-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
August 20, 2025
“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна
ГЕГ, МҮХАҮТ-тай хамтран “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийн нээлтэд ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар болон Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв, гаалийн харилцаанд оролцогч иргэн аж ахуйн нэгж, тээвэрлэгч, тээвэр зуучлалын байгууллагийн төлөөлөл оролцлоо.
Журмын төсөлд 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цахимаар авсан санал асуулгад 18314 оролцогч оролцож, төрийн болон төрийн бус 11 байгууллагаас ирүүлсэн 55, харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн 307 саналыг нэгтгэн судалж, журмын төсөлд хууль тогтоомжид нийцүүлэн тусгажээ.
Одоо мөрдөж байгаа журам нь 13 бүлэг харилцааг зохицуулсан, олон шат дараалалтай, баталгаажуулалт хийхээр нарийвчлан тогтоосон 198 зүйл бүхий заалттай байсныг 6 бүлэг харилцаа болгон цөөлснөөр 6 хэсэг, 105 зүйлтэй болгож багасгасан байна. Мөн
шат дамжлагыг цөөрүүлэх;
Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх;
Бусад байгууллагатай мэдээллийг цахим хэлбэрээр солилцох;
Гаалийн улсын байцаагч бичиг баримтыг цаасан хэлбэрээр бүрдүүлэх, гарын үсэг зурах, баталгаажуулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх;
Гаалийн бүрдүүлэлтийн үе шат бүрд зарцуулах хугацааг тодорхой зааж оруулах;
Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинэ журмын төсөлд тусгаж өгчээ.
Views:
1
Ulziibayar D
Related posts
August 20, 2025
ГЕГ: “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
Read more
August 20, 2025
“ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Read more
August 17, 2025
“ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Read more
BUY NOW
0