-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
September 6, 2024
"АЖИЛ ХЭРЭГЧ УЛААНБААТАР" ЖДҮ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулсан “Ажил хэрэгч Улаанбаатар” ЖДҮ эрхлэгч өглөөний уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон ЖДҮ эрхлэгч 200 гаруй эмэгтэй, Гааль, татварын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хотын дарга Х.Нямбаатар “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх”-ийн тулд хэрэгжүүлж буй арга хэмжээ, богино болон урт хугацаанд хийх ажлуудын талаар товч танилцууллаа. ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүд “Худалдаа, тээвэр, санхүү, борлуулалт, ажлын байр, ажиллах хүчний хомсдол, татварын бодлого” зэрэг бизнесийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийлэв. Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн засаг даргын тамгын газрын холбогдох албан хаагч нарт үүрэг өгч, ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй хэд хэдэн асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэв.
Гаалийн байгууллагын төлөөлөл худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрт хамрагдах боломж, гадаад худалдаа эрхлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах боломж болон бусад асуудлаар оролцогчдын асуултад хариулан, Гааль-Бизнесийн түншлэлийг тодорхой чиглэлээр хөгжүүлэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Views:
2
Editor
Related posts
October 10, 2024
ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА
Read more
October 10, 2024
Монгол Улсын хилийн боомтууд 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуваарийн дагуу ажиллана
Read more
October 9, 2024
ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН “УХААЛАГ ГААЛЬ” ТӨСЛӨӨС AI, ҮҮЛЭН ТООЦООЛОЛ, БЛОКЧЭЙН ЗЭРЭГ ТЕХНОЛОГИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Read more
BUY NOW
0