Өнөөдөр Гаалийн байгууллагын байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн-2025 (2025.02.06) эхэллээ.
Зөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын удирдлага, харьяа гаалийн газар хороодын удирдлагууд болон ахлах нийт 400 гаруй удирдах ажилтан танхимаар болон цахимаар оролцож байна.
Энэ удаагийн зөвлөгөөнийг гаалийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай, аюулгүй, тогтвортой хөгжүүлэхэд удирдлагын ур чадвар, мэргэжлийн мэдлэгийг бэхжүүлэх, олон улсын стандарт, технологийн шийдлийг ашиглан оновчтой шийдвэр гаргаж, хамтын ажиллагааг сайжруулах зорилгын хүрээнд “Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах” уриан дор 2 өдөр зохион байгуулж байна.
Эдгээр зорилтынхоо хүрээнд гаалийн байгууллага хяналтын тогтолцоогоо шинэчлэн, технологийн дэвшлийг ашиглах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим шилжилтийг үргэлжлүүлж, шинэ инновац технологиудыг нэвтрүүлэн үйлчилгээний түргэн шуурхай байдлыг хангах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажиллах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.