-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
September 6, 2024
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Гаалийн ерөнхий газрын Аж ахуй, үйлчилгээний албанд “МЕХАНИКЧ”, “ТУСЛАХ ТОГООЧ”, “УГААГЧ” ажилд авна.
“
МЕХАНИКЧ
”-ийн
г
үйцэтгэх үндсэн үүрэг:
Автомашины бүх төрлийн оношилгоо хийж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих;
Байгууллагын автомашин ашиглалтад хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах талаар нэгжийн даргад санал танилцуулж шийдвэрлүүлэх;
Жолооч нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон замын хөдөлгөөний дүрэм, журмын талаар зааварчилгаа өгөх
Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх
Тавигдах шаардлага:
Мэргэжлийн үнэмлэхтэй байх;
В ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
“ТУСЛАХ ТОГООЧ”-ийн гүйцэтгэх үндсэн үүрэг:
(гэрээт ажилтан)
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны ангилан ялгалт, цэвэрлэгээ хийж, хоол, хүнсийг эрүүл ахуй, ариун цэврийн стандартад нийцүүлэн бэлтгэх;
Ажлын багаж, тоног төхөөрөмжийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг баримтлан аюулгүй байдлыг ханган ажиллах;
Тогоочийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах.
Тавигдах шаардлага:
Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
“УГААГЧ”-ийн гүйцэтгэх үндсэн үүрэг:
(гэрээт ажилтан)
Ажилчдын хоолны гал тогоо, үйлчилгээний танхим болон хоол боловсруулсан тоног төхөөрөмжийг угаах, цэвэрлэх;
Угаалгын горимын дагуу ажиллаж, эрүүл ахуйн стандартыг баримтлах.
Ажлын байранд тавигдах нэмэлт шаардлага:
Цаг баримтлах
Багаар ажиллах чадвартай
Хариуцлагатай
Тогтвор суурьшилтай ажиллах.
Ажлын байрны талаарх нэмэлт мэдээлэл:
Засгийн газраас тогтоосон тушаалын цалингийн сүлжээгээр цалинжих бөгөөд ажилласан жил, ур чадварын нэмэгдэл болон хоол, унааны мөнгийг байгууллагаас олгоно.
Бүрдүүлэх материал:
Хүсэлт;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (механикч).
Дээрх зарлагдсан ажлын байранд тавигдаж буй шаардлагыг хангасан, Гаалийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой иргэд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2024 оны 09
дүгээр
сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Гаалийн ерөнхий газрын С байрны 301 тоот өрөөнд материалаа ирүүлнэ үү.
Мөн
taz01@customs.gov.mn
цахим хаягаар материалаа ирүүлж болно.
Холбоо барих утасны дугаар: 11350051, 11350059
Views:
6
Editor
Related posts
October 10, 2024
ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА
Read more
October 10, 2024
Монгол Улсын хилийн боомтууд 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуваарийн дагуу ажиллана
Read more
October 9, 2024
ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН “УХААЛАГ ГААЛЬ” ТӨСЛӨӨС AI, ҮҮЛЭН ТООЦООЛОЛ, БЛОКЧЭЙН ЗЭРЭГ ТЕХНОЛОГИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Read more
BUY NOW
0