Европын Холбооны санхүүжилтээр 2027 он хүртэл хэрэгжих “Монгол Улсад гадаад худалдааг дэмжих төсөл”-ийн багийн ахлагч Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчидтэй 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр уулзаж, төслийн хүрээнд ойрын үед болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцов.
Гадаад худалдааг хөнгөвчлөх, Гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх, уул уурхайн бус гаралтай барааны экспортыг нэмэгдүүлэхэд төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй явуулж, худалдаанд зарцуулах зардал, цаг хугацааг бууруулж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд талууд хамтран ажиллах боломжтой юм.
“Монгол Улсад гадаад худалдааг дэмжих төсөл” нь худалдааг хөнгөвчлөх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг европын зах зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, тулгарч буй тарифын бус саад тотгорыг тодорхойлон шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн “Худалдааны бодлого” бүрэлдэхүүн хэсгийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд ГЕГ төслийн багтай хамтран ажиллаж, нэн тэргүүнд хил дамнасан барааны хөдөлгөөнд тавих гааль болон хорио цээрийн хяналтыг зохицуулсан хууль тогтоомжийг шинэчлэх, үүнтэй уялдуулан нөлөөллийн шинжилгээ хийж, энэ чиглэлээр мэргэшсэн экспертүүдтэй хамтран ажиллаж, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд санал нэгдлээ.