Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”, Сангийн сайдын 2018 оны 143 дугаар тушаалаар батлагдсан “Сангийн яамны харьяа агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх аргачлал”-ын дагуу Гаалийн байгууллага “Хэрэглэгчийн үнэлгээ”-ний судалгааг жил бүр хөндлөнгийн байгууллагаар хийлгэж байна. Иймд энэ оны “Хэрэглэгчийн үнэлгээ”-ний судалгааг хийж гүйцэтгэх хүсэлтэй албан байгууллага, хамт олон та бүхнийг саналаа ирүүлэхийг УРЬЖ БАЙНА.
Саналд дараах мэдээллүүдийг тусгана. Үүнд:
Судалгааны түүврийн хэмжээний тооцоолол, мэдээлэл цуглуулах арга зүй,
Судалгааг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хугацааны мэдээлэл,
Багийн бүтэц бүрэлдэхүүн, туршлага,
Санхүүгийн санал,
Байгууллагын танилцуулга, туршлагын мэдээлэл
Санал хүлээн авах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал. Oyunchimeg.tso@customs.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Харилцах утас: 11353567, 11353559.