Азийн Хөгжлийн Банк болон Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэнгээс “ТА 6694 REG” техникийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд КАРЕК-ийн бүс дэх улс орнуудын чингэлэг тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор судалгаа хийж байгаатай холбоотойгоор тус төслийн багийн удирдагч Макс Ии тэргүүтэй төлөөлөгч нарыг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын албан хаагч нар хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Дээрх судалгааны баг нь КАРЕК-ийн дөрөвдүгээр коридороор БНХАУ-ын Тяньжин боомтоос ачигдаж байгаа Монгол Улсад хүлээн авах чингэлгийн тээвэрлэлт, хөдөлгөөнийг судалж, тээвэрлэлтэд зарцуулах хугацаа, зардлыг бууруулах санал, зөвлөмж боловсруулахаар ажиллаж байна.