулалттай ачаа – нийт үнийн дүн нь тодорхой хэмжээ (тэр нь 60 ам. доллараас доошгүй байна)-нээс хэтрээгүй байна;

 

  • түр хугацаагаар оруулахыг зөвшөөрсөн бараа;

 

  • гаалийн дамжуулан өнгөрүүлэх горимоор тээвэрлэж буй бараа;

 

  • бүс нутгийн нэршлийн гэрчилгээтэй бараа, мөн хоёр талт буюу олон талт хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу холбогдох барааны хувьд бараа нийлүүлэгч улс гарал үүслийг нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй зарим нэрийн онцлог бараа.

(a) болон (b) хэсэгт заасан хэд хэдэн ачааг нэг удаагийн ачилтаар, нэг тээврийн хэрэгслээр, нэг хүлээн авагчид, нэг илгээгчээс явуулсан бол эдгээр ачилтын нийт үнэ нь нийт үнийн дүн болно.

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв гарал үүслийг нотлох баримт заавал гаргаж өгөхийг шаардсан дүрмийг нэг улс дангаараа тогтоосон бол тэр нь тийм дүрэм тогтоосон эдийн засаг, худалдааны нөхцөл байдлын өөрчлөлттэй уг дүрэм хэр зохицож байгаа магадлахаар уг дүрмийг наандаж гурван жил тутамд хянан үзвэл зохино.

 

  1. Практик зөвлөмж

 

Гарал үүслийн улсын эрх бүхий байгууллагаас нотлох баримт гаргаж өгөхийг зөвхөн импортлогч улсын гаалийн байгууллага луйвар байна гэж сэжиглэх үндэслэлтэй тохиолдолд шаардана.

 

Гарал үүслийн гэрчилгээ хүссэн өргөдөл болон янз бүрийн төрлийн гарал үүслийг нотлох баримтын маягт

 

  • Гарал үүслийн гэрчилгээ

 

Маягт болон агуулга

 

  1. Практик зөвлөмж

 

Гарал үүслийн гэрчилгээний одоогийн маягтыг өөрчилж, эсхүл шинэ маягт боловсруулж байгаа бол Хэлэлцэн тохиролцогч Талууд энэ бүлгийн зүүлт I-д үзүүлсэн загвар маягтыг ашиглана. Ингэхдээ энэ бүлгийн зүүлт II-т заасан Тайлбарыг баримтлан, мөн зүүлт III-т заасан дүрмийг анхаарч ажиллана.

 

Өөрийн гарал үүслийн гэрчилгээгээ энэ бүлгийн зүүлт I-д заасан загвар маягттай ижилсгэсэн Хэлэлцэн тохиролцогч Талууд энэ тухайгаа Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад зохих журмын дагуу мэдэгдэнэ.

 

Ашиглах хэл

 

  1. Практик зөвлөмж

 

Гарал үүслийн гэрчилгээний маягтыг экспортлогч улсын сонгосон хэл (хэлүүд) дээр  хэвлэх бөгөөд тэрхүү хэл нь англи, франц хэлний аль нь ч биш бол бас англи, эсхүл франц хэлээр хэвлэнэ.

 

  1. Практик зөвлөмж

 

Гарал үүслийн гэрчилгээг импортлогч улсын хэл дээр үйлдээгүй бол тэрхүү улсын гаалийн байгууллага тухайн гарал үүслийн гэрчилгээн дээрх мэдээллийн орчуулгыг шаардахгүй.

 

Гарал үүслийн гэрчилгээ олгох эрх бүхий төрийн болон бусад байгууллага

 

  1. Стандарт

 

Энэ бүлгийг хүлээн зөвшөөрч байгаа Хэлэлцэн тохиролцогч Талууд гарал үүслийн гэрчилгээ олгох эрх бүхий төрийн буюу төрийн бус байгууллагын нэрсийг энэ бүлгийг хүлээн зөвшөөрөх тухай мэдэгдэл өгөхдөө түүнд зааж өгнө, эсхүл дараа нь зааж өгнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Бараа гарал үүслийн улсаас шууд орж ирээгүй, гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин орж ирсэн бол тэрхүү гуравдагч улсад гарал үүслийн гэрчилгээ олгох эрх бүхий төрийн буюу төрийн бус байгууллага тухайн барааны гарал үүслийн улсад олгосон өмнөх гарал үүслийн гэрчилгээг үндэслэн гарал үүслийн гэрчилгээ олгохыг зөвшөөрнө.

 

  1. Практик зөвлөмж

 

Гарал үүслийн гэрчилгээ олгох эрх бүхий төрийн буюу төрийн бус байгууллага өөрийн олгосон гарал үүслийн гэрчилгээнд холбогдох өргөдлийг, эсхүл хяналтын хуулбарыг хоёроос доошгүй жилийн хугацаагаар хадгална.

 

  • гарал үүслийн гэрчилгээнээс бусад нотлох баримт

 

  1. Практик зөвлөмж

 

Хэрэв гарал үүслийг нотлох бичиг баримт шаардлагатай бол дараах тохиолдолд гарал үүслийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрвөл зохино:

 

  • хувь хүнд хаягласан жижиг ачаанд илгээсэн, эсхүл зорчигчийн ачаа тээшинд авч яваа бараа – тэдгээр нь арилжааны шинжгүй байх, мөн нийт үнийн дүн нь тодорхой хэмжээ (тэр нь 300 ам. доллараас доошгүй байна)-нээс хэтрээгүй байх тохиолдолд;

 

  • арилжааны зориулалттай ачаа – нийт үнийн дүн нь тодорхой хэмжээ (тэр нь 300 ам. доллараас доошгүй байна)-нээс хэтрээгүй байна.

 

(a) болон (b) хэсэгт заасан хэд хэдэн ачааг нэг удаагийн ачилтаар, нэг тээврийн хэрэгслээр, нэг хүлээн авагчид, нэг илгээгчээс явуулсан бол эдгээр ачилтын нийт үнэ нь нийт үнийн дүн болно.

 

Хүлээлгэх хариуцлага

 

  1. Стандарт

 

Гарал үүслийг нотлох баримт авахын тулд хуурамч мэдээлэл агуулсан бичиг баримт бэлтгэсэн, эсхүл бэлтгэх боломжийг бүрдүүлсэн аливаа этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай заалт байвал зохино.

 

 
ЗҮҮЛТ I

 

1. Экспортлогч (хаяг, нэр, улс)

 

 

2. Дугаар

 

 

 

ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ

 

3. Хүлээн авагч (хаяг, нэр, улс)

 

4. Тээврийн мэдээлэл (шаардлагатай бол)

 

5.    Марк,      Сав боодлын           Барааны

Дугаар:     тоо,төрөл:             бичиглэл

 

 

 

 

 

 

 

 

 

6. Бохир жин

7.

8. Бусад мэдээлэл

 

 

 

 

 

 

 

                                     Тамга

 

 

Дээрх бараа …………….. улсын гарал үүсэлтэй болохыг үүгээр гэрчилж байна.

 

 

 

ГЭРЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

 

Олгосон он сар, өдөр

 

 

Итгэмжлэгдсэн гарын үсэг

 

 

    

 

 

 

ЗҮҮЛТ II

                                 

Тайлбар

 

  1. Гэрчилгээний хэмжээ нь олон улсын стандартын ISO хэмжээ А4 (210x297mm, 8.27×11.69 inches) байна. Маягтын дээд зах 10 мм, зүүн зах нь 20 мм байвал зохино. Мөр хоорондын зай давталттай 4.24 мм. (1/6 инч), өргөөшөө зай нь давталттай 2.54 мм (1/10 мм). Маягтын загвар нь Европын Эдийн засгийн комиссын загвартай тохирсон байх бөгөөд зүүлт I-д үзүүлсэнтэй адил байна. Гэрчилгээг олгогч улсын тусгайлсан шаардлагаар хүснэгтүүдэд үл ялиг өөрчлөлт орж болох бөгөөд энэ нь метрийн системээс өөр хэмжигдэхүүн хэрэглэдэг, тухайн улсын үндэстний бичиг баримтын системийн онцлог зэргээс шалтгаалж болно.

 

  1. Гарал үүслийн гэрчилгээ хүсэх өргөдөл гаргах шаардлагатай бол өргөдлийн маягт, гэрчилгээний маягт хоёр нь хоорондоо таарч тохирч байвал ажил нэг зэрэг хийгдэх боломжтой болно.

 

  1. Улс цаасны метр квадрат тутмын жин болон хуурамчаар үйлдэхээс сэргийлэн дэвсгэр (фон)-т нь машинаар тэмдэг тавихыг зөвшөөрч болно.

 

  1. Хэрэглэгчдэд чиг өгөх үүднээс гэрчилгээ нөхөн бичих дүрмийг гэрчилгээний ар талд хэвлэж болно.

 

  1. Байгууллагын хүрээнд харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийн дагуу давхар шалгуулах хүсэлт тавих боломжтой бол гэрчилгээний ар талд тэмдэглэгээ хийх зай үлдээж болно.

 

  1. Дор дурдсан тайлбар нь загвар маягтын холбогдох хүснэгтэд хамаарна:

 

Хүснэгт 1: “Илгээгч”, “Үйлдвэрлэгч”, “Нийлүүлэгч” зэргийг “Экспортлогч” –оор орлуулж болно.

 

Хүснэгт 2: Гарал үүслийн гэрчилгээг зөвхөн ганц хувь үйлдэх бөгөөд уг баримтын гарчгийн зэргэлдээ хэсэгт “Original” (Жинхэнэ эх хувь) гэсэн үг байна. Гэрчилгээний жинхэнэ эх хувь алдагдан тохиолдолд гэрчилгээг нөхөн гаргаж өгсөн бол уг баримтын гарчгийн зэргэлдээ хэсэгт “Duplicate” (2 дахь хувь – Дахин олгосон хувь) гэсэн үг байна.. Гэрчилгээний жинхэнэ эх хувь болон 2 дахь хувийг хувилсан бол  гарчгийн зэргэлдээ “copy” (хуулбар хувь) гэсэн үг байна.

 

Энэ хүснэгтэд мөн гэрчилгээ олгогч байгууллагын нэр (лого, эмблем, г.м.)-ийг бичих бөгөөд албан зорилгоор хэрэглэх зай үлдээсэн байна.

Хүснэгт 3: Энэ хүснэгтэд байгаа мэдээллийг “to order” (захиалагч) гэсэн үгээр сольж, магадгүй, хүлээн авагч улсыг бичиж болох юм.

 

Хүснэгт 4: Энэ хүснэгтэд тээврийн хэрэгсэл, маршрут, г.м.-ийн талаарх нэмэлт мэдээлэл байх бөгөөд түүнийг жишээ нь гэрчилгээг олгогч байгууллага хүсвэл нэмж болох юм.

 

Хүснэгт 5: Энэ хүснэгтэд байгаа мэдээллийг дугаарлах  шаардлагатай бол болж өгвөл энэ хүснэгтэнд нь багтааж, мөр мөрөөр цувуулан мөр бүрийн эхэнд дугаарлан бичиж болно. “Марк, дугаар” гэснийг “Сав боодлын тоо, төрөл” болон “Барааны бичиглэл”–ээс босоо шугамаар зааглаж болно. Хэрэв шугамаар зааглахгүй бол эдгээр мэдээлэл нь хоорондоо тохирох зайгаар тусгаарлагдана. Барааны бичиглэл дээр БТКУС –ийн холбогдох зүйлийн дугаарыг, болж өгвөл баруун талд нь нэмж бичиж болно. Гарал үүслийн шалгуурын талаар мэдээлэл шаардлагатай бол энэ хүснэгтэд бичих бөгөөд бусад мэдээллээс босоо шугамаар зааглана.

 

Хүснэгт 6. Ерөнхийдөө барааны бохир жин байхад тухайн барааг танихад (тухайн барааны идентификацийн хувьд) хангалттай.

 

Хүснэгт 7. Энэ хүснэгтийг өөр нэмэлт мэдээлэл шаардлагатай байж болзошгүй гэсэн үүднээс хоосон үлдэээсэн бөгөөд энд хэмжих нэгж, эсхүл дагалдах бичиг баримт (нэхэмжлэх гэх мэт)-ийн дугаар байж болно.

 

Хүснэгт 6, 7: Экспортлогч барааг ялгаж таних явдлыг хөнгөвчлөх үүднээс шаардлагатай гэж үзсэн бусад тоон мэдээллийг 6, 7 дугаар хүснэгтийн аль тохироход нь оруулж болно.

 

Хүснэгт 8. Энэ зайг гэрчилгээ олгох эрх бүхий байгууллагаас уг гэрчилгээг баталгаажуулсан тухай мэдээлэл (баталгаажуулалтын таних тэмдэг, тамга, тэмдэг, гарын үсэг, олгосон огноо, газар, г.м.)-ийг оруулах зорилгоор үлдээсэн. Энд ямар үг үсэг бичих нь гэрчилгээ олгогч байгууллагын эрхийн асуудал болно. Энэ загвар маягтад байгаа үг бол зөвхөн жишээ юм. Энэ хүснэгтийг бас экспортлогч (эсхүл бараа нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэгч) өөр мэдүүлэх зүйл байвал бичиж, түүнийгээ гарын үсгээр баталгаажуулах зорилгоор ашиглаж болно. 

 

 

 

 

 

 

 

ЗҮҮЛТ III

 

Гарал үүслийн гэрчилгээ нөхөн бичих дүрэм

 

Дээрх тайлбарт дурдсаныг анхаарч, гарал үүслийн гэрчилгээ (мөн шаардлагатай тохиолдолд уг гэрчилгээг хүссэн өргөдөл) нөхөн бичих дүрэм боловсруулан батлах ажлыг дотоодын байгууллагын мэдэлд үлдээсэн болно. Гэхдээ дараах заалтуудыг мөрдлөг болгосон байна.Үүнд:

 

1.Энэ маягтыг ямар ч аргаар нөхөн бичиж болно. Гэвч түүнд тусгагдсан мэдээлэл нь угааж арчигдахааргүй, тод гаргацтай байна.

 

2.Гэрчилгээ (эсхүл өргөдөл) –нд ямар нэг сохолж, балласан, штрихээр дарсан, давхардуулж бичсэн зүйл байж болохгүй. Аливаа өөрчлөлт хийхдээ алдаатай зүйлийг зураасаар дараад зөвийг нь нэмж бичих байдлаар хийнэ. Өөрчлөлтийг хийсэн хүн нь баталгаажуулж холбогдох эрх бүхий байгууллага, газар үүнийг гэрчилсэн байвал зохино.

                    

            3.Ашиглаагүй зайд сүүлд нь юм нэмж бичих явдлаас урьдчилан сэргийлж, хэрээс тавьж хаалт хийнэ.

 

            4.Худалдааны экспортын үйл ажиллагааны шаардлагад нийцнэ гэж үзвэл жинхэнэ эх хувиас гадна нэг буюу хэд хэдэн хуулбар хувь үйлдэж болно.

 

Тусгай хавсралт К

 

3 дугаар бүлэг

 

Гарал үүслийг нотлох баримтыг шалгах

 

Тодорхойлолт

 

Энэ бүлгийн зорилгоор:

 

“гарал үүслийн гэрчилгээ” гэж тухайн барааг тодорхойлсон тусгай маягтыг хэлэх бөгөөд түүнийг олгох эрх бүхий төрийн буюу төрийн бус байгууллага уг гэрчилгээнд хамаарах бараа тодорхой нэг улсын гарал үүсэлтэй болохыг түүгээр гэрчилж байгаагаа уг маягтад тод томруун илэрхийлсэн байна. Энэ гэрчилгээ нь бас үйлдвэрлэгч, хийгч, нийлүүлэгч, экспортлогч, эсхүл эрх бүхий бусад этгээдийн үйлдсэн мэдүүлгийг өөртөө багтаасан байж болно;

 

“гарал үүслийн баталгаажуулсан мэдүүлэг” гэж тийм эрх бүхий төрийн буюу төрийн бус байгууллагаас гэрчлэн баталгаажуулсан гарал үүслийн мэдүүлгийг хэлнэ;

 

“гарал үүслийн мэдүүлэг” гэж бараа экспортлохтой холбогдуулан үйлдвэрлэгч, хийгч, нийлүүлэгч, экспортлогч, эсхүл эрх бүхий бусад этгээд үнийн нэхэмжлэх дээр, эсхүл тухайн бараатай холбогдох аливаа бусад бичиг баримтад уг үйлдвэрлэсэн барааны гарал үүслийг зохих ёсоор тодорхойлсон байхыг хэлнэ;

 

“гарал үүслийг нотлох баримт” гэж барааны гарал үүслийн гэрчилгээ, гарал үүслийн баталгаажсан мэдүүлэг, эсхүл гарал үүслийн мэдүүлгийг хэлнэ.

 

Зарчим

 

  1. Стандарт

 

Гарал үүслийг нотлох баримтыг шалгахад байгууллагын хүрээнд туслалцаа үзүүлэх асуудал энэ бүлгийн заалтаар, мөн холбогдолтой бол Ерөнхий хавсралтын заалтаар зохицуулагдана.

 
Харилцан адил байх

 

  1. Стандарт

 

Шалгаж өгөх хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохиролцогч Талын эрх бүхий байгууллага нь хэрэв уг хүсэлтийг тавьсан Хэлэлцэн тохиролцогч Талын эрх бүхий байгууллагад эргүүлээд тийм хүсэлт тавихад тэр нь туслалцаа үзүүлэх боломжгүй байх бол уг хүсэлтийг биелүүлэх албагүй.

 

Шалгаж өгөх хүсэлт тавих

 

  1. Практик зөвлөмж

 

Энэ бүлгийг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч аливаа Талын гаалийн байгууллага энэ бүлгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний нутаг дэвсгэрт нь гарал үүслийг нотлох баримт нөхөн бичигдсэн Хэлэлцэн тохиролцогч аливаа Талын эрх бүхий байгууллагад уг нотлох баримтыг шалгаж өгөх хүсэлтийг дараах тохиолдолд тавьж, болно:

 

  • уг бичиг баримт жинхэнэ эсэхэд эргэлзэх тодорхой үндэслэл байгаа бол;
  • уг бичиг баримтад тусгагдсан мэдээлэл үнэн зөв эсэхэд эргэлзэх тодорхой үндэслэл байгаа бол;

 

  • санамсаргүй сонголтын үндсэн дээр.

 

  1. Стандарт

Өмнөх практик зөвлөмж 3(с) хэсэгт заасны дагуу тавьсан, санамсаргүй сонголтын үндсэн дээр шалгаж өгөх хүсэлтэд энэ шалтгаанаа тодорхой зааж, шалгалтыг зохих ёсоор явуулахад шаардагдах минимум хэмжээгээр асуудлыг хязгаарлавал зохино.

 

  1. Стандарт

 

Шалгаж өгөх хүсэлтэд:

 

  • хүсэлт тавьж байгаа гаалийн байгууллагын хувьд холбогдох бичиг баримт жинхэнэ эсэхэд, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаа шалтгааныг заасан байна; харин энэ нь санамсаргүй сонголтын үндсэн дээр шалгаж өгөх хүсэлт тавихад хамаарахгүй;

 

  • шаардлагатай бол тухайн бараатай холбогдуулан импортлогч улсад мөрдөж байгаа гарал үүслийн дүрэм, мөн тухайн улсад шаардлагатай байгаа аливаа нэмэлт мэдээллийг заасан байна;

 

  • шалгавал зохих гарал үүслийг нотлох баримт, эсхүл түүний фото зураг, шаардлагатай бол шалгалтыг хөнгөвчлөхөд тустай байж болох үнийн нэхэмжлэх, захидал харилцаа зэрэг холбогдох бусад баримтыг хавсаргасан байна.

 

  1. Стандарт

 

Энэ бүлгийг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талаас хүсэлт хүлээн авсан эрх бүхий байгууллага шаардлагатай шалгалтыг өөрөө хийсний дараа, эсхүл энэ зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий төрийн захиргааны бусад байгууллага, эсхүл зөвшөөрөгдсөн байгууллага мөрдөн шалгах шаардлагатай ажиллагааг явуулсны дараа уг хүсэлтэд хариу өгнө.

 

  1. Стандарт

 

Шалгаж өгөх хүсэлт хүлээн авсан эрх бүхий байгууллага хүсэлт гаргасан гаалийн байгууллагын тавьсан асуултад хариулж, мөн шаардлагатай байж болзошгүй гэж үзсэн өөр бусад мэдээллийг гаргаж өгнө.

 

  1. Стандарт

 

Шалгаж өгөх хүсэлтийн хариуг тогтоосон хугацааны дотор, гэхдээ зургаан сараас хэтрүүлэлгүй өгнө, Хэрэв хүсэлт хүлээн авсан байгууллага зургаан сарын дотор хариу өгч чадахгүй бол энэ талаар хүсэлт тавьсан гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

 

  1. Стандарт

 

Шалгаж өгөх хүсэлтийг тогтоосон хугацаанд тавина. Онцгой тохиолдол биш бол энэ хугацаа нь нэг жилээс хэтрэхгүй байх бөгөөд уг хугацааг холбогдох нотлох баримтыг хүсэлт гаргаж буй Хэлэлцэн тохиролцогч Талын гаалийн газарт гаргаж өгсөн өдрөөс эхлэн тоолно.

 

Барааг эзэнд нь олгох

 

  1. Стандарт

 

Шалгаж өгөх хүсэлт нь хэрэв холбогдох бараа импортын аливаа хориг, хязгаарлалтад хамрагдаагүй, эсхүл луйвар хийсэн гэх сэжиг байхгүй бол уг барааг эзэнд нь олгоход саад болохгүй.

 

Бусад заалт

 

  1. Стандарт

 

Энэ бүлгийн заалтын дагуу дамжуулсан аливаа мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарах бөгөөд түүнийг зөвхөн гаалийн зорилгоор ашиглана.

 

  1. Стандарт

 

Эрх бүхий төрийн байгууллага, эсхүл зөвшөөрөл бүхий байгууллагын олгосон гарал үүслийг нотлох баримтыг шалгахад шаардлагдах бичиг баримтуудыг тэдгээр байгууллага хангалттай хугацаагаар хадгалах бөгөөд тэр хугацаа нь холбогдох нотлох баримтыг олгосон өдрөөс хойш хоёр жилээс доошгүй байна.

 

  1. Стандарт

 

Энэ бүлгийг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талууд шалгаж өгөх хүсэлт хүлээн авах эрх бүхий байгууллагыг томилон, тэдний хаягийг Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх бөгөөд тэр нь энэ бүлгийг хүлээн зөвшөөрсөн бусад Хэлэлцэн тохиролцогч Талуудад энэ тухай мэдээллийг дамжуулна.

* Монгол Улс 2006.05.26-нд нэгдэн орсон

BUY NOW
mn