ОХУ-ын ИСБ.А компанийн инженер, ОХУ-ын Санкт Петербург хот дахь Электрон техникийн дээд сургуулийн багш нар Замын-Үүд боомтод 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрүүдэд ажиллаж, Шивээхүрэн, Замын-Үүд, Боршоо, Булган, Гашуунсухайт боомтын 14 албан хаагчид рентгеныг гаалийн хяналт, шалгалтад ашиглах онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь ИСБА рентгены шинэчилсэн программыг танилцуулах, барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор чингэлэг, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж болзошгүй тохиолдлыг илрүүлэх олон арга, техникийг гаалийн байгууллагын албан хаагч нарт эзэмшүүлж, ур чадварыг нь дээшлүүлэх чухал ач холбогдолтой сургалт юм.
Монгол Улсын автозамын хилийн боомтуудаар нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн шалгалтад зарцуулах цаг хугацааг бууруулж, шалгалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор чингэлэг болон ачааны тээврийн хэрэгсэл шалгах рентгенийг боомтуудад үе шаттайгаар суурилуулж, хяналтад ашиглаж байна.