Гаалийн байгууллагын хэмжээнд эрэлч нохой хөтлөгч хүнийг болон гаалийн хяналтад ашиглах эрэлч нохойг бэлтгэх, сургах үндсэн чиг үүрэг бүхий Эрэлч нохойн сургалтын төвд дараах ажлын байр байна. Үүнд:
1. Малын эмч-2;
2. Нярав-1;
3. Үйлчлэгч-1.
Ажил үүрэг гүйцэтгэх байршил: Төв аймгийн Сэргэлэн сум 4-р баг Хөшигтийн хөндий Чингис хаан олон улсын нисэх буудлын зүүн хойно байрлана. Улаанбаатар хотоос 53, Төв аймгаас 12 км.
Холбоо барих утасны дугаар: 92070909, 92928899
Малын эмч:
Гүйцэтгэх чиг үүрэг: Гаалийн байгууллагын албаны нохдын эрүүл мэндийг хариуцан, тандалт судалгаа хийх, нохой үржүүлэх, мал эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, бэлэн байдал, мал эмнэлгийн ариун цэврийг хангуулах.
Цалин хөлс: үндсэн цалин-ТҮ-5 (1,094,000 төгрөг), төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, байгууллагаас олгодог хоол, унааны нөхөх төлбөр.
Тавигдах шаардлага:
Боловсрол: бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил: мал эмнэлэг (0841);
Ур чадвар: багаар ажиллах, харилцааны соёлтой, ёс зүйтэй, хариуцлагатай.
Нярав:
Гүйцэтгэх чиг үүрэг: Байгууллагын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны тооцоо бүртгэл хөтөлж, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, эд хөрөнгийн бүтэн байдлыг хангуулах, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай эд материалын хангалтыг хариуцах.
Цалин хөлс: үндсэн цалин-ТҮ-4 (1,042,000 төгрөг), төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, байгууллагаас олгодог хоол, унааны нөхөх төлбөр.
– Тавигдах шаардлага:
Боловсрол: бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил: нягтлан бодох бүртгэл, нярвын сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй бол мэргэжлийн сургалтын гэрчилгээ хамаарахгүй.
– Ур чадвар: багаар ажиллах, харилцааны соёлтой, ёс зүйтэй, хариуцлагатай.
Урьд нярваар ажиллаж байсан бол давуу тал болно.
Үйлчлэгч:
– Гүйцэтгэх чиг үүрэг: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ерөнхий шаардлага стандартыг дагаж мөрдөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад өрөө тасалгааны ариун цэврийг сахих, албан хаагчдын эрүүл мэнд, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
Цалин хөлс: үндсэн цалин-ТҮ-1 (900,000 төгрөг), төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, байгууллагаас олгодог хоол, унааны нөхөх төлбөр.
Тавигдах шаардлага:
Боловсрол: бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил: хамаарахгүй.
Ур чадвар: багаар ажиллах, харилцааны соёлтой, ёс зүйтэй, цэвэрч нямбай, хариуцлагатай.