Сэлэнгэ аймаг дахь гаалийн газраас гадаад худалдааг хөнгөвчлөх, эрсдэлд суурилсан гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох үед тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт “ГААЛЬ – БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ-2024” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, урвалж, оношлуур, тоног төхөөрөмж импортлогч аж ахуй нэгж, Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн холбоо зэрэг нийт 67 байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Хэлэлцүүлгээр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч аж ахуй нэгжүүдэд гаалийн бүрдүүлэлт хийхэд гарч байгаа хүндрэл, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцан түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, шинэчлэн батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон гаалийн хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээллийг өгч ажилсан байна.