-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Admin
on
March 13, 2025
“АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ БАГА ХУРАЛ” ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ОНЦОЛЛОО
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ХХБХ), НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК), Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран “Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Худалдааг Хөнгөвчлөх Бага Хурал”-ыг Филиппин Улсын Манила хотноо 2025 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд бүс нутгийн гишүүн орнуудын худалдааны яам, гаалийн байгууллага, хувийн хэвшил болон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөл оролцсон байна.
Хил дамнасан цахим худалдааны хурдацтай өсөлтийг дагаад дэлхий даяар гаалийн байгууллагууд урьд өмнө байгаагүй их хэмжээний жижиг илгээмжийг хүлээн авч, үр ашигтай хяналт, аюулгүй байдал, дагаж мөрдөх журмыг тэнцвэржүүлэх шинэлэг шийдлүүдийг шаардах болсон.
Бага хурлын зочид, төлөөлөгчид Хил дамнасан цахим худалдааны инновацлаг технологийн шийдэл: Хүндрэл ба боломж; Худалдааг хөнгөвчлөх үр дүнтэй хиймэл оюуны шийдэл: Худалдаа ба гаалийн үйлчилгээний ирээдүй; Өгөгдөлд суурилсан Гааль болон Худалдаа: Итгэлцэл, ил тод байдлыг бий болгох” зэрэг 9 агуулгын хүрээнд нийт 22 илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн зочин илтгэгчээр оролцож Гааль-Бизнесийн түншлэл, түүний дотор Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Ази, номхон далайн бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх бага хуралд мэдээлэл солилцооны хүрээг өргөжүүлэх, цаасгүй харилцаа холбоог дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг онцоллоо.
Бага хурлын мэдээлэл, англи, орос хэл дээрх 22 танилцуулга, модератор, панелистийн мэдээлэлтэй доор линкээр орж танилцана уу.
https://adb.eventsair.com/tfc2025/presentations
xsw2
Views:
1
Admin
Related posts
September 2, 2025
МЭДЭГДЭЛ
Read more
August 20, 2025
ГЕГ: “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
Read more
August 20, 2025
“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна
Read more
BUY NOW
0