Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд “цахим шилжилт”-ийг эрчимжүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Бүрдүүлэлтийн цахим төв”-ийг байгуулж цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гаальд мэдүүлж, гаалийн үйлчилгээг шат дамжлагагүй шуурхай авах боломжтой болсон юм.
Энэ хүрээнд “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”–ын хэрэгжилт, Гаалийн Зууч байгууллагын гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарын хууль сахилтын түвшинг дээшлүүлж, шинэ мэдээ, мэдээллээр хангах, өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарвал зохих мэдүүлгийн алдааг багасгах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зорилгоор сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Улаанбаатар хот дахь гаалийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан 118 бүртгэгдсэн мэргэжилтэн оролцож “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”–ын өөрчлөлт, “Барааг гаалийн байгууллагад мэдүүлхэд анхаарах зүйлс“-ийн талаар 8703 кодод хамаарах барааг хэрхэн мэдүүлэх, “Эм, эмнэлгийн хэрэгсэлд хийх чанар аюулгүйн хяналт” журам шинэчлэгдэн батлагдаж мөрдөж эхэлсэнтэй холбоотой анхаарах асуудал, “Мэдүүлгийн алдааны дүн шинжилгээ, хамтран ажиллах гэрээний биелэлт” сэдвээр тус тус мэдээлэл өгч, хэлэлцсэн байна.