Өнгөрсөн 2025 онд газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор комбайн импортолсон ААН-үүдийн татварын буцаан олголтыг хуульд заасны дагуу дараагийн жилийн эхний хагас жилд багтаан олгодог.
Татвар буцаан авах хүсэлтийг санхүүгийн тайлан баталгаажиж дуусах хугацааны дараа буюу 2026 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авах тул ААН-үүд доор заасан бичиг баримтыг бүрдүүлэн заасан хугацаанд гаалийн байгууллагад хандана уу.
