Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1 дэх хэсэг, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, “Аргачлал, загвар батлах тухай” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 98 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Үнэлгээний баг байгуулах тухай” Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/628 дугаар тушаалаар 8 хүний бүрэлдэхүүнтэй /1 ахлагч, 6 гишүүн, 1 нарийн бичгийн дарга/ “Үнэлгээний баг”-ийг байгууллаа.
Тус “Үнэлгээний баг” нь албан хаагчдын 2024 оны жилийн эцсийн болон 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх, хянаж баталгаажуулах, мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.