-+=

                                                                                                                БАРААГ ТҮР ХУГАЦААГААР ОРУУЛАХ

                                                                                                                                ТУХАЙ КОНВЕНЦ

 

1990 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталж,

1993 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр болсон*

 

            Удиртгал

 

            Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн ивээл дор байгуулагдсан энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Талууд,

 

барааг түр хугацаагаар оруулах тухай гаалийн олон улсын конвенцийн хэрэгжилт, төрөл зүйлийн өнөөгийн байдал нь хангалтгүй гэж үзэж,

 

            барааг түр хугацаагаар оруулахтай холбогдсон шинэ зүйлсийг олон улсын хэмжээнд зохицуулах шаардлага ирээдүйд гарч ирэхэд байдал улам дордоно гэдгийг ойлгож,

 

            барааг түр хугацаагаар оруулахтай холбогдсон гаалийн ажиллагааг хөнгөвчлөхийг худалдааны төлөөлөгчид болон бусад сонирхогч талуудын хүсч байгааг анхаарч,

 

            гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлан уялдуулах, тухайлбал  барааг түр хугацаагаар оруулахтай холбогдох бүх конвенцийг нэгтгэсэн олон улсын хэмжээний эрх зүйн нэг баримт бичиг батлах нь барааг түр хугацаагаар оруулах олон улсын нэгдсэн журамд шилжих явдлыг хөнгөвчлөн, олон улсын худалдаа болон бусад арилжаа солилцоонд нааштай үр нөлөөг үзүүлэх болно гэж үзэж,

 

            барааг түр хугацаагаар оруулахтай холбогдсон нэгдсэн дүрэм журмыг санал болгож байгаа олон улсын хэмжээний энэ эрх зүйн баримт бичиг нь олон улсын худалдаа арилжаанд ихээхэн хувь нэмэр оруулж, Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн нэг чухал зорилт болох гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах явдлыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж,

 

            эдийн засаг, хүмүүнлэгийн болон соёл, нийгмийн болон аялал жуулчлалын зорилгоор барааг түр хугацаагаар оруулах явдлыг хялбарчлан, уялдуулсан горимоор хөнгөвчлөхийг эрмэлзэж,

 

            түр хугацаагаар оруулах стандарт загварын бичиг баримтыг олон улсын хэмжээнд баталгаатай, олон улсын хэмжээний гаалийн баримт хэмээн хүлээн зөвшөөрөх нь барааг түр хугацаагаар оруулахад шаардагдах гаалийн бичиг баримт, баталгаа болж түр хугацаагаар оруулах явдлыг хөнгөвчилнө хэмээн үзэж,

 

дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов.

 

I бүлэг

 

ЕРӨНХИЙ ЗААЛТ

 

1 дүгээр зүйл

Тодорхойлолт

 

Энэ конвенцийн зорилгоор:

 

  • ²түр хугацаагаар оруулах² гэдэг нь зарим төрлийн бараа (тээврийн хэрэгсэл)-г импортын гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр буюу эдийн засгийн шинжтэй импортын аливаа хориг хязгаарлалтад хамаарахгүйгээр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн горим бөгөөд эдгээр бараа (тээврийн хэрэгсэл)-г, тусгай зорилгоор импортлох буюу ашигласны улмаас гарах ердийн элэгдлээс бусад ямар ч өөрчлөлт оруулалгүйгээр тодорхой хугацаанд буцаан гаргах нөхцөлтэйгээр оруулахыг;
  • ²импортын гаалийн болон бусад татвар² гэдэгт бараа (тээврийн хэрэгсэл)-г импортлохтой холбогдон ногдуулан төлүүлсэн гаалийн татвар, бусад бүх татвар, хураамж, төлбөр хамаарах бөгөөд үүнд үйлчилгээ үзүүлсний хураамж болох зардлыг оруулахгүй байхыг;
  • ²баталгаа² гэдэг нь гаалийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж гаальд гаргах баталгааг хэлнэ. Хэд хэдэн үйл ажиллагаатай холбогдох үүрэг хүлээх тохиолдолд баталгааг “ерөнхий” баталгаа гэж үзнэ;
  • ²түр хугацаагаар оруулах бичиг баримт² гэдэгт олон улсын хэмжээний гаалийн бичиг баримт хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн гаалийн мэдүүлгийг ойлгох бөгөөд энэ нь бараа (тээврийн хэрэгсэл)-г ялгаж таних боломжийг бүрдүүлж, импортын гаалийн болон бусад татвар төлөх олон улсын хэмжээний баталгааг;
  • ²Гаалийн буюу эдийн засгийн холбоо² гэдэг нь энэ конвенцийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гишүүн орнуудын байгуулсан холбоог хэлэх бөгөөд эдгээр нь энэ конвенцтой холбоотой асуудлаар гишүүн улсынхаа заавал биелүүлэх хууль тогтоомжийг баталж, дотоод горимынхоо дагуу гарын үсэг зурах, соёрхон батлах болон энэ конвенцид нэгдэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна;
  • ²этгээд² гэж агуулга нь өөрөөр шаардахаас бусад тохиолдолд хувь хүн болон хуулийн этгээдийг;
  • ²Зөвлөл² гэж Брюссель хотноо1950 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай конвенцоор байгуулагдсан байгууллагыг;
  • ²соёрхон батлах² гэж соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлахыг тус тус хэлнэ.

 

II бүлэг

 

2 дугаар зүйл

Конвенцийн үйлчлэх хүрээ

 

  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ конвенцийн заалтын дагуу энэ конвенцийн хавсралтад заасан бараа (тээврийн хэрэгсэл)-г түр хугацаагаар оруулахыг зөвшөөрнө.
  1. Барааг түр хугацаагаар оруулах зөвшөөрөл олгохдоо, эдийн засгийн шинжтэй импортын хориг, хязгаарлалт хэрэглэхгүй бөгөөд, Хавсралт ²Е²-д зааснаас бусад тохиолдолд, импортын гаалийн болон бусад татвар авахгүй.
 

3 дугаар зүйл

Хавсралтын бүтэц

 

            Энэ конвенцийн хавсралт тус бүр дараах хэсгээс бүрдэнэ:

 

(a)       Хавсралтад хэрэглэгдэж байгаа гаалийн гол нэр томьёоны тодорхойлолт;

(b)       Хавсралтын үндсэн хэсгийг бүрдүүлж байгаа бараа (тээврийн хэрэгслийг оролцуулан) -нд холбогдох тусгай заалт.

 

III бүлэг

 

ТУСГАЙ ЗААЛТ

 

4 дүгээр зүйл

Бичиг баримт, баталгаа

 

  1. Хавсралтад өөрөөр дурдагдаагүй бол Хэлэлцэн тохиролцогч Тал бүр бараа (тээврийн хэрэгсэл)-г гаалийн бичиг баримт, баталгааны үндсэн дээр түр хугацаагаар оруулах эрхтэй байна.
  1. Баталгаа (дээрх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу) шаардлагатай үед түр хугацаагаар оруулах горимыг тогтмол хэрэглэдэг этгээд нь ерөнхий баталгаа гаргах эрхтэй байж болно.
  1. Хавсралтад өөрөөр дурдагдаагүй бол баталгааны хэмжээ бараа (тээврийн хэрэгсэл)-ны түр чөлөөлөгдсөн импортын гаалийн болон бусад татварын хэмжээнээс ихгүй байна.
  1. Дотоодын хууль тогтоомжоор хориг, хязгаарлалтад хамаарах бараа (тээврийн хэрэгсэл)-нд дотоодын хууль тогтоомжид заасан заалтын үндсэн дээр нэмэлт баталгаа гаргаж болно.

5 дугаар зүйл

Түр хугацаагаар оруулах бичиг баримт

 

            Хэлэлцэн тохиролцогч Тал бүр, Хавсралт ²Е²-д заасан түр хугацаагаар оруулах горимоос бусад тохиолдолд, өөрийн дотоодын гаалийн бичиг баримтыг орлуулан, Хавсралт ²А²-гийн 8 дугаар зүйлд заасан баталгааны хэмжээнд тохирсон баталгаа болгон, энэ конвенцийн бусад хавсралтын дагуу түр хугацаагаар оруулсан бараа (тээврийн хэрэгсэл)-нд холбогдох, өөрийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд дээрх хавсралтад заасан нөхцөлийн дагуу олгож, хэрэглэж буй түр хугацаагаар оруулах бичиг баримтыг хүлээн зөвшөөрнө.

 

Ялгаж таних

6 дугаар зүйл

 

            Хэлэлцэн тохиролцогч Тал бүр түр хугацаагаар оруулах хугацаа дуусахад бараа (тээврийн хэрэгсэл) нь ялгагдаж танигдаж байх нөхцөлтэйгээр барааг түр хугацаагаар оруулна.

 

Барааг буцаан гаргах хугацаа

7 дугаар зүйл

 

  1. Түр хугацаагаар оруулах зөвшөөрөл олгогдсон бараа (тээврийн хэрэгсэл)-г түр оруулах зорилго биелэгдэхэд хангалттай гэж үзсэн хугацааны дотор буцаан гаргана. Хавсралт бүрт энэ хугацааг тус тусад нь заасан болно.
  1. Гаалийн байгууллага хавсралт бүрт заасан хугацаанаас илүү хугацаа олгож, эсхүл эхний хугацааг сунгаж болно.
  1. Түр хугацаагаар оруулсан барааг хувь хүний гомдлоор (нэхэмжлэлээр) саатуулснаас (хураан авснаас) бусад шалтгаанаар саатуулсны (хураан авсны) улмаас буцаан гаргаж болохгүй байгаа бол уг барааг буцаан гаргах үүрэг тийнхүү саатуулсан (хураан авсан) хугацаагаар хойшлогдоно.

Түр хугацаагаар оруулах эрхийг шилжүүлэх

8 дугаар зүйл

 

Хэлэлцэн тохиролцогч Тал бүр түр хугацаагаар оруулах эрх шилжүүлэх явдлыг хэрэв нөгөө этгээд нь:

 

  • энэ конвенцид дурдсан нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа; мөн
  • түр хугацаагаар оруулах эрх авсан эхний этгээдийн үүргийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд, түүний хүсэлтийг үндэслэн зөвшөөрнө.

Түр хугацаагаар оруулах ажиллагаа дуусгавар болох

 

9 дүгээр зүйл

 

            Түр хугацаагаар оруулах ажиллагаа нь ерөнхийдөө түр хугацаагаар оруулсан бараа (тээврийн хэрэгсэл хамаарна)-г буцаан гаргаснаар дуусгавар болно.

 

10 дугаар зүйл

 

            Түр хугацаагаар оруулсан бараа (тээврийн хэрэгсэл хамаарна)-г нэг буюу хэд хэдэн ачилтаар буцаан гаргаж болно.

 

11 дүгээр зүйл

 

            Түр хугацаагаар оруулсан бараа (тээврийн хэрэгсэл хамаарна)-г оруулж ирснээс нь өөр гаалийн газраар буцаан гаргаж болно.

 

Түр оруулах хугацааг цуцлах боломжит

бусад тохиолдол

 

12 дугаар зүйл

 

            Бараа (тээврийн хэрэгсэл)-г цаашид экспортлох, эсхүл зөвшөөрөгдсөн бусад зориулалтаар эзэмших зорилгоор чөлөөт боомт буюу чөлөөт бүс, гаалийн баталгаат агуулах уруу оруулах, эсхүл гаалийн дамжин өнгөрөх горимд оруулах бол эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр түр оруулсныг цуцалж болно.

 

13 дугаар зүйл

 

            Нөхцөл байдлын шаардлагаар болон дотоодын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бол энэ тохиолдолд мөрдөгдөх журам, нөхцөлд нийцүүлэн түр хугацаагаар оруулсан горимыг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор солин цуцалж болно.

 

14 дүгээр зүйл

 

  1. Түр хугацаагаар оруулах горимыг бараа (тээврийн хэрэгсэл) ослын болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас их хэмжээгээр гэмтсэн болон гаалийн байгууллага хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалан дараах байдалтай байвал цуцалж болно. Үүнд:
  • түр хугацаагаар оруулалах горимыг цуцлах зорилгоор тэдгээр гэмтэлтэй байдлаар гаальд үзүүлэх үед импортын гаалийн болон бусад татвар ногдуулан төлүүлэх;
  • тэдгээрийг түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн холбогдох эрх бүхий байгууллагын мэдэлд ямар ч зардал төлөхгүйгээр орхигдсон бөгөөд түр хугацаагаар оруулах горимыг ашигласан этгээд импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх;
  • хэрэв дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор бүрдүүлэлт хийх бол ослын болон давагдашгүй хүчин зүйлийн дараагаар гаалийн байгууллагад үзүүлэхэд импортын гаалийн болон бусад татварыг төлөхөөр бол гэмтсэн аливаа эд анги, хэсгийг холбогдох талуудын зардлаар албаны хяналтын дор устгах.
  1. Холбогдох этгээдийн хүсэлтээр бараа (тээврийн хэрэгсэл)-г дээрх 1 дэх хэсгийн (b) буюу (c)-д заасны алинд хамааруулахыг гаалийн байгууллага шийдсэнээр түр оруулалтыг цуцалж болно.
  1. Бараа нь аливаа осол, давагдашгүй хүчин зүйлийн улмаас устгагдсан, эсхүл бүрмөсөн үрэгдсэн гэдгийг холбогдох этгээд гаалийн байгууллагад нотолж байвал түүний хүсэлтээр түр хугацаагаар оруулсныг цуцалж болно. Энэ тохиолдолд түр хугацаагаар оруулсан барааг оруулсан этгээд импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөнө.

 

IV бүлэг

 

Бусад заалт

 

15 дугаар зүйл

Гаалийн бичиг баримтыг цөөлөх

 

            Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ конвенцид заасны дагуу олгож буй аливаа хөнгөлөлттэй холбоотойгоор бүрдүүлэх гаалийн бичиг баримтыг аль болохоор цөөлөх ёстой. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбогдох бүх дүрэм журмыг хугацаа алдалгүйгээр хэвлэх ёстой.

 

16 дугаар зүйл

Урьдчилан зөвшөөрөл авах

 

  1. Түр хугацаагаар оруулах зөвшөөрөл олгоход урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай бол түүнийг гаалийн эрх бүхий байгууллага шуурхай олгоно.
  1. Онцгой тохиолдолд гаалийн бус байгууллагын зөвшөөрөл шаардлагатай бол аль болохоор даруй авна.

17 дугаар зүйл

Доод хэмжээг тогтоох

 

            Зөвшөөрөгдөх хэмжээний хөнгөлөлтийн доод хэмжээг энэ конвенцоор тогтооно. Энэ хэмжээ нь Хэлэлцэн тохиролцогч Талуудын зөвшөөрсөн буюу ирээдүйд аль нэг тал дангаар юм уу хоёр талын болон олон талын хэлэлцээрээр зөвшөөрч болох илүү хэмжээний хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд саад болохгүй.

 

18 дугаар зүйл

Гаалийн буюу эдийн засгийн холбоод

 

  1. Энэ конвенцийн зорилгоор гаалийн буюу эдийн засгийн холбоо байгуулсан Хэлэлцэн тохиролцогч Талуудын нутаг дэвсгэрийг нэгдмэл нэг нутаг дэвсгэр хэмээн үзэж болно.
  1. Энэ конвенцийн заалт нь гаалийн болон эдийн засгийн холбоо байгуулсан талуудыг тухайн холбооны нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах үйл ажиллагаанд хэрэглэгдэх хуулийн бусад заалтуудаас чөлөөлөх бөгөөд эдгээр заалтууд нь энэ конвенцоор зөвшөөрсөн хөнгөлөлтийг багасгахгүй.

19 дүгээр зүйл

Хориг болон хязгаарлалт

 

            Эдийн засгийн бус шаардлагаар тогтоосон журам, тухайлбал нийтийн ёс суртахуун, дэг журам, нийтийн аюулгүй байдал, нийтийн ариун цэвэр, эрүүл мэнд, мал эмнэлгийн болон хорио цээрийн шаардлагаар буюу амьтан, ургамлын нэн ховордсон төрөл зүйлийг хамгаалах, эсхүл оюуны болон үйлдвэрлэлийн өмчийг хамгаалах зорилгоор тогтоосон журам, дотоодын хууль тогтоомжийн дагуу гаргасан хориг болон хязгаарлалт хийхэд энэ конвенцийн заалтууд зөрчилдөхгүй.

 

20 дугаар зүйл

Зөрчил

 

  1. Энэ конвенцийн заалтыг зөрчвөл Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талын хуульд заасан, түүний нутаг дэвсгэрт ногдуулж болох шийтгэл хүлээлгэнэ.
  1. Зөрчил гарсан нутаг дэвсгэрийг тогтоох боломжгүй байвал зөрчил илэрсэн Хэлэлцэн тохиролцогч Талын нутаг дэвсгэрийг зөрчил гарсан гэж тооцно.

21 дүгээр зүйл

Мэдээлэл солилцох

 

            Хэлэлцэн тохиролцогч Талууд нь энэ конвенцийн заалтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг дотоодын хууль тогтоомжоор зөвшөөрсөн хэмжээнд хүсэлт гаргасан тохиолдолд бие биедээ хүргүүлнэ.

 

V бүлэг

 

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

22 дугаар зүйл

Захиргааны хороо

 

  1. Энэ конвенцийг хэрэгжүүлэх үүднээс энэ конвенцийг тайлбарлах, хэрэглэхэд гарах аливаа санал зөрөлдөөнөөс сэргийлэх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг авч хэлэлцэх үүрэг бүхий Захиргааны хороог байгуулна. Захиргааны хороо нь энэ конвенцид шинэ хавсралт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
  1. Хэлэлцэн тохиролцогч Талууд нь Захиргааны хорооны гишүүн байна. Тус хороо нь энэ конвенцийн 24 дүгээр зүйлд заасан Хэлэлцэн тохиролцогч Тал бус гишүүн улс болон гаалийн нутаг дэвсгэрийн эрх бүхий аливаа байгууллага түүнчлэн олон улсын байгууллагын төлөөлөгчид нь өөрийн сонирхож буй асуудлаар тус хорооны чуулганд ажиглагчаар оролцох эсэхийг шийднэ.
  1. Зөвлөл нь тус хороог нарийн бичгийн даргын газрын үйлчилгээгээр хангана.
  1. Хороо нь чуулган бүрээрээ дарга, дэд даргыг сонгоно.
  1. Хэлэлцэн тохиролцогч Талын эрх бүхий байгууллага энэ конвенцид өөрчлөлт оруулах санал, өөрчлөлт оруулах болсон шалтгаан, хорооны чуулганы хэлэлцэх асуудалд асуудал оруулах хүсэлтийг Зөвлөлд дамжуулна. Зөвлөл нь тэдгээр асуудлыг Хэлэлцэн тохиролцогч Талууд болон энэ конвенцийн 24 дүгээр зүйлд заасан Хэлэлцэн тохиролцогч Тал бус гишүүд, улс болон гаалийн нутаг дэвсгэр дэх эрх бүхий байгууллагад танилцуулна.
  1. Зөвлөл нь Хорооны тогтоосон хугацаанд болон наад зах нь хоёр Хэлэлцэн тохиролцогч Талын хүсэлтээр Хорооны чуулганыг зарлан хуралдуулна. Зөвлөл нь чуулганы хэлэлцэх асуудлыг Хэлэлцэн тохиролцогч Талууд болон энэ конвенцийн 24 дүгээр зүйлд заасан Хэлэлцэн тохиролцогч Тал бус гишүүд, улс улс, гаалийн нутаг дэвсгэр дэх эрх бүхий байгууллагад чуулган эхлэхээс өмнө наад зах нь зургаан долоо хоногийн дотор хүргүүлнэ.
  1. Зөвлөл нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Хорооны шийдвэрээр чуулганы хуралдаанд ажиглагчаар оролцох ёстой энэ конвенцийн 24 дүгээр зүйлд заасан гишүүд, улс улс гаалийн нутаг дэвсгэр дэх эрх бүхий байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд урилга хүргүүлнэ.
  1. Саналыг хүлээж авах эсэхийг санал хурааж шийднэ. Хуралдаанд оролцогч Хэлэлцэн тохиролцогч Тал бүр нэг саналын эрхтэй байна. Энэ конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах саналаас бусад саналыг хуралдаан оролцож буй саналын эрхтэй гишүүдийн олонхийн төлөөллөөр саналаар батална. Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн гуравны хоёрын төлөөллөөр саналаар батална.
  2. Энэ конвенцийн 24 дүгээр зүйлийн 7-д зааснаар энэ конвенцид оролцогч гаалийн буюу эдийн засгийн холбоодын саналын тоо тэдгээрийн гишүүдийн саналын нийлбэртэй тэнцүү байх ёстой.
  1. Хорооны чуулган дуусахаас өмнө Хороо илтгэлээ батална.
  1. Энэ зүйлд зохих заалт байхгүй байгаа нөхцөлд Зөвлөлийн дотоод дүрэм, хэрэв Хороо өөрөөр шийдээгүй бол хүчин төгөлдөр байна.

23 дугаар зүйл

Маргааныг зохицуулах

 

  1. Хоёр буюу түүнээс дээш Хэлэлцэн тохиролцогч Талын хооронд энэ конвенцтой холбоотой маргаан гарвал маргааныг тэдгээр тал шууд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ.
  1. Хэлэлцэн тохиролцогч Талууд маргаанаа өөрсдөө зохицуулж чадахгүй бол асуудлыг Захиргааны хороонд оруулах бөгөөд тус хороо маргааныг хянан үзээд зохицуулах талаар зөвлөлгөө өгнө.
  1. Маргаж буй Хэлэлцэн тохиролцогч Талууд Захиргааны хорооны зөвлөлгөөг заавал биелүүлэхээр урьдчилан тохиролцож болно.

24 дүгээр зүйл

Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн авах

 

            Зөвлөлийн аливаа гишүүн болон Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагын гишүүн нь:

 

  • энэ конвенцийг соёрхон батлах тухай ямар нэг тайлбаргүйгээр гарын үсэг зурж;
  • дараа соёрхон батлахаар гарын үсэг зурж, соёрхон батлах тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөр; эсхүл
  • нэгдэж орох замаар энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болж болно.
  1. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гишүүн орнуудын хувьд энэ конвенцид түүнийг баталсан Зөвлөлийн чуулган дээр, эсхүл 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Брюссель хотноо Зөвлөлийн төв байранд гарын үсэг зурахад эрх нээлттэй байна.
  2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан байгууллагын гишүүн бус, дипломат харилцааг албан ёсоор хэрэгжүүлдэг Хэлэлцэн тохиролцогч Талаас санал болгосон гаалийн аливаа тусдаа нутаг дэвсгэрийн улс улс, эсхүл Засгийн газар худалдааны харилцааны хувьд биеэ даасан үйл ажиллагаа явуулдаг бол Захиргааны хорооны хүсэлтээр эх хадгалагчаас урилга өгсөн бол энэ конвенц хүчин төгөлдөр болсны дараа түүнд нэгдэн орж Хэлэлцэн тохиролцогч Тал болж болно.
  1. Энэ зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт хамаарах аливаа гишүүн, улс, гаалийн нутаг дэвсгэр соёрхон батлах тайлбаргүйгээр энэ конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, нэгдэн орох үедээ хүлээн зөвшөөрч байгаа хавсралтаа онцлон дурдах бөгөөд Хавсралт А болон өөр нэг хавсралтыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Үүний дараа өөр бусад хавсралтыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа эх хадгалагчид мэдэгдэнэ.
  1. Захиргааны хорооноос энэ конвенцид хавсаргасан аливаа шинэ хавсралтыг хүлээн зөвшөөрч байгаа Хэлэлцэн тохиролцогч Тал энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эх хадгалагчид мэдэгдэнэ.
  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ конвенцийн 8 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 7, Хавсралт А-гийн 2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг болон Хавсралт Е-гийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шаардагдах мэдээлэл болон хэрэглэх тухай нөхцөлийг эх хадгалагчид мэдээлнэ. Эдгээр заалтыг хэрэглэхэд гарсан аливаа өөрчлөлтийг мөн мэдээлнэ.
  1. Энэ зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасны дагуу Гаалийн буюу эдийн засгийн аливаа холбоо энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болж болно. Гаалийн буюу эдийн засгийн ийм холбоо нь энэ конвенцоор зохицуулагдах асуудлын тухайд өөрийн эрх мэдлийн талаар эх хадгалагчид мэдэгдэнэ. Энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болох Гаалийн болон эдийн засгийн холбоо нь өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлын тухайд конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал бүрт энэ конвенцоор олгосон эрх, хүлээлгэх үүргийг хариуцна. Ийм тохиолдолд, эдгээр холбооны гишүүд эрхээ дангаараа эдлэхгүй, тухайлбал санал өгөх эрхийг эдлэхгүй.

 

25 дугаар зүйл

Эх хадгалагч

 

  1. Тайлбартай буюу тайлбаргүйгээр зурсан гарын үсэг, соёрхон батлах, эсхүл нэгдэн орох тухай бүх баримт бичиг болон энэ конвенцийг Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
  1. Эх хадгалагч нь:
  • энэ конвенцийн жинхэнэ эх хувийг хүлээн авч хадгална;
  • энэ конвенцийн эх бичвэрийн баталгаажсан хувийг бэлтгэн энэ конвенцийн 24 дүгээр зүйлийн 1, 2-т хамаарах гишүүн улс, Гаалийн буюу эдийн засгийн холбоонд хүргүүлнэ;
  • энэ конвенцийг соёрхон баталсан, нэгдсэн, соёрхон батлах тухай тайлбартай буюу тайлбаргүй гарын үсгийг хүлээн авах бөгөөд үүнтэй холбоотой аливаа баримт бичиг, мэдэгдэл, мэдээллийг хүлээн авч хадгална;
  • энэ конвенцтой холбоотой гарын үсэг, баримт бичиг, мэдэгдэл болон мэдээлэл зохих, ёсоор хийгдсэн зөв хэлбэртэй эсэхийг шалгаж, шаардлагатай нөхцөлд Хэлэлцэн тохиролцогч холбогдох Талд уг асуудлыг мэдэгдэх;
  • энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болон бусад гарын үсэг зурсан тал, энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал бус Зөвлөлийн гишүүн орнууд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад дараах зүйлсийг мэдэгдэнэ:
  • энэ конвенцийн 24 дүгээр зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон баталсан, нэгдэн орсон болон хавсралтыг хүлээн зөвшөөрсөн тухай;
  • Захиргааны хорооноос энэ конвенцид оруулахаар болсон шинэ хавсралтын тухай;
  • энэ конвенц болон энэ конвенцийн 26 дугаар зүйлийн дагуу хавсралт бүрийн хүчин төгөлдөр болсон он, сар, өдөр;
  • энэ конвенцийн 24, 29, 30 болон 32 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан мэдэгдлийн тухай;
  • энэ конвенцийн 31 дүгээр зүйлийн дагуу дангаар цуцалсан тухай;
  • энэ конвенцийн 32 дугаар зүйлийн дагуу хүлээн зөвшөөрсөн гэж тооцогдсон аливаа нэмэлт болон түүний хүчин төгөлдөр болсон он, сар, өдөр.
  •  
  1. Хэлэлцэн тохиролцогч Тал болон эх хадгалагчийн хооронд эх хадгалагчийн үүргээ биелүүлэхтэй холбогдон ямар нэг зөрөө гарсан тохиолдолд эх хадгалагч, эсхүл Хэлэлцэн тохиролцогч тэр Тал уг асуудлыг Хэлэлцэн тохиролцогч бусад Тал, гарын үсэг зурсан улс болон шаардлагатай бол Зөвлөлд мэдэгдэнэ.

26 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болох

 

  1. Энэ конвенцийн 24 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт хамаарах гишүүн улс, Гаалийн буюу эдийн засгийн холбоодын тав нь энэ конвенцид соёрхон батлах тухай тайлбаргүйгээр гарын үсэг зурсан, эсхүл соёрхон батлах, нэгдэх тухай баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын дараа энэ конвенц хүчин төгөлдөр болно.
  1. Таван гишүүн улс, гаалийн буюу эдийн засгийн холбоод энэ конвенцид соёрхон батлах тайлбаргүйгээр гарын үсэг зурсан, эсхүл соёрхон батлах, нэгдэх баримт бичгээ хадгалуулсны дараа соёрхон батлах тайлбаргүйгээр гарын үсэг зурсан, соёрхон баталсан, нэгдэн орсон Хэлэлцэн тохиролцогч Талын хувьд болон Хэлэлцэн тохиролцогч тухайн тал соёрхон батлах тухай тайлбаргүйгээр гарын үсэг зурсан, эсхүл соёрхон батлах, нэгдэх тухай баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын дараа энэ конвенц хүчин төгөлдөр болно.
  1. Энэ конвенцийн аливаа хавсралт нь таван гишүүн улс, гаалийн эдийн засгийн холбоод тэрхүү хавсралтыг хүлээн зөвшөөрсний дараа хүчин төгөлдөр болно.
  1. Таван гишүүн улс, гаалийн буюу эдийн засгийн холбоод тухайн хавсралтыг хүлээн зөвшөөрснөөс хойш тэрхүү хавсралтыг хүлээн зөвшөөрсөн аливаа Хэлэлцэн тохиролцогч Талын хувьд энэ хавсралт нь уг Хэлэлцэн тохиролцогч Тал хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэнээс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

27 дугаар зүйл

Хүчингүй болгох заалт

 

            Хүчингүй болгох тухай заалт агуулсан энэ конвенцийн хавсралт хүчин төгөлдөр болоход тэрхүү хавсралтыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүгээр хүчингүй болгосон конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Талын хувьд тухайн конвенц буюу холбогдох конвенцийн заалт хүчингүй болно.

 

28 дугаар зүйл

Конвенц, хавсралт

 

1.Энэ конвенцийн зорилгоор, Хэлэлцэн тохиролцогч Талын заавал биелүүлэх үүрэг болсон хавсралт нь энэ конвенцийн салшгүй хэсэг болох бөгөөд уг Хэлэлцэн тохиролцогч Талын хувьд энэ конвенцийн аливаа зүйлээс хийх нь тухайн хавсралтад ишлэл хийх явдлыг хамаарна.

 

2.Захиргааны хороонд санал авах зорилгоор хавсралт тус бүрийг тус тусдаа конвенц гэж үзнэ.

 

29 дүгээр зүйл

Тайлбар хийх

 

  1. Аливаа нэг хавсралтыг хүлээн зөвшөөрч буй Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал уг хавсралтыг хүлээн зөвшөөрөх үедээ, эсхүл дараа нь түүнд тайлбар хийсэн тухайгаа мэдэгдээгүй бол хавсралтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр таван жилд нэг удаа тайлбартайгаар хүлээн зөвшөөрөгдсөн заалтыг хянан үзэж, өөрийн дотоодын хууль тогтоомжтой харьцуулан энэ хянан үзсэн ажлын үр дүнгийн талаар эх хадгалагчид мэдэгдэнэ.
  1. Тайлбар хийсэн Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал тайлбараа бүтнээр нь эсхүл аль ч үед хэсэгчлэн хүчингүй болгож болох бөгөөд хүчингүй болгосон он, сар, өдрийг эх хадгалагчид мэдэгдэнэ.

 

30 дугаар зүйл

Газар нутгийн хүрээг өргөжүүлэх

 

  1. Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал энэ конвенцийг соёрхон батлах тухай тайлбаргүйгээр гарын үсэг зурах, эсхүл соёрхон баталсан, нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулах үедээ, эсхүл дараа нь энэ конвенц нь тухайн Хэлэлцэн тохиролцогч Талын олон улсын харилцааг нь хариуцдаг бүх, эсхүл аливаа нутаг дэвсгэрт хамаарна гэдгийг эх хадгалагчид мэдэгдэж болно. Ийм мэдэгдэл нь эх хадгалагч түүнийг хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Гэхдээ Хэлэлцэн тохиролцогч тухайн Талын хувьд энэ конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө мэдэгдэлд дурдсан газар нутагт энэ конвенц хэрэглэгдэхгүй.
  1. Олон улсын харилцааг нь хариуцаж буй аливаа нутаг дэвсгэртээ энэ конвенцийг хамааруулж байгаа тухайгаа энэ зүйлийн 1 дэх заалтын дагуу мэдэгдсэн Хэлэлцэн тохиролцогч аливаа тал энэ конвенц уг нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон тухай энэ конвенцийн 31 дүгээр зүйлийн дагуу эх хадгалагчид мэдэгдэж болно.

 

31 дүгээр зүйл

Конвенц цуцлах

 

  1. Энэ конвенцийн 26 дугаар зүйлийн дагуу конвенц хүчин төгөлдөр болсноос хойш Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал түүнийг цуцалж болно. Энэ конвенц тодорхой хугацаагүйгээр үргэлжилнэ.
  1. Цуцалсан тухайгаа бичгээр үйлдэн эх хадгалагчид хадгалуулна.
  1. Цуцлалт нь эх хадгалагч тухайн баримт бичгийг хүлээн авснаас хойш зургаан сарын дараа тэр нь хүчин төгөлдөр болно.
  1. Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал энэ конвенцийн 26 дугаар зүйлд заасны дагуу хавсралт хүчин төгөлдөр болсноос хойш нэг буюу түүнээс дээш хавсралтыг хүлээн зөвшөөрснөө цуцлах эрхтэйгээр энэ зүйлийн 2, 3 дахь заалт энэ конвенцийн хавсралтуудад мөн адил үйлчилнэ. Бүх хавсралтыг хүлээн зөвшөөрснөө, хүчингүй болгож байгаа Хэлэлцэн тохиролцогч Тал энэ конвенцийг цуцалсанд тооцогдоно. Түүнчлэн, Хавсралт А-г хүлээн зөвшөөрснөө цуцалсан Хэлэлцэн тохиролцогч Тал бусад хавсралтыг хүлээн зөвшөөрсөөр байсан ч гэсэн энэ конвенцийг цуцалсан гэж үзнэ.

 

32 дугаар зүйл

Нэмэлт, өөрчлөлт оруулах журам

 

  1. Энэ конвенцийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны хороо энэ конвенц болон түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно.
  1. Ийнхүү санал болгосон аливаа нэмэлт, өөрчлөлтийн бичвэрийг эх хадгалагч энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Талууд, түүнд гарын үсэг зурсан бусад тал, энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал бус Зөвлөлийн гишүүн улсад мэдэгдэнэ.
  1. Өмнөх заалтын дагуу санал болгосон аливаа нэмэлт, өөрчлөлт нь тухайн нэмэлт, өөрчлөлтийн тухай мэдэгдсэн өдрөөс хойш арван хоёр сарын хугацаанд тэрхүү санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг мэдэгдсэн хугацаанд Хэлэлцэн тохиролцогч Талаас эх хадгалагчид ямар нэг сөрөг санал гаргаагүй бол тэр нь дээрх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дараа Хэлэлцэн тохиролцогч бүх талын хувьд хүчин төгөлдөр болно.
  1. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан арван хоёр сарын хугацаа дуусахаас өмнө Хэлэлцэн тохиролцогч Талаас санал болгож байгаа нэмэлт, өөрчлөлтийг татгалзаж байгаагаа эх хадгалагчид мэдэгдсэн бол уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүйд тооцох бөгөөд тэр нь хүчин төгөлдөр болгохгүй.
  1. Татгалзсан тухайгаа мэдэгдэх зорилгоор хавсралт тус бүрийг тус тусдаа конвенц гэж үзнэ.

33 дугаар зүйл

Нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх

 

  1. Энэ конвенцийг соёрхон баталсан, эсхүл түүнд нэгдэн орсон Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал соёрхон батлах, нэгдэн орсон тухай баримт бичиг хадгалуулах үед хүчин төгөлдөр болсон аливаа нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
  1. Энэ конвенцийн 29 дүгээр зүйлийн дагуу тайлбартайгаар нэгдэн орсноос бусад тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал аливаа хавсралтыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлээ эх хадгалагчид өгсөн тэр үед тухайн хавсралтын хувьд хүчин төгөлдөр болсон хавсралтад орсон аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

34 дүгээр зүйл

Конвенцийг бүртгүүлэх болон түүний хүчинтэй бичвэр

 

            Нэгдэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу энэ конвенцийг эх хадгалагчийн хүсэлтээр Нэгдэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

 

            Дор гарын үсэг зурагсад бүрэн эрхийнхээ дагуу дээрхийг нотолж энэ конвенцид гарын үсэг зурав.

 

            Энэ конвенцийг нэг мянга есөн зуун ерэн оны зургадугаар сарын хорин зургааны өдөр Стамбул хотноо англи, франц хэл дээр тус бүр нэг эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд адил хүчинтэй байна. Энэ конвенцийн баталгаажсан орчуулгыг араб, хятад, орос, испани хэлээр бэлтгэж тараах хүсэлтийг эх хадгалагчид гаргасан болно.

 

ХАВСРАЛТ  А

 

ТҮР ХУГАЦААГААР ОРУУЛАХ БИЧИГ

БАРИМТАД ХАМААРАХ ХАВСРАЛТ

(АТА болон CPD карней)

 

I бүлэг

 

1 дүгээр зүйл

Тодорхойлолт

 

            Энэ хавсралтын зорилгод дараах нэр томьёог дор дурдсан байдлаар тайлбарлана:

  • ²Түр хугацаагаар оруулах бичиг баримт² гэж гаалийн мэдүүлэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хэмжээний гаалийн бичиг баримтыг ойлгох бөгөөд энэ нь бараа (тээврийн хэрэгсэл)-г ялгаж таних боломжийг бүрдүүлж импортын гаалийн болон бусад татвар төлөх олон улсын хэмжээний баталгааг;
  • ²АТА карней² гэж тээврийн хэрэгслээс бусад барааг түр хугацаагаар оруулах зөвшөөрөл олгоход ашиглагдах түр хугацаагаар оруулах бичиг баримтыг;
  • ²CPD карней² гэж тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах зөвшөөрөл олгоход ашиглагдах түр хугацаагаар оруулах бичиг баримтыг;
  • ²Баталгаа гаргагч сүлжээ² гэж баталгаа гаргагч холбоог харьяалах oлон улсын байгууллагын тогтоосон баталгаа гаргагч сүлжээг;
  • ²Олон улсын байгууллага² гэж түр хугацаагаар оруулах бичиг баримт олгох, түүний дагуу баталгаа гаргах эрх авсан баталгаа гаргагч үндэсний холбоо харьяалагдаж байгаа байгууллагыг;
  • ²баталгаа гаргагч холбоо² гэж Хэлэлцэн тохиролцогч Талуудын нутаг дэвсгэрт энэ хавсралтын 8 дугаар зүйлд заасан үнийн дүнтэй тэнцүү баталгаа гаргах эрхийг авсан Хэлэлцэн тохиролцогч Талуудын гаалийн байгууллагаас зөвшөөрөгдсөн бөгөөд баталгаа гаргагч сүлжээнд харьяалагдах холбоог;
  • ²карней олгогч холбоо² гэж түр хугацаагаар оруулах бичиг баримт олгохоор гаалийн байгууллагаас зөвшөөрөгдсөн бөгөөд шууд болон шууд бусаар баталгаа гаргагч сүлжээнд харьяалагдах холбоог;
  • ²карнейн баталгаа олгогч холбогдох холбоо² гэж Хэлэлцэн тохиролцогч нөгөө Талд байгуулагдсан бөгөөд баталгаа гаргагч ижил сүлжээнд хамаарах, карней олгогч холбоог;
  • ²дамжин өнгөрөх (дамжуулан өнгөрүүлэх гаалийн горим² гэж гаалийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад гаалийн хяналтан дор бараа тээвэрлэх гаалийн горимыг тус тус хэлнэ.

II бүлэг

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

  1. Энэ конвенцийн 5 дугаар зүйлд заасны дагуу Хэлэлцэн тохиролцогч Тал бүр өөрийн гаалийн бичиг баримт, түүнчлэн энэ хавсралтын 8 дугаар зүйлд хамаарах хэмжээний баталгаа болгон, энэ конвенцийн бусад хавсралтад заасны дагуу түр импортолж байгаа бараа (тээврийн хэрэгслийг оролцуулан)-нд холбогдох, өөрийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд энэ хавсралтад заасан нөхцөлийн дагуу олгож, хэрэглэж буй түр хугацаагаар оруулах бичиг баримтыг хүлээн зөвшөөрнө.
  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр өөрийн дотоодын хууль тогтоомж, дүрмийн дагуу түр хугацаагаар оруулах ажиллагаанд ижил нөхцөлөөр гаргаж, хэрэглэж байгаа түр хугацаагаар оруулах бичиг баримтыг хүлээн зөвшөөрч болно.
  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр ижил нөхцөлийн дагуу олгогдон, хэрэглэгдэж байгаа түр хугацаагаар оруулах бичиг баримтыг гаалийн дамжин өнгөрүүлэх зорилгоор хүлээн зөвшөөрч болно.
  1. Боловсруулах, засвар үйлчилгээ хийх шаардлагатай бараа (тээврийн хэрэгсэл)-г түр хугацаагаар оруулах бичиг баримтын хүрээнд импортолж болохгүй.
3 дугаар зүйл

 

  1. Түр хугацаагаар оруулах бичиг баримт нь энэ хавсралтын АТА карнейн тухай зүүлт I, CPD карнейн тухай зүүлтийг заасан загварт нийцэж байх ёстой.
  1. Энэ хавсралтын зүүлтийг уг хавсралтын салшгүй хэсэг гэж үзнэ.
 
III бүлэг

 

Түр хугацаагаар оруулах бичиг баримт олгох,

баталгаа гаргах

 

4 дүгээр зүйл

 

  1. Өөрийн тогтоосон нөхцөл, баталгаанд нийцүүлэн Хэлэлцэн тохиролцогч Тал бүр үүрэг гүйцэтгэн, түр хугацаагаар оруулах бичиг баримт олгох явдлыг баталгаа гаргагч холбоонд шууд болон баталгаа гаргагч холбоогоор дамжуулан гүйцэтгэхийг зөвшөөрч болно.
  1. Карней олгогч холбогдох холбооноос олгосон түр хугацаагаар оруулах бичиг баримтын хүрээнд Хэлэлцэн тохиролцогч Талын хүлээсэн өр төлбөрийг барагдуулах үүргийг түүний баталгаа хамрахгүй бол Хэлэлцэн тохиролцогч Тал уг баталгаа гаргагч холбоог батлахгүй.
5 дугаар зүйл

 

  1. Карней олгогч холбоо нь түр хугацаагаар оруулах бичиг баримтыг түүнийг олгосон өдрөөс хойш нэг жилээс дээш хугацаагаар хүчинтэй байхаар олгохгүй.
  1. Карней олгогч холбооноос түр хугацаагаар оруулах бичиг баримтад тусгагдсан аливаа зүйлийг зөвхөн карней олгогч буюу баталгаа гаргагч холбооны зөвшөөрлөөр өөрчилж болно. Түр хугацаагаар оруулж буй улсын гаалийн байгууллага хүлээн авсны дараа холбогдох эрх бүхий байгууллага зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд тэдгээр бичиг баримтыг өөрчлөх ёсгүй.
  1. АТА карнейг олгосноос хойш түүний ар талд жагсаасан барааны жагсаалт дээр болон түүнд хавсаргасан үргэлжлэх хуудсан дээр нэмж барааг оруулж болохгүй.
 
6 дугаар зүйл

 

            Түр хугацаагаар оруулах бичиг баримтад дараах мэдээллийг тусгасан байна:

 

  • карней олгогч холбооны нэр;
  • олон улсын баталгаа гаргагч сүлжээний нэр;
  • түр хугацаагаар оруулах бичиг баримт хүчин төгөлдөр байх улс улс буюу гаалийн нутаг дэвсгэр;
  • холбогдох улс улсын буюу гаалийн нутаг дэвсгэр дэх баталгаа гаргагч холбооны нэр
7 дугаар зүйл

 

            Түр хугацаагаар оруулах бичиг баримтын хүрээнд импортолж байгаа бараа (тээврийн хэрэгслийг оролцуулан)-г буцаан гаргах хугацаа ямар ч нөхцөлд эдгээр бичиг баримтын хүчин төгөлдөр байх хугацаанаас хэтэрч болохгүй.

 

IV бүлэг

Баталгаа

 

8 дугаар зүйл

 

  1. Баталгаа гаргагч холбоо бүр энэ конвенцийн IV бүлгийн 4 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд, гэхдээ түр хугацаагаар оруулах буюу гаалийн дамжин өнгөрүүлэх нөхцөлийг зөрчсөн тохиолдолд төлбөл зохих, хэлэлцэн карней олгогч холбогдох холбооны түр хугацаагаар оруулах бичиг баримтаар тухайн нутаг дэвсгэрт оруулсан бараанд хамаарах импортын гаалийн болон бусад татвар, хураамжийг тохирогч талаас тухайн импортолж гаалийн болон бусад татвар, хураамжийн хэмжээг тогтоосон нутаг дэвсгэрт ажиллаж буй гаалийн байгууллагад төлөх үүрэг хүлээнэ.
  1. АТА карней

            Баталгаа гаргагч холбооны төлөх ёстой төлбөр нь импортын гаалийн болон бусад татварын хэмжээ, мөн түүний 10 хувиас дээш хэтрэх ёсгүй.

 

  1. CPD карней

            Баталгаа гаргагч холбоо нь импортын гаалийн болон бусад татвар, хүүгийн нийт хэмжээнээс давсан мөнгө төлөх үүрэггүй.

 

            Түр хугацаагаар оруулж байгаа нутаг дэвсгэрийн гаалийн байгууллага тодорхой бараа (тээврийн хэрэгслийг оролцуулан)-ны хувьд түр хугацаагаар оруулах бичиг баримтыг аливаа болзолгүйгээр хаасан бол энэ зүйлийн 1-д заасан тэдгээр бараа (тээврийн хэрэгслийг оролцуулан)-нд хамаарах төлбөрийг баталгаа гаргагч холбооноос шаардах эрхгүй болно. Хэрэв түр хугацаагаар оруулах бичиг баримтад зүй бусаар, эсхүл хууран мэхлэх замаар хаалт хийсэн, эсхүл түр хугацаагаар оруулах болон гаалийн дамжин өнгөрүүлэхийн нөхцөлийг зөрчсөн нь хожим илэрвэл баталгаа гаргагч холбооноос төлбөр нэхэж болно.

 

  1. АТА карней:

            Гаалийн байгууллага АТА карней хүчин төгөлдөр хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор баталгаа гаргагч холбооноос төлбөр нэхээгүй бол энэ зүйлийн 1-д заасан хэмжээний төлбөрийг ямар ч нөхцөлд баталгаа гаргагч холбооноос шаардах ёсгүй.

 

  1. CPD карней:

            Гаалийн байгууллага CPD карнейд хаалт хийсэн тухай мэдэгдлийг түүний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор баталгаа гаргагч холбоонд өгөөгүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний төлбөрийг ямар ч нөхцөлд баталгаа гаргагч холбооноос шаардах ёсгүй. CPD карнейд хаалт хийсэн тухай мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор гаалийн байгууллага нь импортын гаалийн болон бусад татварын талаарх нарийн тодорхой мэдээллийг баталгаа гаргагч холбоонд өгч байх ёстой. Ийм мэдэгдлийг дээрх нэг жилийн дотор өгөөгүй бол баталгаа гаргагч холбооны төлөх ёстой төлбөрийн үүрэг дуусгавар болно.

 

V бүлэг

Түр хугацаагаар оруулах бичиг баримтыг

цэгцлэх

 

9 дүгээр зүйл

 

  1. АТА карней:
  • Баталгаа гаргагч холбоо нь буцаан гаргах ажиллагаа энэ хавсралтад заасан нөхцөлийн дагуу явагдсан, эсхүл холбогдох АТА карнейг өөр бусад үндэслэлээр зохих журмын дагуу хаасан болохыг нотлох үүднээс энэ хавсралтын 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгөн дүнг гаалийн байгууллага шаардсан өдрөөс хойш зургаан сарын хугацаа эдэлнэ.
  • Хэрэв дээрх нотолгоог тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй бол баталгаа гаргагч уг холбоо дээрх мөнгөн дүнг нэн даруй барьцааны хэлбэрээр шилжүүлнэ, эсхүл түр хугацаагаар төлнө. Тийнхүү шилжүүлсэн, эсхүл төлсөн төлбөр нь түүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрсний дараа эцсийн болно. Баталгаа гаргагч холбоо дээрх байдлаар шилжүүлсэн, эсхүл төлсөн төлбөрөө буцаан авах үүднээс энэ заалтын (а)-д заасан нотолгоог сүүлийн энэ хугацаанд гарган өгч болно.
  • Импортын гаалийн болон бусад татварын төлбөрийг барьцааны хэлбэрээр шилжүүлэх, эсхүл түр хугацаагаар төлөхийг зөвшөөрдөггүй хууль дүрэмтэй Хэлэлцэн тохиролцогч Талын хувьд энэ заалтын (b)-д заасны дагуу шилжүүлсэн, эсхүл төлсөн төлбөрийг эцсийн гэж үзнэ. Гэвч энэ заалтын (a)-д заасан нотолгоог уг төлбөр хийгдсэнээс хойш гурван сарын дотор гаргаж өгсөн бол дээрх мөнгөн дүнг буцаан олгоно.

 

  1. CPD карней:
  • Баталгаа гаргагч холбоо нь буцаан гаргах ажиллагаа энэ хавсралтад заасан нөхцөлийн дагуу явагдсан, эсхүл холбогдох CPD карнейг өөр бусад үндэслэлээр зохих журмын дагуу хаасан болохыг нотлох үүднээс CPD карнейг хаагаагүй талаар мэдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа эдэлнэ. Гэхдээ уг хугацаа тухайн CPD карнейн хүчинтэй хугацаа дуусгавар болсон өдрөөс эхэлж болно. Хэрэв гаалийн байгууллага нотолгоог баталгаагүй гэж үзвэл энэ тухай баталгаа гаргагч холбоонд нэг жилийн дотор мэдэгдэнэ.
  • Хэрэв дээрх нотолгоог тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй бол баталгаа гаргагч уг холбоо төлбөл зохих импортын гаалийн болон бусад татварыг гурван сараас хэтрэхгүй хугацаанд багтаан барьцааны хэлбэрээр шилжүүлнэ, эсхүл түр хугацаагаар төлнө. Тийнхүү шилжүүлсэн, эсхүл төлсөн төлбөр нь түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа эцсийн болно. Баталгаа гаргагч холбоо дээрх байдлаар шилжүүлсэн, эсхүл төлсөн төлбөрөө буцаан авах үүднээс энэ заалтын (а)-д заасан нотолгоог сүүлийн энэ хугацаанд гарган өгч болно.
  • Импортын гаалийн болон бусад татварын төлбөрийг барьцааны хэлбэрээр шилжүүлэх, эсхүл түр хугацаагаар төлөхийг зөвшөөрдөггүй хууль дүрэмтэй Хэлэлцэн тохиролцогч Талын хувьд энэ заалтын (b)-д заасны дагуу шилжүүлсэн, эсхүл төлсөн төлбөрийг эцсийн гэж үзнэ. Гэвч энэ заалтын (a)-д заасан нотолгоог уг төлбөр хийгдсэнээс хойш нэг жилийн дотор гаргаж өгсөн бол дээрх мөнгөн дүнг буцаан олгоно.
10 дугаар зүйл

 

  1. Түр хугацаагаар оруулах бичиг баримтын дагуу оруулсан бараа (тээврийн хэрэгсэл үүнд хамаарна)-г буцаан гаргасныг гэрчлэх баримт нь түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрийн гаалийн байгууллагаас нөхөн бичиж, тамга тэмдэг дарсан ре-экспортын тасалбар (re-exportation counterfoil) байна.
  1. Хэрэв буцаан гаргасныг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрчлээгүй бол түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн гаалийн байгууллага холбогдох бичиг баримтын хугацаа дууссан эсэхийг үл харгалзан дараах зүйлийг тийнхүү буцаан гаргасныг гэрчлэх баримт болгон хүлээн зөвшөөрч болно:
  • Хэлэлцэн тохиролцогч өөр нэг талын гаалийн байгууллагууд тухайн бараа (тээврийн хэрэгсэл)-г өөрийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл буцаан оруулах үед түр хугацаагаар оруулах холбогдох бичиг баримтад нь тэмдэглэсэн, эсхүл тэдгээр гаалийн байгууллагаас олгосон гэрчилгээн дээр холбогдох бичиг баримтаас нь тасалж авсан ваучерт тусгагдсан мэдээллийг үндэслэн тэмдэглэсэн мэдээлэл. Гэхдээ энэ мэдээлэл нь нотлох гэж буй ре-экспортын дараа тохиолдсон импорт буюу ре-импортод хамааралтай байна;
  • уг ачаа (мөн тээврийн хэрэгсэл) тухайн нутаг дэвсгэрийн гадна байгааг гэрчлэх өөр бусад баримт.
  1. Түр хугацаагаар оруулах бичиг баримтаар өөрийн нутаг дэвсгэрт орсон, гарсан бараа (тээврийн хэрэгсэл)-г буцаан гаргахаас Хэлэлцэн тохиролцогч Талын гаалийн байгууллага татгалзсан тохиолдолд баталгаа гаргагч холбоо зөвхөн тэдгээр бараа (тээврийн хэрэгсэл)-ны байршлыг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өөрийн үүргээсээ чөлөөлөгдөнө.
 
11 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд гаалийн байгууллага бичиг баримт цэгцэлсний хураамж авах эрхтэй.

 

VI бүлэг

Бусад зүйл

 

12 дугаар зүйл

 

            Энэ хавсралтад заасан нөхцөлийн дагуу ашиглаж буй түр хугацаагаар оруулах бичиг баримт дээр гаалийн баталгаажуулалт хийсэн нь ердийн ажлын цагийн үеэр гаалийн газруудаар явж үзсэн гэж төлбөр нэхэх үндэслэл болохгүй

.

13 дугаар зүйл

 

            Бараа (тээврийн хэрэгсэл) Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талын нутаг дэвсгэрт байх хугацаанд түүнд хамаарах түр хугацаагаар оруулах бичиг баримт устсан, гээгдсэн, эсхүл хулгайд алдагдсан тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч тухайн Талын гаалийн байгууллага карнейг олгогч холбооны хүсэлтээр, мөн өөрийн тогтоосон болзол нөхцөлийн дагуу, уг бичиг баримтын хүчин төгөлдөр байх хугацааг нь өөрчлөлгүйгээр олгосон орлох бичиг баримтыг хүлээн зөвшөөрнө.

 

14 дүгээр зүйл

 

  1. Эзэмшигч холбогдох бараа (тээврийн хэрэгсэл)-г хугацаанд нь буцаан гаргах боломжгүйн улмаас түр хугацаагаар оруулах бичиг баримтын хугацаа түр хугацаагаар оруулах ажиллагаа дуусаагүй байхад дуусахаар байвал уг бичиг баримтыг олгосон холбоо түүнийг орлох бичиг баримтыг шинээр олгож болно. Тийнхүү шинээр олгосон бичиг баримтыг хяналт шалгалтын зорилгоор Хэлэлцэн тохиролцогч Талын гаалийн байгууллагад гаргаж өгнө. Уг бичиг баримтыг хүлээн зөвшөөрсөн гаалийн байгууллага өмнө нь олгосон бичиг баримтад хаалт хийнэ.
  1. CPD карнейн хүчин төгөлдөр байх хугацааг нэг жилээс хэтрэхгүй хугацаагаар нэг удаа сунгаж болно. Энэ хугацаа дууссаны дараа хуучин карнейг орлох шинэ карней олгох бөгөөд түүнийг нь гаалийн байгууллага хүлээн зөвшөөр-нө.

 

15 дугаар зүйл

 

            Гаалийн байгууллага нь энэ конвенцийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг мөрдөхөөр бөгөөд боломжтой бол тийнхүү өөрөө, эсхүл түүний нэрийн өмнөөс саатуулсан (хураан авсан) барааны талаар, мөн ямар арга хэмжээ авах талаар тухайн бараанд хамаарах түр хугацаагаар оруулах бичиг баримтаар баталгаа гаргасан баталгаа гаргагч холбоонд мэдэгдэнэ.

 

16 дугаар зүйл

 

            Хууран мэхлэх, хуурамчаар үйлдэх, завших хэрэг гарсан тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч Талууд энэ хавсралтын заалтыг үл харгалзан импортын гаалийн болон бусад татвар, бусад төлбөрийг төлүүлэх үүднээс түр хугацаагаар оруулах бичиг баримтыг ашиглаж ийм хэрэг үйлдсэн этгээдэд зохих шийтгэл ногдуулах арга хэмжээ авна.

 

17 дугаар зүйл

 

            Баталгаа гаргагч холбооноос, олон улсын байгууллагаас, эсхүл Хэлэлцэн тохиролцогч Талын гаалийн байгууллагаас карней олгогч байгууллагад илгээсэн, түүнийг оруулсан нутаг дэвсгэрт олгогдсон буюу олгогдох түр хугацаагаар оруулах бичиг баримт буюу түүний хэсгийг импортын гаалийн болон бусад татвараас, мөн импортын аливаа хориг, хязгаарлалтаас чөлөөлж оруулна. Тэдгээрийг гаргахад мөн адил хөнгөлөлт олгоно.

 

18 дугаар зүйл

 

  1. Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал АТА карнейг шуудан тээвэрт хэрэглэх талаар энэ конвенцийн 29 дүгээр зүйлд заасны дагуу тайлбар хийх эрхтэй байна.
  1. Энэ хавсралтад өөр тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.

19 дүгээр зүйл

 

  1. Энэ хавсралт хүчин төгөлдөр болмогц, энэ конвенцийн 27 дугаар зүйлд заасны дагуу, 1961 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Брюссель хотноо байгуулагдсан, Барааг түр хугацаагаар оруулах зориулалттай АТА карнейн тухай гаалийн конвенц (АТА конвенц)-ийн Хэлэлцэн тохиролцогч Тал, энэ хавсралтыг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талын хооронд тухайн конвенц хүчингүй болж, түүнийг энэ хавсралт орлоно.

 

  1. Энэ хавсралтыг хүчин төгөлдөр болохоос өмнө АТА конвенцийн дагуу гаргасан АТА карнейгээр гүйцэтгэж буй ажил дуустал тэдгээр карней хүчинтэй байна.

ЗҮҮЛТ I

 

АТА карнейн загвар

 

            АТА карней нь англи, франц хэл дээр хэвлэгдэх ба мөн өөр нэг хэл дээр хэвлэгдэж болно.

 

            АТА карнейн хэмжээ нь 396 мм. Х 210 мм байх бөгөөд ваучерийнх нь хэмжээ 297 мм. Х 210 мм байна.

 

ЗҮҮЛТ  II

 

CPD карнейн загвар

 

            CPD карней нь англи, франц хэл дээр хэвлэгдэж болно.

 

            CPD карнейн хэмжээ нь 21 см. Х 29,7 см.

 

            Карней олгогч байгууллага өөрийн нэрийг ваучер тус бүрт оруулахын сацуу өөрийн харьяалагддаг олон улсын баталгаа гаргагч сүлжээний товчилсон нэрийг бичнэ.

 

 

ХАВСРАЛТ  В. 1.

 

ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГ ХУДАЛДАА, УУЛЗАЛТ

БОЛОН ТЭДГЭЭРТЭЙ АДИЛТГАХ БУСАД ҮЙЛ ЯВДЛЫН ҮЕЭР ҮЗҮҮЛЭХ БУЮУ

АШИГЛАХ БАРААНЫ ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор ²үйл явдал² гэдэгт дараах зүйлийг ойлгоно:

 

  1. худалдааны барааны, аж үйлдвэрийн барааны, хөдөө аж ахуйн барааны, эсхүл гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, яармаг худалдаа, эсхүл тэдгээртэй адилтгах шоу буюу дисплей;
  1. голчлон буяны буюу сайн санааны зорилгоор зохион байгуулагдах үзэсгэлэн, уулзалт;
  1. сургалт, урлаг, уран бүтээл, спорт, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг сурталчлах, шашны зан үйл, мөргөл, аялал жуулчлал, ард түмнүүдийн хоорондох нөхөрлөл хамтын ажиллагааг сурталчлах зорилгоор зохион байгуулагдаж буй үзэсгэлэн, уулзалт;
  1. олон улсын аль нэг байгууллагын, эсхүл олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчдийн хурал; эсхүл
  1. албан ёсны буюу тэмдэглэлт уулзалт.

            Гадаадын барааг борлуулах зорилгоор дэлгүүрт, эсхүл аж ахуйн нэгжийн байр агуулахад зохион байгуулах хувийн чанартай үзэсгэлэн энд хамаарахгүй.

 

II бүлэг

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

  1. Энэ конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу дараах барааг түр хугацаагаар оруулна:
  • Үйл явдлын үеэр үзүүлэн таниулах зорилготой, Боловсрол, шинжлэх ухаан, соёлын материалыг оруулах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын 1950 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо байгуулсан хэлэлцээр болон түүний 1976 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Найроби хотноо байгуулсан протоколд заасан бараа;
  • Гадаадын бүтээгдэхүүнийг үйл явдлын үеэр үзүүлэхтэй холбогдуулан ашиглах бараа, түүний дотор дараах бараа:
  1. гадаадын машин техник, аппарат хэрэгслийг үзүүлэн таниулахад шаардагдах бараа;
  1. үзэсгэлэнд оролцогч гадаадын этгээдийн түр хугацаагаар хэрэглэх тавиур, лангууг угсрах, чимэглэх материал, түүний дотор цахилгаан угсралтын тоноглол;
  • Үзэсгэлэнд тавьсан гадаадын барааны сурталчилгааны материал болох нь илт болох зар сурталчилгааны болон үзүүлэн таниулах материал, жишээлбэл, дуу болон дүрс бичлэг, кино (фото) хальс болон диапозитив (зурагт хальс), түүнчлэн тэдгээрийг үзүүлэхэд ашглах аппарат хэрэгсэл
  • Олон улсын хурал, бага хурал, чуулганд ашиглах зориулалттай орчуулгын тоног төхөөрөмж, дуу болон дүрс бичлэгийн аппарат, мөн боловсрол, шинжлэх ухаан, соёлын агуулгатай бичлэг бүхий кино (фото) хальс;
  1. Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах нөхцөл хангагдсан байна:
  • Бараа тус бүрийн тоо хэмжээ нь тэдгээрийг оруулах зорилгоос хамааран боломжийн байх;
  • Түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн гаалийн байгууллага энэ конвенцид заасан нөхцлүүд биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байх.

III бүлэг

 

Бусад заалт

 

3 дугаар зүйл

 

            Түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ конвенцийн дагуу түр хугацаагаар оруулсан барааг дараах зүйлд ашиглаж болохгүй:

  • зээлдүүлэх, ямар нэгэн байдлаар түрээсээр, эсхүл хөлсөөр ашиглуулах; эсхүл
  • арга хэмжээ болж байгаа газраас өөр газарт шилжүүлэх

4 дүгээр зүйл

 

  1. Үзэсгэлэн, яармаг худалдаа, хуралдаан болон тэдгээртэй адилтгах бусад үйл явдлын үеэр үзүүлсэн, хэрэглэсэн барааг буцаан гаргах хугацаа тэдгээрийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш зурган сараас доошгүй байна.
  1. Гаалийн байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үл харгалзан, дараагийн үйл явдлын үеэр үзүүлэх буюу ашиглах барааг тэр нь тухайн нутаг дэвсгэрийн хууль тогтоомж, дүрэм журамд харшлахгүй бөгөөд түүнийг тийнхүү түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш нэг жилийн дотор буцаан гаргах тохиолдолд түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрт үлдээхийг зөвшөөрнө.

5 дугаар зүйл

 

  1. Энэ конвенцийн 13 дугаар зүйлийн дагуу дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор бүрдүүлэлт хийж байгаа дараах барааг импортын гаалийн болон бусад татвараас, мөн импортын хориг, хязгаарлалтаас чөлөөлнө:
  • үйл ядвлын үеэр үзэсгэлэнд тавигдах барааны жижиг дээж, жишээ нь хоол хүнс, ундааны дээж, тэдгээрийг үзүүлэхээр оруулж ирсэн, эсхүл гадаадаас түүхий эдийг нь оруулж ирэн бэлэн бүтээгдэхүүн болгосон тохиолдолд:

(i) гадаадаас төлбөргүй нийлүүлсэн, үйл явдлын үеэр нийтэд зөвхөн үнэгүй тараах зорилгоор оруулж ирсэн, эл зорилгоор хувийн  хэрэглээнд, эсхүл шууд хэрэглэхээр оруулсан;

 

(ii)  сурталчилгааны зорилгоор оруулсан нь тодорхой бөгөөд маш бага үнэтэй;

 

(iii) арилжааны зорилгоор оруулахад тохиромжгүй, жижиглэн худалдаалах хамгийн жижиг савлагаанаас илүү багаар савлагдсан,

 

(iv) хүнс болон ундааны дээж нь (iii)-д заасны дагуу савлагдаагүй боловч үйл явдлын үеэр хэрэглэгдэх;

 

(v) нийт үнэ болон тоо ширхэг нь гаалийн байгууллагаас үйл явдлын шинж чанар болон үзэгчдийн тоо, үзэсгэлэнд оролцогчдын тоо зэрэгтэй тохирсон;

 

  • үзүүлэн таниулах зорилгоор буюу гадаадын машин, аппарат хэрэгслийг ажиллуулахаар оруулсан бараа үзэсгэлэнгийн үеэр эвдэрсэн, эсхүл зарцуулагдсан бөгөөд уг бараа нь тухайн үйл явдлын шинж чанар, үзэгчдийн тоо, үзэсгэлэнд оролцогчдын тоотой жишихэд нийт үнэ, тоо хэмжээний хувьд боломжийн гэж түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэр дэх гаалийн байгууллага үзсэн;
  • үзэсгэлэнд оролцогч гадаадын этгээдийн түр хугацаагаар хэрэглэх тавиур, лангууг угсрах, чимэглэх материал, түүний дотор цахилгаан угсралтын тоноглолбарилгын болон засал чимэглэлийн материал, түр үзэсгэлэнгийн лангуу, тавиурт шаардагдах будаг, маажин болон ханын цаас.
  • үйл явдлын үеэр үзүүлсэн гадаадын барааг сурталчилсан хэвлэмэл материал, каталог, байгууллагын эмблем, үнийн жагсаалт, сурталчилгааны хуудас, зурагтай, зураггүй хуанли, жаазгүй зураг дараах нөхцөлд:

(i) гадаадаас үнэгүй орж ирсэн, зөвхөн үйл явдалд ирсэн хүмүүст үнэгүй тараах зорилготой;

 

(ii) уг бараа нь үйл явлдын шинж чанар, үзэгчдийн тоо, үзэсгэлэнд оролцогчдын тоотой жишихэд нийт үнэ, тоо хэмжээний хувьд боломжийн гэж түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэр дэх гаалийн байгууллага үзсэн;

 

  • олон улсын хурал, уулзалт, бага хурал, чуулганы үеэр, эсхүл түүнтэй холбогдуулан хэрэглэхээр импортолсон хавтаст материал, тайлан, маягт болон бусад бичиг баримт.
  1. Энэ зүйлийн 1 дэх хэсэг нь согтууруулах ундаа, тамхи болон шатахуунд хамаарахгүй.

 

6 дугаар зүйл

 

  1. Үйл явдлын үеэр үзүүлэх буюу ашиглах, үзүүлсэн буюу ашигласан барааг оруулах болон буцаан гаргах үед хийх гаалийн шалгалт, бүрдүүлэлтийг боломжтой бөгөөд зохистой бол үйл явдлын үеэр хийнэ.
  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр үйл явдлыг цар хүрээ, ач холбогдлыг харгалзан өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй арга хэмжээний талбарт гаалийн байгууллагыг тодорхой хугацаагаар байгуулж болно.

7 дугаар зүйл

 

            Үйл явдлын үеэр машин техник, аппаратыг үзүүлэн таниулж байхад бий болсон бүтээгдэхүүнд энэ конвенцийн заалт хамаарна.

 

8 дугаар зүйл

 

            Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал энэ хавсралтын 5 дугаар зүйлийн 1 (а) дэд хэсгийн заалтад энэ конвенцийн 29 дүгээр зүйлийн дагуу тайлбар хийх эрхтэй байна.

 

9 дүгээр зүйл

 

            Энэ хавсралт хүчин төгөлдөр болмогц, энэ конвенцийн 27 дугаар зүйлийн дагуу, 1961 оны 6-р сарын 8-ны өдөр Брюссель хотноо байгуулагдсан, Үзэсгэлэн, яармаг худалдаа, хурал чуулган болон тэдгээртэй адилтгах бусад үйл явдлын үеэр үзүүлэх буюу хэрэглэх барааг оруулах хөнгөлөлттэй журмын тухай гаалийн конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал, энэ хавсралтыг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талын хооронд тухайн конвенц хүчингүй болж, түүнийг энэ хавсралт орлоно.

 

ХАВСРАЛТ  В. 2. 

 

МЭРГЭЖЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН

ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор ²мэргэжлийн тоног төхөөрөмж² гэж дараах зүйлийг хэлнэ:

 

  1. Мэдээ сурвалжлага бэлдэх, эсхүл тодорхой нэвтрүүлгийн материал бичих, дамжуулах зорилгоор өөр улсын нутаг дэвсгэрт зорчигж яваа хэвлэл мэдээлэл, радио, телевизийн ажилтнуудад шаардлагатай хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж, эсхүл радио, телевизийн нэвтрүүлгийн тоног төхөөрөмж. Эдгээр тоног төхөөрөмжийн үлгэрчилсэн жагсаалтыг энэ хавсралтын зүүлт I-д үзүүлэв;
  1. тодорхой нэг буюу хэд хэдн кино бүтээх зорилгоор өөр улсын нутаг дэвсгэрт зорчиж яваа этгээдэд шаардлагатай кино зураг авалтын тоног төхөөрөмж. Эдгээр тоног төхөөрөмжийн үлгэрчилсэн жагсаалтыг энэ xавсралтын зүүлт II-т үзүүлэв;
  1. тодорхой ажил хийж гүйцэтгэх зорилгоор өөр улсын нутаг дэвсгэрт зорчиж яваа этгээд өөрийн дур сонирхолтой ажлаа эрхлэх, гар урлалын ажил эрхлэх, эсхүл мэргэжлийнхээ ажлыг эрхлэхэд шаардлагатай аливаа бусад тоног төхөөрөмж. Үүнд бараа үйлдвэрлэх, савлахад хэрэглэдэг тоног төхөрөмж, байгалийн нөөц (ашигт малтмал) олборлох зориулалтын тоног төхөөрөмж (гар хөдөлмөрийн багаж хэрэгсэл үүнд хамаарахгүй), эсхүл барилга барих зориулалттай, эсхүл барилгын засвар үйлчилгээний зориулалттай, газар шорооны ажилд ашиглах болон тэдгээртэй адилтгах төслийн тоног төхөөрөмж хамаарахгүй. Эдгээр тоног төхөөрмжийн үлгэрчилсэн жагсаалтыг энэ хавсралтын зүүлт III-т үзүүлэв;
  1. энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тоног төхөөрөмжийн туслах болон дагалдах хэрэгсэл.

II бүлэг

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

            Энэ конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу дараах барааг түр хугацаагаар оруулна:

 

  • мэргэжлийн тоног төхөөрөмж;
  • дээрх (a)-д заасан мэргэжлийн тоног төхөөрөмжийг засч сэлбэх зориулалтаар оруулсан бүрдэл хэсэг (эд анги).

III бүлэг

 

Бусад заалт

 

3 дугаар зүйл

 

  1. Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд тухайн мэргэжлийн тоног төхөөрөмж дараах нөхцөлийг хангасан байна:
  • түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн гадна байгуулагдсан буюу түүний гадна оршин суугч этгээдийн өмчлөлд байх;
  • түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн гадна байгуулагдсан буюу түүний гадна оршин суугч этгээд оруулсан байх;
  • түр хугацаагаар оруулж байгаа нутаг дэвсгэрт зочилж буй этгээд зөвхөн өөрөө буюу өөрийн хяналтын дор хэрэглэх.
  1. Түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрт байгуулагдсан этгээдийн байгуулсан бөгөөд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн гэрээгээр кино, телевизийн нэвтрүүлэг авах, дуу дүрсний бичлэг хийх тоног төхөөрөмжид энэ зүйлийн 1(c) заалт хамаарахгүй.
  1. Кино зургийн тоног төхөөрөмж, мөн хэвлэл мэдээллийн, эсхүл радио, телевизийн нэвтрүүлгийн тоног төхөөрөмж нь түр оруулах нутаг дэвсгэрт байгуулагдсан этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээ буюу түүнтэй төстэй гэрээний зүйл байж болохгүй. Энэ нь радио, телевизийн нэвтрүүлэг дамжуулах хамтарсан хөтөлбөрт хамаарахгүй.

4 дүгээр зүйл

 

  1. Түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн гаалийн байгууллагаас тухайн зорилгоор зөвшөөрсөн төрийн буюу хувийн хэвшлийн байгууллагаас оруулсан радио, телевизийн тоног төхөөрөмж, ялангуяа радио, телевизийн явуулын станц, түүний тоног төхөөрөмжийг түр хугацаагаар оруулахад гаалийн ямар нэг бичиг баримт, эсхүл баталгаа шаардахгүй.
  1. Гаалийн байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах тоног төхөөрөмжийн жагсаалт буюу дэлгэрэнгүй жагсаалтыг, тэдгээрийг буцаан гаргахаар бичгээр үйлдсэн амлалтын хамт шаардаж болно.

5 дугаар зүйл

 

            Мэргэжлийн тоног төхөөрөмжийг буцаан гаргах хугацаа нь түүнийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш арван хоёр сараас доошгүй байна. Харин тээврийн хэрэгслийг (автомашиныг) буцаан гаргах хугацааг түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрт байх түүний зорилго болон хугацааг харгалзан тогтооно.

 

6 дугаар зүйл

 

            Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ хавсралтын зүүлт I-III-т заасан бөгөөд тохиолдлын хэлбэрээр байсан ч хамаагүй түүний нутаг дэвсгэрт буулгахаар төлбөртэйгөөр хүн суулгасан, эсхүл түүний нутаг дэвсгэрт ачаа ачиж, буулгасан тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулахаас татгалзах, эсхүл түр хугацаагаар оруулсан горимыг цуцлах эрхтэй байна.

 

 

7 дугаар зүйл

 

            Энэ хавсралтын зүүлтийг түүний салшгүй хэсэг гэж үзнэ.

 

8 дугаар зүйл

 

            Энэ хавсралт хүчин төгөлдөр болмогц тус конвенцийн 27 дугаар зүйлийн дагуу, 1961 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Брюссель хотноо байгуулагдсан, Мэргэжлийн тоног төхөөрөмжийг түр хугацаагаар оруулах тухай гаалийн конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал, энэ хавсралтыг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талын хооронд тухайн конвенц хүчингүй болж, түүнийг энэ хавсралт орлоно.

 

ЗҮҮЛТ  I.

 

Хэвлэл, дуу, телевизийн нэвтрүүлэг дамжуулах

тоног төхөөрөмжүүд

 

Үлгэрчилсэн жагсаалт

 

А. Хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж:

 

  • Хувийн компьютер;
  • Телефаксын аппарат;
  • Бичгийн машин;
  • Бүх төрлийн фото аппарат (хальсны болон цахим);
  • Дуу, дүрс дамжуулах, бичлэг хийх болон хуулбарлан сэргээх аппарат (аудио видео хураагч, видео монтажлах аппарат, микрофон, миксер, чанга яригч);
  • Дуу, дүрс бичлэгийн хоосон болон бичлэгтэй хуурцаг (тээгч хэрэгсэл);
  • Шалгах (турших), хэмжих багаж төхөөрөмж, багаж аппарат (оксилограф, дуу, дүрс хураагч шалгах систем, мульти-метр, багажны хайрцаг цүнх, векторскоп, видео генератор гэх мэт);
  • Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж (прожектор, гэрэл ойлгогч, тулгуур хөл);
  • Туслах (дагалдах) хэрэгсэл (хуурцаг, гэрэл зургийн метр, линз, тулгуур хөл, аккумулятор, зай суурилуулагч, зай цэнэглэгч, монитор);

В. Радио нэвтрүүлгийн тоног төхөөрөмж:

 

  • Цахилгаан холбооны хэрэгсэл (нэвтрүүлэг дамжуулах, хүлээн авах хэрэгсэл буюу дамжуулагч, сүлжээ болон кабелийн холболтын шонгууд, хиймэл дагуулын холбооны шугам);
  • дууны үелзэл (давтамж) үүсгэх тоног төхөөрөмж (дуу авиа хүлээн авах, хураах, хуулбарлан сэргээх аппарат);
  • Шалгах (турших), хэмжих багаж төхөөрөмж, аппарат: (оксилограф, дуу дүрс хураагч, шалгах систем, мульти-метр, багажны хайрцаг цүнх, векторскоп, видео генераторууд гэх мэт);
  • Туслах (дагалдах) хэрэгсэл (цаг, хурд хэмжигч цаг, луужин, микрофон, миксер, хуурцаг, генертор, трансформатор, зай, аккумулятор, зай цэнэглэгч, халаагч, агааржуулагч, агаар хөргөгч аппарат гэх мэт);
  • Дуу бичлэгийн хальс (тээгч хэрэгсэл), хоосон болон бичлэгтэй;

С. Телевизийн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжүүд:

 

  • Телевизийн камер;
  • Телесинема;
  • Шалгах (турших), хэмжих багаж төхөөрөмж, аппарат;
  • Харилцах төхөөрөмж (богино долгионы);
  • Дамжуулах болон дахин дамжуулах аппарат;
  • Дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл (хуурцаг, видео тоглуулагч, видео монтажлах аппарат, микрофон, миксер, чанга яригч);
  • Гэрэлтүүлгийн төхөөрөмж (прожектор, гэрэл ойлгогч, гэрлийн тулгуур хөл);
  • Хянан засварчлах тоног төхөөрөмж;
  • Туслах сэлбэг материалууд (цаг, хурд хэмжигч цаг, луужин, микрофон, миксер, хуурцаг, генератор, трансформатор, зай, аккумулятор, зай цэнэглэгч, халаагч, агааржуулагч, агаар хөргөгч аппарат г.м.);
  • Дуу, дүрс бичих хальс хоосон болон бичлэгтэй (гарчиг бичигч, станцтай холбогч дохиолол, хөгжмийн эвлүүлэг г.м.);
  • Зураг авалтын байнгын хэрэглээний материал (кино хэвлэл – ²film rushes²);
  • Хөгжмийн зэмсэг, костюм, дэлгэц (фон) болон тайзны засал чимэглэл эд зүйлс, суурь тавцан, нүүр будах материал, үсний сэнс.
  1. Дээр дурдсан зорилгоор ашиглах зориулалтаар үйлдвэрлэсэн, эсхүл тусгайлан тохируулж зассан тээврийн хэрэгсэл (автомашин):
  • Телевизийн нэвтрүүлэг дамжуулах явуулын станц;
  • Телевизийн туслах (дагалдах) хэрэгсэл тээвэрлэгч тээврийн хэрэгсэл (автомашин);
  • Дүрс бичлэгийн хэрэгсэл тээвэрлэгч тээврийн хэрэгсэл (автомашин);
  • Дуу бичлэг хийх болон дуу яриа хуулбарлан сэргээх хэрэгсэл тээвэрлэгч тээврийн хэрэгсэл (автомашин);
  • Удаашруулсан бичлэг хийх хэрэгсэл тээвэрлэгч тээврийн хэрэгсэл (автомашин);
  • Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж тээвэрлэгч тээврийн хэрэгсэл (автомашин).

ЗҮҮЛТ  II

 

Кино зураг авалтын тоног төхөөрөмж

 

Үлгэрчилсэн жагсаалт

 

А. Дараах тоног төхөөрөмж хамаарна:

 

  • Бүх төрлийн камер (хальсны болон цахим);
  • Шалгах (турших) болон хэмжих багаж төхөөрөмж, аппарат (оксилограф, хуурцаг болон видео тоглуулагч шалгах систем, мультиметр, багаж хэрэгслийн хайрцаг сав, векторскоп, видео генератор г.м.);
  • Камерын өргөгч тэргэнцэр, микрофоны хөл;
  • Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж (прожектор, гэрэл ойлгогч, гэрлийн тулгуур суурь);
  • Хянан засварлах тоног төхөөрөмж;
  • Дуу, дүрс бичих, эсхүл хуулбарлан сэргээх хэрэгсэл (магнитфон болон видео тоглуулагч, видео бичлэг хуулбарлан сэргээх хэрэгсэл, микрофон, миксер, чанга яригч);
  • Дуу болон дүрс бичих хальс хоосон болон бичлэгтэй (гарчиг болон станцын нэрийн хаяг, хөгжмийн завсарлага);
  • Зураг авалтын байнгын хэрэглээний материал (кино хэвлэл – ²film rushes²);
  • туслах хэрэгсэл (цаг, хурд хэмжигч цагч, луужин, микрофон, миксер, хуурцаг, генератор, трансформатор, зай, аккумулятор, зай цэнэглэгч, халаагч, агааржуулагч, агаар хөргөгч аппарат г.м.);
  • Хөгжмийн зэмсэг, костюм, дэлгэц (фон) болон тайзны засал чимэглэлийн эд зүйлс, суурь тавцан, нүүр будах материал, үсний сэнс.

В. Дээр дурдсан зорилгоор ашиглах зориулалтаар үйлдвэрлэсэн, эсхүл тусгайлан тохируулж зассан тээврийн хэрэгсэл (автомашин).

 

 

 

 

ЗҮҮЛТ III

 

Бусад тоног төхөөрөмж

 

Үлгэрчилсэн жагсаалт

 

А. Машин техник, үйлдвэр, тээврийн хэрэгсэл гэх мэтийг босгох (угсрах), турших, ажиллуулах, шалгах,  хянах, үйлчилгээ хийх, засч сэлбэх тоног төхөөрөмж, тухайлбал:

 

  • багаж хэрэгсэл;
  • хэмжих, шалгах, турших багаж төхөөрөмж болон багаж хэрэгсэл (хэм, даралт, зай, өндөр, гадаргуу, хурд хэмжигч г.м.) цахилгаан багаж хэрэгсэл (вольтметр, амперметр, хэмжигч кабель, харьцуулагч, трансформатор, бичлэгийн багаж төхөөрөмж, г.м.) болон хавчиж тогтоох хэрэгсэл;
  • машин техник болон үйлдвэр угсрах явцад, эсхүл угсарсны дараа тэдгээрийн зурийг авах аппарат;
  • хөлөг (усан) онгоцны ажиллагааг хянах аппарат.

В. Бизнес эрхлэгч, бизнесийн зөвлөгч нар, үйлдвэрлэлийн шинжээч, нягтлан бодох болон  тэдгээртэй адилтгах мэргэжлийн хүмүүст шаардлагатай тоног төхөөрөмж:

 

  • хувийн компьютер;
  • бичгийн машин;
  • дуу, дүрс дамжуулах, эсхүл хуулбарлан сэргээх аппарат;
  • тооцоолон бодох багаж хэрэгсэл болон аппарат.

С. Топограф, геофизикийн судалгааны ажил хийдэг шинжээчдэд шаардлагатай тоног төхөөрөмж:

 

  • хэмжих багаж төхөөрөмж, аппарат;
  • өрөмдлөгийн тоног төхөөрөмж;
  • дамжуулагч болон харилцаа холбооны тоног төхөөрөмж.
  1. Бохирдолттой тэмцэх шинжээчдэд шаардлагатай тоног төхөөрөмж.
  2. Эмч, мэс засалч, малын эмч, эх баригч болон тэдэнтэй адилтгах мэргэжлийн хүмүүст шаардлагатай багаж хэрэгсэл, аппарат.
  1. Археологич, палеонтологич, газар зүйч, амьтан судлагч болон бусад эрдэмтэн мэргэжилтэнд шаардлагатай хэрэгсэл.
  1. Уран сайханчид (жүжигчид), театр урлагийн хамтлагууд болон найрал хөгжимчдөд шаардлагатай тоног төхөөрөмж, түүний дотор олон нийтэд зориулсан, эсхүл тусгай арга хэмжээнд зориулсан тоглолтуудад хэрэглэх бүх эд зүйлс (хөгжмийн зэмсэг, хувцас, тайз чимэглэл, г.м.).
  1. Илтгэгч (лектор, багш, лекц уншигч) лекцээ уншихад шаардлагатай тоног төхөөрөмж.
  1. Аяллаар явж зураг авахад шаардлагатай тоног төхөөрөмж (бүх төрлийн камер, хуурцаг (плёнк, фото зургийн хальс), гэрэл хэмжигч (exposure meters, экспонометр), линз, гурван хөлт тулгуур, аккумулятор, зай хадгалагч, зай цэнэглэгч, монитор, гэрэлтүүлэгч тоног төхөөрөмж, хиймэл хүний (манекений) загварын хувцас өмсгөл (загварын бараа) болон туслах хэрэгсэл, г.м.)
  1. Дээр дурдсан зорилгоор ашиглах зориулалтаар үйлдвэрлэсэн, эсхүл тусгайлан тохируулж зассан тээврийн хэрэгсэл (автомашин), жишээ нь хөдөлгөөнт хяналтын төхөөрөмж, хөдөлгөөнт студи (цех), хөдөлгөөнт лаборатори, г.м.

ХАВСРАЛТ В. 3.

 

ХУДАЛДААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН

ОРУУЛАХ ЧИНГЭЛЭГ, АЧААНЫ ТАВИУР, САВ БООДОЛ, ДЭЭЖ (ЗАГВАР) БОЛОН БУСАД БАРААНЫ ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор:

 

  • ²худалдааны үйл ажиллагаатай холбогдуулан оруулах бараа² гэж худалдааны үйл ажиллагаатай холбогдуулан оруулах чингэлэг, ачааны тавиур, сав боодол, загвар, сурталчилгааны кино болон аливаа бусад барааг хэлнэ. Эдгээрийг оруулах нь өөрөө худалдааны үйл ажиллагаа биш юм;
  • ²сав боодол² гэж барааг баглаж боох, хамгаалах, нийлүүлж, эсхүл салгаж савлах зорилгоор импортоор оруулсан байдлаар нь ашигласан, эсхүл ашиглах бүх төрлийн эд зүйл болон материалыг хэлнэ. Бөөнөөр нь оруулсан сүрэл, цаас, шилэн хөвөн, чигжээс зэрэг баглаа боодлын материал үүнд хамаарахгүй. Энэ зүйлийн (с) болон (d)-д тус тусад нь заасан чингэлэг болон ачааны тавиур үүнд бас хамаарахгүй;
  • ²чингэлэг² гэж дараах зүйлийг хэлнэ:

ачаа тээвэрлэх хэрэгсэл (төмөр торон хайрцаг, хөлтэй (дугуйтай) торх, эсхүл тэдгээртэй адилтгах бусад төхөөрөмж):

 

(i) дотор нь бараа хийх зориулалттай, авдар савны шинжийг бүрдүүлсэн, битүү, эсхүл хагас хаалттай;

 

(ii) хувирч өөрчлөгдөхгүй байнгын шинжтэй, тийм болохоор олон дахин хэрэглэхэд тохирсон нэлээд бөх бат чанартай;

 

(iii) барааг замд нь буулгаж, дахин ачилгүйгээр нэг төрлийн, эсхүл хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгсэл дамжуулан тээвэрлэх явдлыг хөнгөвчлөх зорилгоор хийгдсэн;

 

(iv) зөөхөд бэлэн, ялангуяа, нэг төрлийн тээврийн хэрэгслээс өөр төрлийн тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачихад хялбар байхаар хийгдсэн;

 

(v) дүүргэх болон хоослоход хялбар байхаар хийгдсэн; мөн

 

(vi) дотор талын эзлэхүүн нь 1 куб.метр болон түүнээс дээш байх.

 

²чингэлэг² гэдэгт тухайн чингэлгийн туслах (дагалдах) хэрэгсэл болон тоног хэрэгсэл хамаарна. Гэхдээ тэдгээр нь тухайн чингэлийн төрөлд тохирсон байх бөгөөд тэдгэрийг уг чингэлэгтэй хамт тээвэрлэж байх ёстой. “Чингэлэг” гэдэгт тээврийн хэрэгсэл (автомашин), түүний  туслах (дагалдах) хэрэгсэл, эсхүл сэлбэг хэрэгсэл, эсхүл сав боодол, эсхүл ачааны тавиур хамаарахгүй. ²Салгаж аваад, буцаагаад тавьдаг тэвш²-ийг чингэлэг гэж үзнэ;

 

  • ²ачааны тавиур² гэж барааг тээвэрлэх, эсхүл механик хэрэгслийн тусламжтайгаар өргөж буулгах, эсхүл овоолж хураах зорилгоор тодорхой тооны барааг багцалж, ачилтын нэг нэгж болгох зориулалттай тавцан бүхий төхөөрөмжийг хэлнэ. Энэ төхөөрөмж нь хөндөл модоор тусгаарлагдсан давхар тавцантай, эсхүл дан тавцантай, дороо хөлтэй хийгддэг; түүний ерөнхий өндөр нь по (ачаа өргөж, зөөх зориулалттай, урдаа сэрээтэй жижиг тэрэг)-гоор, эсхүл уг тавиурыг өргөж, тээвэрлэх тусгай зориулалтын тэргээр зөөвөрлөхөд тохиромжтой хэмжээнээс хэтрэхгүй байна; Ачааны тавиур нь хашлагатай, эсхүл хашлагагүй байж болно;
  • ²загвар (дээж)² гэж үйлдвэрлэгдсэн барааны тодорхой зүйл ангийг төлөөлсөн, эсхүл үйлдвэрлэхээр зэхэж/төлөвлөж байгаа барааны жишээ болох эд зүйлийг хэлнэ. Үүнд нэг этгээд олон дахин авч ирсэн, эсхүл ганц хүлээн авагчид олон дахин илгээсэн бөгөөд нийтэд нь авч үзвэл худалдааны ердийн заншил ёсоор загвар, дээж гэж үзэхээргүй тоо хэмжээтэй нэг нэр төрлийн эд зүйл хамааарахгүй;
  • ²зар сурталчилгааны кино² гэдэг нь түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрийн гадна байгуулагдсан этгээд, эсхүл уг нутаг дэвсгэрийн гадна оршин суудаг этгээдийн өмчлөлд байгаа барааны мөн чанар, ажиллагааг, эсхүл тийм этгээдээс худалдах буюу хөлслөх тоног төхөөрөмжийг дүрслэн харуулсан кадр (дүрс) бүхий, дуутай буюу дуугүй дүрс бичлэг, тэр нь нийтэд биш, ирээдүйн үйлчлүүлэгч нарт зориулагдсан байх бөгөөд тэдэнд үзүүлэхэд тохиромжтой байна. Кино тус бүрээс ганц ганц хувийг нэг уутанд хийж оруулсан байх бөгөөд тэр нь нэг буюу хэд хэдэн кино бүхий том хэмжээний ачааны нэг хэсэг байж болохгүй;
  • ²дотоодын тээвэр² гэж Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талын гаалийн нутаг дэвсгэрээс ачиж Хэлэлцэн тохиролцогч мөн Талын гаалийн нутаг дэвсгэрт буулгах барааны тээвэрлэлтийг хэлнэ.

II бүлэг

 

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

            Худалдааны үйл ажиллагаатай холбогдуулан оруулах дор дурдсан барааг энэ конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу түр хугацаагаар оруулна:

 

  • Хоосон, эсхүл ачаатай буцаан гаргахаар ачаатай оруулж ирсэн, эсхүл ачаатай буцаан гаргахаар хоосон оруулж ирсэн, олон удаа ашиглах зориулалттай сав боодол;
  • Бараатай буюу бараагүй чингэлэг, мөн түр хугацаагаар оруулсан чингэлгийн туслах (дагалдах) хэрэгсэл болон тоног төхөөрөмж, тэдгээрийг аль нэг чингэлэгтэй хамт оруулж ирсэн бөгөөд дангаар нь, эсхүл өөр чингэлэгтэй хамт буцаан гаргахаар, эсхүл дангаар нь оруулж ирсэн бөгөөд аль нэг чингэлэгтэй хамт буцаан гаргахаар байж болно (салгаж аваад, буцаагаад тавьдаг тэвшийг чингэлэг гэж үзнэ);
  • Дээрх (b) хэсгийн дагуу түр хугацаагаар оруулсан чингэлгийг засварлах зориулалттай бүрдэл хэсгүүд;
  • Ачааны тавиур;
  • Загвар;
  • Сурталчилгааны кино;
  • Энэ хавсралтын зүүлт I-д заасан худалдааны үйл ажиллагаатай холбоотой импортолсон бараатай холбоотой боловч өөрөө арилжааны бус бусад бараа.

 

III бүлэг

 

Бусад заалт

 

3 дугаар зүйл

 

            Энэ хавсралт нь чингэлэгт ачсан, эсхүл сав боодолтой, эсхүл ачааны тавиур дээр өрсөн бараа оруулахтай холбогдсон Хэлэлцэн тохиролцогч Талын гаалийн хууль тогтоомжид нөлөөлөхгүй.

 

4 дүгээр зүйл

 

  1. Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах нөхцөл хангагдсан байна:
  • Сав боодлыг зөвхөн түүнийг түр хугацаагаар оруулсан этгээд буцаан гаргах эрхтэй байх. Түүнийг ямар ч тохиолдолд, бүр тохиолдлын журмаар ч гэсэн, дотоодын тээвэрт ашиглахгүй байх;
  • Чингэлгийг энэ хавсралтын зүүлт II-ын дагуу хаяглан тэмдэглэсэн байх. Түүнийг дотоодын тээвэрт ашигласан байж болох боловч хэрэв тийнхүү ашигласан бол Хэлэлцэн тохиролцогч Тал бүр дараах нөхцөлийг тавих эрхтэй байх:
  • тийм тээврийн чиглэл нь тухайн чингэлэгт экспортын ачаа ачих газар, эсхүл түүнийг хоосолж гаргах газар хүртэл, эсхүл түүний ойролцоо газар хүртэл байх;
  • уг чингэлгийг буцаан гаргахаас нь өмнө дотоод тээвэрт ганц л удаа ашиглах.
  • Ачааны тавиуруудыг, эсхүл тэдгээртэй нэг төрлийн бөгөөд бараг ижил үнэтэй, мөн ижил тооны ачааны тавиур өмнө гаргасан байх, эсхүл даруйхан гаргах буюу буцаан гаргах;
  • Загвар болон сурталчилгааны кино нь түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрээс гадна байгуулагдсан этгээдийн, эсхүл уг нутаг дэвсгэрийн гадна оршин суудаг этгээдийн өмчлөлд байх, мөн зөвхөн түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрт үзүүлэх буюу үзүүлэн таниулах зорилгоор, эсхүл тухайн нутаг дэвсгэрт оруулах бараанд захиалга авах зорилгоор оруулсан байх. Тэдгээрийг түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрт байхад нь худалдан борлуулаагүй, үзүүлэн таниулахаас өөр зорилгоор ашиглаагүй, эсхүл ямар нэгэн байдлаар хөлсөөр буюу төлбөртэйгөөр ашиглуулаагүй байх;
  • Энэ хавсралтын зүүлт I-ийн 1, 2 дахь хэсэгт заасан барааг ашиг олох зорилгоор ашиглахгүй байх.
  1. Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал өөрийн нутаг дэвсгэрт байгуулагдсан, эсхүл тэнд оршин суудаг этгээдийн байгуулсан худалдах, худалдан авах, хөлслөх, түрээслэх, эсхүл тэдгээртэй адилтгах ямар нэг гэрээний зүйл болох чингэлэг, ачааны тавиур, сав боодлыг түр хугацаагаар оруулахаас татгалзах эрхтэй.

 

5 дугаар зүйл

 

  1. Чингэлэг, ачааны тавиур, сав боодлыг түр хугацаагаар оруулахад гаалийн ямар нэг бичиг баримт, эсхүл баталгаа шаардахгүй.
  1. Чинэгэлэгт гаалийн ямар нэг бичиг баримт болон баталгаа шаардахын оронд түүнийг түр хугацаагаар оруулсан этгээдээс дараах амлалтыг бичгээр үйлдэж өгөхийг шаардаж болно:

(i) гаалийн байгууллагын хүсэлтээр, түр хугацаагаар оруулсан бүх чингэлгийн шилжилт хөдөлгөөний тухай, түүний дотор тэдгээр нь түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрт хэзээ, хаагуур орсон болон түүнээс хэзээ, хаагуур гарсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг түүнд гаргаж өгөх; эсхүл буцаан гаргахыг амласан чингэлгүүдийн жагсаалт гаргаж өгөх;

 

(ii) түр хугацаагаар оруулах нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд шаардагатай хэмжээний импортын гаалийн болон бусад татвар төлөх.

 

  1. Ачааны тавиур болон сав боодолд гаалийн ямар нэг бичиг баримт болон баталгаа шаардахын оронд тэдгээрийг түр хугацаагаар оруулсан этгээд тэдгээрийг буцаан гаргах амлалтыг гаалийн байгууллагад бичгээр гаргаж өгөхийг шаардаж болно.
  1. Түр хугацаагаар оруулах горимыг байнга ашигладаг хүмүүс ерөнхий амлалт авахыг зөвшөөрнө.

 

6 дугаар зүйл

 

            Худалдааны үйл ажиллагаатай холбогдуулан оруулсан барааг буцаан гаргах хугацаа нь түүнийг түр хугацаагаар оруулснаас хойш зургаан сараас доошгүй байна. .

 

 7 дугаар зүйл

 

            Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал энэ конвенцийн 29 дүгээр зүйлийн дагуу дараах зүйлд тайлбар хийх эрхтэй байна:

 

  • 2 дугаар зүйлд орсон гурваас илүүгүй барааны бүлэг;
  • Энэ хавсралтын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг.

8 дугаар зүйл

 

            Энэ хавсралтын зүүлтийг түүний салшгүй хэсэг гэж үзнэ.

 

9 дүгээр зүйл

 

            Энэ хавсралт хүчин төгөлдөр болмогц, энэ конвенцийн 27 дугаар зүйлийн дагуу, дор дурдсан конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал, энэ хавсралтыг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талын хооронд тухайн конвенц хүчингүй болж, тэдгээрийг энэ хавсралт орлоно. Үүнд:

 

  • 1960 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Женев хотноо байгуулагдсан, Олон улсын тээвэрт ашигласан ачааны тавиурын гаалийн бүрдүүлэлтийн тухай Европын конвенц;
  • 1960 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Брюссель хотноо байгуулагдсан, Сав боодлыг түр хугацаагаар оруулах тухай гаалийн конвенц;
  • 1972 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Женев хотноо байгуулагдсан, Чингэлгийн тухай гаалийн конвенцийн 2-11 дүгээр зүйл, 1-3 дугаар хавсралт (1 дүгээр хавсралтын 1, 2 дахь хэсэг);
  • 1952 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Женев хотноо байгуулагдсан, Худалдааны дээж, загвар болон сурталчилгааны материалын импортыг хөнгөвчлөх тухай олон улсын конвенцийн 3, 5 дугаар зүйл болон 6 дугаар зүйлийн 1(b) хэсэг болон 2 дахь хэсгийн заалт.

ЗҮҮЛТ  I

 

2 (g) зүйлд хамаарах барааны жагсаалт

 

  1. турших, шалгах, сорилт шинжилгээний, эсхүл үзүүлэн таниулахаар оруулсан бараа.
  1. барааг турших, шалгах, сорилт шинжилгээнд оруулах, эсхүл үзүүлэн таниулахад ашиглах бараа.
  1. Худалдааны зориулалтаар ашиглахын өмнө үзүүлэх зорилготой хэвлэсэн, угаасан кино зураг авалтын хальс, позитив хальс болон бусад дүрс бичлэг бүхий тээгч хэрэгсэл.
  1. Дуу оруулах, хөрвүүлэх, хуулбарлах зориулалттай хальс (плёнк), соронзон хальс, соронзон хуурцаг болон бусад дуу, дүрс бичлэг бүхий тээгч хэрэгсэл.
  1. Мэдээлэл автоматаар боловсруулахад ашиглах зориулалттай, үнэгүй илгээсэн мэдээ баримт тээгч хэрэгсэл.
  1. Мөн чанарын хувьд тодорхой эд зүйлийг сурталчилах, эсхүл тодорхой зорилго бүхий зар сурталчилгаа явуулахаас өөр зорилгоор ашиглах боломжгүй эд зүйлс (автомашин хамаарна).

 

ЗҮҮЛТ  II

 

Чингэлгийн тэмдэглэгээний тухай заалт

 

  1. Дараах мэдээллийг чингэлгийн аль тохиромжтой, ил тод харагдах газар бат бөх аргаар тэмдэглэсэн байна:
  • чингэлэг өмчлөгч байгууллагын, эсхүл түүнийг ашиглаж (эзэмшиж буй) буй үндсэн байгууллагын оноосон нэр, код;
  • Өмчлөгч буюу эзэмшигчийн өгсөн чингэлгийн таних тэмдэг (код) болон дугаар;
  • Чингэлэг болон түүнд хөдөлгөөнгүй суурилуулсан тоноглолын нийт жин.
  1. Чингэлгийн харъяаллын улсын нэрийг бүтнээр нь, эсхүл Олон улсын стандарт ISO 3166-д заасан ISO Alpha-2 улсын кодыг ашиглах замаар, эсхүл олон улсын хуурай замын тээвэрт автомашины улсын бүртгэлийг заахад ашигладаг ялгах тэмдгээр тэмдэглэж болно. Улс бүр холбогдох чингэлэг дээр өөрийн нэр, эсхүл ялгах тэмдэг тавьсан байхыг журамлан үүрэгдэж (хуульчлан тогтоож) болно. Өмчлөгч буюу эзэмшигч байгууллагын оноосон нэрийг бүтнээр нь, эсхүл батлагдсан кодоор бичиж тэмдэглэж болно. Харин сүлд, далбаа зэрэг бэлгэ тэмдэг хэрэглэхгүй.
  1. Чингэлгийн таних тэмдэг (код) болон дугаарыг бат бөх аргаар тэмдэглэхдээ хуванцар хальс ашигласан бол тэр нь дараах шаардлагыг хангасан байна:
  • сайн чанарын цавуу ашигласан байна. Хальсыг нэгэнт наасан бол түүний суналтын хүч (чадвар) цавууны барьцалдах чадвараас бага байна. Өөрөөр хэлбэл, хальсыг гэмтээхгүйгээр хуулах боломжгүй байна. Энэ шаардлагыг хэвэнд цутгах аргаар хийсэн хальс хангана. Толийлгох аргаар үйлдвэрлэсэн хальс хэрэглэж болохгүй;
  • Таних тэмдэг (код) болон дугаарыг өөрчлөх шаардлагатай бол хуучин хальсыг бүрэн хуулж авсны дараа шинэ хальсаа наана. Хуучин хальсан дээр шинийг наахыг хориглоно.
  1. Энэ зүүлтийн 3 дахь хэсэгт заасан хуванцар хальс ашиглах заавар (техникийн нөхцөл) нь өөр бат бөх арга хэрэглэхийг үгүйсгээгүй болно.

 

ХАВСРАЛТ  В.4.

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН

ОРУУЛАХ БАРААНЫ ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

 

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор, ²үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдуулан оруулсан бараа² гэж дараах барааг хэлнэ:

 

  1. үйлдвэрлэлийн явцад хэрэглэх зорилгоор оруулсан:

(a) матриц, хэвлэлийн бар (клише), хэв дүрс, хэв, дүрс зураг, бүдүүвч зураг, загвар (загвар зураг, модель, макет) болон тэдгээртэй адилтгах эд зүйлс,

 

(b) хэмжих, хянах, шалгах багаж хэрэгсэл болон тэдгээртэй адилтгах зүйлс,

 

(c) тусгай багаж хэрэгсэл болон багаж төхөөрөмж, 

 

  1. ²орлуулж хэрэглэх үйлдвэрлэлийн хэрэгсэл²:

ижил төстэй бараа нийлүүлнэ, эсхүл засуулна гэсэн хүлээлттэйгээр аль нэг нийлүүлэгчээс, эсхүл засварын газраас аль нэг үйлчлүүлэгчид (хэрэглэгчид, харилцагчид) бэлдэж өгсөн багаж төхөөрөмж, аппарат болон машин техник.

 

II бүлэг

 

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

            Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдуулан оруулах барааг энэ конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу түр хугацаагаар оруулна.

 

III бүлэг

 

Бусад зүйлс

 

3 дугаар зүйл

 

            Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах нөхцөл хангагдсан байна:

 

  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдуулан оруулсан бараа нь түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрийн гадна байгуулагдсан этгээдийн, эсхүл уг нутаг дэвсгэрийн гадна оршин суудаг этгээдийн өмчлөлд байх, мөн тийм нутаг дэвсгэрт байгаа этгээдэд зориулагдсан байх;
  • энэ хавсралтын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдуулан оруулсан бараагаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үндэсний хууль тогтоомжид хэрхэн зааснаас хамааран бүгдийг нь, эсхүл хэсгийг нь түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрээс гаргасан байх;
  • Нийлүүлэх хугацаа нь оройтсон, эсхүл засуулах шаардлагатай үйлдвэрлэлийн хэрэгслийг нийлүүлэгч өөрөө, эсхүл түүгээр дамжигдан, түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрт байгуулагдсан этгээдэд орлуулж хэрэглэх үйлдвэрлэлийн хэрэгслийг түр хугацаагаар, мөн үнэ төлбөргүй бэлдэж өгсөн байх.

     

4 дүгээр зүйл

 

  1. Энэ хавсралтын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт орсон барааг буцаан гаргах хугацаа нь түүнийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш арван хоёр сараас доошгүй байна.
  1. Орлуулж хэрэглэх үйлдвэрлэлийн хэрэгслийг буцаан гаргах хугацаа нь түүнийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш зургаан сараас доошгүй байна.

 

 

 

ХАВСРАЛТ  В.5.

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ЗОРИУЛАЛТААР

ОРУУЛАХ БАРААНЫ ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

 

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор:

 

  • ²Боловсрол, шинжлэх ухаан, соёлын зорилгоор оруулсан бараа² гэж:

шинжлэх ухааны багаж төхөөрөмж, сурган хүмүүжүүлэх материал, далайчдын халамжийн материал, мөн боловсрол, шинжлэх ухаан, соёлын үйл ажиллагаатай холбогдуулан оруулсан аливаа бусад барааг хэлнэ;

 

  • дээрх (a) хэсэгт заасан:
  1. ²шинжлэх ухааны багаж төхөөрөмж болон сурган хүмүүжүүлэх материал² гэж шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлын, эсхүл боловсрол олгох буюу мэргэжил олгох сургалтын зориулалттай аливаа загвар (модель), багаж төхөөрөмж, аппарат, машин техник, эсхүл туслах (дагалдах) хэрэгслийг хэлнэ;
  1. ²далайчдын халамжийн материал² гэж олон улсын далайн тээвэрт ашиглаж буй гадаадын усан онгоц далайд байх хугацаанд түүний хэвийн ажиллагаа, хэвийн байдлыг хангах ажил үүрэг гүйцэтгэж яваа этгээд соёл, боловсрол эзэмших, амралт чөлөөт цагаа өнгөрөөх, шашин шүтэх, спортоор хичээллэх чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэх материалыг хэлнэ.

“Сурган хүмүүжүүлэх материал”, “далайчдын халамжийн материал” болон “боловсрол, шинжлэх ухаан, соёлын үйл ажиллагаатай холбогдуулан оруулсан аливаа бусад бараа”-ны үлгэрчилсэн жагсаалтыг энэ хавсралтын I, II, III дугаар зүүлтэд үзүүлэв.

 

II бүлэг

 

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

            Энэ конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу дараахь барааг түр хугацаагаар оруулна:

 

  • зөвхөн боловсрол, шинжлэх ухаан, соёлын зорилгоор оруулсан бараа;
  • дээрх (a) хэсэгт заасны дагуу түр хугацаагаар оруулсан шинжлэх ухааны багаж төхөөрөмж, сурган хүмүүжүүлэх материалын сэлбэг хэрэгсэл, ялангуяа тийм төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, түүнийг шалгах, хэмжих, засах зориулалтаар тусгайлан үйлдвэрлэсэн багаж хэрэгсэл.

III бүлэг

 

Бусад заалт

 

3 дугаар зүйл

 

  • Боловсрол, шинжлэх ухаан, соёлын зорилгоор оруулах бараа нь түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн гадна байгуулагдсан этгээдийн өмчлөлд байх ёстой бөгөөд тэдгээрийг тийнхүү оруулах зорилгод нийцсэн тоо хэмжээгээр зөвшөөрөл бүхий байгууллага оруулж ирсэн байх ёстой. Тэдгээр барааг худалдааны үйл ажиллагаанд ашиглаж болохгүй.
  • Далайчдын халамжийн материалыг олон улсын далайн тээвэрт ашиглаж буй усан онгоцон дээр (түүний тавцан дээр) хэрэглэсэн, эсхүл тухайн усан онгоцны багийн гишүүд хэрэглэхээр эрэг дээр түр буулгасан, эсхүл далайчдад үйлчлэх зориулалттай, үйл ажиллагааг нь албан ёсны эрх бүхий байгууллага, эсхүл шашны буюу ашгийн бус байгууллага эрхлэн явуулдаг буудал, клуб, амралтын газарт, мөн далайчдад зориулж байнга мөргөл ном үйлддэг мөргөлийн газарт оруулсан байна.
4 дүгээр зүйл

 

            Шинжлэх ухааны багаж төхөөрөмж, сурган хүмүүжүүлэх материал болон далайчдын халамжийн материалыг түр хугацаагаар оруулахад гаалийн бичиг баримт болон баталгаа шаардахгүй. Шинжлэх ухааны багаж төхөөрөмж болон сурган хүмүүжүүлэх материалын хувьд, шаардлагатай бол, тэдгээрийн жагсаалтыг, тэдгээрийг буцаан гаргахаар бичгээр үйлдсэн амлалтын хамт шаардаж болно.

 

5 дугаар зүйл

 

            Боловсрол, шинжлэх ухаан, соёлын зорилгоор оруулсан барааг буцаан гаргах хугацаа нь тэдгээрийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш зургаан сараас доошгүй байна.

 

6 дугаар зүйл

 

            Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал энэ хавсралтын 4 дүгээр зүйл шинжлэх ухааны багаж төхөөрөмж болон сурган хүмүүжүүлэх материалд холбогдох тохиолдолд энэ конвенцийн 29 дүгээр зүйлийн дагуу тайлбар хийх эрхтэй байна.

 

7 дугаар зүйл

 

            Энэ хавсралтын зүүлтийг түүний салшгүй хэсэг гэж үзнэ.

 

8 дугаар зүйл

 

            Энэ хавсралт хүчин төгөлдөр болмогц 1964 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Брюссель хотноо байгуулагдсан, Далайчдын халамжийн материалын тухай гаалийн конвенц, 1968 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Брюссель хотноо байгуулагдсан, Шинжлэх ухааны багаж төхөөрөмжийг түр хугацаагаар оруулах тухай гаалийн конвенц, 1970 оны 6 дугаар сарыг 8-ны өдөр Брюссель хотноо байгуулагдсан, Сурган хүмүүжүүлэх материалыг түр хугацаагаар оруулах тухай гаалийн конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал, энэ хавсралтыг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талын хооронд тухайн конвенцууд энэ конвенцийн 27 дугаар зүйлийн дагуу хүчингүй болж, түүнийг энэ хавсралт орлоно.

 

ЗҮҮЛТ  I

 

Сурганы материал

 

Үлгэрчилсэн жагсаалт

 

  • Дуу болон дүрс бичигч, хуулбарлагч:
  • слайд болон диафильмийн прожектор;
  • кино зураг авалтын прожектор;
  • дэлгэцийн араас гаргадаг прожектор болон эпископ (бичиг, номын хуудас дэлгэцэн дээр гаргадаг прожектор);
  • магнитофон, магнитоскоп (видеомагнитофон) болон видео тоног төхөөрөмж;
  • битүү хэлхээний (кабелийн) телевизийн төхөөрөмж;
  • Дуу, дүрс бичлэг тээгч хэрэгсэл:
  • слайд, диафильм, бичил хальс;
  • кино зураг авалтын хальс;
  • дуу бичлэгийн хальс (соронзон хуурцаг, диск);
  • видео хуурцаг.
  • Мэргэжлийн хэрэгцээний материалууд:
  • номын каталог хөтлөх (ном зүйн) тоног төхөөрөмж, номын сангийн аудио болон видео материал;
  • нүүдлийн номын сан;
  • хэл сургалтын лаборатори;
  • хам (синхрон) орчуулгын төхөөрөмж;
  • механик болон цахим хөтөлбөртэй сургалтын машин;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боловсрол олгох буюу тусгай мэргэжил олгох зорилгоор тусгайлан үйлдвэрлэсэн материал.
  • Бусад материал:
  • ханын самбар, загвар, график, газрын зураг, төлөвлөгөө, гэрэл зураг болон зураасан зураг;
  • багаж төхөөрөмж, аппарат, мөн үзүүлэн таниулах зорилгоор бүтээгдсэн загвар;
  • ямар нэг сэдвээр хичээл заах зорилгоор бэлтгэсэн, сургалт хүмүүжлийн чанартай дуу, дүрс бичлэг бүхий мэдээлэл агуулсан зүйлсийн цуглуулга;
  • гар урлал буюу урлан бүтээх ажилд сургах багаж төхөөрөмж, аппарат, багаж хэрэгсэл болон суурь машин;
  • тусламжийн ажилагаанд оролцож буй хүмүүсийг сургах зориулалтаар оруулсан тоног төхөөрөмж, түүний дотор тусламжийн ажиллагаанд ашиглах зорилгоор тусгайлан тохируулж зассан, эсхүл тийм зорилгоор тусгайлан үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл (автомашин).

 

ЗҮҮЛТ  II

 

Далайчдын халамжийн материал

 

Үлгэрчилсэн жагсаалт

 

 (a)   Унших материал:

 

  • Ном;
  • Эчнээ курсийн сурах бичиг;
  • Сонин, сэтгүүл, тогтмол хэвлэл;
  • хөлөг (усан) онгоцны буудал дээрх халамжийн арга хэмжээний тухай товхимол.

(b)   Аудио-видео материал:

 

  • дүрс болон дүрс хуулбарлан сэргээх төхөөрөмж;
  • магнитофон;
  • радио хүлээн авагч, телевизор;
  • кино зураг авалтын болон бусад төрлийн прожектор;
  • хуурцаг болон диск дэх бичлэг (хэлний курс, радио нэвтрүүлэг, мэндчилгээ, дуу хөгжим болон урлагийн тоглолт);
  • угаасан боловсруулсан хальс;
  • слайд хальс;
  • видео хуурцаг.

(c)  спортын хэрэгсэл:

 

  • спортын хувцас;
  • бөмбөг;
  • теннисний цохиур болон тор;
  • усан онгоцны тавцан дээр тоглох тоглоом;
  • хөнгөн атлеткийн тоног төхөөрөмж;
  • гимнастикийн тоног төхөөрөмж.

(d)  сонирхлоо хөгжүүлэх эд зүйл:

  • өрөөн дтор тоглох тоглоом;
  • хөгжмийн зэмсэг;
  • сонирхогчийн жүжгийн материал;
  • уран зургийн, уран баримлын, мужааны, дарханы, хивс нэхэх, г.м. зүйл хийх материал.

(e)  шашны үйл ажиллагааны тоног төхөөрөмж;

 

(f)  халамжийн материалын эд анги болон туслах (дагалдах) хэрэгсэл.

 
ЗҮҮЛТ III

 

Боловсрол, шинжлэх ухаан, соёлын үйл ажиллагаатай холбогдуулан

оруулсан бусад бараа

 

Үлгэрчилсэн жагсаалт

 

Үүнд дараах бараа орно:

 

  1. Жүжгийн хамтлагт буюу театрт зээлээр үнэ төлбөргүй илгээсэн урлагийн хувцас болон тайзны эд зүйлс;
  1. Театрт буюу найрал хөгжимчдөд зээлээр үнэ төлбөргүй илгээсэн хөгжмийн нот (ая)

 

ХАВСРАЛТ В.6.

 

ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛС, СПОРТЫН ЗОРИУЛАЛТААР ОРУУЛАХ БАРААНЫ ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор:

 

(a)  ²зорчигч² гэж тухайн нутаг дэвгэрт ерөнхийдөө байнга оршин суудаггүй боловч аялал жуулчлал, спортын тэмцээн, ажил хэрэг, мэргэжлийн хурал цуглаан, эмчилгээ сувилгаа, хичээл сургуулийн шугамаар Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талын нутаг дэвсгэрт түр хугацаагаар орж байгаа аливаа этгээдийг хэлнэ;

 

(b) ²Хувийн хэрэглээний эд зүйлс² гэж зорчигчийн аяллын хугацаанд түүний хувийн хэрэглээнд шаардагдах шинэ, эсхүл хуучин бүх эд зүйлсийг хэлнэ. Үүнд тухайн аяллын нөхцөл байдлыг харгалзан үзэх бөгөөд арилжааны зорилгоор оруулсан аливаа бараа хамаарахгүй. Хувийн хэрэглээний эд зүйлсийн жагсаалтыг энэ хавсралтын зүүлт I-д үзүүлэв;

 

(c) ²Спортын зориулалтаар оруулах бараа² гэж зорчигч түр хугацаагаар орсон нутаг дэвсгэрт спортын тэмцээнд оролцох, үзүүлэх тоглолт хийх, эсхүл бэлтгэл сургууль хийхдээ хэрэглэх спортын хэрэгсэл болон бусад зүйлсийг хэлнэ. Эдгээр барааны жагсаалтыг энэ хавсралтын зүүлт II-т үзүүлэв.

 

II бүлэг

 

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

            Хувийн хэрэглээний эд зүйлс болон спортын зориулалтаар оруулах барааг энэ конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу түр хугацаагаар оруулна.

 

 

 

 

 

 

 

III бүлэг

 

Бусад зүйл

 

3 дугаар зүйл

 

Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах нөхцөл хангагдсан байна:

 

(a) хувийн хэрэглээний эд зүйлсийг зорчигч өөрөө биедээ, эсхүл ачаа тээш (гар тээш болон биеэс тусдаа явуулсан ачаа тээш)-ндээ авч орж ирсэн байх;

 

(b) спортын зорилгоор оруулах бараа нь түүнийг түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрийн гадна байгуулагдсан этгээдийн, эсхүл уг нутаг дэвсгэрийн гадна оршин суудаг этгээдийн өмчлөлд байх бөгөөд зориулалтаасаа хамааран ухаалаг тоо хэмжээтэй байх.

 

4 дүгээр зүйл

 

  1. Хувийн хэрэглээний эд зүйлсийг түр хугацаагаар оруулахад гаалийн бичиг баримт болон баталгаа шаардахгүй. Гэвч импортын гаалийн болон бусад татвар нь өндөр дүнтэй байх эд зүйлийн хувьд гаалийн бичиг баримт болон баталгаа шаардаж болно.
  1. Спортын зориулалтаар оруулах барааны хувьд, хэрэв боломжтой бол, гаалийн бичиг баримт болон баталгааны оронд тэдгээрийн жагсаалтыг, тэдгээрийг буцаан гаргахаар бичгээр үйлдсэн амлалтын хамт хүлээн зөвшөөрч болно
5 дугаар зүйл

 

  1. Хувийн хэрэглээний эд зүйлсийг буцаан гаргах сүүлчийн хугацаа нь тэдгээрийг авч орж ирсэн этгээд тэдгээрийг түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрийг орхин гарах өдөр байна.
  1. Спортын зориулалтаар оруулсан барааг буцаан гаргах хугацаа нь түүнийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш арван хоёр сараас доошгүй байна.
6 дугаар зүйл

 

            Энэ хавсралтын зүүлтийг түүний салшгүй хэсэг гэж үзнэ.

 

7 дугаар зүйл

 

            Энэ хавсралт хүчин төгөлдөр болмогц 1954 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо байгуулагдсан, Аялал жуулчлалыг хөнгөвчлөх тухай конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал, энэ хавсралтыг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талын хооронд тухайн конвенцийн 2 болон 5 дугаар зүйл нь энэ конвенцийн 27 дугаар зүйлийн дагуу хүчингүй болж түүнийг энэ хавсралт орлоно.

 

ЗҮҮЛТ  I

 

Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс

 

Үлгэрчилсэн жагсаалт

 

  1. Хувцас.
  1. Гоо сайхны бараа.
  1. Хувийн гоёл чимэглэлийн эдлэл.
  1. Гэрэл зургийн болон кино зургийн камер, ухаалаг тооны хальс болон туслах хэрэгслийн хамт.
  1. Зөөврийн слайд буюу хальсны прожектор, ухаалаг тооны слайд болон хальсны хамт.
  1. Видео камер болон зөөврийн видео тоглуулагч, тодорхой тооны хуурцгийн хамт.
  1. Зөөврийн хөгжийн зэмсэг.
  1. Зөөврийн грамофон, пянзны хамт.
  1. Зөөврийн дуу хураагч болон тоглуулагч (уншигч) хэрэгсэл (үүнд диктофон хамаарна), хуурцгийн хамт.
  1. Зөөврийн радио хүлээн авагч.
  1. Зөөврийн зурагт.
  1. Зөөврийн бичгийн машин.
  1. Зөөврийн тооны машин.
  1. Зөөврийн персонал компьютер.
  1. Дуран.
  1. Хүүхдийн тэрэг.
  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэргэнцэр (дугуйтай сандал).
  1. Спортын хэрэгсэл: аяны майхан болон бусад аяны хэрэгсэл, загасны хэрэгсэл, ууланд авирах хэрэгсэл, усанд шумбах хэрэгсэл, спортын зориулалттай галт зэвсэг, түүний сум, моторгүй унадаг дугуй, 5.5 метрээс богино каноэ болон каяак завь, цана, теннисний цохиур, серфингийн (усан дээгүүр гулгах) цана (усны цана), виндсэрфинг (windsurfers)-ийн цана, далавчит шүхэр (hang-gliders), дельтаплан (delta wing), гольфын хэрэгсэл.
  1. Зөөврийн цус шүүгч болон түүнтэй адилтгах эмнэлгийн аппарат хэрэгсэл, түүнийг ашиглах зорилгоор оруулсан нэг удаагийн хэрэглээний зүйлс.
  1. Хувийн хэрэглээний шинжтэй болох нь тодорхой бусад бараа
ЗҮҮЛТ III

 

Спортын зориулалтаар оруулсан бараа

 

Үлгэрчилсэн жагсаалт

 

  1. Хөнгөн атлетикийн тоног төхөөрөмж:
  • саадтай гүйлтийн замын саад;
  • жад, зээрэнцэг, тулгуур мод, туухай, алх.
  1. Бөмбөгтэй тоглоомын тоног төхөөрөмж:
  • бүх төрлийн бөмбөг;
  • (ширээний, газрын, агаарын) теннисний цохиур, хоккейн цохиур, билльярдын (снукерийн) цохиур, саваа модон цохиур, г.м.;
  • бүх төрлийн тор;
  • хаалганы шон.
  1. Өвлийн спортын тоног төхөөрөмж:
  • цана болон таяг;
  • тэшүүр;
  • уралдааны чарга;
  • кэрлинг (curling, мөсөн шагай)-ийн тоног төхөөрөмж.
  1. Төрөл бүрийн спортын хувцас, гутал, бээлий, толгойн өмсгөл гэх мэт:
  1. Усан спортын тоног төхөөрөмж:
  • каноэ завь болон каяак завь;
  • далбаат болон сэлүүрт завь, далбаа, (хөшүүрэгтэй, хөшүүрэггүй хэрэглэх) сэлүүр;
  • серфингийн (усан дээгүүр гулгах) цана болон далбаа.
  1. Моторт тээврийн хэрэгсэл болон моторт хөлөг:
  • авто машин;
  • мотоцикл (моторт дугуй);
  • моторт завь.
  1. Спортын бусад төрөлд ашиглах тоног төхөөрөмж:
  • спортын буу, сум;
  • моторгүй унадаг дугуй;
  • нум, сум;
  • туялзуур жадны хэрэгсэл;
  • гимнастикийн хэрэгсэл;
  • луужин;
  • барилдааны матрас, татами (япон барилдааны матрас);
  • хүндийн өргөлтийн хэрэгсэл;
  • морин спортын хэрэгсэл, морин жижиг тэрэг;
  • далавчит шүхэр (hang-gliders), дельтаплан (delta wing), виндсэрфинг (windsurfers)-ийн цана, далбаа;
  • уулын спортын хэрэгсэл;
  • үзүүлэх тоглолтын үеэр хэрэглэх хөгжмийн хуурцаг.
  1. Туслах хэрэгсэл:
  • хэмжилт хийх болон онооны самбарын тоног төхөөрмж;
  • цус болон шээсний шинжилгээний аппарат.

 

ХАВСРАЛТ  В.7.

 
ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫН
ТУХАЙ ХАВСРАЛТ
 
I бүлэг

 

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор, ²жуулчдад зориулсан зар сурталчилгааны материал² гэж олон нийтийг өөр гадаад улсад зорчихыг дэмжих зорилгоор, ялангуяа, тэнд болж буй соёлын, шашины, аялал жуулчлалын, спортын, эсхүл мэргэжлийн чиглэлийн чуулга уулзалт, эсхүл үзүүлбэрт оролцох явдлыг хөхүүлэн дэмжих зорилгоор оруулах барааг хэлнэ. Жуулчдад зориулсан зар сурталчилгааны материалын үлгэрчилсэн жагсаалтыг энэ хавсралтын зүүлтэд үзүүлэв.

 

II бүлэг

 

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

            Энэ хавсралтын 5 дугаар зүйлд заасан бөгөөд бүрмөсөн оруулахад импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх материалаас бусад жуулчдад зориулсан зар сурталчилгааны материалыг энэ конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу түр хугацаагаар оруулна.

 

III бүлэг

 

Бусад заалт

 

3 дугаар зүйл

 

            Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд жуулчдад зориулсан зар сурталчилгааны материал нь түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрийн гадна байгуулагдсан этгээдийн өмчлөлд байх бөгөөд зориулалтын дагуу хэрэглэх зохистой тоо хэмжээтэй байх ёстой.

 

4 дүгээр зүйл

 

            Жуулчдад зориулсан зар сурталчилгааны материалыг буцаан гаргах хугацаа нь тэдгээрийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш арван хоёр сараас доошгүй байна.

 

5 дугаар зүйл

 

            Зар сурталчилгааны дараах төрлийн материалыг импортын гаалийн болон бусад татваргүйгээр бүрмөсөн оруулахыг зөвшөөрнө:

 

(a)       үнэ төлбөргүй тараах бичиг баримт (хавтасласан хуудсан хэвлэл, товхимол, ном, сэтгүүл, хөтөч, жаазалсан буюу жаазлаагүй плакат, жаазлаагүй гэрэл зураг, томруулсан гэрэл зураг, зураг чимэглэлтэй буюу зураг чимэглэлгүй газрын зураг, цонхон дээр наах зориулалттай хэвлэмэл зурагтай тунгалаг хальс), гэхдээ эдгээр бичиг баримт нь хувийн чанартай худалдааны зар сурталчилгааны 25 %-аас дээшгүй хувийг эзлэх, мөн нийтийг хамарсан зар сурталчилгааны зорилготой болох нь тодорхой байх тохиолдолд;

 

(b)       аялал жуулчлалын албан ёсны байгууллагаас санхүүжүүлэн хэвлүүлсэн гадаадын зочид буудлын жагсаалт болон он оны ном, хилийн чанад дахь тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, гэхдээ эдгээр бичиг баримт нь үнэ төлбөргүй тараах зориулалттай байх бөгөөд хувийн чанартай худалдааны зар сурталчилгааны 25 %-аас дээшгүй хувийг эзлэх;

 

(c)       үндэсний аялал жуулчлалын албан ёсны байгууллагаас тохоон томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч болон сурвалжлагч нартаа илгээсэн, нийтэд тараах зориулалтгүй техникийн материал, өөрөөр хэлбэл, жилийн ном, утасны лавлах, зочид буудлын жагсаалт, үзэсгэлэн яармагийн каталог, гар урлалын үнэтэй бус зүйлс, музей, их сургууль, халуун рашаан (spas) болон тэдгээртэй адилтгах байгууллагын тухай танилцуулга.         

 

6 дугаар зүйл

 

            Энэ хавсралтын зүүлтийг түүний салшгүй хэсэг гэж үзнэ.

 

7 дугаар зүйл

 

Энэ хавсралт хүчин төгөлдөр болмогц 1954 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо байгуулагдсан, Аялал жуулчлалыг хөнгөвчлөх тухай конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал, энэ хавсралтыг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талын хооронд тухайн конвенцийн Жуулчдад зориулсан зар сурталчилгааны бичиг баримт болон материалыг оруулах тухай нэмэлт протокол энэ конвенцийн 27 дугаар зүйлийн дагуу хүчингүй болж, түүнийг энэ хавсралт орлоно.

 

ЗҮҮЛТ

 

Жуулчдад зориулсан зар сурталчилгааны материал

 

Үлгэрчилсэн жагсаалт

 

  1. Үндэсний аялал жуулчлалын албан ёсны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу түүнээс томилогдсон сурвалжлагчийн албан ажлын байранд буюу түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн гаалийн байгууллагаас зөвшөөрсөн өөр бусад газарт үзүүлэх зориулалттай материал: гэрэл зураг болон зурсан зураг, жаазалсан гэрэл зураг болон томруулсан гэрэл зураг, урлагийн ном, уран зураг, сийлбэр буюу хөөмөл, уран баримал, уран хээтэй хивсэн аравч (гобелен) болон тэдгээртэй адилтгах урлагийн өөр бусад бүтээл.
  1. Үзэсгэлэнгийн материал (үзэсгэлэнгийн хайрцаг, тавиур болон тэдгээртэй адилтгах бусад зүйлс), үзэсгэлэнг ажиллуулахад шаардлагтай цахилгаан болон механик хэрэгсэл.
  1. Арилжааны шинжтэй зар сурталчилгааны материал болон түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрт нийтэд зориулан худалдаалж байгаа зүйлээс бусад, үнэ төлбөргүй үзүүлэх баримтат кино, пянз, хуурцаг болон бусад дуу бичлэг.
  1. Тодорхой тоо хэмжээний туг, далбаа.
  1. Диорама (3 хэмжээст бүтээл), макет, диапозитив (зурагт хальс), хэв (бар), гэрэл зургийн негатив хальс.
  1. Үндэсний гар урлалын бүтээлийн ухаалаг тоо хэмжээ бүхий загвар, үндэсний хувцас болон тэдгээртэй адилтгах ардын аман зохиолын эд зүйлс.

                                                            ХАВСРАЛТ  В.8.

 

ХИЛИЙН ТЭЭВРЭЭР ОРУУЛАХ

БАРААНЫ ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

 

Тодорхойлолт

1 дүгээр зүйл

 

Энэ хавсралтын зорилгоор:

 

(a) ²Хилийн тээврээр оруулах бараа² гэж дараах барааг хэлнэ:

 

  • хилийн бүсийн оршин суугч (эмч, гар урлал хийдэг хүмүүс гэх мэт) өөрийн мэргэжлийн буюу гар урлалын ажил эрхлэх зорилгоор оруулж ирсэн зүйлс;
  • засвар, үйлдвэрлэл, эсхүл боловсруулалтад оруулах зорилгоор хилийн бүсийн оршин суугчаас оруулсан хувийн хэрэглээний буюу гэр ахуйн эд зүйлс;
  • түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн хилийн бүсэд байрших газар нутагт ажиллуулах тоног төхөөрөмж;
  • гамшиг (гал түймэр, үер гэх мэт)-тай тэмцэх үйл ажиллагаатай холбогдуулан оруулсан, албан байгууллагын өмчлөлд байгаа тоног төхөөрөмж;

(b) ²хилийн бүс² гэж гаалийн нутаг дэвсгэрийн хуурай газрын хил залгаа орших зурвас газрыг хэлнэ. Түүний хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоосон байна. Түүний зааг нь хилийн тээврийг бусад тээврээс ялгах боломж олгоно;

 

(c) ²хилийн бүсийн оршин суугч² гэж нь хилийн бүсэд байгуулагдсан, эсхүл тэнд оршин суудаг этгээдийг хэлнэ;

 

(d) ²хилийн тээвэр² гэж хилийн бүсийн оршин суугч хил залгаа хоёр хилийн бүсийн хооронд бараа тээвэрлэн оруулахыг хэлнэ.  

 

II бүлэг

 

Үйлчлэх хүрээ

 

1 дүгээр зүйл

 

            Хилийн тээврээр оруулах барааг энэ конвенцийн 2 дугаар зүйлд заасны дагуу түр хугацаагаар оруулна.

 

III  бүлэг

 

Бусад заалт

 

3 дугаар зүйл

 

            Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах нөхцөл хангагдсан байна:

 

(a) хилийн тээврээр оруулж байгаа бараа нь түүнийг түр хугацаагаар оруулах хилийн бүсийн залгаа орших хилийн бүсийн “хилийн бүсийн оршин суугч”-ийн өмчлөлд байх;

 

(b) хилийн бүсэд байрших газар нутагт ажиллуулах тоног төхөөрөмжийг түүнийг түр хугацаагаар оруулах хилийн бүсийн залгаа орших хилийн бүсийн “хилийн бүсийн оршин суугч” бөгөөд түр хугацаагаар оруулах хилийн бүсэд байрших газар нутагт ажиллаж буй этгээд ашиглах. Уг тоног төхөөрөмжийг газар тариалан, эсхүл ойн аж ахуйн ажлын зориулалтаар, түүний дотор мод буулгах буюу тээвэрлэх зориулалтаар, эсхүл загас үржүүлгийн ажлын зориулалтаар ашиглана;

 

(c) засвар, үйлдвэрлэл, боловсруулалтын үйл ажиллагаа эрхлэх зорилготой хилийн тээвэр нь ямар ч арилжааны шинжгүй байна.

 

4 дүгээр зүйл

 

  1. Хилийн тээврээр оруулсан барааг түр хугацаагаар оруулахад гаалийн ямар нэг бичиг баримт, эсхүл баталгаа шаардахгүй.
  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр хилийн тээврээр оруулсан барааг түр хугацаагаар оруулахад тэдгээрийн жагсаалтыг, тэдгээрийг буцаан гаргахаар бичгээр үйлдсэн амлалтын хамт шаардаж болно..
  2. Гаалийн байгууллага бас өөрийн бүртгэлд оруулах замаар түр хугацаагаар оруулах ажиллагааг зөвшөөрч болно.
5 дугаар зүйл

 

  1. Хилийн тээврээр оруулсан барааг буцаан гаргах хугацаа нь түүнийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш арван хоёр сараас доошгүй байна.
  1. Гэвч хилийн бүсэд байрших газар нутагт ажиллуулахаар оруулсан тоног төхөөрөмжийг уг ажил дууссан бол буцаан гаргана.

ХАВСРАЛТ  В.9.

 

ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОРИЛГООР ОРУУЛАХ БАРААНЫ

ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

 

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор:

 

(a)       ²Хүмүүнлэгийн зорилгоор оруулах бараа² гэж эмнэлгийн, мэс заслын болон лабораторийн тоног төхөөрөмж болон тусламжийн ачааг,

 

(b)       ²тусламжийн ачаа² гэж байгалийн гамшиг, эсхүл түүнтэй адилтгах сүйрэлд нэрвэгдсэн хүмүүст туслахаар илгээсэн бүх бараа, авто тээврийн хэрэгсэл болон тээврийн бусад хэрэгсэл, хөнжил, майхан, угсардаг сууц, эсхүл тэргүүн ээлжинд шаардлагатай бараа зэрэг бүх барааг тус тус хэлнэ.

 

II бүлэг

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

Хүмүүнлэгийн зорилгоор оруулах барааг энэ конвенцийн 2 дугаар зүйлийн дагуу түр хугацаагаар оруулна.

 

III бүлэг

Бусад заалт

 

3 дугаар зүйл

 

Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах нөхцөл хангагдсан байна:

 

(a) хүмүүнлэгийн зорилгоор оруулах бараа нь түр хугацаагаар оруулах нутаг    дэвсгэрийн гадна байгуулагдсан этгээдийн өмчлөлд байх бөгөөд үнэ төлбөргүй зээлдүүлсэн байх;

 

  • эмнэлгийн, мэс заслын болон лабораторийн тоног төхөөрөмжийг онцгой байдал тохиолдож, тийм тоног төхөөрөмжийн яаралтай хэрэгцээ шаардлага тулгарсан эмнэлэг болон эмнэлгийн бусад байгууллагад ашиглах зорилготой байх бөгөөд эдгээр тоног төхөөрөмж нь түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрт хангалттай тоо хэмжээгээр байхгүй байх;
  • тусламжийн ачаа нь түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэр дэх эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн этгээдэд хаягласан байх.

4 дүгээр зүйл

 

  1. Эмнэлгийн, мэс заслын болон лабораторийн тоног төхөөрөмжийн хувьд, хэрэв боломжтой бол, гаалийн бичиг баримт болон баталгааны оронд тэдгээрийн жагсаалтыг, тэдгээрийг буцаан гаргахаар бичгээр үйлдсэн амлалтын хамт хүлээн зөвшөөрч болно.
  1. Тусламжийн ачааг түр хугацаагаар оруулахад гаалийн ямар нэг бичиг баримт, эсхүл баталгаа шаардахгүй. Гэвч гаалийн байгууллага тэдгээрийн жагсаалтыг, тэдгээрийг буцаан гаргахаар бичгээр үйлдсэн амлалтын хамт шаардаж болно.

5 дугаар зүйл

 

  1. Эмнэлгийн, мэс заслын болон лабораторийн тоног төхөөрөмжийг буцаан гаргах хугацааг тэдгээрийн хэрэгцээг үндэслэн тогтооно.
  1. Тусламжийн ачааг буцаан гаргах хугацаа нь түүнийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш арван хоёр сараас доошгүй байна.

ХАВСРАЛТ  С

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ  ХАВСРАЛТ

 

I бүлэг

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

Энэ хавсралтын зорилгоор:

 

(a)       ²тээврийн хэрэгсэл² гэж аливаа хөлөг (усан) онгоц (үүнд өөрөө явдаг, эсхүл чирэгдэж явдаг лихтёр (хөвөгч хавтан) болон ачааны чирүүл онгоц, түүнчлэн нисдэг завь (доороо далавчтай усан онгоц) хамаарна), хийлсэн агаар дээр хөвөгч онгоц, агаарын хөлөг, хуурай замын моторт тээврийн хэрэгсэл (автомашин) (үүнд моторт дугуй, чиргүүл, хагас чиргүүл, мөн автомашины хослол хамаарна), мөн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн; тухайн тээврийн хэрэгсэлд (түүний тавцан дээр) хамт тээвэрлэж байгаа тэдгээрийн ердийн сэлбэг, туслах (дагалдах) хэрэгсэл болон тоног хэрэгсэл (үүнд ачаа ачих, буулгах, зөөх, мөн хамгаалах зориулалттай тусгай тоног төхөөрөмж хамаарна)-ийг хэлнэ;

 

(b)       ²худалдааны үйл ажиллагаанд ашиглах² гэж хүмүүсийг төлбөртэй тээвэрлэх, эсхүл үйлдвэрлэлийн буюу худалдааны зориулалттай барааг төлбөртэй, эсхүл төлбөргүй тээвэрлэхийг хэлнэ;

 

(c)        ²хувийн хэрэглээ² гэж холбогдох этгээд (тээврийн хэрэгслийг) худалдааны үйл ажиллагаанд ашиглах биш, зөвхөн өөрийн хувийн хэрэглээний зориулалтаар ашиглахыг хэлнэ;

 

(d)       ²дотоодын тээвэр² гэж түр хугацаагаар оруулсан (оруулах) нутаг дэвсгэрээс суулгасан хүн, эсхүл ачсан барааг тухайн нутаг дэвсгэрийн  дотор буулгахаар тээвэрлэхийг хэлнэ;

 

(e)       ²түлшний хэвийн сав² гэж үйлдвэрлэгч нь тухайн тээврийн хэрэгсэлтэй адил загварын бүх тээврийн хэрэгсэлд зориулан хийсэн, мөн хөдөлгүүр ажиллуулах болон зохистой бол тээвэрлэлтийн явцад хөргөлтийн систем болон өөр бусад систем ажиллуулах зорилгоор шатахуун шууд хэрэглэх боломжой байдлаар хөдөлгөөнгүй суурилуулсан савыг хэлнэ. Өөр төрлийн шатахуун шууд хэрэглэх зорилгоор тээврийн хэрэгсэлд суурилуулсан сав, мөн тухайн тээврийн хэрэгсэлд тавьсан тэрхүү өөр бусад системд тохируулан суурилуулсан савыг  түлшний хэвийн сав гэж үзнэ.

 

II бүлэг

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

Дараах барааг энэ конвенцийн 2 дугаар зүйлд заасны дагуу түр хугацаагаар оруулна:

 

(a)       худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл, эсхүл хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэл;

 

(b)       өмнө нь түр хугацаагаар оруулсан байгаа тээврийн хэрэгслийн засварт зориулан оруулах сэлбэг хэрэгсэл болон тоног төхөөрөмж. Сольсон эд анги болон тоног төхөөрөмжийг буцаан гаргаагүй бол энэ конвенцийн 14 дүгээр зүйлд заасны дагуу захиран зарцуулснаас бусад тохиолдолд импортын гаалийн болон бусад татвар ногдуулна.

 

3 дугаар зүйл

 

Тээврийн хэрэгсэл түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэр рүү, эсхүл түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрт явж байх замд зайлшгүй шаардлагын улмаас, мөн түр хугацаагаар оруулахыг зөвшөөрсөн хугацаанд ердийн үйлчилгээ, мөн засвар хийсэн бол энэ конвенцийн 1 дүгээр зүйлийн (а)-д заасан утгаар өөрчлөлт орсон гэж үзэхгүй.

 

4 дүгээр зүйл

 

  1. Түр хугацаагаар оруулах тээврийн хэрэгслийн түлшний хэвийн саванд байгаа шатахуун, мөн тухайн тээврийн хэрэгслийн ердийн хэрэглээнд тохирсон тосолгооны материалыг импортын гаалийн болон бусад татвар төлүүлэлгүй, мөн импортын хориг, хязгаарлалт тавихгүйгээр оруулна.
  1. Гэвч худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай хуурай замын моторт тээврийн хэрэгсэл (автомашин)-ийн хувьд Хэлэлцэн тохиролцогч Тал бүр түр хугацаагаар оруулах тийм тээврийн хэрэгслийн түлшний хэвийн саванд байх бөгөөд импортын гаалийн болон бусад татваргүй, мөн импортын хориг, хязгаарлалтгүй оруулах шатахууны хэмжээг хязгаарлан тогтоох эхтэй байна.

  III бүлэг

Бусад заалт

 

5 дугаар зүйл

 

Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах нөхцөл хангагдсан байна:

 

(a)       худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгсэл нь түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт, мөн түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт байгуулагдсан, эсхүл тэнд оршин суудаг этгээдийн нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд тэр нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг этгээд түүнийг оруулж, ашиглах;

 

(b)       хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэл нь түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт, мөн түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт байгуулагдсан, эсхүл тэнд оршин суудаг этгээдийн нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд тэр нутаг дэвсгэрт оршин суудаг этгээд түүнийг оруулж, ашиглах.

 

6 дугаар зүйл

 

Тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулахад гаалийн ямар нэг бичиг баримт, эсхүл баталгаа шаардахгүй.

 

7 дугаар зүйл

 

   Энэ хавсралтын 5 дугаар зүйлийн заалтыг үл харгалзан,

 

(a)       худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгслийг түүнийг түр хугацаагаар оруулах эрх бүхий этгээдээс зохих ёсоор зөвшөөрөл авсан бөгөөд түүний нэрийн өмнөөс ажиллах гуравдагч этгээд ашиглаж болно. Энэ гуравдагч этгээд нь уг тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрт байгуулагдсан, эсхүл тэнд оршин суудаг этгээд байж болно;

 

(b)       хувийн хэрэглээний тээврийн хэрэгслийг түүнийг түр хугацаагаар оруулах эрх бүхий этгээдээс зохих ёсоор зөвшөөрөл авсан гуравдагч этгээд ашиглаж болно. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр, ялангуяа тухайн тээврийн хэрэгслийг түүнийг түр хугацаагаар оруулах эрх бүхий этгээдийн нэрийн өмнөөс, мөн түүний заавраар ашиглах тохиолдолд, өөрийн нутаг дэвсгэрт оршин суудаг этгээд ашиглахыг зөвшөөрч болно.

 

8 дугаар зүйл

 

Хэлэлцэн тохиролцогч Тал бүр дараах тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулахаас татгалзах, эсхүл заасан хөнгөлөлтийг эдлүүлэхгүй байх эрхтэй байна:

 

(a)       дотоодын тээвэрт ашигласан худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн  хэрэгсэл;

 

(b)       худалдааны үйл ажиллагаанд ашиглах зорилгоор дотоодын тээвэрт ашигласан хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэл;

 

(c)        тухайн нутаг дэвсгэрт оруулсны дараа хөлсөлсөн, эсхүл хэрэв хөлсөлж оруулсан бол нэн даруй буцаан гаргахаас өөр зорилгоор давхар хөлсөлсөн, эсхүл давхар түрээсэлсэн тээврийн хэрэгсэл.

 

9 дүгээр зүйл

 

  1. Худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай тээврийн хэрэгслийг холбогдох тээврийн үйл ажиллагаа дууссан бол буцаан гаргана.
  1. Хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэл түр хугацаагаар оруулсан нутаг дэвсгэрт арван хоёр сар тутам тасралттай, эсхүл тасралтгүй зургаан сарын хугацаагаар байж болно.

10 дугаар зүйл

 

Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ конвенцийн 29 дүгээр зүйлд заасны дагуу дараах заалтуудад тайлбар хийж болно:

 

(a)       2 дугаар зүйлийн (a)-гийн хуурай замын моторт тээврийн хэрэгсэл (автомашин) болон төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд хамаарах тохиолдолд;

 

(b)       6 дугаар зүйлийн худалдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай хуурай замын моторт тээврийн хэрэгсэл болон хувийн хэрэглээний тээврийн хэрэгсэлд хамаарах тохиолдолд;

 

(c)        энэ хавсралтын 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг.

 

11 дүгээр зүйл

 

Энэ хавсралт хүчин төгөлдөр болмогц 1954 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо байгуулагдсан, Хувийн авто тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай гаалийн конвенц, 1956 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Женев хотноо байгуулагдсан, Худалдааны авто тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай гаалийн конвенц, 1956 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Женев хотноо байгуулагдсан, Хувийн хэрэглээний агаарын хөлөг, аяллын завийг түр хугацаагаар оруулах тухай гаалийн конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болон энэ хавсралтыг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч Талын хооронд тухайн конвенцууд энэ конвенцийн 27 дугаар зүйлийн дагуу хүчингүй болж, тэдгээрийг энэ хавсралт орлоно.

 

 

ХАВСРАЛТ D

 
МАЛ, АМЬТАНЫ ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор:

 

(a)          ²Мал, амьтан² гэж бүх төрлийн амьд амьтаныг хэлнэ,

 

(b)          ²Хилийн бүс² гэж гаалийн нутаг дэвсгэрийн хуурай газрын хил залгаа орших зурвас газрыг хэлнэ. Түүний хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоосон байна. Түүний зааг нь хилийн тээврийг бусад тээврээс ялгах боломж олгоно;

 

(c)           ²Хилийн бүсийн оршин суугч² гэж хилийн бүсэд байгуулагдсан, эсхүл тэнд оршин суудаг этгээдийг хэлнэ;

 

(d)          ²Хилийн хөдөлгөөн² гэж хилийн бүсийн оршин суугч хил залгаа хоёр хилийн бүсийн хооронд бараа тээвэрлэн оруулахыг хэлнэ.   

 

II бүлэг

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

            Энэ хавсралтын зүүлтэд дурдсан зорилгоор оруулсан мал, амьтаныг энэ конвенцийн 2 дугаар зүйлд заасны дагуу түр хугацаагаар оруулна.

 

III бүлэг

Бусад заалт

 

3 дугаар зүйл

 

            Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах нөхцөлийг хангасан байна:

 

(a)       мал, амьтан нь түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн гадна байгуулагдсан этгээдийн, эсхүл уг нутаг дэвсгэрийн гадна оршин суудаг этгээдийн өмчлөлд байх;

 

(b)       түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн хилийн бүсэд байрших газар нутагт ажиллуулах ачилганы (ачааны, хөллөгөөний, унааны) мал, амьтаныг тэдгээрийг түр хугацаагаар оруулах хилийн бүсийн залгаа орших хилийн бүсийн “хилийн бүсийн оршин суугч” оруулсан байх.

 

4 дүгээр зүйл

 

  1. Энэ хавсралтын 3 дугаар зүйлийн (b)-д заасан ачилганы мал, амьтан болон хилийн бүсэд байрших газар нутагт отор нүүдэл хийх болон билчээрлүүлэх зорилгоор оруулсан мал, амьтаныг түр хугацаагаар оруулахад гаалийн ямар нэг бичиг баримт, эсхүл баталгаа шаардахгүй.
  1. Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах мал, амьтаныг түр хугацаагаар оруулахад тэдгээрийн жагсаалтыг, тэдгээрийг буцаан гаргахаар бичгээр үйлдсэн амлалтын хамт шаардаж болно.
5 дугаар зүйл

 

  1. Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал энэ хавсралтын 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ конвенцийн 29 дүгээр зүйлд заасны дагуу тайлбар хийх эрхтэй байна.
  1. Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал энэ хавсралтын зүүлтийн 12 болон 13 дахь хэсэгт энэ конвенцийн 29 дүгээр зүйлийн дагуу тайлбар хийх эрхтэй байна.
6 дугаар зүйл

 

            Мал, амьтаныг буцаан гаргах хугацаа нь тэдгээрийг түр хугацаагаар оруулсан өдрөөс хойш хамгийн арван хоёр сараас доошгүй байна.

 

7 дугаар зүйл

 

            Энэ хавсралтын зүүлтийг түүний салшгүй хэсэг гэж үзнэ.

 

ЗҮҮЛТ

 

2 дугаар зүйлд хамаарах зориулалтын жагсаалт

 

  1. Сургаж номхтгох.
  1. Дасгал сургууль хийлгэх.
  1. Үржүүлэх.
  1. Тахлах болон жинг үзэх.
  1. Эмчлүүлэх.
  1. Шалгаж турших (тухайлбал, худалдан авах зорилгоор).
  1. Үзэсгэлэн, уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолтонд оруулах.
  1. Тоглолт хийлгэх (циркийн амьтад гэх мэт).
  1. Аялал жуулчлалаар авч явах (зорчигдын авч яваа гэрийн тэжээвэр амьтад үүнд хамаарна).
  1. Ажил үүрэг гүйцэтгүүлэх (цагдаагийн нохой буюу морь, эрэлч нохой, хараагүй хүний хөтөч нохой, гэх мэт).
  1. Аврах ажиллагаанд ашиглах.
  1. Отор нүүдэл хийх болон билчээрлүүлэх.
  1. Ажил буюу тээвэрт ашиглах.
  1. Эмнэлгийн зорилгоор (могойн хор нийлүүлэх, гэх мэт).

 

ХАВСРАЛТ  E

 

ИМПОРТЫН ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАРААС ХЭСЭГЧЛЭН

ЧӨЛӨӨЛЖ ОРУУЛАХ БАРААНЫ ТУХАЙ ХАВСРАЛТ

 

I бүлэг

Тодорхойлолт

 

1 дүгээр зүйл

 

            Энэ хавсралтын зорилгоор:

 

(a)       ²Татвараас хэсэгчлэн чөлөөлж оруулах бараа² гэж энэ конвенцийн бусад хавсралтад заасан боловч түр хугацаагаар оруулахад импортын гаалийн болон бусад татвараас бүрэн чөлөөлөх бүх нөхцөлийг хангаагүй бараа, мөн тэр бусад хавсралтад заагаагүй боловч үйлдвэрлэлийн, эсхүл боловсруулалтын  явцад түр ашиглах барааг хэлнэ;

 

(b)       ²татвараас хэсэгчлэн чөлөөлөх² гэж түр хугацаагаар оруулах горимд байршуулсан өдөр дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар бүрдүүлэлт хийлгэсэн бол төлөх ёстой байсан импортын гаалийн болон бусад татварын зарим хэсгээс чөлөөлөхийг хэлнэ.

 

II бүлэг

Үйлчлэх хүрээ

 

2 дугаар зүйл

 

            Энэ хавсралтын 1 дүгээр зүйлийн (а)-д заасан барааг түр хугацаагаар оруулахад энэ конвенцийн 2 дугаар зүйлд заасны дагуу татвараас хэсэгчлэн чөлөөлнө.

 

III бүлэг

Бусад  заалт

 

3 дугаар зүйл

 

            Энэ хавсралтад заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд татвараас хэсэгчлэн чөлөөлж оруулах бараа нь түүнийг түр хугацаагаар оруулах нутаг дэвсгэрийн гадна байгуулагдсан этгээдийн, эсхүл уг нутаг дэвсгэрийн гадна оршин суудаг этгээдийн өмчлөлд байна.

 

4 дүгээр зүйл

 

            Хэлэлцэн тохиролцогч Тал бүр татвараас хэсэгчлэн чөлөөлж түр хугацаагаар оруулахад хамаарах болон хамаарахгүй барааны жагсаалт гаргаж болно. Уг жагсаалтын агуулгыг энэ конвенцийн эх хадгалагчид мэдэгдэнэ.

 

5 дугаар зүйл

 

            Энэ горимын дагуу ногдуулах импортын гаалийн болон бусад татварын хэмжээ нь тухайн барааг татвараас хэсэгчлэн чөлөөлж түр хугацаагаар оруулах горимд байршуулсан сар бүрийн хувьд, эсхүл аль нэг сарын тодорхой нэг хэсэг бүрийн хувьд хэрэв холбогдох барааг түр хугацаагаар оруулсан өдөр дотоодын хэрэглээнд зориулсан оруулсан бол төлөх байсан татварын хэмжээний 5%-иас бага байж болно.

 

6 дугаар зүйл

 

            Энэ горимын дагуу ногдуулах импортын гаалийн болон бусад татварын хэмжээ нь хэрэв холбогдох барааг түр хугацаагаар оруулсан өдөр дотоодын хэрэглээнд зориулсан оруулсан бол төлөх байсан татварын хэмжээнээс ямар ч тохиолдолд илүү байж болохгүй.

 

7 дугаар зүйл

 

  1. Энэ горим цуцлагдахад эрх бүхий холбогдох байгууллага энэ хавсралтын дагуу төлбөл зохих импортын гаалийн болон бусад татварыг ногдуулж төлүүлнэ.
  1. Холбогдох барааг энэ хавсралтын 13 дугаар зүйлд заасны дагуу дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимд байршуулж түр хугацаагаар оруулах горимыг дуусгавар болгох бол татвараас хэсэгчлэн чөлөөлөх горимоор өмнө нь төлсөн импортын гаалийн болон бусад татварын дүнг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимд байршуулснаас үүдэн төлбөл зохих импортын гаалийн болон бусад татварын дүнгээс хасч тооцно.

8 дугаар зүйл

 

            Татвараас хэсэгчлэн чөлөөлж оруулсан барааг буцаан гаргах хугацааг тогтоохдоо энэ хавсралтын 5, 6 дугаар зүйлд заасныг баримтална.

 

9 дүгээр зүйл

 

            Хэлэлцэн тохиролцогч аль ч Тал энэ хавсралтын 2 дугаар зүйлийн импортын татвараас хэсэгчлэн чөлөөлөхтэй холбоотой хэсэгт энэ конвенцийн 29 дүгээр зүйлд заасны дагуу тайлбар хийх эрхтэй байна.

* Монгол Улс 2002.12.05-нд нэгдэн орсон  

BUY NOW