Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Санхүү, татвар, гаалийн байгууллагын цахимжилт түүний үр нөлөө ба иргэн, хуулийн этгээдтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг Сангийн яам дээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГазар зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.
Тус хэлэлцүүлэг нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахимаар үзүүлэх явцад үүсч байгаа хүндрэл, бэрхшээл, санал, гомдлыг шийдвэрлэх зорилготой.
“Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын захирал Т.Батбилэг дурдахдаа Иргэн төвтэй цахим шилжилт хийх нь зөв төдийгүй Татварын ерөнхий газар болон Гаалийн байгууллага цахим шилжилтийг сайн нэвтрүүлж эхэлж байгааг онцоллоо.