“Гаалийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн-2025” үйл ажиллагаа энэ сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын удирдлага, харьяа гаалийн газар хороодын удирдлагууд болон ахлахуудаас бүрдсэн нийт 472 гаруй удирдах ажилтан танхимаар болон цахимаар оролцлоо.
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал гаалийн харьяа газар, хороодын удирдлагуудтай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Улс орныхоо тусгаар тогтнолын нэгэн баталгаа болж, Эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, эх орныхоо хөгжилд дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа нийт гаальчиддаа, ажлын амжилт хүсье!